Эдийн засаг
Хөгжлийн банкны их наядын зээлийг шүүхэд шилжүүлж, 14 хүнийг шалгаж байна
2022-2-10

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эзэд тодорч, эл үйл явдлыг дагасан дуулиан дэгдэж буй. Тэгвэл Засгийн газар өчигдөр Хөгжлийн банктай холбоотой мэдээлэл сонсжээ

Нийслэлийн өмчийг гэрээгүй, төлбөргүй түрээсэлж 2,752.5 сая төгрөгийн орлого бүрдүүлэх боломж алджээ 
2022-2-10

Улаанбаатар хот уг чанартаа өмч хөрөнгө, байшин барилга гээд юм юмтай айл санж. Зах зээлийнхээ утгаар бол аливаа өмч хөрөнгө эзэндээ ашиг орлогоо өгч байх учиртай.   “Нийслэлийн өмчийн ....дүгээр байр” гэсэн хаяг  их хотын хаа нэгтээ тааралдаж байдаг. Эдгээр байрууд нь ихэвчлэн үндсэн хэрэгцээ  ашиглалтаасаа давсан том зай талбай, өрөө тасалгаатай. Тэр бүхнээс түрээс саагаад сууж байдаг гэж тооцвол хот маань орлого арвин, төсөв бүрдүүлэх гэж түүртээд  байдаггүй байх гэж гэнэхэнээр төсөөлмөөр.   

Ж.Золжаргал: Монголоор дамжуулах хийн хоолойн төсөл хоёрт тавигдах нь тодорхой болчихлоо
2022-2-9

Нефтийн инженер Ж.Золжаргалтай ярилцлаа. -ТЭНД ОЧИЖ ОРОСТ ТООГДЛОО ГЭХ МЭТЭЭР ГАДААД ХАРИЛЦААГАА ДОТООД УЛС ТӨРИЙНХӨӨ ПИАР БОЛГОЖ АШИГЛАХ НЬ БУРУУ- -Хойд, урд хөршийн тэргүүнүүд “Сибирийн хүч-3”-ийг хэрэгжүүлэхээр тохирчихлоо. Саяхны халуун сэдэв “Сибирийн хүч-2” буюу Монголын нутгаар дамжин тавигдах хийн хоолойн төслийг ОХУ, Хятадын удирдагчид хойш тавьчихав уу? -Бид нэг юмыг их сайн ойлгох хэрэгтэй

Хил дээр хуримтлагдсан нүүрсийг гаргаж эхэлжээ
2022-2-9

Монголын цагаан сар, Хятадын хаврын баяраар хилийн боомтыг гурван өдөр хааж, энэ сарын 4-нөөс хэвийн ажиллаж эхэлжээ. Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор 2022 оны хоёрдугаар сарын 4-8-нд 268 чингэлгээр 4000 орчим тонн ачаа татсан байна

Хөгжлийн банк, ЖДҮ зэрэг хэрэг явдал хуульгүй, эсвэл хуулийг эс хэрэгсдэгээс л үүдэлтэй
2022-2-9

2019 онд ЖДҮ гэх нэршил манай улс төр, нийгмийг бүхэлд нь доргиосон. Өндөр албан тушаал, эрх мэдэл, мэдээлэлд ойр байдлаа урвуулан ашиглаж УИХ-ын 16 гишүүн, гурван сайд, нэг дэд сайд тэргүүтэй улс төрийн хүрээнийхэн жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмждэг сангаас ямар ч шалгуур нөхцөлгүйгээр гарын үсэг төдийхнөөр л өөрсдийн компанидаа тэрбум тэрбумаар нь зээл авчихсан байсан нь илэрсэн

Б.Лакшми: Төмөр замын өргөн нарийн царигийн огтлолцлын цэгийг Монголд байгуулах нь үр ашигтай
2022-2-9

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа. -Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалаар Гашуунсухайтын төмөр замын нарийн өргөн царигийн маргааныг эцэслэсэн гэж мэдэгдлээ. Эдийн засагчийн хувьд энэ асуудал дээр байр сууриа илэрхийлэхгүй юү? -Ер нь төмөр замын асуудал нэг талаасаа олон жил яригдаж байгаа сэдэв

Хөгжлийн банкны хөлд чирэгдэж мэдэх МАН
2022-2-9

Эрх баригчдад “Хөгжлийн банк” гэсэн шүдний өвчин бий болов. Гэхдээ энэ нь гай болох уу, гавьяа байх уу гэдэг нь цаг хугацаагаар харагдана. Тэр цаг хугацааг  2024 оны сонгуулийн  өмнө хэмээн баримжаалахад буруудахгүй.

