Тулааны спорт
Таеквондогийн ДАШТ-ээс Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар медаль хүртлээ
2021-12-14

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Турк улсын Истанбул хотоо пара-таеквондогийн ес дэх удаагийн ДАШТ амжилттай зохион байгуулагдлаа.

Г.Болор-Эрдэнэ тав дахь удаагаа дэлхийн аварга боллоо
2021-12-12

Туркийн Станбул хотод болж буй пара таeквондогийн ДАШТ-ээс дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, П.Тэмүүжин нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд өрсөлдсөн Г.Болор-Эрдэнэ аваргын алтан мeдаль хүртлээ.

Б.Түвшинбат: Чаддаг бүх зүйлээ зуун хувь хийчхээд ялагдаж байвал чи бол баатар
2021-12-10

“Бидний нэг” контентын энэ удаагийн дугаарт боксийн спортоор 20 гаруй жил хичээллэж байгаа, Үндэсний шигшээ багийн анхны зургаан тамирчны нэг, өдгөө бизнесийн салбарт хүч үзэж яваа хөдөлмөрч нэгэн тамирчныг онцоллоо. Тэр эрхэм бол Биеийн тамир спортын хорооны тамирчин, Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн ахмад, Алтан гадас одонт, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Боксийн олон улсын хэмжээний мастер Бямбаагийн Түвшинбат юм. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын дэвжээнд энэ сарын 17-нд гарна
2021-12-5

Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар мэргэжлийн боксын дэвжээнд өрсөлдөх шийдвэрээ гаргаад байгаа бөгөөд энэ сарын 17-нд эхний тулаанаа хийх нь ээ.

Э. Цэндбаатар ОХУ-руу хөлгийн жолоо заллаа
2021-12-2

Монголын боксын холбоо болон Э. Цэндбаатар нарын дуулиан шуугиантай асуудлын чимээ өнөөдөр гэхэд намдаад буй.  Э. Цэндбаатар сүүлийн саруудад сонирхогчдын боксоо орхих талаар хэд хэдэн удаа дурьдаж байсан билээ.

Монголын дөрвөн тулаанч дөрвүүлээ ялалт байгууллаа
2021-11-15

MFC холбооны холимог тулааны тэмцээн АНУ-ын Сан Франциско хотноо зохион байгуулагдаж буй

Монгол тулаанчид АНУ-ын тулаанчдын эсрэг
2021-11-10

Холимог тулааны MFC холбооны ээлжит эвент  энэ сарын 14-нд АНУ-ын Сан Франциско хотод болох гэж байна.

Д.Батсүмбэрэл "LFA " холбоонд ээлжит ялалтаа байгууллаа
2021-11-6

Хилийн цэргийн 0208 тусгай салбар, Хилчин спорт хороо, Ард Санхүүгийн Нэгдлийн тамирчин Давгадоржийн Батсүмбэрэл  тулааны "LFA " холбоонд 7-2-0 амжилттай явсан бол дөнгөж сая ээлжит ялалтаа авлаа. 

Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар шөвгийн наймд ялагдлаа
2021-11-3

Олон улсын боксын холбоо(AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо ес дэх өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээнд оролцсон манай улсын Үндэсний шигшээ багийн тамирчид хоёр тамирчин шагналт V байранд шалгарсан амжилттай эх орондоо ирэх нь. Өчигдөр болсон медалийн төлөөх тулаанд хоёр тамирчин өрсөлдсөн ч ялагдал хүлээв

Б.Чинзориг Казахстаны тамирчинтай ДАШТ-ий хүрэл медалийн төлөө хүч үзнэ
2021-11-2

Сeрби улсын Белград хотноо үргэлжилж байгаа боксын ДАШТ-нд хүчээ сорьж байгаа ОУХМ Б.Чинзориг Мeксикийн тамирчинг Марког 5:0-ээр ялж, хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.       Тэрбээр өнөөдөр 2021 оны ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Казахстаны боксчинтой тулалдахаар таарсан байна

Г.Ган-Эрдэнэ өрсөлдөгчөө 5:0-ээр ялж шөвгийн наймд шалгарлаа
2021-11-1

Олон улсын сонирхогчдын боксын холбоо /AIBA/-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо 6 дахь өдрөө үргэлжилж байна.   ОУХМ Г.Ган-Эрдэнэ урд шөнө 48 кг-ын жинд шөвгийн 16-д Германы Кристофер Гомантай тулалдан 5:0-ээр илүүрхэн ялснаар шөвгийн наймд Беларусийн Яахени Кармилчуктай 11 дүгээр сарын 2-ны орой тулалдахаар болов.   Харин 63,5 кг-д ОУХМ Б.Мишээлт Тайванийн Лай Чу-Энтэй тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Өнөөдрийн байдлаар манай баг тамирчдаас 57 кг-д ОУХМ Х.Энх-Амар эхний шатанд Казахстаны Серик Темиржановт 5:0-ээр, 51 кг-д ОУХМ Х.Энхмандах Азербайжаны Масуд Юсифзадад 4:1-ээр тус тус ялагдсан

