2016 онд Хөгжлийн Банканд хийсэн Засгийн газрын шалгалтын дүнг нийтэд ил болгох асуудлыг хэлэлцсэн. 130 хуудас шалгалтын материал байгаа
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийн талаар хэлэлцсэн
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр "Засгийн газрын ээлжит хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийн талаар хэлэлцсэн. Мөн Хөгжлийн банктай холбоотой асуудлаар зарим материалыг нууцаас гаргахаар болж байна.
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалттай холбоотойгоор төрийн захиргааны байгууллагуудын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталсан" гэв.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хөгжлийн банкны 2016 оны шалгалтын дүгнэлтийг нууцаас гаргахыг Ерөнхий сайдаас хүсч байгаагаа уламжилсан
Банк дээрэмдэхэд багтай хулгайч хэрэггүй бүлэг улс төрчид л хангалттай!!! Банкны хамгийн том “хулгайч”-даа Сангийн сайдаа өгсөн нь ЖАВХЛАН юм даа. Хөгжлийн банкны араас Төрийн банкийг шалгах ёстой
“Ковидын сорил-Эмэгтэйчүүдийн манлайлал” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос цар тахлын үед ачааны хүндийг үүрч, онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэн ажилласан салбар салбарын төлөөлөл эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүллээ. Ковид-19 цар тахлын үед 160 гаруй мянган төрийн алба хаагч ажилласны дотор 101 мянга гаруй нь эмэгтэйчүүд байсныг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ онцлоод "Түүхэн цаг үеийг хамтдаа бүтээсэн бүсгүйчүүддээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье" хэмээв. “Ковидын сорил-Эмэгтэйчүүдийн манлайлал” хүндэтгэлийн арга хэмжээнд Эрүүл мэнд, Онцгой, Цагдаа, Мэргэжлийн хяналт, Хил, Гааль, УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл, Хэвлэл мэдээллийн салбарын 800 орчим эмэгтэйчүүд оролцсон юм. Ковидтой тэмцсэн 2 жилийн хугацаанд идэр есийн тачигнасан хүйтэнд, аагим зуны халуунд, шуурга салхин дундуур, бороо цасан дотор ЭМЧИЛГЭЭ ОНОШИЛГОО, ЭРГҮҮЛ ХАМГААЛАЛТ, ТУСГААРЛАН АЖИГЛАЛТ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ, АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙТГЭЛ, ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМ ГЭЭД МАНАЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮРЧ АЖИЛЛААГҮЙ САЛБАР, ОЧООГҮЙ ГАЗАР ҮГҮЙ БИЛЭЭ. "Эх орон ард түмнийхээ төлөө үүрэг хүлээх цагт гэртээ орж гэргий болох сөхөөгүй, үрдээ очиж ижий байх эрхгүй шахам, Амьдрал-Үхэл цаг минутаар дэнсэлсэн хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн мянга мянган ээжүүд, эхнэрүүдийн төлөөлөл бол та бүхэн юм. Өнгөрсөн хугацаанд дэлхий дахин төдийгүй, монголчууд бид ямар хүнд өдрүүдийг ардаа үдсэнийг хамгийн сайн мэдэж, мэдэрсэн хүмүүс нь Та нар маань
УИХ-ын дарга Г.Занданшатар өндөр орлоготой иргэдээс илүү татвар авдаг болох хэрэгтэй байгаа талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйгаа дэмжихийн тулд их орлоготой хүмүүсээс ахиу татвар авдаг болох хэрэгтэй. Манайхан үүнийг шуугиад ард түмэн жагсахаар болиулчихдаг
Наадамд зодоглож, найранд дугараа өргөөд л цэргийн цол зүүчихдэг. Эсвэл хэн дуртай нь дүрэмт хувцсыг “гангараа” болгож хэрэглэдэг нь мөрдэстэй байгууллагын нэр хүндийг унагаж утгыг нь алдагдуулсан
С.Амарсайхан: УОК-ын Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхотгоно Б. Сарангэрэл Улс төр19 минутын өмнө Хуваалцах Жиргэх Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр УОК-ын Нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өгөв. Тэрбээр “Цаашид цар тахлын нөхцөл байдал, цаг үеийн ажилтай холбогдуулан Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын бүтцийг цомхон хэлбэрт шилжүүлж ажиллуулах шаардлага байна. Сүүлийн хоёр жилд коронавируст цар тахалтай тэмцэх чиглэлээр Засгийн газрын тогтоол-125, Улсын онцгой комиссын тогтоол-18, Улсын онцгой комиссын даргын тушаал-76, Улсын онцгой комиссын албан даалгавар-8 боловсруулан гаргаж, хэрэгжүүлж ажилласан байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Түүний байр суурийг хүргэе
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 02-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Товч мэдээ ·Газрын тос дамжуулах хоолой барихад шаардагдах хөрөнгө оруулалтын гэрээнд заасан мөнгөн дүн болох 397 сая ам.долларыг нүүрс урьдчилан борлуулах замаар санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгаж, Газрын тос дамжуулах хоолойн барилга угсралт, бүтээн байгуулалтын ажилд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд даалгалаа. ·“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 52 айлын орон сууцыг одоо амьдарч байгаа албан хаагчдад үнэ төлбөргүй хувьчилна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 онд Орхон аймагт хийсэн албан томилолтын үеэр орон нутгийн удирдлага, иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрт бүртгэлтэй 375 айлын орон сууцыг ажилтнуудад нь үе шаттай хувьчлах ажлыг зохион байгуулж байна
Хөгжлийн Банкны асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан дараах тайлбарыг өглөө. Тэрбээр "Хөгжлийн Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа. ТУЗ-ийн гишүүнийг томилох хуулийн процессын ажил хийгдэж байна. Төрийн албанаас тодорхой хүмүүс орно
Өнгөрсөн жил Эрүүл мэндийн салбарт хийгдсэн төсвийн шинэчлэлийн хүрээнд гүйцэтгэлээр санхүүждэг болсон. Тухайн эмнэлэгийн удирдлага ажлаа зохион байгуулаад, үр дүнг нь дүгнээд дээрхи эмнэлэгийн бүх эмч, ажилчидад гүйцэтгэлээр нь цалин урамшууллын хуваарилдаг системд шилжсэн.