Ирэх сарын 1-нээс 2006 онд хэвлэгдсэн 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийхгүй
2022-2-8

Тус дэвсгэрт нь нууцлал бүхий хамгаалалтын элементгүй учраас хуурамчаар үйлдэхээс урьдчилан сэргийлж хоёр жилийн өмнөөс гүйлгээнээс татаж эхэлсэн байна

Ипотекийн зээлийн санхүүжүүлтэд 43.6 тэрбум төгрөг олгов
2022-2-8

БХБЯ-наас мэдээлснээр оны эхний сарын байдлаар нийт 540 иргэнд 43.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг олгоод байна. Үүний 74 хувь буюу 32.7 тэрбум төгрөгийг нийслэлд 356 зээлдэгчид, 26 хувийг буюу 10.9 тэрбум төгрөгийг аймаг, орон нутгийн 184 зээлдэгчид олгожээ. Нийт 43.6 тэрбум төгрөгийн 26.2 тэрбумыг Монголбанкны эх үүсвэрээс, 17.4 тэрбум төгрөгийг арилжааны банкуудаас гаргажээ.    Ташрамд мэдээлэхэл, УИХ-ын өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-ны нэгдсэн чуулганаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг дахин 6 сарын хугацаагаар сунгасан. Хуулийн үйлчлэх хугацаатай уялдуулан төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Монголбанкнаас холбогдох байгууллагатай хамтран дахин 6 сарын хугацаагаар буюу 2022 оны 6 дугаар сарын 30-ныг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулахаар шийдвэрлээд байгаа юм. Дээрх шийдвэрийн дагуу зээлдэгчдийн гаргасан хүсэлтийг үндэслэн ипотекийн зээлийн төлбөрөө хойшлуулах боловч зээлдэгч төлбөр хойшлуулах хүсэлт гаргалгүйгээр зээлийн төлбөрөө төлөх нь зээл хугацаандаа дуусах, ирээдүйн зээлийн дарамт буурах зэрэг эерэг талтай юм.       Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрөө 2021 оныг дуустал хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүйгээр үргэлжлүүлэн хуулийн хугацаатай уялдуулан сунгах юм. Харин ипотекийн хөтөлбөрийн зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах зээлдэгч нарын хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш 2022 оны 6 дугаар сарын 30-ныг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах юм. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбоотой түгээмэл асуулт, хариулттай энд дарж танилцана уу.       Нэмж мэдээлэхэд, Цар тахлын тухай хуулийг сунгасантай холбогдуулан ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ийнхүү хойшлуулж, мөн төлөхгүй байх боломжийг хууль олгож буй юм. Хуулийн үйлчлэлийг 6 дугаар сар хүртэл сунгасан  учраас ихэнх арилжааны банк 2022 оны 1 дүгээр сарын 15-ныг хүртэл хойшлуулах хүсэлтийг хүлээн авчээ

ЗГ: БНХАУ-ын Ардын банктай байгуулсан 15 тэрбум юанийн своп хэлцлийг сунгахаар ярив
2022-2-7

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр БНХАУ-ын Ардын банктай байгуулсан 15 тэрбум юанийн своп хэлцлийг 2026 он хүртэл сунгах асуудлаар ярилцлаа. Монголбанк болон БНХАУ-ын Ардын банк анх 2011 онд үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп гэрээ байгуулж байсан юм. Үүнээс хойш хугацааг нь дөрвөн удаа сунгаж, ирэх оны долоодугаар сард дуусахаар болоод байжээ. Харин ийнхүү дахин гурван жилээр сунгах асуудлыг хөндсөн байна

Б.Бат-Эрдэнэ: Хөгжлийн банкны ₮841 тэрбум "Салхинд хийсчихлээ"
2022-2-7

"Цагаан захтануудын хэргийг ил тод зарла. Хөгжлийн банкнаас зээл авсан УИХ-ын гишүүдийн нэрсийг шууд зарла

Бүх төрлийн тээврээр өнгөрсөн онд 49.2 сая тонн ачаа тээвэрлэжээ
2022-2-7

Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр өнгөрсөн онд 49.2 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оныхоос 11.1 (18.5 хувь) сая тонноор багаслаа.   Үүнд авто тээврээр тээсэн ачаа 12.5 (41 хувь) сая тонноор багассан нь голлон нөлөөлжээ

Х.Бадамсүрэн Засгийн газрын тогтоолыг зөрчиж ТББ руу 5.2 сая төгрөг шилжүүлжээ
2022-2-7

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ёстой л ханаж цадахаа мэддэггүй нэгэн аж. Охиныхоо сургалтын төлбөрийг Эрдэнэт үйлдвэрээр төлүүлж, 300 сая төгрөгөөр “Лексус-570” авч унасан гээд түүний тансаглалтай холбоотой баримт, фактууд өмнө нь хэвлэлээр хэдэнтээ гарч байсан. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн 2 жилийн өмнө “Засгийн газар Х.Бадамсүрэнд хариуцлага тооцно” гэж мэдэгдэж байсан ч үнэн хэрэгтээ хариуцлага хүлээлгэж чадаагүй.

