Дараах компаниуд хувьцааны ногдол ашиг тараанаӨнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй дараах компаниуд ногдол ашиг тараах шийдвэрийг гаргаад байна. Ногдол ашиг гэдэг нь хувьцаат компани тухайн жилд олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ тараах үйл явцыг хэлэх юм. Та жагсаалтын дэлгэрэнгүйг энд дарж харна уу.
"Гантиг вилла хотхон өөр хүний эзэмшилд шилжсэн эсэх нь шалгалтын дараа тодорхой болно"Капитал банкийг хуулийн байгууллага шалгаж байна. Иймд "Гантиг вилла" хотхоны зарим байрыг битүүмжилсэн
Б.Баттөмөр: "Шинэ яармаг хотхон" гэх мэт төсөл зээл авах болзол хангаагүй ч зээл олгожээХөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцах үүрэг бүхий ажлын баг хэвлэлийн хурал хийж байна. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр дараах мэдээллийг өглөө: -Ажлын хэсэг байгуулагдаад найм хонолоо. Тус банктай холбоотой 800 хуудас материалтай уншиж танилцлаа
НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ: Боломж МОНГОЛЫГ хүлээдэггүйНҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ:Боломж МОНГОЛЫГ хүлээдэггүй Өчигдөр БНХАУ-ын нүүрсний зах зээлтэй холбоотой хоёр ч мэдээ гарлаа. Тэдний хэрэг тэндээ мэт боловч нүүрс гэхээр Монголын эдийн засгийн эрх ашиг их бага хэмжээгээр хөндөгдөнө гэсэн үг
Хөгжлийн Банкны драмаХөгжлийн Банкны (ХБ) муу зээлтэй холбоотой “Өрийг өөрөөр нь төлүүлье-нэгдье, нэхье” уриатай УИХ-ын гишүүд, зарим сайд, олон нийт, хэвлэл мэдээллийн бараг бүх хэрэгсэл орсон халуухан хэлэлцүүлэг Туушин зочид буудалд саяхан болов. Телевизийн олон суваг, нийгмийн сүлжээгээр орон даяар шууд цацсан энэ хэлэлцүүлэг иргэдийн бухимдлыг төрүүлж, эсэргүүцлийн давлагаа нийгэмд үүсгээд байна. ХБ-ны зээлийн чанар муудсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй гарч, миний бие хүртэл энэ банк техникийн хувьд “дампуурсан” тухай жил хагасын өмнө бичиж байсан
Виталик Бутерин: “Kрипто өвөл” ирсэн байж магадгүй, энэ бол эерэг зүйл“Kрипто өвөл” ирсэн байж магадгүй, энэ бол эерэг зүйл гэж криптовалютын тэрбумтан Виталик Бутерин онцолж байна.Одоогоор зах зээлд ханш унаж буй нь виртуал хөрөнгийн салбарт харин ч үр өгөөжтэй байх болно. Учир нь койны ханшийн уналт амьдрах чадвар илүү сайтай төслүүд төрөн гарахад түлхэц болно гэж Бутерин үзэж байгаа юм.“Үнэ ханш үлэмж хэмжээгээр өсөх нь олон хүнийг баярлуулдаг ч богино хугацааны спекуляцыг ч өдөөх хандлагатай
Хятад Улс тус бүр тэрбум гаруй ам.долларын өртөг бүхий нүүрсний 3 уурхай байгуулнаБНХАУ-ын Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо тус бүр тэрбум ам.долларын өртөг бүхий нүүрсний гурван уурхай байгуулах зөвшөөрөл олголоо.
Ч.Хүрэлбаатар: Хөгжлийн банкны хулгай луйврыг надад наачих гээд хэсэг хүн амиа тавьж байнаСангийн сайд асан Ч.Хүрэлбатаар Хөгжлийн Банкинд нэр холбогдсон асуудлаараа өөрийн олон нийтийн сүлжээндээ тайлбар хийв.
Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбууг цагдан хорьж, “Алтай констракшн“-ы Х.Бат-Эрдэнэд хилийн хориг тавилааНийслэлийн прокурорын газраас Хөгжлийн Банкны дэд захирал бөгөөд, Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирал асан Б.Чойжилжалбуу, "Монгол драй милк” ХХК буюу “Алтай групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Х.Бат-Эрдэнэ нартай холбоотой хэргийг хянан хэлэлцсэн байна. Тодруулбал, Б.Чойжилжалбуу, Х.Бат-Эрдэнэ нарыг “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг 2022 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд Яллагдагч Б.Чойжилжалбууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа...” гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “....гэрчийг ...дарамталсан, ...сүрдүүлсэн үндэслэл бүхий мэдээлэл байгаа...” гэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэн өчигдөр буюу хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. Харин яллагдагч Х.Бат-Эрдэнэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэрчийг ....дарамталсан, сүрдүүлсэн гэх үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа...” гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ. "Монгол драй милк" компанийн Хөгжлийн Банкнаас авсан зээл чанаргүй ангилалд орж, 49.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа талаар тус банк мэдээлсэн юм
Д.Дэмбэрэл: Монголдоо цахилгаан машин үйлдвэрлэхэд бэлэн боллооМонголын анхны цахилгаан автомашиныг ирэх гуравдугаар сард угсарч зах зээлд нийлүүлэхээр болсон “Барс Моторс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Дэмбэрэлийг энэ удаагийн “Старт апп” буланд урьж ярилцлаа. -“Барс Моторс” компани энэ удаад цахилгаан машины шинэ шугамыг Монгол дахь үйлдвэртээ нэмж, хөгжүүлэлт угсралтын ажлуудаа нэлээн эрчтэй эхлүүлж байх шиг байна
Хөгжлийн банкны “сүйрэлд” ТУЗ буруутайМонгол Улсын Засгийн газар 2010 оны 7-р сард Хөгжлийн банк байгуулах шийдвэр гаргасан. Зорилго нь үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжиж, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах байв. 2011 оны тавдугаар сарын 19-нд албан ёсоор нээлтээ хийсэн энэ банк зорилгодоо хүрсэн үү гэвэл үгүй. Харин эрх мэдэлтэй, танил талтай томчуудын л мөнгө “олборлох” нэг том “уурхай” болж хувирсныг өнөөдрийн нөхцөл байдал харуулж байна. 2022 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн мэдээллээр чанаргүй зээлийн ангилалд 42 компанийн 2.04 их наяд төгрөг орсон байна. Зээлээ төлөхгүй байгаа 25 компанийг шүүхэд шилжүүлсэн. Харин 17 компанийг газар дээрх дотоод шалгалтын дараа шүүхэд нэхэмжлэх гаргах эсэхийг шийдэх юм байна.
