Засгийн газар
Л.Энх-Амгалан: Хоёр насандаа бүртгэлээс хасагдсан хүүхдүүдийг шинээр бүртгэнэ
2022-2-8

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Гурван настай хүүхдүүдийг хоёрдугаар сарын 14-нөөс цэцэрлэгт авна. Хоёр насандаа бүртгэлээс хасагдсан хүүхдүүдийг шинээр бүртгэнэ

Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтыг төмөр замаар холбох талаар санал солилцлоо
2022-2-7

Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Нин Жыжөтэй өнөөдөр уулзав.   Энэхүү уулзалтыг хоёр улсын Ерөнхий сайд нарын албан ёсны уулзалтын мөрөөр шуурхай зохион байгуулсан бөгөөд уулзалтад Элчин сайд Т.Бадрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар байлцав.   Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хоёр улсын хэрэгжүүлэх боломжтой дэд бүтцийн томоохон төслүүд, тухайлбал, Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны автозам болон хос урсгалтай төмөр зам барих, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтыг төмөр замаар холбох талаар санал солилцлоо

Гашуунсухайтын төмөр замын өргөн нарийн царигийн маргаан эцэслэгдэж, нүүрсний экспорт гацаанаас гарлаа
2022-2-5

БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцааг эрчимжүүлэх болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрлээ.

Ерөнхий сайдын айлчлалын багт 15 хүн багтжээ
2022-2-5

Ерөнхий сайдын БНХАУ-д хийж буй айлчлалын багт 50-иад дарга явсан гэх мэдээлэл сошиал орчинд тараад буй юм. Тэгвэл албаны эх сурвалжийн өгч буй мэдээллээр Ерөнхий сайдын айлчлалын багт 15 хүн багтжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 3-8-ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа бөгөөд энэ үеэр Олимпийн нээлтэд оролцож БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцаа болон бусад асуудлаар санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрнэ. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Гадаад харилцааны газрын дарга Сүн Тао нартай уулзалт хийнэ. Өөр ажил хэргийн хэд хэдэн уулзалт бий. Эдгээр уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар УИХ дахь Монгол Хятадын парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, Монгол банкны ерөнхийлөгч Б

Б.Бат-Эрдэнэ: 2022 онд багтаан БОАЖЯ-наас олгодог бүх тусгай зөвшөөрлийг цахимжуулна
2022-2-5

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 22 төрлийн тусгай зөвшөөрөл, 10 орчим төрлийн үйлчилгээг аж ахуйн нэгж, иргэдэд үзүүлж байна. Төрийн үйлчилгээг цахимжуулах бодлогыг хүрээнд ойрын хугацаанд 16 төрлийн тусгай зөвшөөрлийг цахимжуулахаар төлөвлөөд байна. 2022 ондоо багтаан шат дараалсан хэлбэрээр бүх тусгай зөвшөөрлийг ил тод болгон цахимжуулна хэмээн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ цахим хуудсаар дамжуулан мэдээллээ

Ерөнхий сайд  айлчлалын богцондоо боомтуудын боймыг тайлах шийдэлтэй ирэх үү
2022-2-5

Ерөнхий сайд  айлчлалын богцондоо боомтуудын боймыг тайлах шийдэлтэй ирэх үү Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрүүдэд “Нэг сумаар хоёр туулай” гэдэг шиг урд хөршид албан ёсны айлчлал хийнгээ цагаан олимпийн тамирчдаа дэмжиж явна. АНУ тэргүүтэй  зарим улс  орнууд Бээжингийн олимпод  дипломат хориг тавьж байсан  эгзэгтэй цаг үеэр тэрбээр  хууль тогтоох байгууллагын индэр дээрээс “олимпийн наадам улс  төрөөс ангид байх ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көчянтай уулзалт хийнэ
2022-2-4

БНХАУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 5-нд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрнэ.   Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар 2021 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр утсаар ярьсан. 2021 оны  аравдугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт хийсэн байна.   Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д хийж буй айлчлалынхаа хугацаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзалт хийх юм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Бээжин хотноо хүрэлцэн очлоо
2022-2-3

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийх, “Бээжин- 2022” өвлийн XXIV Олимпын наадмын нээлтэд оролцохоор Бээжин хотноо хүрэлцэн очлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ыг зорьжээ
2022-2-3

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бээжин-2022” өвлийн олимпын нээлтэд оролцож, БНХАУ-д албаны айлчлал хийхээр өчигдөр тус улсыг өчигдөр зорьжээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хотын дарга Д.Сумъяабазар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нарын 16 хүн багтаж буй аж.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
2022-2-1

