Л.Оюун-Эрдэнэ яг 10 сарын өмнө Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдож байв. Энэ долоо хоногт түүний тэргүүлсэн Засгийн газрын 300 хоног тохионо. Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашна гэдэг өндөр хариуцлага, бас хувь заяа юм
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан ирэх 2022 оны төсөв нь дотоодын эдийн засгийг гурав дахин тэлэх, төрийн байгууллагын зардлыг хэмнэхэд чиглэсэн гэж тодотгож буй.
Хятад улс хэд хоног хилээ хаав. Махнаас бусад нь урдаас орж ирдэг ажээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд болж дарааах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газруудыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүллээ “Тогтвортой хөгжлийн зорилго”, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын бодлого, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжилтийг сайжруулах зорилгоор нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газруудыг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлж, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгалаа.Эдгээр амаржих газар нь нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллага учраас Эрүүл мэндийн яамнаас шууд шатлан удирдах нэгдсэн удирдлага, зохион байгуулалт дутмагаас хөрөнгө оруулалт орхигдож, амаржих газрын удирдлага, бүтэц зохион байгуулалтын оновчгүй шийдвэрээс үүдэлтэй эх барихын тусламж, үйлчилгээнд алдаа дутагдал гарч, ноцтой хүндрэлийн тохиолдол нэмэгдэх, эхийн амь нас эндсэн тохиолдлууд гарсаар байна.Иймээс Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Нийслэлийн амаржих газруудыг авч, эх барихын тусламж, үйлчилгээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, нотолгоонд суурилсан анагаах ухааны дэвшлийг нэвтрүүлж, зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаснаар эх, хүүхдийн эндэгдлийг бууруулна гэж үзэж байна. Эдийн засгийг сэргээх төслүүдийг танилцуулав Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлтийн бодлого”-ын явц болон эдийн засгийг сэргээх төслүүдийн талаар Сангийн сайд танилцууллаа. Боомтын хүчин чадал, тээвэр логистик, эрчим хүч, төрийн бүтээмж болон хязгаарлагдмал санхүүжилтийн эх үүсвэр нь эдийн засгийг хязгаарлагч хүчин зүйл болоод байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, тээвэр логистикийн дэд бүтцийг сайжруулан, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах юм
Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалтын явц болон коронавируст халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа. Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд PCR-аар батлагдаж буй тохиолдлын тоо Улаанбаатар хот болон аймгуудад жигд буурч байна. Энэ нь Дельта хувилбарын давлагаа буурч байна гэж үзэх үндэслэл юм
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан эхэллээ. Хуралдаанд аймгийн Засаг дарга нар оролцож байна
Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аймаг, нийслэлийн Засаг дарга нарт сануулга өглөө. Тэрбээр “2022 оноос эхлэн Ерөнхий сайд Засаг дарга нарт шууд хариуцлага тооцдог хууль эрх зүйн орчин нээгдэж байгаа. Өнгөрсөн хугацаанд өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй 32 хүнийг би ажлаас нь халсан. Нэрийг нь зарлахгүй л байгаа болохоос биш. Иргэний нисэх дээр агентлагийн дарга нар дээр юу болов та нар сонссон л байх... “Эрдэнэс Монгол”, ЭМЯ-тай холбоотой асуудлыг сонсож байгаа байлгүй дээ. Өнгөрсөн хугацаанд авлига, албан тушаалын хэргээр 87 төрийн албан хаагчийн хэрэг шүүхээр шийдэгдсэн шүү. Өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй бол сайд нарыг ч өөрчлөнө. Ажлаа хийж чаддаггүй, авлига авдаг хүмүүстэй хариуцлага ярина” гэв.