Хөгжлийн банк мэдэгдэл гаргалаа
2022-2-6

Монгол Улсын Хөгжлийн банк нь холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд мэдээллийн ил тод, нээлттэй зарчмыг баримтлан Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлийн мэдээллийг 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багцын мэдээллийг  2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр өөрийн албан ёсны цахим хуудас болох www.dbm.mn хуудсаар дамжуулан тус тус олон нийтэд мэдээлсэн. Энэхүү мэдээллүүдэд зөвхөн зээлдэгч компанийн нэр, олгосон зээлийн дүн, зээлийн ангилал, зөрчлийн хэмжээг агуулсан бөгөөд үүнээс бусад аливаа нэмэлт мэдээлэл мэдээллээгүй болно. Гэтэл сүүлийн өдрүүдэд Хөгжлийн банкнаас гаргасан дээрх агуулга  бүхий мэдээллийг мушгин гуйвуулж, хувь хүн, албан байгууллагыг нэр цохон гүтгэх, олон нийтэд буруу ташаа мэдээлэл болгон түгээж байгаад гүнээ харамсаж байна

999 сорьцтой "Бар жил" мөнгөн зоосыг худалдаанд гаргажээ
2022-2-5

Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилд зориулан “Бар жил” 1 унцын 999 сорьцтой мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа. 12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлж, 2021 онд “Үхэр жил” дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргаж байв. Энэхүү цуврал нь Монголын уламжлалт зурхайд дүрсэлснээр хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, мутартаа 12 жилийн бэлэг тэмдгийг барьсан бөгөөд уламжлалт зургийн аргаар зурж, бүтээснээрээ онцлог юм. Энэхүү цуврал дурсгалын зоосыг хамгийн сүүлийн үеийн Smartminting технологиор урласан байна

999 сорьцтой "Бар жил" мөнгөн зоос худалдаанд гарчээ
2022-2-4

Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилд зориулан “Бар жил” 1 унцын 999 сорьцтой мөнгөн зоосыг худалдаанд гаргасан байна.   12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлж, 2021 онд “Үхэр жил” дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргаж байв. Энэхүү цуврал нь Монголын уламжлалт зурхайд дүрсэлснээр хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, мутартаа 12 жилийн бэлэг тэмдгийг барьсан бөгөөд уламжлалт зургийн аргаар зурж, бүтээснээрээ онцлог юм

Р.Даваадорж: Засгийн газар гоё ганган уриа лоозонгоор хөөцөлдөхийн оронд төсөв, мөнгөний буруу шийдвэрүүдээ эргэж харах хэрэгтэй 
2022-2-3

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой ярилцлаа. -Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас олон улсын эдийн засаг хямарсан талаар нэлээд ярилаа. Цар тахлыг боломж болгосон улс орон байна уу? -Цар тахалтай холбоотой дэлхийн бүх улс хүнд байдалд байгаа гэдэг өгүүлбэрийг эх баригчид их ярьж байна

Монголбанкнаас "Бар жил" дурсгалын мөнгөн зоос худалдаанд гаргажээ
2022-2-3

Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилд зориулан “Бар жил” 1 унцын 999 сорьцтой мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа.

Улаанбаатар хотод амьжиргааны баталгаажих доод түвшин 277,800 төгрөг байна
2022-2-2

ҮСХ-оос амьжиргааны баталгаажих доод түвшинг шинэчлэн тогтоолоо. Амьжиргааны баталгаажих доод түвшин нь хүний өдөр тутмын зайлшгүй шаардлагатай хэрэглээний хамгийн доод хэмжээг тогтоон гаргасан тооцоолол юм

ТАНИЛЦ: Сар шинийн өдрүүдэд банкуудын ажиллах ЦАГИЙН ХУВААРЬ
2022-2-2

Улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг банкууд сар шинийн өдрүүдэд ямар хуваариар ажиллах талаар хүргэж байна. ГОЛОМТ БАНКНЫ тухайд битүүний өдөр бүх салбарууд 09:00-16:00 цагийн хооронд хэвийн ажиллана. Харин сар шинийн баярын өдрүүд буюу 2022 оны хоёрдугаар сарын 2-6-ны өдрийг дуустал бүх салбар нэгжүүд ажиллахгүй амрах ажээ. Ажил хоёрдугаар сарын 7-ны өдрөөс хэвийн үргэлжилнэ. ХАС БАНКНЫ тухайд өнөөдөр /2022.02.01/ цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд сар шинийн өдрүүдэд буюу 2-6-ны өдрийг хүртэл бүтэн амрах юм

