Засгийн газар
Л.Оюун-Эрдэнэ: Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Оюутолгойтой холбоотой гарсан шийдвэрүүдийг эргэж харна
2021-11-1

Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.

Л.Оюун-Эрдэнэ: Хатуу хөл хорионд байсан өдрүүд түүх болон үлдлээ
2021-11-1

нөөдрөөс эхлэн соёл урлаг, спортын зарим арга хэмжээг нээж байгаатай холбогдуулан УОК, НОК-оос хамтарсан мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард, иргэддээ хандаж үг хэллээ.

Ж.Бат-Эрдэнэ: Ачаа тээврээ нэмэгдүүлэхийн тулд ОХУ төдийгүй БНХАУ-тай өндөр тохиролцоонд хүрч, хамтын ажиллагаагаа сайжруулах шаардлагатай
2021-10-31

Зам, тээвэр хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. -Та саяхан Улаанбаатар төмөр зам ХНН-ийн асуудлаар ОХУ-д ажиллаад ирлээ. Уулзалтаар ямар үр дүн, ойлголцолд хүрэв? -Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хуримтлагдсан асуудлуудаар шийдвэр гаргах зайлшгүй хэрэгцээ шаардлага байсан учраас энэ сарын 10-12-ны өдрүүдэд Эрхүү хотод Ерөнхий хорооны хурлыг зохион байгуулсан

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2021-10-27

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

ЗГ: Авлига, албан тушаалын хэрэгт оноох ЯЛЫН БОДЛОГЫГ ЧАНГАТГАХ чиглэл өглөө
2021-10-27

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.10.27/ боллоо. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа нар мэдээлэл хийж байна. Уламжлалт ёсоор хуралдаанд Улсын Онцгой комиссоос цар тахлын эсрэг авч байгаа хариу арга хэмжээний талаарх мэдээллийг өгчээ

Т.Баярхүү: ОХУ-ын хөл хорио хилийн боомтуудын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй
2021-10-27

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Цаашдаа ойрын хугацаанд даван туулах, дасан зохицох статегийн төлөвөлөгөөг танилцуулсан. Вакцины нэмэлт тунд иргэдийг идэвхтэй хамруулах Дөрвөн төрлийн улаан, улбар, шар, ногоон түвшний зэрэглэлийн журмыг шинэчилж, цаашдаа вакцинжуулалттайгаа холбож, тодорхой хэмжээний зохицуулалт хийх чиглэл өгсөн.  Вирус мутацлагдаж байгаа учраас вакцины үйлчлэлийг бууруулж байна

З.Мэндсайхан: Он дуустал мах экспортлохгүй байх шийдвэр гаргалаа
2021-10-27

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцуулж байна. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн талаар Засгийн газар хэлэлцлээ

ЗГ: III тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл улбар шар зэрэглэлийг шар болгож бууруулна
2021-10-27

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ III тунтай холбоотой үүрэг өглөө.

Х.Нямбаатар: "Рио тинто"-гийн буултаас илүү "чанга" шаардлага тавина
2021-10-27

Оюутолгойн хэлэлцээтэй холбоотойгоор "Рио Тинто" компаниас Монгол Улсын Засгийн газарт захидал ирүүлжээ. Захидал дөрвөн санал дурдсан байна

Аялал жуулчлалын салбарыг сэргээх хөтөлбөр боловсруулна
2021-10-27

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран “Tourism Forum Mongolia 2021” арга хэмжээг “Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги’’ уриан дор зохион байгууллаа. БОАЖ-ын сайд Н.Уртнасан форумыг нээж хэлсэн үгэндээ Цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аялал жуулчлалын салбар бүхэлдээ зогсонги байдалд орсон. Энэ салбарт 1600 гаруй аж ахуйн нэгж, 88 мянган ажлын байр эрсдэлд орж, улсын төсөвт гурван их наяд төгрөгийн алдагдал учирсныг онцолсон бол МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Бид олон жил аялал жуулчлалын салбарт болохгүй байгаа зүйлсийг ярьж ирсэн

