Засгийн газар
Х.Нямбаатар: Капитал банкны битүүмжлэгдсэн 118 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг НД болон ЭМД санд шилжүүлэхээр боллоо
2022-2-23

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулж байна. 

"Гантиг вилла хотхон өөр хүний эзэмшилд шилжсэн эсэх нь шалгалтын дараа тодорхой болно"
2022-2-23

Капитал банкийг хуулийн байгууллага шалгаж байна. Иймд "Гантиг вилла" хотхоны зарим байрыг битүүмжилсэн

Б.Баттөмөр: "Шинэ яармаг хотхон" гэх мэт төсөл зээл авах болзол хангаагүй ч зээл олгожээ
2022-2-23

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцах үүрэг бүхий ажлын баг хэвлэлийн хурал хийж байна. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр дараах мэдээллийг өглөө: -Ажлын хэсэг байгуулагдаад найм хонолоо. Тус банктай холбоотой 800 хуудас материалтай уншиж танилцлаа

Засгийн газар хуралдаж байна
2022-2-23

ЗАСГИЙН ГАЗАР: “Капитал банк”-нд байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төлүүлэх асуудлыг хэлэлцэж байна Б. Билгүүн Спорт20 минутын өмнө Хуваалцах Жиргэх Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо үргэлжилж байна

Телевизийн шоугаар танил болсон Ч.Анар мэтэд Монгол төрийн сайдын босго өндөрдөнө
2022-2-21

Засгийн газар 2022 онтой зэрэгцээд хоёр яамаар бүл нэмсэн. Чамгүй хугацаа өнгөрчихөж. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зорьж зүтгэж байгуулсан хоёр яам эдүгээ үүрэг хавсран гүйцэтгэгч түр сайдтай, бүтэц бүрэлдэхүүн нь дундуур, ерөнхий зургаараа нүүдлийн айл шиг ундуй сундуй байна.

Уг нь энэ хоёр яам байгуулах сурагтай зэрэгцэн сайд нарынх нь нэр ус яригдаж байсан. Тухайлбал, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайдаар УИХ-ын гишүүн Н.Учралын нэр анхнаасаа дуулдаж байв. Түүний хувьд УИХ-ын Инноваци, цахи

Хөгжлийн банкны ТУЗ-ийг 100 хувь өөрчилж, 20 гаруй ажилтныг ажлаас чөлөөлөх үүрэг өглөө
2022-2-21

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, үүрэг өгөв. Тэрбээр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь өөрчилж чөлөөлөх, ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй тус банкны 20 гаруй албан тушаалтанг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг Хөгжлийн банкны удирдлагад даалгалаа

Б.Энхбаяр: Ш.Батхүүгийн хэргийг 10 жил "барьж" чадах нэг л хүн байгаа
2022-2-21

“Жаст групп“-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий зургаан шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хугацаа товлодогч олон удаа  хойшилж байгаа. Тус хэргийн талаар newspress.mn сайтад "Жаст"-ын Ш.Батхүүгийн 10 жил дуншсан хэрэг эцэстээ замхрах уу" нийтлэл гарчээ. Тус нийтлэлд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.  Ингэхдээ тэрбээр, "Хуулийн хулгайч сайд нь "санаа тавьсаараан" байгаа цаг дор тэгэх биз. Ийм хэргийн 10 жил "барьж" чадах бяр нэг л хүнд байгаа" хэмээжээ. 

Л.Оюун-Эрдэнэ:Тендерийг хугацаанд нь шалгаруулаагүй яамдын төсвийг хасна
2022-2-19

Улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг гуравдугаар сарын 1-ний дотор зохион байгуулна. 2022 оны улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг гуравдугаар сарын 1-ний дотор зохион байгуулж дуусгахыг үүрэг болгож, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь эхлүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд хатуу анхаарууллаа.  Төсвийн худалдан авах ажиллагаа, тендерийг хугацаанд нь амжилттай зохион байгуулж чадаагүй яам , орон нутгийн удирдлагуудын ирэх жилийн төсвөөс хасах арга хэмжээ авна гэв.  Улсын хэмжээнд хэрэгжих 716 төсөл, арга хэмжээнээс тендер зарласан нь 345 буюу 48 хувийн гүйцэтгэлтэй байна

Л.Оюун-Эрдэнэ: Тендерийг товлосон хугацаанд зохион байгуулж, бүтээн байгуулалт эхлүүлээгүй Засаг дарга нарт хариуцлага тооцно
2022-2-17

“Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт  эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Зөвлөгөөнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн удирдлагууд оролцож, сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагуудын ажил үүрэг чухал нөлөөтэйг онцлов. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бодлого, шийдвэр болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийн талаар орон нутгийн удирдлагуудад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Цар тахлын хүнд үед Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжүүлсний үр дүнд -5.3 хувьтай агшсан эдийн засаг өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 3.6 хувийн өсөлттэй гарсан. Оюутолгойн гүний уурхайн олборлолтын эхний шат эхэлснээр эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл өгснийг онцоллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2022-2-16

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 16-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  ·      Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлал, “Бээжин 2022” өвлийн XXIV олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов. ·      Монгол Улсаас Австралийн Холбооны Улс, Шведийн Хаант Улс, Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгуулахаар боллоо. 2022 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайдад даалгалаа. ·      Хэмжил зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, дүрмийг баталлаа

Б.Жавхлан: Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулахаар боллоо
2022-2-16

Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулахаар боллоо. Тус агентлаг нь 30 хүний орон тоотой. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалтын бодлого тодорхой болж, тэднийг бүтээн байгуулалт болон бусад эдийн засгийн салбаруудтай холбох, бизнесийн салбарыг тус агентлагаар дамжуулж олон нийтэд сурталчлах юм.

Удахгүй Монголын эдийн засгийн форм, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд олон хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ" гэлээ. 

"Түгжрэлийн оргил цагуудад автомашиныг тэгш сондгойгоор явуулах хувилбар яригдаж байна"
2022-2-16

Нийслэлийн иргэдийн толгойны өвчин болсон түгжрэлийн асуудал аль эртнээс яригдаж ирсэн ч тодорхой шийдэлд хүрч, дорвитой өөрчлөлт гаралгүй өнөөдрийн хүрэв. Тиймдээ ч хүмүүс түгжрэлд цаг зав, хөрөнгө хүчээ суйлуулсаар л буй. Энэ асуудлыг шийдвэрлэхэд 420 тэрбум төгрөг шаардлагатай болохын Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлсэн. Түүнчлэн тэрээр өнгөсөн 11 дүгээр сард Засгийн газрын хуралдааны үеэр түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх есөн бүлэг ажлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан юм. 

Түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх есөн бүлэг ажил

  1. Автозамын сүлжээн дэх гудамж замуудын 21.5 км замыг өргөтгөн барих ажлыг 2022 оноос эхэлнэ. Тус ажилд 2022-2024 он хүртэл 354 тэрбум төгрөгийн төсвийг зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь түгжрэлийг бууруулах жил бүрийн төсвийн 28 хувийг эзлэх юм. 
  2. Улаанбаатар хотод 13.5 км трассын дагуу 499 нэгж талбарын газар чөлөөлөлтөд 169.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ нь нийт төсвийн 13 хувийг эзэлнэ.

Дараах спорт заал, танхимууд иргэдэд үнэгүй үйлчилнэ
2022-2-16

Зургаадугаар сарын 1 хүртэл үргэлжлэх “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян эхэллээ. 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгосон. Цаашлаад хувийн хэвшлүүдийг аянд нэгдэж, тодорхой цагуудад үнэ төлбөргүй үйлчилж, идэвхитэй дасгал хөдөлгөөнийг дэмжихийг уриалж буй юм.

Нийслэлийн хувьд есөн дүүргийн дараах заал, танхимууд өглөөний тогтсон цагийн дагуу иргэдэд үнэгүй үйлчилнэ:

 

Засгийн газар: Хилийн боомтуудын өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлахгүй
2022-2-14

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 14-нд болж  болж, дараах шийдвэрийг гаргалаа.

Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс цуцаллаа.

ЗГ: Шар түвшинд шилжсэнээр цаашид дотоодод хязгаарлалт тавихгүй, маск зүүхийг шаардахгүй, мөн хилээ бүрэн нээнэ
2022-2-14

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан ба Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкны чанаргүй зээлийн ард 15 хүрэхгүй хүн бий. Засгийн газар хатуу арга хэмжээ авна
2022-2-14

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банктай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Хөгжлийн банкны чанаргүй зээлийн ангилалд багтах 1.3 их наяд төгрөгийн зээл 15 хүрэхгүй хүн бий. Эрүүгийн хуулийн дагуу энэ асуудлыг шалгаж хариуцлага тооцох хэрэгтэй” гэв.

"Монгол Улс хилээ бүрэн нээж, жуулчдад нээлттэй орон боллоо"
2022-2-14

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан ба Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна. Монгол Улсын ЗГ хуралдаж цар тахлын улбар шар түвшинг ШАР түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах нөхцөл байдал бүрдлээ. Нийт зорилтот бүлгийн 92 хувь, 3-р тунд 52 хувь, 4-р тунд 90 мянган орчим иргэн вакцинд хамрагдлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 13.00 цагт мэдээлэл хийнэ
2022-2-14

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдана. Хуралдааны дараа буюу 13:00 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийхээр болжээ. 

