ТОЙМ:Ээлжит бус чуулган тэтгэвэр хэлэлцэж, эдийн засагт үүр гэгээрсэн долоо хоногЭэлжит бус чуулган тэтгэвэр хэлэлцэж, эдийн засагт үүр гэгээрсэн долоо хоног УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдав Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах захирамж гаргаж, энэ дагуу Баасан гарагт анхны хуралдаанаа хийлээ. Ээлжит бус чуулганаар: -Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэлэлцэх асуудлын хүрээнд ахмад настнуудын бүрэн тэтгэвэр болон тэтгэмжийг нэмэх асуудлыг цагаан сараас өмнө шийдвэрлэхээр зорьж байна. Одоогоор тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг, үүнээс дээших тэтгэврийг 15 хувь нэмэх асуудал яригдаж байна
Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчид ба дампуурлын сурагХөгжлийн банкнаас чанаргүй 25 зээлдэгчийн мэдээллийг энэ сарын 20-нд зарлалаа. Олон нийтэд ил болсон 25 компанийн нийт зээлийн хэмжээ 841 тэрбум. Энэ нь зөвхөн шүүхээр шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан компаниудын нийт өр төлбөр. Үүнээс гадна шүүхэд хандах болоогүй чанаргүй зээлдэгчид мөн ийм хэмжээний өр төлбөртэй байгааг улс төрийн хүрээнд зарлаж байна. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны чанаргүй зээл 1.6 их наяд төгрөгт хүрсэн гэсэн үг. Энэ тоо нь нийт активын талаас илүү хувийг эзэлж байгаа нь өнөөдөр ийнхүү улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л хүрээнд анхаарал татаж эхлээд байна.
Г.Aмартүвшин: Зээл олголтын асуудал дээр намайг ямар нэг байдлаар оролцсон гэж гомдол гаргавал би АТГ-д шалгуулахад бэлэнХөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн асуудлаар тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "25 зээлдэгчийн жагсаалтыг гаргасан
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдлааМонголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит бус хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд: 1. Бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 6.5 хувьд хүргэх; 2
Замын-Үүд боомтоор уул уурхайн бүтээгдэхүүнээ галт тэргээр экспортолж эхэллээЗамын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар мэдээллээ. Монголын тал руу гарах ачаатай чингэлгүүд энэ долоо хоногтоо дуусна. Өмнөх гарсан хоосон чингэлгүүдийг буцаах ажлууд эхэлж байна. Өмнө зогсчихсон байсан уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр эхлэх нөхцөл бүрдэж байна
ЗГ: Тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэхэд НДС-ийн 2021 оны давсан орлогын эх үүсвэрийг ашигланаЗасгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч төсвийн боломжид нийцүүлэн иргэдийн тэтгэврийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон
Сар шинийн баяраар БНХАУ-ын тал хилээ 3 хоног хаахаар мэдэгдээд байнаСар шинийн баяраар БНХАУ-ын тал хилээ 3 хоног хаахаар мэдэгдээд байна. Үүнтэй холбогдуулан манай улсын урд хилийн боомтууд тодорхой зохицуулалтаар ажиллах нь. Манай улс БНХАУ-тай хилийн 13 боомтоор хиллэдэг
Тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгоноТэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлыг хэлэлцэхээр УИХ-ын ээлжит бус чуулган зарласан. Энэ тухай УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өөрийн цахим хуудастаа "Тэтгэврийн доод босго 350 мянган төгрөгийн 500 мянган төгрөг болгох, бага тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэврийг ахиу нэмэх, мөн халамжийн тэтгэврийн хэмжээ болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг 288 000 төгрөг хэвээр үлдээх зэрэг нэн чухал асуудлыг төсөвт тодотгол хийж шийдэхээр болж байна. Үүнд ойролцоогоор 700 орчим тэрбум төгрөг шаардагдах тооцоо байна
ШУУРХАЙ: Сар шинийн өмнө тэтгэвэр нэмнэМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон. Энэ дагуу өчигдрөөс Засгийн газар тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллаж эхэлжээ
Монгол Улс, “Rio Tinto” Оюу толгойтой холбоотой маргаанаа шийдвэрлэлээМонгол Улсын Засгийн газар, Англи-Австралийн “Rio Tinto” компани Оюу толгой зэс-алтны уурхайн төслийн гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой урт хугацаанд үргэлжилсэн маргаанаа шийдвэрлэснээр гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх нөхцөл бүрдлээ гэж Монголын Засгийн газрын хэвлэлийн албанаас мягмар гарагт мэдээллээ. “Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтай ойлголцож, зөвшилцөж, тогтвортой хамтран ажиллаж чаддаг, харилцан ашигтай түншилдэг гэдгээ дэлхий дахинд нотлон харуулах баталгаа болно гэдэгт итгэлтэй