3асгийн газaр хуралдаж байна
2021-10-27

3асгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

Засгийн газрын Ажлын хэсэг Рио Тинто компанийн төлөөлөлтэй уулзалт хийлээ
2021-10-27

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Ажлын хэсгийн зарим гишүүд Рио Тинто компанийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар Оюутолгой төсөлтэй холбогдох яриа хэлэлцээг эрчимжүүлэх, ажлын төлөвлөгөө гарган тодорхой асуудлуудыг ойрын үед шийдвэрлэх талаар талууд санал солилцсон юм

Х.Нямбаатар: Рио Тинтогийн саналыг Ерөнхий сайдад танилцуулна
2021-10-26

“Рио Тинто”-гийн Зэсийн группийн захирал Б.Болд, "Tуркойз хилл" компанийн гүйцэтгэх захирал Стив Тибоу нар Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарт захидал хүргүүлсэн талаар бид мэдээлсэн. Тус захидалд Монгол Улсын Засгийн газарт хандсан дөрвөн саналыг дэвшүүлжээ. Нэгдүгээрт, Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох зээл 2.3 тэрбум ам.доллар. Үүний 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэх. Хоёрдугаарт, ногдол ашиг авах хугацааг наашлуулж, 350 сая ам.долларын дэмжлэгийг гурван жилийн хугацаанд олгох. Гуравдугаарт, гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжүүлэлт 4.2 тэрбум ам.долларын зээлийн баталгааны шимтгэлийг Рио Тинто төлөх үүрэг хүлээсэн.Тэгвэл Рио Тинто зээлийн шимтгэлийг тэглэх саналаа дурджээ. Дөрөвдүгээрт, гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.4 тэрбум ам.доллароос хэтрэх нь тодорхой болсон

Ж.Бат-Эрдэнэ: Монгол хүн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга болно
2021-10-26

“Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй холбоотой цаг үеийн асуудлаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа. ОХУ-ын Эрхүү хотноо 2021.10.12-2021.10.13-ны өдрүүдэд  "Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны хурал болж УБТЗ-ын үйл ажиллагаатай холбоотой 11 асуудлыг хэлэлцсэнээс 10 асуудал дээр Монгол, Оросын талууд санал нэгдэж 1 асуудлыг дараагийн хурлаар хэлэлцэхээр түр хойшлуулжээ. Мөн ОХУ-ын талтай  “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргаар Монгол хүн томилохоор тохиролцсон байна.

 

Л.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлно
2021-10-26

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ээлжит хуралдаанаао Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.   Хууль санаачлагчийн илтгэлийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Тэрбээр, "Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын улмаас ноднин дэлхийн эдийн засаг 5.3 хувь, манай улсын эдийн засаг 4.6 хувиар агшиж, төсөв, санхүүгийн хүнд он жил өнгөрлөө

Л.Оюун-Эрдэнэ: МАНАН-тай эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлнэ
2021-10-25

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жил хагасын өмнө ЗГХЭГ-ын дарга байхдаа “...МАНАН бүлэглэл үнэхээр бодитой юм байна гэдгийг сүүлийн нэг жилийн хугацаанд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх хугацаанд дэндүү сайн ойлгож авлаа. Би Монгол Улсын хамгийн их мэдээлэлтэй эхний таван хүний нэг байж магадгүй

Тендерийн урилга
2021-10-22

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, ашиглалтад хүлээлгэн өгөх ажил

Хүүхдийн мөнгө нэн шаардлагатай өрхүүдэд тэтгэмжийг бүтнээр нь олгоно
2021-10-22

Хүүхдийн мөнгө нэн шаардлагатай өрхүүдэд уг тэтгэмжийг бүтнээр нь олгох боломжтой гэж салбар хариуцсан байд А.Ариунзаяа

Ж.Бат-Эрдэнэ: Монгол Улсын иргэнийг УБТЗ-ын даргаар ойрын хугацаанд томилно гэж хоёр тал тохирсон
2021-10-21

ЗТХЯ-наас өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ УБТЗ ХНН-ийн даргыг томилох асуудлаар Оросын талтай тохирсон талаараа ярилаа.   ЗТХ-ийн сайд Л.Халтар “Монгол Улсын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг хоёр удирдлагатай. Монгол, Оросын талын хувь нийлүүлэгч буюу 50, 50%-ийг эзэмшигч нь Оросын төмөр замын ерөнхий захирал, Монголын талаас миний бие байна

ЗАСГИЙН ГАЗАР: Хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД
2021-10-20

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 20-нд болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.   Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгууллаа   Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахална. Тус хороо нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь конвенцын Парисын хэлэлцээр, Цөлжилттэй тэмцэх конвенцоор хүлээсэн үүрэг болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, цөлжилт, газрын доройтлыг бууруулах ажлын салбар дундын уялдааг хангаж зохицуулах юм.   Орон нутагт төрийн өмчит их, дээд сургуульд суралцах оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ   Орон нутагт төрийн өмчийн их, дээд сургуулийн үйл ажиллагааг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахтай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.   -Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал газар, тариалангийн хүрээлэнгийн Агро-Экологи, бизнесийн сургуулийг хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх -Өмнөговь аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулах -Орхон аймаг дахь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа. Орон нутагт төрийн өмчит их, дээд сургуульд суралцах оюутнуудад сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт, зээл олгох асуудлыг холбогдох журамд өөрчлөлт оруулж, төсвийн хүрээнд санхүүжүүлэх, мөн багш, ажилтны нийгмийн баталгааг хангаж, дэмжлэг үзүүлэх, орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж олгох, хөнгөлөлттэй зээлд хамруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэхийг үүрэг болголоо.   “Тавантолгой дулааны станц” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг энэ долоо хоногт зарлана   “Тавантолгой дулааны цахилгаан станц” төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг цаг алдалгүй зохион байгуулж, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг Эрчим хүчний сайдад даалгалаа.       Төсөл санаачлагчийг төлөөлж, “Эрдэнэс-тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэл хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг энэ оны аравдугаар сарын 21-ий өдөр зарлаж, 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.     Тендерийг амжилттай зохион байгуулснаар 2022 оны эхний улиралд багтаан гүйцэтгэгчтэй барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулах бөгөөд 2025 онд 450 МВт-ын шинэ дулааны цахилгаан станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг байнгын ашиглалтад хүлээн авна.   Дулааны III цахилгаан станцын дэд бүтцэд түшиглэн барих төслийн ТЭЗҮ-г боловсруулж байна   Улаанбаатар хотын цахилгаан, дулаан хангамжийн тав дахь эх үүсвэрийг Дулааны III цахилгаан станцын дэд бүтцэд түшиглэн барих төслийн хэрэгжилтийн явцын талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулсан байна. Дулааны III цахилгаан станц нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн гол эх үүсвэрүүдийн нэг бөгөөд хотын дулааны шугам сүлжээний хамгийн оновчтой байршилтай боловч станцын үндсэн тоноглолуудын насжилт өндөр болж ашиглалтын хугацаа дууссан, эрсдэлтэй нөхцөлд байна. Монгол Улс, ОХУ-ын төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд болох Интер РАО-Экспорт компани, Монгол Улсын “ДЦС-3” ТӨХК хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хоёр талын хийх ажлын эзлэхүүнийг тохиролцжээ

Л.Энх-Амгалан: Багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, цалин урамшууллыг нэмэх, оюутнуудад тэтгэлэг олгож дэмжих шийдвэр гаргалаа
2021-10-20