ОУХМ Б.Чинзориг олимп, дэлхийн хүрэл медальтанг ялав
2021-10-29

Сербийн нийслэл Белгирад хотод сонирхогчдын боксын ДАШТ үргэлжилж байна

Б.Чинзориг өнөөдөр олимп, дэлхийн медальтантай тулалдана
2021-10-28

Сербийн нийслэл Белгирад хотод сонирхогчдын боксын ДАШТ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр 67 кг-ын жингийн хоёр дахь тойргийн тулаан болно. Энэ жинд Монгол Улсын тамирчин Б.Чинзориг өрсөлдөж байгаа бөгөөд эхний тойрогт Гватемалын Карлос Тобартай тулалдаж, 4:1 ялсан. Харин энэ өдөр манай тамирчин Лондоны олимпын хүрэл медальт, 2011 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Европын наадмын мөнгөн медальт, Европын АШТ-ий хүрэл медальт Италийн Винченцо Манджакапретай өрсөлдөнө. Винченцо 2011 оны ДАШТ-ий хагас шигшээ шалгарсан ч Бразилын Эвертон Лопешт ялагдаж, хүрэл медаль дээр буусан

Г.Ган-Эрдэнэ, О.Тулга нар өрсөлдөгчөө 5-0 харьцаагаар яллаа
2021-10-28

Олон улсын боксын холбоо(AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. -48 кг жингийн эхний шатанд ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ Балба улсын Рабин Тапаг 5-0 харьцаагаар илүүрхэж шөвгийн 16-д шалгарлаа. Тэрээр шилдэг 16-д Германы Кристофер Гомантай аравдугаар сарын 30-ны орой тулалдана. Г.Ган-Эрдэнэ Харин -60 кг жингийн эхний шатанд Азийн Залуучуудын аваргын хүрэл медальт Оюунбаатарын Тулга Тринадад ба Тобаго улсын Доннел Филлипийг 5-0 харьцаагаар ялж шилдэг 32-т шалгарлаа. Тэрээр шилдэг 32-т Финландын Арслан Хатаевтай аравдугаар сарын 29-ний шөнө тулалдана. О.Тулга Тэмцээнээ үргэлжлүүлж буй тамирчид: -67 кг жинд ОУХМ Баатарсүхийн Чинзориг эхний шатанд Гуатемалын Карлос Тобар Ромеротог 4-1 харьцаагаар ялж шилдэг 32-т шалгарсан. Тэрээр аравдугаар сарын 28-ны шөнө Италийн Винчензо Мангиакапретэй тулалдана. -63.5 кг жинд ОУХМ Баттөмөрийн Мишээлт эхний шатанд Грекийн Василейос Макрияннисыг 5-0 харьцаагаар ялж шилдэг 32-т шалгарсан

Боксын ДАШТ: Х.Энх-Амар хожигдож, Б.Чинзориг яллаа
2021-10-26

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн дэлхийн аваргын тэмцээн өчигдөр (2021.10.25) Сербид эхэллээ. Эхний өдөр 57, 67 кг-ын тамирчид өрсөлдөв. Манай тамирчдаас хамгийн түрүүнд 57 кг-ын жингийн Х.Энх-Амар Казахстаны Серик Темиржановтай тулалдлаа. Шүүгчид санал нэгтэй казах залууд ялалт өгснөөр манай тамирчин 0:5 ялагдсан байна. Тулааны дараа Серик Темиржанов “Төгс тулалдаж чадаагүй ч сайхан яллаа. Монгол өрсөлдөгч маань маш хүчтэй, туршлагатай тамирчин байсан

ДАШТ-д явсан МУГТ У.Мөнх-Эрдэнэ халдвар авч өчигдөр орой эх орондоо иржээ
2021-10-22

Олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ өнөө жил Серби улсад болох боксын насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрх авсан. Сорилго тэмцээнд түрүүлж, ДАШТ-д өрсөлдөх эрх авсан тэрбээр бусад найман тамирчны хамт Серби улсад очоод байсан юм. Харамсалтай нь, коронавирусийн халдвар авсны улмаас дэлхийн аваргад өрсөлдөх боломжгүй болжээ

AIBA холбоо түүхэндээ анх удаа ДАШТ-ий медальтнуудад мөнгөн шагнал олгоно
2021-10-21

Сербийн нийслэл Белград хотод энэ сарын 26-наас ирэх арваннэгдүгээр сарын 6-ны хооронд сонирхогчдын боксын ДАШТ болно.