Яг одоо Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байна. Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотод хог боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Тэрбээр аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хандаж хэлсэн үгэндээ “Засгийн газар хогтой холбоотой асуудлаар түүхэн шийдвэр гаргаж байна. Одооноос хогийг ангилж хаядаг болно. Энэ нь байгалиа хамгаалах чухал асуудал. Аймгуудын бүсчилж хогний үйлдвэр барих эсвэл Улаанбаатар хот руу хог хаягдлыг татах байх асуудлыг цогцоор шийднэ. Тийм учраас аймгийн Засаг дарга нартай зориуд энэ асуудлыг ярьж байна” гэлээ.
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байна. Энэ хуралдаанд 21 аймаг, нийслэлийн удирдлагууд оролцож байна.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр манай улсад гадаадын хэдэн иргэн ажиллаж байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэллээ. Тэрбээр "Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар 93 улсын 5741 иргэн албан ёсоор Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байна
Одоо Оюутолгойн 2009 онд байгуулсан гэрээнүүдийн “чанар”-ын талаар яриад хэрэггүй. Тэр гэрээнүүдийн дүн гарчихсан. Харин Оюутолгойн ордыг хамтран ашиглагч Засгийн газар, “Рио Тинто” хоёрын хэлэлцээр ямар шатандаа явж байна вэ гэдгийг бол ярих хэрэгтэй.
Ингэхийн учир нь өмнөх дарга нар шиг олон хувьсагч ярихгүй ч “тоо”-гоо тун ой
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болсон. Гэвч тус хуралдааны дараа Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын бие муудаж, ухаан алджээ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.11.10/ боллоо. Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой 24 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр "Төрийн өмчийн үйлдвэрийн газар, Төрийн өмчийн үйлдвэрийн оролцоотой газар, ААН-үүдэд бүтцийн өөрчлөлт хийх талаар мэдээлж байсан
ӨНнөдөөр Засгийн гарын ээлжит хуралдаан болов. Хуралдааны дараа ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан дараах мэдээллийг өглөө: -Нөөцийн мах бэлтгэх ААН-үүдэд 3 хувийн зээл олгоно
Шадар сайд С.Амарсайхан: Монголоор дамжуулан татах байгалийн хийн хоолойн төслийг өнөөдөр танилцууллаа. Өнөөдөр хоёр улсан хамтарсан ажлын хэсэг хамтран ажиллаж байна. ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлэх томоохон төслүүдийн нэг нь энэ хийн хоолойн төсөл юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад тусгай зориулалтын компанийг байгуулаад байгаа ба инженер техникийн алба хаагчид байнгын байршиж ТЭЗҮ-г хийхээр ажиллаж байна. Газпром компанийн удирдлагууд манай улсад ирж төслийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг танилцуулж Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар мэдээлэл хийж байна. ШУУД ҮЗЭХ: Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Өнөөдөр нийт 24 асуудал хэлэлцсэн. Уламжлал ёсоор дархлаажуулалтын талаар мэдээлэл өгье
Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хөрөнгө байршуулсан банк дампуурч, өнөөдөр ч асуудал цэгцэрч дуусаагүй байна. Гэтэл одоо дахин банк дампуурч, иргэдийн төлсөн даатгалын хөрөнгө эрсдэлд орсон мэдээлэл цацагдаж эхэллээ
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Авто замын түгжрэл, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг үндсэн 6 асуудлыг хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 03-нд болж, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцид үзүүлэх нөлөөллийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийсэн байна. Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов. Төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангах зорилгоор механикжсан агуулахыг нийслэлийн өмчид шилжүүлэн авч, удирдлага, менежментийг хариуцан ажиллах: Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор 11,12 дугаар сард махны өргөтгөсөн худалдааг хүртээмжтэйгээр 30-аас доошгүй байршилд зохион байгуулах, шуудан хүргэлтийн үйлчилгээг ашиглан айл өрхөд өвлийн идшээ татан авах нөхцөлийг бүрдүүлэх, Хүн амын хаврын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, худалдан борлуулах ажлыг зохион байгуулах, Хөдөө аж ахуйн корпораци байгуулах, уг байгууллагаар дамжуулан хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц, улаан буудайн нөөц бүрдүүлэх замаар үнийн тогтвортой байдлыг хангах, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, Эрчим хүчний үнэ тарифыг 2022 оны зургадугаар сарын 01 хүртэл нэмэгдүүлэхгүй байх, Хүнсний бүтээгдэхүүн, хүнсний сав баглаа боодол, бусад нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг Гашуунсухайт, Ханги, Бичигт боомтоор нэвтрүүлэн, импортлоход аймгийн мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторийг хилийн боомтуудад татан ажиллуулж, шуурхай арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтыг тогтоох тухай” тогтоолд нэмэлт орууллаа. Ингэснээр Алтанбулаг, Замын-Үүдээс гадна Гашуунсухайт, Ханги боомтоор эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийн түүхий эдийг татан авах боломжийг нэмэгдүүллээ.
Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор 11,12 дугаар сард махны өргөтгөсөн худалдааг хүртээмжтэйгээр 30-аас доошгүй байршилд зохион байгуулах, шуудан хүргэлтийн үйлчилгээг ашиглан айл өрх бүрт өвлийн идшээ татан авах нөхцөлийг бүрдүүлэх,
“Сүхбаатар” хөлөг онгоцыг музей болгоно Хөвсгөл нуураас татан гаргасан “Сүхбаатар” хөлөг онгоцыг музей болгон ашиглах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Уг ажлын хүрээнд “Сүхбаатар” хөлөг онгоцны хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах, цаашид аялал жуулчлал, музей болгож ашиглах талаар саналаа танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Хөвсгөл аймгийн Засаг даргад нарт даалгалаа. Түүнчлэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргахад оролцсон алба хаагчдыг урамшуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар боллоо. Шүгэл үлээгчийн тухай хуулиар шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилсан сэргийлсэн цогт харилцааг зохицуулна. Гэмт хэрэг, зөрчлийн талаар гомдол мэдээлэл гаргаж байгаа нь шүгэл үлээгч биш үү гэж асуудаг. Тэгвэл Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар нийтийн ашиг сонирхол, сайн сайхны төлөө, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг бичгээр болон цахимаар гаргах тухай асуудлыг тусгасан юм
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт:
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны арваннэгдүгээр сарын 2-нд Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгыг хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, М.Энхболд, С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нар хүрэлцэн ирлээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ковидын үеийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, эрүүл мэндээ хамгаалж, цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, хязгаарлагч хүчин зүйлүүдийг багасгах талаар танилцууллаа. Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан эрхмүүд тухайн цаг үеийн нөхцөл байдал, тулгарч байсан асуудал, гаргасан шийдвэр бодлогоо хэлж, туршлагаа ярилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёл, урлаг, спорт, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. 2021 ны арваннэгдүгээр сарын 01-нээс урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах шийдвэр гарсантай холбоотойгоор Улсын онцгой комиссоос энэхүү уулзалтыг зохион байгуулав. Уулзалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Соёлын сайд Ч.Номин, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар оролцлоо. Улсын хэмжээнд 2021 оны аравдугаар сарын 31-ны өдрийн байдлаар “Ковид -19”-ийн эсрэгм вакцины нэгдүгээр тунд нийт иргэдийн 69.3, хоёрдугаар тунд 65.8 хувь нь, гуравдугаар тунд 416 012 хүн хамрагдсан байна
Засгийн газар, Улсын онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдал болон халдварыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид баримтлах бодлогоо танилцуулж, мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд С.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар оролцов. Зорилтот бүлгийн иргэдийн 69.3 хувь нь нэгдүгээр тунд, 65.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байгаа аж
Арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг соёл болон спортын арга хэмжээг 50 хувийн үзэгчдийн дүүргэлттэй эхлүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүнтэй холбогдуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлж, мэдээлэл өглөө.