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр “Засгийн газраас их, дээд сургуулиудыг орон нутагт сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх тогтоолыг албажуулан гаргалаа. Их, дээд сургуулиудыг орон нутагт хөгжүүлэх нь нийслэлд үүсээд байгаа түгжрэлийг бууруулахаас гадна хөдөө бүс нутгийн хөгжилд нөлөөлөх асуудал. Өмнө нь Улаанбаатар хотод байгаа их, дээд сургуулиудын салбарыг аймгуудад байгуулах, нүүлгэх тогтоол гарч байсан ч бодитоор хэрэгжээгүй. Өнөөдөр Монгол Улсад 88 их, дээд сургуульд 158 мянган оюутан суралцаж байна. Үүнээс 143 мянга нь буюу 92 хувь нь Улаанбаатар хотод суралцаж байгаа бол  нийт оюутны тавхан хувь нь хөдөө байгаа найман их, дээд сургууль суралцаж байгаа юм. Цаашид хөдөө орон нутагт их дээд сургуулийг хөгжүүлбэл боловсролын чанарт анхаарах зайлшгүй шаардлагатай. Бид Эрдэнэт, Дархан-Уул, Өмнөговьд сургалт судалгаа үйлдвэрлэлийн цогцолбор болгож МУИС, ШУТИС, ХААИС -ийг байгуулах шийдвэр гарч байна. Ингэхдээ салбарыг биш төв сургуулиудыг байгуулах шийдвэр юм. Ингэхдээ шинээр барилга барихгүй бөгөөд тухайн аймгуудад байгаа барилга байгууламж, дотуур байр, хичээлийн байруудыг ашиглаж өргөтгөл хийх замаар сургалт судалгааны цогцолборыг байгуулна. Ирэх оноос мэргэжлийн боловсролын төв нь Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяанд ирж байгаа. Тиймээс Өмнөговь, Эрдэнэт, Дархан-Уулд сургалт судалгааны цогцолборыг байгуулахдаа, Ахлах сургуулийн төрөлжсөн сургууль Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв Их, дээд сургууль гээд төрөлжсөн хэлбэрээр зохион байгуулах шаардлага байна. Эдгээр аймагт заах сургалтын хөтөлбөр Улаанбаатар хотод давхцахгүй. Ингэснээр 10-15 мянган оюутан орон нутагт суралцах боломжтой болно

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах Үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахална
2021-10-20

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулах тухай тогтоолын төсөл батлагдсаныг БОАЖ-ын сайд Н.Уртнасан танилцууллаа.  Монгол Улс өнгөрсөн хугацаанд нийт таван удаа цөлжилтийн үнэлгээг хийжээ. 2020 оны буюу тав дахь удаагийн үнэлгээгээр Монгол орны нийт газар нутгийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай цөлжилтөд ямар нэг байдлаар өртсөн байна

ЗГ: Монгол Улсад өнөөдрийн байдлаар 2.7 сая вакцины нөөц бий
2021-10-20

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.  Мэдээллийн эхэнд вакцинжуулалтын дүн мэдээллийг танилцууллаа. Энэ сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд  I тунгийн хамралт 69.3 хувь, II тунгийн хамралт 65.7 хувь, нэмэлт тунд өнөөдрийн байдлаар 373 мянган хүн хамрагдаад байна

ЗАСГИЙН ГАЗАР: Хэн хэнийг хаана томилов
2021-10-20

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, Эрээний хил хаагдсан нөхцөл байдалтай уялдуулан авах арга хэмжээ зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байгаа. Түүнчлэн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийжээ.

Засгийн газар хуралдаж байна
2021-10-20

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаантай. Хуралдаан өглөө 08:00 цагт эхэлсэн бөгөөд коронавирусийн цаг үеийн асуудал, Эрээний хил хааснаас үүдсэн асуудал болон бусад асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно
2021-10-19

Засгийн газарт ойрын үед хэд хэдэн томилгоо хийхээр болжээ. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн дэд сайдаар томилох юм байна

Явах, үлдэх “дан” сайд нарын ялгаа нь ийм юм
2021-10-15

Засаг сэлгээ хийнэ. Энэ тодорхой болов. Хэд хоногийн өмнөөс зарим сайд нарт хариуцлага тооцох талаар яригдаж эхэлсэн. МАН-ын бүлэг энэ ажлыг Ерөнхий сайдад даалгасан. Улмаар өчигдөр Засгийн газар бүтэцдээ өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барив. Гэхдээ энэ тусдаа асуудал юм.