Сангийн сайд Б.Жавхлан шатахууны асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар Украин, ОХУ хоорондын зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотойгоор эдийн засгийн ямар нөлөөлөл Монголд орж ирж болох вэ, үүнээс яаж урьдчилан сэргийлэх, хариу ямар арга хэмжээ авах талаарх эхний судалгааг Монголбанк, Сангийн яам, ГХЯ-ныхан хийсэн. Энэ талаар ярилцлаа. Олон нийтийн анхаарлыг татаж буй асуудал бол шатахуун
Шаардлагатай бол Монгол Улс ойрын үед Украинд болж буй асуудлаар мэдэгдэл гаргана гэдгийг Гадаад харилцааны сайд Ц.Батцэцэг хэлэв. Тэрбээр өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр "Украины асуудлаар дэлхийн бүх улс орон байр сууриа илэрхийлж байгаа. Харин Монгол Улсын хувьд байр суурь тодорхой бөгөөд Монгол Улс Үндсэн хууль болон гадаад бодлогын үзэл баримтлалынхаа дагуу байр сууриа үнэнч илэрхийлж ирсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулдаг
Засгийн газрын хуралдааны дараах мэдээллийн үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрээр Украин-Оросын асуудлаар "Украин-Оросын хооронд болж буй зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэн эдийн засгийн ямар эрсдэл үүсэх боломжтой вэ гэдгийг судалж хэлэлцэж байна. Манай улс 36-70 хоногийн шатахууны нөөцтэй
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийлээ
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжих 716 төсөл, арга хэмжээнээс тендер зарласан 575 буюу 80,3 хувьтай байна
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалтад багтсан төсөл, арга хэмжээг хэлэлцээ хийж гэрээ байгуулах аргаар зохион байгуулах, энэ төсөл, арга хэмжээний санхүүжилтийн 30-аас доош хувийг төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс санхүүжүүлэх бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдөхгүй байх тухай зохицуулалтыг нэмж тусгажээ
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар:
Украины Харьков хотод Монголын 18 оюутан гацчихаад наашаа ч үгүй цаашаа ч үгүй болчхоод байна. Тус улсын хоёр дахь том хот болох Харьковт ширүүн тулаан болж байгаа болохоор тэндээс оюутнуудаа эрсдэлгүй татаж авна гэдэг хүндхэн сорилт гэдэг нь тодорхой. Харьков руу орох, гарах хөдөлгөөн бүрэн хаагдсан. Гэхдээ ийм нөхцөл байдалд орохгүй байх боломж байсан уу гэвэл байсан
“Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөн энэ сарын 17-нд болсон. Энэ зөвлөгөөний үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аймгуудын Засаг дарга нарт хандаж “Тендерийг товлосон хугацаанд зохион байгуулж, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь эхлүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно” гэж хатуу анхааруулсан
Гадаад харилцааны яамнаас өнөөдөр /2022.02.25/ Украин дахь Монгол Улсын иргэдийг татан авах, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тус яамнаас өдөр бүр 15:00 цагаас мэдээлэл хийхээр болов
БНХАУ-аас импортолж буй ачаа тээврийн нийлүүлэлтийг тасалдалгүй зохион байгуулахад анхаарч, үнийн тогтвортой байдлыг хангах, дахин бууруулахад анхаарч ажиллахыг холбогдох албаныханд Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр үүрэг болгов. Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Боомтын ажлыг сайжруулах ажлын багийнхан өнөөдөр цахимаар хуралдах үеэр тэрбээр дээрх үүргийг өгсөн юм. Ингэхдээ, ялангуяа барилгын материалын үнийн өсөлтийг барих талд анхаарахыг холбогдох гишүүдэд үүрэг болгов. Бүтээн байгуулах ажлын улирал эхэлж буйтай холбоотой барилгын материал багагүй хэмжээгээр орж ирж байгаа ч чингэлэг тээвэрт багтахгүй, овор хэмжээтэй барилгын материал, тоног төхөөрөмж, төмөр хийц бүтээц хилээр нэвтэрч чадахгүй байгааг Барилга хот байгуулалтын яамны Барилгын материал үйлдвэрлэлийн хэлтэсийн дарга Д.Батзориг уламжилсан юм
Дайны нөхцөл байдалд байгаа Украин улсаас иргэдээ татаж авах асуудлаар Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар болжээ. Хуралдаан өнөөдөр 16.00 цагаас эхлэх юм байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Б.Батцэцэг сайд танилцуулах талаар ГХЯ-наас мэдээллээ. Украинд манай улсын 90 орчим монгол иргэн байгаагийн 30 гаруй нь оюутан
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн явцыг хэлэлцэж, Ерөнхий сайд зарим үүрэг, чиглэлийг өгчээ. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Энэ чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор нүүрс тээвэрлэлт 318 километроор богиносож, тээвэрлэлтийн өргөг буурах юм