Нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах тухай санал, асуулгад одоогийн байдлаар 4379 хүн санал өгөөд байна. Нийт санал өгсөн иргэдийн 69.9 хувь буюу 3059 нь хичээл эхлэх цаг болон дээрх зохицуулалттай уялдуулан аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийг уян хатан болгохыг дэмжжээ. Түгжрэлд нөлөөлдөг 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах асуудлаар нийслэлийн иргэдээс санал асууж буй. Асуулга өчигдөр эхэлж 2022 оны хоёрдугаар сарын 18-ны 14:00 цаг хүртэл үргэлжилнэ. Эдгээр 59 сургуулийн 44 нь Их тойрууд байршилтай бол 15 нь Хан-Уул дүүрэг буюу Яармагт байрладаг
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны арванхоёрдугаар сарын 8-ны хуралдааны тэмдэглэлээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор түгжрэлд нөлөөлдөг бүсэд байршилтай нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхэлж, дуусах цагийн зохицуулалтыг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн ажлын цагтай уялдуулан, уян хатан байдлаар зохицуулах асуудлыг судалж, турших арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгасан. Үүний дагуу судалгаанд үндэслэн түгжрэлд нөлөөлдөг төрийн өмчийн 23, төрийн бус өмчийн 36, нийт 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах санал боловсрууллаа. Эдгээр 59 сургуулийн 44 нь Их тойрууд байршилтай бол 15 нь Хан-Уул дүүрэг буюу Яармагт байрладаг. Дээрх сургуулиудад нийт 85.207 хүүхэд суралцаж байгаагаас 23.952 буюу 28.1 хувь нь такси болон хувийн унаагаар хичээлдээ явдаг гэсэн судалгаа гарчээ.
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэл хоёрдугаар сарын 18-нд эхэлнэ. Ингэхдээ 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдийг бүртгэнэ. Бүртгэлийг WWW.PARENT.EDU.MN цахим систем болон ESIS мобайл аппликейшнээр зохион байгуулна
ЕБС-ийн II улирлын хичээл эхэлсэнтэй холбогдуулан сургуулийн автобусыг үйлчилгээнд гаргаад байна. Тодруулбал, долоон ААН-ийн 24 автобус өчигдрөөс эхлэн үйлчилгээнд гарчээ.2021-2022 оны хичээлийн жил эхлэх үед 37 чиглэлд 37 автобус явуулж байв
Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна. 2022 оны Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл Улаанбаатар хотын цагаар 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 18:00 цагт дуусна. Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдах ба энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ
Гадаадын их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй, шаардлага хангасан иргэнд Боловсролын зээлийн сан тэгш боломжоор хангаж зээл олгох учиртай. Гэвч бодит байдал тэс өөр байдаг. Тодруулж хэлбэл мэдээлэлд ойр, төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдгээрийн хүүхдүүд ихэвчлэн тус сангаас зээл авсан байгаа юм. Зээл авчихаад эргүүлэн төлөөгүй баримтууд ч олон байна.
2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлж байгаа талаар БШУЯ-наас мэдээллээ. Энэ үеэр ЭЕШ-ыг жилд хоёр удаа зохион байгуулдаг болж байгааг Боловсролын үнэлгээний төвөөс танилцуулав
Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт” –ын 2022 оны онлайн бүртгэл өнөөдөр эхэлж байна
Бүтэн хоёр жилийн дараа анх удаа 100 хувь танхимаар хичээллэх шийдвэр гарсан. Холбогдох байгууллагууд хамтран бэлтгэлээ бүрэн хангаснаар өнөөдөр хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлж байна. Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Албан ёсны батлагдсан сургалтын төлөвлөгөө ямар нэг тусгай зохицуулалтгүйгээр 100 хувь хэрэгжинэ. Анги бүлэгт байх хүүхдийн тоог хязгаарлахгүй бөгөөд тухайн сургуулийн бүлэг дүүргэлт нь хэд байна, түүгээрээ хичээллэнэ.
Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын 2022 оны онлайн бүртгэл өнөөдөр эхэлж байна. 2022 онд Монгол улсын хэмжээнд нийт 33 мянга гаруй суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтыг хоёр удаа зохион байгуулна- 2022 онд элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулна.- Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох боломжтой боллоо.- Шалгуулагчид батламж хуудсаа www.eec.mn цахим хуудас болон e-mongolia апплекейшнээс хэвлэн авна.- 12 дугаар ангийн шалгуулагчдад онлайн сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллана- Шалгуулагчид “EEC” апплекейшнийг ашиглан өөрийн хувийн мэдээлэл болон ЭЕШ-тай холбоотой мэдээллийг нэг дороос, түргэн шуурхай авах боломжтой боллоо.- Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх myfuture.mn цахим хуудсыг ашиглалтад орууллаа. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2022 оны 02-р сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2022 оны 04-р сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусна
Бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа өнөөдөр танхимаар эхэлж буйтай холбоотойгоор ЭМЯ-наас ковидын шинжилгээний бичгийг суралцагсдаас шаардахгүй гэдгийг мэдэгдэж байна. Энэ талаар сургууль, цэцэрлэгийн удирдлага багш ажилтнуудад сануулж байна. Сүүлийн үед шинжилгээ өгөх иргэдийн тоо эрс нэмэгдээд байна
Өнөөдрөөс орон даяар бүх шатны боловсролын байгууллагууд үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Бүх шатны сургалтын байгууллагууд танхимаар хичээллэхээр болсон.
Үүнтэй холбогдуулан халдвар, хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдүүлэх, түүнд хяналт тавих зэрэг асуудлаар Улсын онцгой комисс хуралдаж байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай ярилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр хуралдаад, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг энэ сарын 14-нөөс 100 хувь танхимаар явуулахаар боллоо.
Монгол улсад мэргэжлийн боловсролын байгууллагын суурь 1920-1930 оны хооронд тавигдсан гэж үздэг. Өнөөдөр 75 сургалтын байгууллагад 4060 багш ажилтан ажиллаж, 40165 хүн суралцаж байна
Ирэх долоо хоногийн даваа гараг буюу хоёрдугаар сарын 14-ний өдрөөс бүх шатны боловсролын байгууллага 100 хувь танхимаар хичээллэх гэж байна
Ерөнхий боловсролын математик, англи хэл, байгалийн ухааны хичээлийг олон улсын жишигт нийцүүлэх, сургуулийн менежментийг сайжруулахаар 2011 онд олон улсын хөтөлбөртэй төрийн өмчийн сургуулиудыг байгуулсан. Энэ санаачилгыг Кембрижийн олон улсын шалгалтын байгууллагатай хамтран хэрэгжүүлсээр ирсэн юм
Цэцэрлэгийн танхимын сургалт, үйл ажиллагаа 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр эхлэх бөгөөд дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд хамрагдана. Хүүхдийн насыг хичээлийн жилээр тооцож бүлгийн зохион байгуулалт хийдэг бөгөөд бэлтгэл бүлэгт 2016 онд, ахлах бүлэгт 2017 онд, дунд бүлэгт 2018 онд төрсөн хүүхэд тус тус хамрагдана.
Цэцэрлэгийн дунд, ахлах, бэлтгэл бүлэгт хүүхэд шинээр бүртгэх үү?
2021-2022 оны хичээлийн жилд цахим бүртгэлд бүртгүүлсэн дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг үргэлжлүүлэн танхимын сургалтад хамруулна. Орон нутагт цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзан зарим цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийнэ. Улаанбаатарт шинээр ашиглалтад орсон 7 цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийнэ.
Цэцэрлэгийн бага бүлгийн хүүхдийг хэзээ бүртгэх вэ?
