Гадаад харилцаа
Монгол улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох сунгах хүчингүй болгох үйл ажиллагаанд хяналт тавих журам шинэчлэн батлагдлаа
2022-1-24

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/08 дугаар тушаалаар “Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ыг шинэчлэн баталлаа. Тодруулбал, 2016 оноос хойш салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой харилцааг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын баталсан тушаалаар зохицуулж байсан бол Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар ийнхүү шинэчлэн батлагдаж, нийтээр дагаж мөрдөхөөр болж байна. Уг журамд салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах хугацаа, зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл, хяналт тавих зэрэг асуудлыг нарийвчлан тусгасан юм

Тонга улс коронавирусийн халдвар тээгчтэй тусламжийн нисэх онгоцыг хүлээж авалгүй буцаажээ
2022-1-22

Долоо хоногийн өмнө галт уулын дэлбэрэлт, цунамигийн гамшигт нэрвэгдсэн Номхон далайн Тонга арал улсад хүмүүнлэгийн тусламж очсоор байна. Харин Пүрэв гарагт Австралийн тусламжийн ачаа тээвэрлэсэн нисэх онгоцыг Тонгагийн эрх баригчид хүлээж авалгүй, замын дундаас нь буцаажээ. Учир нь уг онгоцонд коронавирусийн халдвар тээгч зорчиж явааг мэдсэн юм байна. 105,000 орчим хүн амтай Тонга улс нь коронавирусийн цар тахалд нэрвэгдээгүй дэлхийн цөөхөн улсуудын нэг юм. Олон улсын тусламжийн ачаатай цуг коронавирус орж ирэхээс Тонгагийн эрх баригчид ихэд болгоомжилж байгаа

БНСУ-д очих иргэдээс 48 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг хариу шаардана
2022-1-20

МИАТ ТӨХК-ийн Сөүл хот дахь Төлөөлөгчийн газраас Ковид19 халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллийг ирүүлжээ. Тус мэдээлэлд "БНСУ-ын Хорио цээр, халдварт өвчинтэй тэмцэх алба тус улсыг зорьж буй зорчигчид 72 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн байх журмыг 48 цагийн дотор болгон өөрчиллөө

"Эрээн талд гацсан 9000 орчим чингэлэг ачааг гаалийн бүрдүүлэлтийн дарааллаар оруулж байгаа"
2022-1-18

Ачаа тээвэр 11-нээс эхэлснээс хойш эхний өдөрт 24 ачаа тээвэр нэвтрүүлж байсан бол сүүлийн өдөр 69 болтол нэмэгдсэн байна. Хилийн 0 цэгээс чингэлгийг Зэвсэгт хүчний жолооч нар логистикийн төв хүртэл тээвэрлэж буй. Энэ удаад Хятадын тавьсан саналын дагуу Зэвсэгт хүчнээс жолооч ажиллаж байна. Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн тээврийн үнэ 3 сая төгрөг болж буурсан

Л.Халтар сайд ачаа тээврийг шийдвэрлэж өгөхийг хүссэн иргэнд "Та өөрөө ирээд хийчих хө" хэмээн хариулав
2022-1-5

Ковидын үеийн нэг том зовлон маань хил дээр гацсан ачаа болж байна. Хувийн хэвшлийнхэн гаднаас авах барааныхаа үнийг төлж, импортоор оруулж ирэхэд бэлэн болгосон ч захиалсан бүтээгдэхүүнээ авч чадахгүй аж төрж явна

Иргэдийн бослого ноцтой байдалд хүрэх төлөвтэй болсон тул Казахстан улсын Засгийн газар огцорчээ
2022-1-5

Энэ оны эхний өдрөөс автомашины зориулалттай байгалийн хийн үнэ хоёр дахин нэмэгдсэн нь иргэдийг бухимдуулж, улмаар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн. Байгалийн хийн үнийн өсөлт дээр шатахууны үнийг чөлөөлсөн нь иргэдийг туйлд нь хүртэл бухимдуулж, улмаар цагдаа нартай мөргөлдөн эмх замбараагүй байдал үүсгээд байсан. Иргэд үнийн өсөлтийг бууруулах, ийм байдалд хүргэсэн эрх баригчдыг огцрохыг шаардаж байсан юм. Харин Казахстаны эрх баригчид улс орондоо онц байдал тогтоогоод байсан.  Гэсэн хэдий ч шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй иргэдийн бослого ноцтой байдалд хүрэх төлөвтэй болсон тул Ерөнхийлөгчийн зарлигаар Казахстан улсын Засгийн газар огцорч байгаагаа зарлажээ.  Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсын Засгийн газрыг огцруулах зарлигт гарын үсэг зурж, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр нэгдүгээр шадар сайд Алихан Смаиловыг томилжээ. "Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газрыг огцруулахыг зөвшөөрсүгэй

ЭСЯ: Ганнамын гудамжинд монгол залуучууд хоорондоо зодолдсон
2022-1-3

Ганнамын гудамжинд Монгол улсын 3 иргэн зодуулсан байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн байгууллагуудаар цацагдсан. Тус мэдээлэлтэй холбоотойгоор ЭСЯ-наас мэдээлэл өгсөн байна.

  Тэгвэл энэ талаар БНСУ дахь Монголын ЭСЯ-наас "Ганнамд болсон асуудал нь монголчууд хоорондоо зодолдсон" гэх мэдээллийг өгчээ. Тодруулбал, Монгол залуучууд муудалцаад хоорондоо барьцалдаад, түлхэлцэж байхад нь хүн цагдаа дуудахад зугтаасан хэрэг аж.

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг өршөөлөөр суллав
2022-1-2

Авлигын хэргээр 22 жилийн хорих ял сонссон БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд одоогийн Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин өршөөл үзүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. БНСУ-ын Хууль зүйн яам шинэ жилийн баярыг тохиолдуулан өршөөл үзүүлэх хүмүүсийн жагсаалтад Пак Гын Хэ оруулсан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 31-нд түүнийг сулласан талаар “Yonhap” агентлаг мэдээллээ. Пак Гын Хэ энэ жил гурван ч удаа мөр, нурууны өвчний улмаас эмнэлэгт хэвтэж, мэс засалд оржээ

Амралтын өдрүүдэд 130 тээврийн хэрэгслийг Эрээн боомтоос татан авчээ
2021-12-27

Эрээн боомтоос арвахоёрдугаар сарын 25, 26-ны өдөр дундын бүсэд импортын ачаатай болон шинэ 0 дугаартай нийт 130 тээврийн хэрэгслийг оруулжээ. Тэдгээр тээврийн хэрэгслийг 26-ны өдрийн 20:00 цагаас эхлэн улсын хилээр нэвтрүүлж, 27-ны өдрийн өдрийн 04:50-д дууссан талаар Замын-Үүд дэх Гаалийн газраас мэдээллээ. Дундын бүсэд орж ирсэн 130 тээврийн хэрэгслээс 125-г нь энэ хугацаанд хилээр нэвтрүүлсэн байна

БНСУ руу богино хугацааны визтэй зорчигч зорчихыг хориглов
2021-12-23

БНСУ-ын Хорио цээр, халдвартай тэмцэх газраас энэ сарын 25, 26, 28, 29-ний нислэгээр тус улс руу богино хугацааны визтэй хүн зорчихыг хориглосон шийдвэр гаргасныг МИАТ компани мэдээлэв.

Тухайн нислэгээр зорчих боломжтой зорчигчид:

-Улаанбаатар хотоос Инчон нисэх буудлаар дамжин 3-дагч улс руу зорчих транзит зорчигч

-БНСУ-ын иргэд

Н.Эрдэнэбүрэн: ОХУ-д хийсэн Ерөнхийлөгчийн айлчлалын ганц бодит ажил нь ойн хүрээнд гаргасан "Тунхаглал" л байлаа
2021-12-21

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсэхийн ОХУ-д хийсэн албан айлчлалын үр дүнгийн талаар Улс төр судлаач, Олон улс судлалын доктор Н.Эрдэнэбүрэнтэй ярилцлаа. -Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д албан айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын явцыг та нарийн сайн харсан байх

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Россия-1” телевизэд ярилцлага өгчээ
2021-12-21

Монгол Улсын Ерөнхийлөгч  У.Хүрэлсүхийн  ОХУ-д хийсэн  анхны айлчлал нь гүнзгий бэлгэдэлтэй бөгөөд хоёр орны ах дүүгийн харилцааны дараагийн зууны эхлэлийг тавилаа  гэж ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр бичжээ. Манай ерөнхийлөгч “Ерөнхийлөгч болоод анхны гадаад айлчлалаа Орос улсад хийсэн нь бэлгэдэлтэй санагдаж байна

Байгалийн хийн хоолойн ТЭЗҮ ойрын үед бэлэн болно
2021-12-20

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаад улсад хийж буй анхны айлчлалаа хойд хөршөөс эхлэв. Гурван өдрийн хөтөлбөрийнхөө хоёр дахь өдөр нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай Москва хотноо хэлэлцээ хийж, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал гаргасан юм

В.Путин: Монголоор дайрах хийн хоолойн ТЭЗҮ ойрын үед бэлэн болно
2021-12-17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 12 дугаар сарын 16-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзан хэлэлцээ хийлээ. Энэ үеэр талууд хоёр орны хамтын ажиллагаа, томоохон төслүүдийн талаар хэлэлцжээ

Б.Мөнхжин: Эрээний талаас дахиад хилээ хаах магадлал өндөр байгаа, манай талаас үүнийг хүлээж авахгүй
2021-12-16

Эрээн, Замын-Үүдийн хил нээгдсэн эсэх болон цаг үеийн асуудлаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинтэй ярилцлаа. -Өнгөрсөн долоо хоногт та мэдэгдэл хийхдээ Эрээний хил энэ сарын 10-нд нээгдэнэ гэж ярьсан. Иргэд хил нээх нь гэж ойлгосон боловч ганц хоёрхон машин гаргаад буцаад хаачихлаа гэж дургүйцэж байна

В.Путин У.Хүрэлсүх хоёрын уулзалтыг кремл онцлов
2021-12-16

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Монголын Ерөнхийлөгч  У.Хүрэлсүхтэй нүүр тулж хэлэлцээр хийнэ гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Хурал өнөөдөр болно гэж тэмдэглэжээ

Б.Мөнхжин: Эрээн хилээ хаагаагүй, үе шаттай ажил явагдаж байгаа
2021-12-14

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Замын-Үүд-Эрээний авто замын хилийн боомтыг дахин хаасан эсэх асуудлаар мэдээлэл хийж байна.

ОХУ-ын Тээврийн сайд В.Г.Савельев Л.Халтартай уулзахаас татгалзжээ
2021-12-14

Монгол Улсын Ерөнхийлөгч хэдхэн хоногийн дараа буюу 12 сарын 16 нд ОХУ-ын Москва хотноо болох төрийн айлчлалын үеэр олон ажил төлөвлөгдөж байгаа бөгөөд боловсрол, соёл шинжлэх ухаан, цэрэг аюулгүй байдал, хил хамгаалах, эрчим хүч, зам тээвр, газ хийн хоолой зэрэг олон чиглэлээр гэрээ контрактууд хийгдэх төлөвтэй байгаа талаар ажиглагчид мэдээлж Оросын РТР сувагаар ирэх 7 хоногийн тойм нэвтрүүлгээр ч гарав.

"БНСУ-ын Ерөнхийлөгчид хандсан санал 200 мянга хүрсэн ч 30 хоногийн хугацаа нь дуусаагүй"
2021-12-13

БНСУ-д 13 настай монгол охин бусдад зодуулсан хэрэгт буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж Монголчууд БНСУ-ын Ерөнхийлөгчид хандан хүсэлт гаргаж санал цуглуулсан. Энэ санал 200 мянган хүн санал өгвөл дээрх хэрэг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-ий анхааралд очиж, хэргийг авч хэлэлцдэг.  Монголчуудын санал 200 мянга хүрсэн ч БНСУ-ын Ерөнхийлөгч энэ талаар ямар нэгэн шийдвэр хэлэхгүй байгаад олон нийт гайхаж байна. 

 

Б.Батцэцэг: Консулын ажилтнууд учир дутагдалтай ажиллаж байсан
2021-12-13

БНСУ дахь Элчин сайд Ц.Эрдэнэтуяа, Консул Ц.Өнөрзаяа нарыг эгүүлэн татах асуудлаар Гадаад харилцааны Сайд Б.Батцэцэг тайлбар өгөв.  Тэрбээр "Солонгост саяхан бас маш харамсалтай хэрэг болсон. Насанд хүрээгүй хүүхдэд сэтгэл санааны бөгөөд бие махбодын хүнд гэмтэл учирсан

БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй уулзалт хийв
2021-12-10

Өвлийн олимп эхлэхэд хоёр сар хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Чэнь Шуан МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай уулзалт хийлээ.

Энхийг сахиулагч эмэгтэйчүүд ирэх онд Монголд чуулна
2021-12-9

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч орнуудын батлан хамгаалахын сайд нарын хуралдаанд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр энэ сарын 7-8-ны өдрүүдэд цахимаар оролцсон байна. Уг хуралдааныг Бүгд Найрамдах Солонгос улс, НҮБ-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэлхий даяар тархаад буй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар зохион байгуулагдаж байгаа юм

Б.Мөнхжин: Эрээний ачаа тээвэрлэлт маргааш хэвийн болно
2021-12-9

Тэрээр " Өчигдөр Замын-Үүдэд суугаа Эрээний ерөнхий консултай хамт газар дээр нь туршилт хийж үзлээ. Хятадын талаас чингэлэг оруулж ирж, манай талаас калмараар өргөж, буулгаж туршсан

"Гашуун сухайт боомтын нөхцөл байдал хүндхэн байна"
2021-12-8

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрээр "Гашуун сухайт боомтын нөхцөл байдал хүндхэн байна. Ганц мод боомт дээр жолооч нар Ковид19-ийн шинжилгээ өгдөг. Сүүлийн хоёр удаагийн шинжилгээгээр гурав, гурван жолоочийн хариу эерэг гарсан

Л.Халтар:Өнөөдөр БНХАУ-ын талаас дундын бүс дээр 2 чингэлэг оруулж ирсэн
2021-12-8

Замын-Үүд, Эрээний хилийн боомтоор чингэлэг тээврээр ачаа бараа татан авах, гаргах ажлыг энэ долоо хоногт эхлүүлнэ гэж байсан. Тэгвэл өнөөдөр чингэлэг байршуулах талбай буюу хилийн 0 цэг дээр БНХАУ-ын талаас хоёр чингэлэг оруулсан байна. Ачаа тээвэрлэлтийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас тодруулсан юм.Тэрбээр "Үдээс өмнө БНХАУ-ын талаас дундын бүс

Монгол охины асуудлаар БНСУ-ын Ерөнхийлөгчид хандах санал 200 мянга хүрлээ
2021-12-7

БНСУ-д 13 настай монгол охиныг дөрвөн солонгос охин зургаан цаг гаруй хугацаанд хүлж, зодсон хэрэг гарч олон нийт анхаарлаа хандуулж байна. Монголчууд буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж, БНСУ-ын Ерөнхийлөгчид хандан хүсэлт гаргаж www1.president.go.kr сайтад санал цуглуулсан. Уг саналын тоо 200 мянгад хүрчээ

Ерөнхийлөгч өө, Орост айлчлах хэрэг байна уу
2021-12-7

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх төрийн айлчлалын тов хэдийнэ гарсан. У.Хүрэлсүхийн айлчлалтай холбогдуулж Оросоос албаны хичнээн ч хүн манайд ирж, юу юу ч болж өнгөрөв

Монголын коксжсон нүүрсийг Энэтхэгт экспортлох шинэ шугам нээх санал тавьжээ
2021-12-7

УИХ-ын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөж, өчигдөр эх орондоо ирлээ. Энэ сарын 1-нээс эхлэн тав хоногийн хугацаанд үргэлжилсэн айлчлалаар тэрбээр Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд-д бараалхаж, тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Венкаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла, БНЭУ-ын Гадаад харилцааны сайд др

"Манай талаас чингэлэг тээврийг татан авах бэлтгэл хангагдсан ч БНХАУ-ын талаас хариу хүлээж байна"
2021-12-6

Манай улсын хил боомтоор гарах болон орж ирэх бүх ачаа барааг чингэлэгт тээврээр дамжуулан авах Хятад улсын хүсэлтийн дагуу Замын-Үүд боомтод чингэлэг байрлуулах талбайг гарган тохижуулах, бүрэн камержуулах, өргөгч калмар бэлтгэх зэрэг ажлуудыг богино хугацаанд 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжүүлж, дотооддоо туршилт тохиргоо хийж дууссан талаар мэдээлсэн.  Энэ долоо хоногийн эхний өдрөөс Замын-Үүд, Эрээний хилийн боомтоор чингэлэг тээврээр ачаа бараа татан авах, гаргах ажлыг эхлүүлнэ гэж байсан. Гэвч хүлээлттэй байгаа энэ асуудал өнөөдөр бодит биелэлээ олсонгүй.  Энэ талаар Сангийн сайд Л.Жавхлан тайлбар мэдээлэл өглөө.  Сангийн сайд ЖАВХЛАН

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.