Д.Батгэрэл хүнд цохилтоор яллаа
2021-10-17

Дэлхийн холимог тулааны хамгийн том холбоо UFC /Ultimate Fighting Championship/-тэй гэрээ байгуулсан Монголын анхны тамирчин "Шуурга" хочит Д.Батгэрэл дөрөв дэх тулаанаа хийлээ. Сүүлийн хоёр тулааны өрсөлдөгчөө эхний үед хүнд цохилтоор ялсан тэрээр энэхүү цувралаа гурван тоглолт болгон сунгалаа. Тулаан АНУ-ын Лас Вегаст "UFC Fight Night: Holm vs

Киргизстаны тамирчин болох саналаас Э.Цэндбаатар татгалзжээ
2021-10-12

Киргизстан улс тамирчнаа болгох санал ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Цэндбаатарт тавьсан гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ

Э.Цэндбаатарт Киргиз улс нэрийнхээ өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ
2021-10-7

Киргизстанаас Э.Цэндбаатарыг ДАШТ-нд өөрийн орны нэрийн өмнөөс тоглох санал тавьжээ. Ингэхдээ түүнд тэмцээнээс өмнө иргэншил өгч, ДАШТ-ний 60 кг жинд оролцох нөхцлөөр хангахаар болсон байна. Эх сурвалжийн мэдээллээр түүнд сарын 15 сая төгрөгийн цалин, унаа, байраар хангах санал тавьсан байна

Э.Цэндбаатар жингээ шалгуулаагүйгээс сорил тэмцээнийг цуцлах нөхцөл үүслээ
2021-10-3

Өнөөдөр Эрдэнэт хотод Э.Цэндбаатар, О.Тулга нарын тунд сорил тэмцээн болох байсан. Тэмцээний өмнө тамирчид жингээ шалгуулах ёстой. 

"Д.Отгондалай, С.Умиа нарын мөнгөн медалийн төлөөх тоглолтын дүнг өөрчлөхийн тулд $250 мянга хүртэлх хахууль өгсөн байж болзошгүй"
2021-10-1

“Рио-2016” олимпын наадмын боксын тэмцээний үр дүнд шинжилгээ хийсэн хараат бус мөрдлөгийн тайланг танилцууллаа. Канадын хуульч Ричард Макларенаар ахлуулсан багийн мөрдлөгийн тайланд дурдсанаар авлига авч, үр дүнд нь нөлөөлсөн байж болзошгүй 10 гаруй сэжигтэй тоглолтыг илрүүлсэн байна. 149 хуудас бүхий энэхүү тайланд AIBA-гийн шүүгчид тулааны үр дүнг хэрхэн өөрчилдөг тухай, шүүгчдэд өгөх авлига нь зургаан оронтой тоо бүхий асар их мөнгөн дүнтэй байдаг талаар дурджээ.   Тухайн үеийн AIBA-гийн өндөр албан тушаалтнууд болох ерөнхийлөгч Ү Чин Коу, гүйцэтгэх захирал Карим Боузиди нар тус хэрэгт гар бие оролцсон болохыг энэхүү тайлан илчлэв

Армийн ДАШТ-ээс хос мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
2021-9-26

ОХУ-ын нийслэлд 7 өдөр үргэлжилсэн Армийн боксын ДАШТ-ий алтан медалийн төлөөх /2021.09.25/ тулаанууд болж, Монголын армиас гэр бүлийн хос хүч, ур чадвараа сорьж хоёул мөнгөн медалийн эзэд болсон байна.   Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдсөн ОУХМ Т.Болортуул, Армийн дэлхийн аваргын төлөө ОХУ-ын гавьяат тамирчин Дарья Абрамоватай тулалдаж ялагдлаа. Тэрбээр хагас шигшээд Беларусийн Галина Бруевичтай тулалдаж, ялснаар мөнгөн медалийн болзлоо хангасан.     Дарья Абрамова 31 настай

Боксын ДАШТ-д Монголоос дараах тамирчид өрсөлдөнө
2021-9-14

Монголын боксын холбооноос өнгөрөгч амралтын өдрүүдэд ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулсан билээ. Тус тэмцээн ирэх аравдугаар сарын 26-нд Серби Улсын Белград хотноо эхэлнэ

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.