Амархан сайн байна уу? Сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Эх орныхоо дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа эрхэм Монголчууд, Энэ дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй элэг нэгт Монгол ахан дүүс, Монгол туургатнууд аа! Та бүхэндээ арван долдугаар жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний мэндийг дэвшүүлье! Улиран одож буй үхэр жил зөвхөн Монголчууд та бидний хувьд төдийгүй, хүн төрөлхтөн Цар тахалтай хамтын хүчээр тэмцсэн цаг хугацаа байлаа. Өнгөрсөн нэг жилд та бид вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж чадсаны үр дүнд өнөөдрийг хүртэл хатуу хөл хориог тогтоолгүйгээр эдийн засгаа алхам алхамаар нээж, энгийн амьдралдаа хэмнэл хэмнэлээр шилжиж, цар тахлаас улбаалж -5.3 хувь хүртэл унасан байсан эдийн засаг 3.6 хувийн өсөлттэй болж, Монгол Улсын төсвийн орлого 102.7 хувийн биелэлттэй гарч, нийгмийн даатгалын сангийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 300 гаруй тэрбум төгрөгөөр давж биеллээ. Оюутолгойн хэлэлцээрийн эхний үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюу толгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж, удтал хүлээсэн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг дэлхий дахинд дахин сэргээж чадлаа. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Монгол улсын Засгийн газар нэгдмэл бодлогоор нягт хамтран ажиллаж чадсаны бодит үр дүн билээ. Эдийн засагт гарч буй эерэг үзүүлэлтүүдийн үр дүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл болгосны дагуу ахмад настнуудын тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг Засгаас газраас гаргаж, Монгол Улсын Их Хурлаар батлуулан хэрэгжүүлж эхэллээ. Эх орон, ард түмэн, үр хүүхдүүдийнхээ төлөө залуу насаа бүхэлд нь зориулсан ахмад настан, азай буурлуудын маань хувьд олон жил хүлээсэн энэхүү шийдвэр нь цаг үеэ олсон бодит дэмжлэг болж чадна гэдэгт итгэж байна. Эрхэм Монгол ахан дүүсээ! Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж, урин хавар эх оронд маань айлчлан ирлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2022-2-1

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 01-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: · Монгол Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцох тухай Монгол Улсын Гадаад харилцааны яамны ноот бичиг, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны ноот бичгийн төслийг хэлэлцэн дэмжиж, Монголын талын ноот бичгийг албажуулж Хятадын талтай солилцохыг Гадаад харилцааны сайдад зөвшөөрлөө

ЗГ: “Хот, хөдөөгийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”-ийн ерөнхий төлөвлөгөө боловсруулна
2022-2-1

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 01-нд болж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын талаар Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан долоо хоног тутам Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

ЗГ: Цагаан сарын өдрүүдээр Замын-Үүд боомт ажиллахгүй
2022-2-1

Монголын цагаан сар, Хятадын хаврын баярыг тохиолдуулан 2022 оны хоёрдугаар сарын 1-4-нд Эрээн, Замын-Үүдийн хилийн боомтыг дөрвөн өдөр хааж, хоёрдугаар сарын 5-нд нээнэ. Энэ хугацаанд Замын-Үүд боомтод цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалал, тусгаарлалтын дэглэмийг сахиулах, чингэлэг тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангуулах, тусгаарлалтын дэглэм, нийтийн хэв журмыг сахиулан ажиллана. Замын-Үүд-Эрээн боомтоор 2022 оны нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт 325 чингэлгээр 4387 тн ачаа татан авчээ

ЗГ: Тэтгэврийг нэмэгдсэн хэмжээгээр олгох ажлыг шуурхай зохион байгуулна
2022-2-1

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 01-нд болж, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 15 хувиар тус тус нэмэгдүүллээ. Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо. Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан 2022 оны хоёрдугаар сарын 1-ний олгох тэтгэврийг нэмэгдсэн хэмжээгээр олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарт даалгалаа. Энэхүү тогтоол батлагдсанаар 197.1 мянган хүний тэтгэвэр 50 мянгаас дээш төгрөгөөр, 72,3 мянган хүний тэтгэвэр 100 мянган төгрөгөөр, 200 мянган хүний тэтгэвэр 150 мянган төгрөгөөр тус тус нэмэгдэж, дундаж тэтгэврийн хэмжээ 29,7 хувиар нэмэгдэж 548,4 мянган төгрөгт хүрэхээр байна

ЗГ: Гэр, гэртээ шинэлэхийг уриалж байна
2022-2-1

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 01-нд болж, коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хийж хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Сүүлийн өдрүүдэд хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна. Нийт тохиолдлын 20 орчим хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байсан бол 22 хувь болсон байна

А.Ариунзаяа: Тэтгэвэр тэтгэмжийн шилжүүлэг 3-4 цагийн дотор хийгдэж дуусна
2022-2-1

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. ХНХ-ын сайд Н.Ариунзаяа тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдсэнтэй холбоотой мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх тухай тогтоолыг баталлаа. Үүгээр бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөгт хүргэх шийдвэр гарсан. Нэмэгдлүүдийн хувьд, инфляцтай уялдуулж 15 хувь нэмсэн байна. 13.4 хувийн инфляцтай гараад байгаа.

2021 оны сүүлийн мэдээллээр нийт тэтгэвэр авагчдын 6

Ч.Болортуяа: Нийт өвчлөлийн 22 хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байна
2022-2-1

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц зэрэг 14 асуудлыг хэлэлцэж байгаа юм. Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын хуралдаан бүрд Улсын Онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдлыг танилцуулдаг. Хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгааг УОК-оос анхааруулсан

Тэтгэврээ авах гэж банк руу эрт явах хэрэггүй, өнөөдөртөө багтаана
2022-2-1

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталсан. Ингэснээр тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэнэ гэсэн үг.

Эцэг эхчүүд Enkh-Amgalan@edu.mn и-мэйл хаяг руу санал хүсэлт илгээх боломжтой
2022-2-1

Боловсролын салбар 2022 оныг "Ёс зүйн жил" болгон зарласантай холбогдуулан сайдад и-мэйл илгээх аяныг эхлүүлжээ. Захидлыг Enkh-Amgalan@edu.mn и-мэйл хаягаар өнөөдрөөс эхлэн 14 хоногийн турш хүлээн авна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна
2022-2-1

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

Д.Ганбат: Миний тараасан мөнгө бол хувь хүний юм. Хувь хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, падгүй
2022-1-31

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар тэтгэвэр нэмэх асуудлаар Төсвийн тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байна. Иргэдэд бэлэн мөнгө, хэвийн боов, бэлэг тарааж буй талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэллээ.

Тэрбээр "Н.Учрал гишүүний тараасан хэвийн боов, Х.Булгантуяагийн календар, миний тараасан мөнгө бол хувь хүний юм. Хувь хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, падгүй. Сар шинийн өмнө өтгөс буурлуудынхаа гарыг дээш харуулдаг. Богдын боорцог гэдэг зүйлээ болимоор байна. XXI зуунд мөнгө, төгрөг тараах хэрэгтэй. Би шинэ соёл тарааж байгаа шүү. Азийн орнуудад дугтуйтай мөнгө тараадаг.

С.Одонтуяа гишүүний ярьж байгаа зүйлийг бид цаашдаа ярих хэрэгтэй. А.Ариунзаяа сайд эдийн засгийн, зах зээлийн зөв мэдлэгтэй юм байна" гэв.

Л.Оюун-Эрдэнийн нэг жил
2022-1-31

Жилийн өмнө, 2021 оны нэгдүгээр сарын 27-ны УИХ-ын чуулганы хуралдаанаас Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилж байв. Үнэнийг хэлэхэд, тухайн үед Л.Оюун-Эрдэнийг хоёр сар, сайндаа л гурван сар ажиллаад Ерөнхий сайдын албан тушаалаас огцорно гэцгээж байв

А.Ариунзаяа: Цагаан сараар гурван хоног амарна
2022-1-29

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг. Гэвч энэ жил Билгийн тооллоор хаврын тэргүүн сарын шинийн 3-н байхгүй, шинийн 7-н хоёр өдөр дараалж байгаа тул шинийн 3-ныг ажлын өдөр үү эсвэл амралтын өдөр байх уу гэсэн эргэлзээ үүсээд байгаа юм. Тэгвэл энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн албан ёсны цахим хаягаараа үзэл бодлоо илэрхийллээ. Тэрбээр “Стандарт бус нөхцөл байдалд ерөнхий зарчим баримтлах нь зүйтэй гэж үзэж байна. Монголчууд Цагаан сараар 3 хоног амардаг. Үүнийгээ Хөдөлмөрийн тухай хуульд нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх, бүх нийтийн амралтын өдрийн жагсаалтад оруулсан байдаг

