БНСУ-д 13 настай монгол охиныг дөрвөн солонгос охин 6 цаг гаруй хугацаанд хүлж, зодсон хэрэг олныг сэрдхийлгээд байна.
Монголчууд энэ хэрэгт буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж, БНСУ-ын Ерөнхийлөгчид хандан өргөдөл гаргадаг www1.president.go.kr сайтад санал цуглуулж байна. Уг сайтад 200 мянган хүн санал өгвөл дээрх хэрэг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний анхааралд очиж, хэргийг авч хэлэлцдэг ажээ. Монгол охинтой холбоотой саналын тоо одоогоор 170.735 хүрээд байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден нар энэ сарын 7-ны өдөр буюу ирэх долоо хоногийн мягмар гарагт цахимаар уулзана гэдгийг Цагаан ордон бямба гарагт батлан мэдэгдлээ.
БНСУ-ын элчин сайдын яамны гадна иргэд тайван жагсаал хийж байна. Иргэн Б.Отгонбаяр тэргүүтэй иргэд гурван шаардлагыг тавьж албан бичгийг БНСУ-ын элчин сайдын яаманд хүргүүлж байгаа юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар БНЭУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд, тус улсын Төмөрлөгийн сайд ноён Рам Чандратай өчигдөр уулзаж, санал солилцов. Цар тахлын үеийн зарим нөлөөллийг тооцоолж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийг төлөвлөгөөний дагуу саадгүй урагшлуулахын тулд улам нягт хамтран ажиллах шаардлагатай гэдэгтэй ноён Рам Чандра санал нэг байв. Манай Улс уг төсөлд онцгой анхаарал хандуулан, УИХ-аас 2021 оны нэгдүгээр сард “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль”, Засгийн газраас 2021 оны наймдугаар сард “Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг тус тус баталсан. Одоогоор үйлдвэрийн инженерчлэл, зураг төслийн ажил дуусаж, өнгөрсөн нэгдүгээр сараас технологийн бус барилга байгууламжийн барилга-угсралтын ажил эхэлсэн гэдгийг танилцууллаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНЭУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр төр, засгийн өндөр түвшний хүмүүстэй уулзалт хийж, газрын тосны үйлдвэрийн хамтарсан төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах, Монгол Цахиурын хөндийг байгуулахад хамтран ажиллах, “Болливуд”-ын киноны зураг авалтыг Монголд хийх, коксжсон нүүрсээ Энэтхэгт экспортлох зэрэг асуудлуудыг хөндөж ярилцлаа. Энэхүү айлчлал нь 2010 онд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тус улсад айлчилснаас хойш парламентын тэргүүний түвшинд 11 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм
БНСУ-д суралцдаг охиныг сургуулийнх нь хүүхдүүд ялгаварлан гадуурхаж, дээрэлхсэн хэрэг гарсан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Мэдээллийн дагуу Гадаад харилцааны яам холбогдох албан тушаалтнуудаас тодруулга авч, дараах мэдээллийг гаргажээ. БНСУ-ын телевизийн MBC агентлагийн сувгаар 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн оройн 20:00 цагаас эхлэн гарсан Монгол Улсын иргэн, Янгсан хотын Янгсан нэр бүхий дунд сургуулийн нэгдүгээр анги буюу манай улсын боловсролын системээр бол долдугаар ангийн сурагчийг сургуулийх нь үе тэнгийн хүүхдүүд зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган өрөөнд хорьсон балмад хэргийн тухай гарсан мэдээллийн мөрөөр ажиллаж, түүний оршин суудаг Янгсан хотын Цагдаагийн газар болон түүний ээж С-тэй холбогдлоо. БНСУ-ын Өмнөд Кёнгсан мужийн Янгсан хотын Цагдаагийн газрын Эмэгтэйчүүд, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ким Янг Жунтэй арванхоёрдугаар сарын 2-ны өглөө 08:00 цагт холбогдож нөхцөл байдлыг тодруулав. Үүнд: Энэ хэрэг нь 2021 оны долдугаар сарын 3-нд гарсан хэрэг бөгөөд тус Цагдаагийн газарт 2021 оны долдугаар сарын 4-нд бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлжээ. Сэжигтэн дөрвөн хүүхэд байсан ба түүний хоёр нь хэрэг хүлээх насанд хүрээгүй учир аравдугаар сарын 1-нд тэдгээр хоёр хүүхдийн хэргийг хаасан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанвандангийн Болдод Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэлийн цахилгаан утас илгээв.