ТАНИЛЦ: Сар шинийн өдрүүдэд банкуудын ажиллах ЦАГИЙН ХУВААРЬ
2022-2-1

Улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг банкууд сар шинийн өдрүүдэд ямар хуваариар ажиллах талаар хүргэж байна. ГОЛОМТ БАНКНЫ тухайд битүүний өдөр бүх салбарууд 09:00-16:00 цагийн хооронд хэвийн ажиллана. Харин сар шинийн баярын өдрүүд буюу 2022 оны хоёрдугаар сарын 2-6-ны өдрийг дуустал бүх салбар нэгжүүд ажиллахгүй амрах ажээ. Ажил хоёрдугаар сарын 7-ны өдрөөс хэвийн үргэлжилнэ. ХАС БАНКНЫ тухайд өнөөдөр /2022.02.01/ цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд сар шинийн өдрүүдэд буюу 2-6-ны өдрийг хүртэл бүтэн амрах юм

Тэтгэвэр авагчдын анхааралд
2022-2-1

2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авч байгаа тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 15 хувиар нэмэгдүүлж, нийгмийн даатгалын сангаас олгох болон цэргийн алба хаасны бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500.0 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400.0 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоохоор Засгийн газраас шийдвэрлэлээ.

Өнөөдрөөс тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг болж, тэтгэвэр бүхэлдээ нэмэгдэнэ
2022-2-1

Өнөөдрөөс ахмадын тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг болж, тэтгэвэр бүхэлдээ нэмэгдэнэ. Энэ шийдвэрийг Улсын их хурал ээлжит бус хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, төсвийн тухай хуулиа өөрчлөн баталлаа

Н.Мандуул: Манай банк цаашид үйл ажиллагаа явуулахад тун хүнд боллоо
2022-1-31

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуултай ярилцлаа. -ХӨГЖЛИЙН БАНК ЭНЭ ЧИГЭЭРЭЭ ЯВБАЛ 800 САЯ АМ.ДОЛЛАРАА ТӨЛЖ ЧАДАХГҮЙД ХҮРНЭ - -Хөгжлийн банкийг дампуурлын ирмэгт авчирсан чанаргүй зээлдэгчдийг өнгөрсөн долоо хоногт ил болголоо. Ингэж гэнэт зарлах болсон шалтгаан юу вэ

1,6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө
2022-1-31

Тээврийн хэрэгслийн улсын дугаар 1 болон 6 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар: 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны smartcar.mn аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандаж авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой

ТАНИЛЦ: Хөгжлийн Банкнаас зээл авсан бүх ЗЭЭЛДЭГЧ
2022-1-31

Монгол Улсын Хөгжлийн банкны 25 найдваргүй зээлдэгчийн мэдээллийг өмнө танилцуулсан. Өнөөдөр тус банк нийт зээлийн багцын мэдээллээ танилцуулж байна. Хөгжлийн банкны нийт актив нь 3.2 их наяд төгрөг

Цахимаар мод тарих боломжийг хүн бүрд олгосон “Мод хөтөлбөр”
2022-1-31

"Мод хөтөлбөр" ХХК-аас 50 сая мод тарих хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж байна. Тэрбээр мэдээлэлдээ буян үйлдэгч хэмээх усан бар жилийн босгон дээр Мод хөтөлбөрийг танилцуулж байна. Дэлхий дахинд цөлжилт явагдаж байгаа энэ үед 50 сая мод тарих юм.  Консорциум болон мэргэжлийн таван аж ахуйн нэгж, Хөдөө аж ахуйн их сургууль, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны харьяа Сибирийн Цэцэрлэгжүүлэх хүрээлэнгийн Судалгаа судалгаа шинжилгээний хүрээлэн хамтран А мод хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа

Сар шинийн баярын ууцны үнэ 31-42 хувиар, хэвийн боовны үнэ 43-51 хувиар өсчээ
2022-1-31

Үндэсний статистикийн хорооноос Сар шинийн баяраар өргөн хэрэглэгддэг хүнсний зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийн статистикийг танилцууллаа.

Замын-Үүд авто замын боомтоор 14 мянган тонн ачааг татан аваад байна
2022-1-30

Эрээний боомтод гацаад байсан ачаа тээврийг нарийн зохион байгуулалттайгаар нэвтрүүлж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар 14 мянган тонн ачаа татан аваад байгаа юм

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.