Улсын онцгой комисс хуралдаж байна
2022-2-14

Өнөөдрөөс орон даяар бүх шатны боловсролын байгууллагууд үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Бүх шатны сургалтын байгууллагууд танхимаар хичээллэхээр болсон.

Үүнтэй холбогдуулан халдвар, хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдүүлэх, түүнд хяналт тавих зэрэг асуудлаар Улсын онцгой комисс хуралдаж байна.

Ж.Бат-Эрдэнэ: Зэсийн баяжмал, төмрийн хүдрийг нэгдүгээр сараас хилээр гаргаж эхэлсэн
2022-2-12

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ хилийн боомтын үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтоор өдөрт 50-60 чингэлэг оруулж ирж байна. Ингэснээр нийт 1460 чингэлэг ачаа бараа татан авлаа

Ж.Бат-Эрдэнэ: Өдөрт 50-60 чингэлэг оруулж ирсээр одоо 1460 чингэлэг бараа татан аваад байна
2022-2-11

Зам тээврийн Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ:Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд есөн боомт ажиллаж байна. Зорчигч гэхээсээ илүүтэй ачаа тээврийн үйл ажиллагааг явуулж байгаа юм. Гашуунсухайт боомтод өдөрт 100-160 орчим тээвэр явж байна

Б.Солонгоо: Хөгжлийн банкны 20 зээлдэгч 520 тэрбумыг зориулалтын бусаар зарцуулсан
2022-2-9

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банктай холбоотой зарим мэдээлэл сонсож, Ерөнхий сайд чиглэл өгсөн

Хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 17-нд олгоно
2022-2-9

Энэ сарын 20-ны өдөр ням гарагт таарч байгаа учраас Хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 17-ны өдөр олгохоор болжээ.  "Хэрэв та хүүхдийн мөнгөн хуримтлал үүсгэх эсэх, эсвэл өөрийн дансанд хүлээж авах хүсэлт илэрхийлсэн бол одоо дахин ямар нэг үйлдэл хийх хэрэггүй. Ибаримтаар, эсвэл Ихаламжаар хүсэлт илэрхийлсэн эсэхээ дахин шалгаж бол болно. Хүсэлт илэрхийлсэн сарууд нь цэнхэртэж харагдана. Харин шинээр төрсөн хүүхдэдээ хүүхдийн мөнгө авах бол хүүхдийн мөнгөнд хамрагдах тусдаа хүсэлт гаргах, банкны данс нээлгэх, бүртгэх зэрэг шат дараатай арга хэмжээ авна

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2022-2-9

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 9-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Б.Жавхлан: БНХАУ-д хийсэн айлчлалаар хөндсөн асуудлыг энэ сарын 15-нд дахин хэлэлцэнэ
2022-2-9

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Энэ удаагийн уулзалтаар техникийн шатанд, дэлгэрэнгүй мэдээлэл солилцсон

Б.Солонго: Хөгжлийн банкны 28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлсэн
2022-2-9

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо танилцуулж байна.

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банктай холбоотой зарим мэдээлэл сонсож, Ерөнхий сайд чиглэл өгсөн. Хөгжлийн банк улс орны хөгжлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох тодорхой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой байгуулагдсан банк. Өнөөдөр өгсөн мэдээллээр нийт 3.1 их наяадын зээлийн багцтай бөгөөд үүнээс 55 хувь нь эрсдэлтэй буюу чанаргүй зээлд багтаж буй. Үүнтэй холбогдуулан Хөгжлийн банкнаас тодорхой арга хэмжээ авч байгаа. Нийт 28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлсэн. Мөн 14 зээлдэгчтэй холбоотой асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна. 

Б.Батцэцэг: Айлчлалаар Орос-Монгол-Хятад гурван улсын уулзалт зохион байгуулах санал тавьсан
2022-2-9

Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго мэдээлэл өгч байна. 

 

Засгийн газраас гаргасан шийдвэрийг 13.00 цагт танилцуулна
2022-2-9

Засгийн газрын Лхагва гаригийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны асуудлаар хуулийн байгууллагын удирдлагуудтай санал солилцож байгаа аж. Эргэн сануулахад, Ерөнхий сайд Засгийн газрын өмнөх хуралдаанаар Хөгжлийн банкны асуудлыг АТГ-т шилжүүлэх үүрэг өгсөн билээ. Засгийн газраас гаргасан шийдвэрийг 13.00 цагт танилцуулахаар болжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна
2022-2-9

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

"Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БНХАУ-тай хамтарна
2022-2-8

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр албан ёсны уулзалтууд болсны зэрэгцээ дараах баримт бичгүүд албажиж, мөн зарим ноот бичгийг Хятадын талд хүлээлгэн өгсөн байна.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.