Эмгэнэлд: “Оросын Холбооны Улсын Кемерово мужид болсон уурхайн ослын улмаас уурхайчин, онцгой байдлын аврагч зэрэг олон хүний эрдэнэт амь эрсэдсэнд гүнээ харамсаж байна. Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон Оросын ард иргэд, амь насаа алдсан хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.
БНСУ-ын Засгийн газраас гадаадаас ажиллах хүч авах асуудлыг нээлттэй болгох, Монгол, Узбекстан, Мьенмар, Филлипин зэрэг улсаас ажиллах хүч авахаа албан ёсоор мэдэгдсэний дагуу илгээх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тус улсын Аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газар өөрийн орны ажил олгогчидтой уулзалт зохион байгуулж, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн нислэгээр хүлээн авахаар нэрсийг эцэслэн ирүүлсэн 39 иргэнийг өчигдөр илгээсэн байна. 2019 оноос БНСУ-ын Гадаад ажил хайгчаар хөдөлмөрийн биржид нэр нь байршиж ажлын санал хүлээн авсан, явах тов хүлээгдэж буй 670 орчим иргэн байна
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо өнөөдөр Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр байгууллагын үйл ажиллагаа,бүтэц бүрэлдэхүүн болон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, байгууллагын цахимжилттай холбоотой хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар дэд сайдад танилцуулав
Хятадын талаас боомтын асуудлаар “Түр цагийн журам” нэртэй төлөвлөгөө Монгол Улсын талд танилцуулсан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Э
Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас тус хотын 6 хороолол, хатуу хөл хориотой байсан 84 бүсийн хяналтын дэглэмийг 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн сулруулж байгаагаа зарлажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 11 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд ИБУИНХУ-ын Глазгоу хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно.
Олон улсын хууль, эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, нийгмийн асуудлууд болон хүний эрхийн талаар хамтран ажиллах зорилго бүхий Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-д Монгол Улс гишүүнээр элссэн 60 жилийн түүхт ой өнөөдөр тохиож байна.
Хятад улс ирэх хоёрдугаар сард болох өвлийн олимп хүртэл хил гаалийн түвшинд хатуу бодлого баримталж байгааг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдлээ. Тэрбээр “Ирэх оны хавраас нааш урд хөрш рүү зорчих боломж нөхцөл байхгүй байна
УБТЗ-ын Ерөнхий хорооны хурал дууссаны маргааш нь дипломат шугамаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх айлчлал бүтэхээр болсон тухай мэдээлэл ирлээ. Гэхдээ...
Аливаа улс орны гадаад харилцаа гэдэг бол нэн чухал зүйл төдийгүй, гадаад харилцааны салбарт явуулж байгаа бодлогын үр дүнд улс орны амьдралын өнгө харагддаг. Гэтэл энэ салбарыг нэг хэвлэлийн компанийн захирал удирдах болсноор уруудаж эхэлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ. Төрийн тэргүүний үгийг бүрнээр нь хүргэе.
УИХ дахь Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Ж.Чинбүрэнгийн урилгаар Францын парламентын дэд дарга, хатагтай Натали Дэлатр тэргүүтэй сенатчдын албан ёсны айлчлал эхэлсэн эхний өдөр /2021.09.10/ тэднийг монгол ахуй, малч амьдралын зах зухтай танилцуулахаар Францын элчин сайдын яамнаас хотын зүүн зах руу хөдөлсөн юм. Хотын их түгжрэл, хотын захын дүүргийн амьдрал машины цонхоор франц зочдод ямархан сэтгэгдэл төрүүлж буй бол доо... гэсэн бодол дотор эргэлдэн явлаа