“Бээжин-2022” Өвлийн олимпын наадамд оролцох баг, тамирчидтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахимаар уулзлаа
2022-1-29

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бээжин-2022” Өвлийн олимпын XXIV наадамд оролцох тамирчид, дасгалжуулагчидтай цахим уулзалт хийлээ. Тэрбээр “Улс үндэстнийхээ нэр төр, ард түмнийхээ бахархал, хүсэл тэмүүлэл, хүч хөдөлмөрийн үлгэр жишээ болсон Та бүхэн “Бээжин-2022” өвлийн олимп, XIII паралимпийн наадамд өндөр хариуцлагатай оролцож, зорьсон амжилт, тэмүүлсэн зорилгодоо хүрнэ гэдэгт гүнээ итгэж байна. Та бүхнийгээ дэмжиж, би өөрийн биеэр очно

Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдэд төр төмөр нүүрээ харуулахад МАН "гал"-ын дэмжлэг үзүүлнэ
2022-1-29

Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдэд төр төмөр нүүрээ харуулж чадах уу   Өчигдөр УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдааны үеэр тэтгэвэр тэтгэмжтэй зэрэгцэн яригдаж, зарим нэг гишүүдийн бухимдлыг төрүүлсэн асуудал бол Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн тухай байлаа. Хөгжлийн банк Улс төр бизнесийн бүлэглэлийнхний хуйвалдан хулгайлдаг  мөнгөний уурхай болсныг найдваргүй хэмээн тооцож байгаа  1.7 их найд төгрөгийн зээл гэрчилнэ. Иргэдийг хамгийн их бухимдуулж буй асуудал энэ болоод байна

Л.Оюун-Эрдэнэ: Тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх нь хүнд сорилт ч ахмадуудаа дэмжсэн энэ шийдвэрийг хүндэтгэн хүлээн авна гэдэгт итгэж байна
2022-1-28

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг:  Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх талаар өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар шуурхайлан ажиллаж, Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгаж, үе шаттайгаар нэмэгдүүлэх тухай заасныг үндэслэн, Монгол Улсын төсвийн тодотголын төслийг Монгол Улсын Их Хуралд өргөн барьж байна. Төсвийн тодотголын хүрээнд ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахтай холбогдуулсан зарим багц арга хэмжээнүүд багтсан болно. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Засгийн газарт өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхдээ Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх, улсын төсвийн давсан орлогыг ашиглах, тэвчиж болох зардлуудыг танах, зураг төсөл нь тодорхойгүй болон төсвийн хэлэлцүүлгийн явцад шинээр нэмэгдсэн зарим төслийг хасах зэргээр шаардагдах эх үүсвэрийг бүрдүүлэхээр тооцлоо. Ингэснээр 2022 оны төсвийн нийт зардал нэмэгдэхгүй, мөн орлого буурахгүй. Цар тахал хүн төрөлхтний амьдралын хэмнэлд төсөөлөөгүй өөрчлөлтийг авчирч, дэлхийн эдийн засагт амаргүй сорилтуудыг учруулсаар байна

Сүүлийн хоёр хоногт экспортын 170 орчим тонн зэсийн баяжмал, төмрийн хүдэр гаргаад байна
2022-1-28

170 орчим тонн зэсийн баяжмал, төмрийн хүдэр гаргаад байна  Eaglenews  2022-01-28 10:46:51  0 Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар Зам тээврийн хөгжлийн яамны мэдээлэл өглөө.Тус яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан "Нэгдүгээр сарын 11-ээс 27-ны өдөр хүртэл нийт 674 тээврийн хэрэгсэл, 482 чингэлгээр 14.437 тонн ачаа татаад байна. Замын-Үүдээс нийт 495 машин Улаанбаатар хот болон орон нутаг руу ачаа зөөж буй

Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барина
2022-1-28

Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч төсвийн боломжид нийцүүлэн иргэдийн тэтгэврийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон

Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх 700 тэрбумын эх үүсвэрийг хаанаас хайх вэ 
2022-1-28

Өнөөдөр Засгийн газар хуралдаж, үргэлжлүүлээд УИХ ээлжит бусаар чуулахаар товлоод байна. Гол нь цагаан сараас урьтаж тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудлаар ийн “түргэн авсан” хэрэг

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2022-1-26

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 26-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: - Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн явцыг Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан танилцууллаа

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.