байна” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гүний уурхай бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолын үйл ажиллагааны үеэр цохон тэмдэглэв. Мөн тэрбээр, “Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд цаашид хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдтэй харилцан ашигтай идэвхтэй түншлэн ажиллахад монголчууд бид бэлэн байна” хэмээн нэмж хэлжээ. Оюу толгой зэс-алтны уурхайн гэрээг Монголын Засгийн газар, “Rio Tinto” компани 2009 онд байгуулсан бөгөөд 2015 онд санхүүжилтийн гэрээг байгуулсан юм. Гэвч Оюу толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт олон маргаан дагуулж, геотехникийн хүндрэл, зардал, “COVID-19” цар тахал гэх мэт бусад шалтгааны улмаас хойшилсоор иржээ. Монголын өмнөд нутгийн говь цөлд оршдог энэхүү уурхай нь тус улсын хувьд хамгийн том хөрөнгө оруулалтын төсөл юм
Ипотекийн зээлээ хойшлуулсан ч үндсэн төлөлтөө багасгах боломжтойЦар тахлын нэг удаагийн хуулийн дагуу ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжтой болсон. Ингэснээр зээлийн хугацаа хойшилж, хүү царцана
Махны үнийн өсөлт, малын өвчний тархалтыг хязгаарлахад УИХ анхаарнаУлсын их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо шүлхий өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор ажлын хэсэг байгуулсан байна. Хил гааль хаалттай байгаагаас үүдэн вакцин ховордсон энэ цаг үед малын гоц халдварт өвчин бараг бүх аймагт тархсан байгаа нь томоохон асуудал болж байгааг онцоллоо
Зэсийн чимээ хөгжлийг урагшлууллааДэлхийн уул уурхайн салбар зэсийн шинэ нөөц хайж байгаа энэ цаг үед Монголын өмнийн говийн хөрсөн дор 1.284 метрийн гүнд орших хүдэр хэмээх том чулуулагт шаргалтан нуугдсан эрдэнээ газрын гадарга дээр гаргаж үнэ цэн бий болгох нүсэр том ажлын эхлэл болох Оюу толгойн Гүнийн уурхайг нээх ёслол, анхны тэсэлгээний товчлуур дарах хүндэтгэлийн ажиллагаа 2020 оны нэгдүгээр сарын 25-ны билэгт сайн өдөр Өмнөговь аймгийн Хан-богд суманд байрлах Оюу толгойн уурхайд болж түүхийн хуудаснаа тодоор бичигдсэн юм. Түүхийн гэрч болсон уг үйл ажиллагааны торгон агшин болох уурхайн тэсэлгээний товчлуурыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн шат буюу 1300 метрийн гүнээс хүдрийн тэсэлгээ хийх анхны командыг өглөө. Тэсэлгээний нүргэлсэн чимээ тархаж газрын судал бүхэлдээ чичирч 100 жилдээ олборлох их уурхайн хаалга ийнхүү нээгдсэн юм. 13 жил шийдвэрлэж чадахгүй байсан далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг ийнхүү урагшлуулах замд нь хөтөллөө
Оюу толгой төслийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах гэрээг үзэглэнэУИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” тогтоолыг өнгөрсөн 12 дугаар сард баталсан. Төсөлд Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэхээр тусгасан
Монгол Улс авлигын индексээр 35 оноотой 110 дугаар байрт жагсаж байнаАвлигатай тэмцэх газраас авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Улаанбаатар төмөр замын зарим удирдлагуудын талаар мэдээлэл өглөө. Энэ байгууллагын дотоод аудит хяналт шалгалтын орлогч дарга Пунцагт эрүүгийн хэрэг үүсгэсэн байна
Гэр хорооллын айл өрхөд зориулсан хөнгөлөлттэй зээлийг судлахаар болжээАгаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд эдийн засагт дарамт үүсгэхгүйгээр инженерийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх боломжийг судлах, хийж буй ажлуудаа танилцуулж харилцан санал солилцохоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нар уулзжээ. Уулзалтын үеэр Барилга хот байгуулалтын яамнаас танилцуулга хийсэн юм
Инфляцийг хазаарлах арга байна ууХүнс, өргөн хэрэглээний барааны үнэ хэд нугарч галзуурсан өдрүүд цаашид хэр удаан үргэлжлэхийг таамаглаж хэлэх боломж өнөөхөндөө алга. “Дэлхийд инфляци гаарсан учраас бид яалтай билээ” хэмээн мөрөө хавчиж суугаа эрх баригчид өндөр инфляцийн эсрэг өөрсдөөсөө хамаарах бүхнээ хийсэн үү гэсэн асуулт тавиад хариу хайя
БНХАУ-аас нэг карго ачиж ирэх тээврийн зардал 1700-1800 юань байнаХилийн боомтын үйл ажиллагааны талаар ажлын хэсгээс мэдээллээ. Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “ Гурван системээр чингэлэг тээврийг зөөж байна. Замын-Үүдийн чингэлгийн тээвэр саадгүй үргэлжилж буй
Хаана бид боолчлогдсон бэЦар тахлын үеэс эмч, онцгой байдал, цагдаагийн албан хаагчид маш өндөр ачаалал дунд ажилласаар даруй хоёр жилийг үдсэн байна. Энэ хооронд эдийн засаг элгээрээ мөлхөж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсаар иргэдийн худалдан авах чадвар огцом буурч, инфляци хоёр оронтой тоонд шилжив.
“Эрдэнэт”-д хуримтлагдсан баяжмалыг тээвэрлэх хувилбарыг хэлэлцэнэЦар тахлын тархалт өндөр байгаагаас шалтгаалан уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн бүрэн зогсчээ. Үүнээс үүдэн 237 вагонд ачсан 15 мянган тонн зэсийн баяжмал төмөр замын өртөөн дээр, 90 гаруй мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрийн агуулахад хуримтлагдсанаар 200 сая орчим ам.долларын бараа, бүтээгдэхүүн гацжээ
"Тэмдэглэхгүй" цагаан сарын тэнгэрт тулсан үнэӨдөрт 50-60 мянган хүн өвдөх эрсдэлтэй Монголчууд бид цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг байлаа. Харин дэлхий нийтээр COVID-19 цар тахалтай нүүр тулсан сүүлийн хоёр жил хөл хорион дундуур ёслоод өнгөрч байна
2021 оны төсвийн орлого 14.2 их наяд төгрөгийг эрх баригчид юунд зарцуулав...2021 он Монгол Улсын хувьд цар тахлын жинхэнэ халуурал нүүрлэсэн жил байлаа. Энэ хугацаанд хоёр ч удаа хатуу хөл хорио тогтоож, халдвар хөдөө хотгүй хавтгайрсан, хил гааль хаагдсан гээд олон таагүй хүчин зүйлийн дарамт шахалтад байв.
Санхүүгийн эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ?“Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр”-ийн долдугаар цуврал болох таны өдөр тутмын санхүүгийн боловсролд зориулсан “Санхүүгийн эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ?” зурагт мэдээллийг Та бүхэнд танилцуулж байна.
Монгол Улсаас анх удаа Увсын чацаргана газар зүйн заалтыг Европын Холбоонд бүртгүүллээУвсын чацаргана газар зүйн заалт Европын Холбоонд бүртгэгдлээ. МҮХАҮТ болон Германы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбоотой хамтарсан Увс аймагт чацаргана тариалагчдын нэмүү өртгийн сүлжээ бий болгох хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн хүрээнд 2019 оны 11 дүгээр сараас Увсын чацаргана газар зүйн заалтыг Европын Холбоонд бүртгүүлэх ажлыг эрчимжүүлсэн. МҮХАҮТ-ын зүгээс Увсын чацарганын лабораторийн шинжилгээ, баримт бичигт засвар өөрчлөлтийг хийх зэргээр хувийн хэвшилтэй хамтран ажилласан юм. Увсын чацаргана газар зүйн заалт Европын Холбоонд бүртгэгдсэнээр Европын Холбооны гишүүн орнуудад “Увсын чацаргана” газар зүйн заалт хамгаалагдаж, хуурамч бүтээгдэхүүн борлуулагдахаас сэргийлэх, түүнийг зогсоох зэрэг ач холбогдолтой
Импортын бус барааны үнийн хөөрөгдөл анхаарал татаж байнаЦагаан сарын баярыг зарим иргэд ууц тавьж, хэвийн боовоор тавгийн идээ засахгүй цомхон хийх сонирхолтой байна. Зарим нь хоёр жил өнжсөн баяраа хуучин ёс заншлаараа тэмдэглэхээр байгаа нь олон нийтийн сүлжээний сэтгэгдэл болон зах, худалдааны төвөөр үйлчлүүлэгчдийн сонголтоос илт байв. Гэхдээ уг баяр өрхийн эдийн засгийг нэг мөсөн сэгсэрдэг гэж хэлж болно