2022 оны хоёрдугаар сарын 18-24-ний өдрүүдэд бага бүлгийн бүртгэлийг зохион байгуулна. Нийслэлд цэцэрлэгийн бага бүлгийн 2019 онд төрсөн хүүхдийн бүртгэл, элсэлтийг parent.edu.mn системээр зохион байгуулна. Орон нутгийн хувьд тухайн цэцэрлэг дээрээ зохион байгуулна.
Засгийн газраас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн 100 хувь танхимаар хичээллүүлэх шийдвэр гаргасан. Тэгвэл танхимаар хичээллэх үед ангид коронавирусийн халдвартай хүүхэд батлагдвал тухайн ангийг гурав хоног танхимаар хичээллүүлэхгүй
Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл ихсэж байгаагаас сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй болоод байгаа. Тодруулбал, 640 хүүхдийн багтаамжтай 115-р сургуульд одоо 2700 гаруй хүүхэд суралцдаг. Нэг ангид 45-60 хүүхэд сурдаг. Анги танхимын хүрэлцээгүй байдлаас тус сургуулийн 6 бүлэг нь үндсэн сургууль дээрээ бус 130-р сургууль дээр хичээллэдэг байна. Тиймээс сургуулийн өргөтгөл барих шаардлагатай болсон. Төсөв мөнгийн шийдсэн хэдий ч барилгын зөвшөөрөл олгох үйл явц төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдлаас болж удааширч байгаа аж. Уг асуудлыг шийдвэрлэхээр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин тойрогтоо ажиллалаа.
Шинжлэх ухааны салбарын шинэ зууны хөгжлийн гараа “Сайжруулах”хэмээх усан бар жилд эхэлж байгаа нь түүхэн зөв цаг хугацаа тохиож байна гэж бодож байна. Монгол Улсын дунд болон урт хугацааны зорилтод хүрэхэд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг их юм
ӨМӨЗО-ны иргэн, өв соёл, тусгаар тогтнолынхоо төлөө тууштай тэмцэгч Б.Балжинням 21 аймаг 9 дүүргийн багш нар болон төрийн албан хаагчдад үнэ төлбөргүй монгол бичиг заах болсон талаар мэдээлэл хийлээ. Тэрээр ”Чингис хаан найман аймгийг нэгтгэсний дараа уйгаржин бичгийг зохиосон
"PISA" бол дэлхийн улс орнуудын 15 настай хүүхдийн унших ойлгох чадвар, математикийн суурь чадвар, сэтгэн бодох чадвар буюу танхимаар авсан мэдлэгээ амьдралд хэрэглэх чадварыг үнэлдэг. "PISA"-г 2000 оноос эхлэн зохион байгуулж байна. Манай улс "PISA" 2021 олон улсын судалгаанд дөрөвдүгээр сард хамрагдахаар бэлтгэл хангаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго мэдээлэл хийж байна. Халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд тодорхой үүрэг чиглэл өгсөн байна
Хүүхэд насанд авах ёстой суурь мэдлэгийн 60-70 хувь танхимаар олгогддог байна. Харин цар тахлын жилүүдэд хүүхдийн мэдлэг авах байдал эрс буурсныг судалгаа харуулж байна. 2019 оноос өмнө болон түүнээс хойшхи хугацаанд хуримтлагдсан хичээлийн хоцрогдол судалгааны үр дүнд харагдаж байгааг мэргэжлийн байгууллагаас онцоллоо
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сурагчдын хаврын улирлын хичээл эхлэх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийж байна. БШУЯ-наас ковидын үед үүссэн сурлагын хоцрогдлын бэрхшээлийг шийдэх арга замын талаар сурагч, багш, эцэг эхчүүдээс судалгаа авчээ
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сурагчдын хаврын улирлын хичээл эхлэх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийж байна. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар "Суралцагчдын мэдлэг чадварт маш их хоцрогдол үүссэн байна
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Гурван настай хүүхдүүдийг хоёрдугаар сарын 14-нөөс цэцэрлэгт авна. Хоёр насандаа бүртгэлээс хасагдсан хүүхдүүдийг шинээр бүртгэнэ
Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар II улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг дараах байдлаар эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд: СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлнэ