Засгийн газрын хуралдаанаар ЕБС, цэцэрлэгийн танхимын сургалтын эхлэх хугацааг хойшлуулж, энэ сарын 14-ны өдрөөс цахимаар хичээллүүлэхээр болсон. Харин Их дээд сургууль болон МСҮТ-ийн сурагчид маргаашнаас цахимаар хичээллэнэ. Харин танхимын хичээлийг энэ сарын 28-ны өдрөөс эхлүүлэх юм. Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлнэ
ШАЛТГААН №1 Цар тахлын хоригийг боловсролын салбарт дахин үргэлжлүүлбэл хүн төрөлхтний нэгэн үе ирээдүйд амьдралын чанар, хүртээмж, орлогоороо бусад үеийнхнээс хоцрох эрсдэл үүссэнийг Дэлхийн банкны 12 сард хэвлүүлсэн тайланд дурдсан. ШАЛТГААН №2 Бага ангийн хүүхдүүдийн анхаарал бага төвлөрч, бие даан ажиллах чадвар төлөвшөөгүй учраас хүүхэд гэрийн орчинд тогтож хичээл хийхэд хүндрэлтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн түвшин хоорондоо ялгаатай учраас энэ бүхнийг дан ганц теле хичээлээр шийдэх гэж оролдох нь тохиромжгүй. ШАЛТГААН №3 Хүүхдийн амьдарч буй орчин, байршил, гэр бүлийн нийгэм, эдийн засгийн байдал, амьдрах хэв шинжээс хамааран зайн болон цахим хичээлийн хүртээмж, чанар харилцан адилгүй байна
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс 5/9 зарчмаар эхлүүлнэ. Сургуулийн анги бүлгээс халдвар илэрч батлагдсан тохиолдолд тухайн анги бүлгийн хүүхдүүдийг танхимын бус сургалтад 3-5 хоног шилжүүлнэ
Багш нар БШУЯ-нд шаардлага хүргүүллээ Eaglenews 2022-01-28 11:33:24 0 Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо БШУ-ны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнд шаардлага хүргүүлжээ. Тус шаадлагад, "Нэг: 2020 оны 12-р сард тус яамны 110 албан хаагчийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг Сеүл сениорс товер ХХК ийн Сонгдо эмнэгт 26.444.000 төггрөг (хорин зургаан сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянган төгрөг)-ийн өртгөөр хийлгэжээ. Энэ албан хаагчид дунджаар 240.400 (хоёр зуун дөчин мянга, дөрвөн зуун төгрөг) оногдож байна. Боловсрол шинжлэх ухааны яамны ажилтан, албан хаагчдынхаа эруул мэндэд анхаарсан сайн жишгийг дэмжинэ
Нөхөн сэргээх эмчилгээ ямар чухал болохыг би өөрийн бие, сэтгэлээр мэдэрсэн. Монгол эмч нарын ур чадвар бол дэлхийн хаана ч гологдохгүй
Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хичээл сургалтын үйл ажиллагаанд тодорхой зохицуулалтыг хийхээр Засгийн газраас өнөөдөр шийдвэрлэв. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралтыг долоо хоногоор хойшлуулав. Харин МСҮТ болон их, дээд сургуулийн хичээл хоёрдугаар сарын 7-ноос эхэлнэ гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд мэдээллээ. Сайд Л.Энх-Амгалан "МСҮТ болон их, дээд сургуулийн хичээл хоёрдугаар сарын 7-ноос цахимаар хичээллэж эхэлнэ. Харин танхимын сургалт 28-наас эхэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа хэзээ эхлэх эсэхэд холбогдох албаныхан буюу ЭМЯ, УОК, БШУЯ саналаа нэгтгэн шийдвэр гаргах долоо хоногийн хугацаатай үүрэг өгсөн. Тэд саналаа нэгтгэн маргааш буюу 26-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулснаар эцсийн шийдвэрийг гаргах юм. Засгийн газрын хуралдаанаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хичээлийн шинэ улирлын сургалтыг эхлүүлэх гурван төрлийн хувилбарыг танилцуулсан юм
УОК-ын Шуурхай ажлын хэсэг цахимаар хуралдаж, цар тахлын нөхцөл байдлын талаарх эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг сонслоо. ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайханы өгсөн мэдээллээр коронавирусийн халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 90 хувь нь уушгины хатгалгаатай хавсарсан байдалтай байна
Боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд www.exam.edu.mn системийг ашиглан ЭЕШ-ын 10 хичээлийн жишиг даалгаврыг таблет-д суурилсан турших шалгалтыг энэ сарын 15-ны өдөр Мөрөн хотод зохион байгуулжээ. Турших шалгалтад тус аймгийн 12-р ангийн 293 суралцагчид оролцож, шалгалтын үр дүнг шууд харах, шалгуулагч ямар цаг хугацаанд даалгавар гүйцэтгэсэн, аль асуулт дээр алдсан зэргийг харж дүгнэлт гаргах боломжтойгоороо онцлог болсон байна
ЕБС-ийн сурагчдын амралт 2021 оны арванхоёрдугаар сарын 18-наас эхэлж 2022 оны хоёрдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилж байна. Сүүлийн өдрүүдэд ковид-19 халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа үед хичээл сургалтын үйл ажиллагааг ямар хэлбэрээр явуулах талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. Тэрээр “Хоёр долоо хоногийн дараа халдварын давлагаа ямар байхыг хэлж мэдэхгүй байна
2021 онд эхлүүлсэн онцлог ажлын нэг бол Үдийн цайг Үдийн хоол хөтөлбөр болгож 1-5 дугаар ангийн 378.000 хүүхдэд үйлчилсэн. Гол хүндрэл нь нийслэлийн сургуулиудын 70 орчим хувь нь түрээсийн гал тогоотой
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны тушаалаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах ажилтан болон бусад ажилтны ёс зүйн дүрмийг баталсан. "Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам"-ын дагуу орон тооны бус зөвлөлийг 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд ажиллуулах ёстой. Дээрх заалтыг хэрэгжүүлж 12 аймаг, 9 дүүрэгт Засаг даргын шийдвэрээр “Ёс зүйн зөвлөл”-ийг байгуулсан байна
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын "Ирээдүй" цогцолборын Ахлах бүлгийн багш М гэгч нь 4 настай хүүхдүүдтэй зүй бус харьцаж, цохиж шийтгэж буй бичлэг цацагдсан. Тус бичлэгийн талаар цагдаагийн байнууллага "2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “...Архангай аймгийн цэцэрлэгийн багш М гэгч нь 4 настай хүүхдүүтэй..." гэсэн гарчигтай 1 минут 30 секундийн бичлэг фэйсбүүкийн Архангай аймгийн бүх зар, мэдээ мэдээллийн групп болон бусад группт нийтлэгдсэн асуудлыг шалгахад цэцэрлэгийн багш М нь бичлэгт гарч буй 4 настай хүүхдүүдийг гараараа цохих, түлхэх, чимхэх, хацар руу нь алгадах зэргээр зодож шийтгэж байгаа нь тогтоогдсон хэмээсэн. Энэ дагуу БСШУЯ-наас ажлын хэсэг ажиллан арга хэмжээ авсан
Цар тахлын нөхцөл байдлын улмаас сүүлийн хоёр жилийн туршид доголдоод байсан хичээл сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 01-нээс цахим болон танхимын сургалтыг хослуулсан байдлаар эхлүүлсэн. Томуугийн улирал, Омикрон хувилбарын тархалт зэргээс сэргийлж сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг ЕБС-ийн улирлын амралтын хугацаанд зогсоох шийдвэрийг гаргасан. Гэхдээ эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр бүлийн орчинд харах боломжгүй хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн сургаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд: 1453 цэцэрлэгийн 7024 бүлэгт 60.435 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд үргэлжлүүлэн хамрагдаж байна. Энэ нь 4 болон 5 настай сурагчдын 33.1 хувь юм
Ерөнхий боловсролын сургууль Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” 2020 оны А/244 дүгээр тушаалаар баталсан “Хичээлийн жилийн бүтэц”-ийг мөрдөнө. I улирал Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлж, 16 долоо хоног хичээллэнэ. Амрах: Бүх ангийн суралцагчид 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 6 долоо хоног амарна
Өмчийн бүх хэлбэрийн ЕБС-ийн улирлын амралт маргаашнаас эхэлнэ БШУЯ, ХНХЯ, ЭМЯ, МУ-ын Шадар сайд зэрэг дөрвөн сайдын тушаалаар өмчийн хэлбэр үл харгалзан арванхоёрдугаар сарын 13-ны өдөр буюу маргаашнаас Нийслэлийн бүх ЕБС-иудын улирлын амралт эхлэх юм. Харин хөдөө орон нутгийн ЕБС-иуд арванхоёрдугаар сарын 20-ноос эхлэх бол, Мэргэжлийн байгууллагууд, их дээд сургуулийн амралтыг арванхоёрдугаар сарын 24-нөөс эхлүүлж, улирлын шалгалтыг 2022 оны хоёрдугаар сарын 25-ны дотор цахим болон танхимийн хэлбэрээр зохион байгуулна
Багш, сурагчдыг шинэ жилийн баяр, арга хэмжээ зохион байгуулахгүй байх чиглэлд дөрвөн сайд хамтарсан тушаал гаргажээ.
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, БНХАУ-ын Боловсролын яам хоорондын боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын цэцэрлэгийн багш хүүхдүүдтэй зүй бусаар харьцаж буй бичлэг арванхоёрдугаар сарын 2-нд цахим сүлжээнд цацагдсан. Цэцэрлэгийн удирдлагууд хариуцлага алдсан багшид сануулга өгч, цалингийн 20 хувиар тогтох арга хэмжээ авсан талаар мэдээлэл цацагдаад байсан. Үүнийг БШУЯ-наас үгүйсгэн 20 хувиар торгох биш, ёс зүйн дүрмийн хүрээнд хариуцлагын арга хэмжээ авагдана гэсэн юм
Цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, холимог анги нээж буй талаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нийслэлийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 10-наас, орон нутгийн цэцэрлэгүүдийг 18-наас 2022 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал түр зогсоох шийдвэр гарсан. Гэхдээ зайлшгүй хамрагдах шаардлагатай хүүхдүүдээ үргэлжлүүлэн цэцэрлэгт авна.
Иймд эцэг, эхчүүд үргэлжлүүлэн суралцуулах хүсэлтээ цэцэрлэгт гаргаснаар бүлэг зохион байгуулалтыг хийнэ. Цэцэрлэгүүдийг төр эсвэл хувийн хэвшлээр ялгахгүй. Өмчийн хэлбэр үл харгалзан 4, 5 настнууд цэцэрлэгтээ суралцах боломжтой. Бидний зүгээс цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүд хичээлээ таслахгүй байх шаардлагыг тавина. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бол зайлшгүй цэцэрлэгт хамрагдах хэрэгцээ шаардлага байгаа." гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрийн талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал нар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “Эх орныхоо 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны монголын ирээдүй - 2100 оюутан” хөтөлбөрийг санаачлан ажиллана” гэсэн заалт хэрэгжиж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журамд зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний ЭЕШ-ын онооны дунджаар тэргүүлсэн иргэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзлоо хангаж байгаа. Ажлын хэсэг Боловсролын үнэлгээний төвийн мэдээллийн сангаас боловсруулан гаргасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг нийслэл, аймгийн боловсролын газраар хянуулан баталгаажуулсны эцэст өнөөдөр эхний 428 шилдэг хүүхдийг зарлаж байна
Жил бүрийн 12 дугаар сарын 3 -нд болдог Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургууль ХБИ-ний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, сургуулийн үйл ажиллагааг эцэг эх, олон нийтэд сурталчлах “Нээлттэй хаалганы өдөр”-ийг найм дахь жилдээ 12-р сарын 2, 3-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
БШУЯ-аас сурах бичгийн агуулга, арга зүй, найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, дизайн зэрэгт дүн шинжилгээ хийсэн талаарх тайлан мэдээ танилцуулав. Уг дүнд өндөр түвшинд хөгжсөн улс орнуудад сурагч олж авсан мэдлэгээ амьдралд ашиглаж чаддаг. Харин манай улсын тухайд цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал болохыг онцолсон. Мөн сурагч анги дэвших тусам сурах сонирхол нь нэмэгдэх ёстой. Гэтэл манай улсад урвуу байдалд шилжсэн. Энэ нь бага ангийн сургалтын агуулга хэт хүнд байгаатай холбоотой гэж тайлбарласан.
“Сэтгэл зүйчийн өрөөг мэднэ ээ. Бага сургуулийн нэг давхарт бий
54 улсын 295 багийн 2600 орчим хүүхэд оролцсон Дэлхийн дунд сургуулиудын шатрын тэмцээн жил гаруйн хугацаанд цахимаар зохион байгуулагдаж тэмцээний хэсгийн тоглолтууд болон шигшээ тоглолтууд АНЭУ-ын Дубай хотноо болж өндөрлөлөө.
Цэвэлийн ШАГДАРСҮРЭН. Төрийн шагналт, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, профессор Түрүүч нь https://www.polit.mn/a/92868 Бас нэгэн зүйл: дээрх тайлбар хэсэгт ...хүний санаа бодол далд (нуугдмал) байдаг гэсэн утгатай учир монгол бичгээр “нигур” гэж бичнэ... гэжээ
Архивын ховор сурвалжуудыг эмхэтгэсэн "Монгол нутгийн зураг" 3 боть ном өнөөдөр нээлтээ хийсэн юм. Монголын хуучин газрын зургуудын өвийг багтаасан тус ном нь 183 газрын зургийг багтаасан түүхэн эх сурвалжийн хосгүй үнэт бүтээл болж байгаа юм. Номыг бүтээхэд гар бие оролцсон Г.Бадамсамбуугаас номын талаар тодрууллаа.
-“Монгол нутгийн зураг” боть ном нээлтээ хийж байна. Энэ номын онцлог юу вэ?
Улс тунхагласан өдөр баасан гаригт тохионо. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийг цахим хуудсаараа дамжуулсан уриалгыг “Сошиалын сонин” буландаа онцолж байна. Тэрбээр "Дээлтэй Монгол нэрийн дор гоё торгон дээлтэй хүүхэд шалгаруулж өргөмжлөл өгөхөө зогсоо захирал, удирдлагуудаа. Хүүхдийг багаас нь дутуугийн зовлон эдлүүлэхээ больцгооё, одоо. Гоё дээлгүй байгаа нь хүүхдийн буруу биш" хэмээн бичсэн байна.