Х.Нямбаатар: Эрээн боомт хаагдсан учраас бүх ачаа тээвэр зогсож байна
2021-10-14

Өнөөдрөөс эхлэн БНХАУ-ын талаас Эрээний боомтоо тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргаад байгаа. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар тайлбар өглөө.   Тодруулбал тэрээр: "Би өнөө өглөө Хил Хамгаалах байгууллагын отрядын дарга болон хилийн төлөөлөгч нартай холбогдлоо

ТАНИЛЦ: Өнөөдөр Засгийн газар хуралдаж, ийм шийдвэрүүд гаргалаа
2021-10-13

Засгийн газрын хуралдаан 2021 оны аравдугаар сарын 13-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. БНХАУ-тай хөгжүүлэх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгууллаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай 2021 оны аравдугаар сарын 12-нд хийсэн цахим уулзалтын дүнг Засгийн газраар хэлэлцэж, уулзалтын мөрөөр БНХАУ-тай хөгжүүлэх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахална. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормаа нар багтжээ. Тус ажлын хэсгийн ажлын явц, үр дүнг сар тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Ажлын хэсгийн дарга, Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо. Төмөр замын улсын хил огтлолын цэгийн асуудлаар тохиролцоонд хүрчээ Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилтэй огтлолцох цэгийг тогтоох тухай протоколыг энэ сард багтаан Хятадын талтай байгуулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгалаа. Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны зургадугаар сарын захирамжаар байгуулсан Ажлын хэсгээс  удирдамж, чиглэлээр хангаж “Тавантолгой төмөрзам” ХХК БНХАУ-ын “Улсын эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпораци” компанитай Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолын цэгийн асуудлаар гурван удаа хэлэлцээ хийж, 2021 оны аравдугаар сарын 11-нд тохиролцоонд хүрчээ. Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан зөвлөлийн III хуралдаан болно Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан зөвлөлийн III хуралдаан энэ сарын 15-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдана. Тус зөвлөл нь Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц зэрэг тэргүүлэх салбарын хамтын ажиллагааг цогц байдлаар төлөвлөн хөгжүүлэх, эдгээр салбар дахь томоохон төслийг хоёр талын аж ахуйн нэгжүүд хамтран хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой хамтын ажиллагааны механизм юм. Хуралдаанаар Засгийн газраас БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх  сонирхолтой байгаа томоохон төслүүдийг танилцуулж, зарим төслийн хэрэгжилтийг идэвхжүүлэх талаар ярилцах юм.  “Таван толгой түлш” ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлэв “Таван толгой түлш” ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлэхээр тогтож, тус компанийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөрийн асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д үүрэг болголоо. “Таван толгой түлш” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани болсноор тус компанийн нэгдсэн санхүүгийн тайланд нэгтгэгдэх, оруулсан хөрөнгө оруулалтад хяналт тавих, өр төлбөрийн асуудлаар оновчтой менежмент хийх зэрэг давуу тал үүснэ гэж үзэж байна.   “Таван толгой түлш” ХХК-ийн төрийн эзэмшлийн 49 хувьд ногдох төлөөллийн 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хэрэгжүүлнэ. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл болон хэрэглэгчдэд нийлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, явц, үр дүнгийн талаар танилцуулж ажиллахыг холбогдох хүмүүст даалгав. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хамрах хүрээ, суурь тооцоолол, бодлогын хувилбарууд боловсруулах шаардлагатай гэв “Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцуулав

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.