Ч.Хашчулуун: Одоо Орос, манайх, ОХУ-ын харьяанд байсан ганц хоёрхон улс л төмөр замын өргөн царигийг ашигладагЭдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцлаа. -Ерөнхий сайдын айлчлалаар Хятад руу төмөр замаар нүүрс тээвэрлэхээр боллоо. Манай талаас өргөн цариг баригдаж байгаа, Хятадын талаас нарийн цариг хилд тулаад ирчихсэн
"Хэрэглээний сагс"-ыг шинэчильеИНФЛЯЦ ШИНЭ ТӨРЛИЙН ГАЖИГ ҮҮСГЭСЭЭР... Өнгөрсөн онд инфляцын өсөлт нийлүүлэлтийн гаралтай байсан бол энэ оноос эрэлтийн гаралтай өсөлтүүд ажиглагдаж эхэлснийг ҮСХ-ны дарга Б.Батдаваа өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Гэвч иргэдийн цалин хөлс нэмэгдээгүй өрхийн орлого бодитоор өсөөгүй.Өөрөөр хэлбэл, иргэдийн худалдан авалт нэмэгдээгүй хэрнээ яагаад эрэлтийн гаралтай инфляц үүссэн гэдгийг эдийн засагчид тайлбарлахдаа, өрхийн орлого халамжийн гаралтай эх үүсвэрээр нэмэгдсэнийг бодит өсөлт гэж тооцож болохгүй хэмээсэн
Т.Хэрүүга: Зургаан их сургуулийн оюутнууд 15 багц цагийн хичээлийг өөр сургуулиас сонгох боломжтойТөрийн өмчит зургаан их сургуулийн оюутнууд гуравдугаар сараас эхлэн дээрх зургаан сургуулийнхаа хүрээнд хүссэн хичээлээ сонгож, ирэх намар сонгосон хичээлүүдээ тухайн сургуульдаа судлахаар болсон. Үүнтэй холбогдуулан ХААИС-ийн захирал, Монголын Их дээд сургуулиудын консорциумын тэргүүн Т.Хэрүүгатай ярилцлаа. -Ирэх намраас төрийн зургаан их сургуулийн оюутан харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгон судлахаар болжээ
Хүүхэд асарсны хоёрдугаар сарын олгоогүй тэтгэмжийг маргааш нөхөж олгоно0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдаж байгаа зарим иргэний 2022 оны 02 дугаар сарын тэтгэмж програм хангамжийн алдаанаас шалтгаалан олгогдоогүй байна.
Монголбанк: Төлбөрийн тэнцэл 2021 онд $221.6 саяын алдагдалтай гарсан2021 оны эцэст төлбөрийн тэнцэл 221.6 сая ам.долларын алдагдалтай гарсан байна
Өнгөрсөн онд олгогдоогүй 6000 орчим хүүхдийн мөнгийг ирэх долоо хоногт шилжүүлнэӨнгөрсөн онд тодорхой шалтгааны улмаас буцсан, олгогдоогүй 6,000 орчим хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг ирэх долоо хоногт багтааж шилжүүлэх аж. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудсандаа мэдээллээ. Тэрбээр "Бид Сангийн яамтай хамтран ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сард багтааж хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг хийхээр боллоо. Мөн энэ сарын хүүхдийн мөнгө хүлээн авах хүсэлт хожим бүртгүүлсэн иргэдийн олголтыг хийнэ. Ebarimt эсвэл ehalamj.mn-д хүсэлт илэрхийлсэн эсэхээ дахин шалгаарай
Овор хэмжээ ихтэй барилгын материалыг хилээр нэвтрүүлж эхэллээСарын хугацаанд Эрээнээс 34 вагон эм эмнэлгийн хэрэгсэл, 24 вагон хүнс орж иржээ. Өнгөрсөн 1-р сарын 1-нээс 17-ны хооронд Замын-Үүд Эрээн боомтоор 7,763 суудлын автомашин, 3,066 том оврын авто машин, 500 мянга гаруй эм эмнэлгийн хэрэгсэл, 88.9 мянган тонн авто бензин импортоор орж иржээ. Харин өдөрт 50-70 чингэлэг ачаа тогтмол нэвтэрч байгаагийн 50-60 хувь нь жижиг оврын барилгын материал байгааг албаны хүн мэдээллээ
Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд 274 сая төгрөгөөр жимс авчээЭрдэнэт үйлдвэрийн удирдлагууд 274 сая төгрөгөөр жимс авчээ Төсвийн мөнгө ёолдоггүй гэдэг шиг Эрдэнэтийн захирлууд үйлдвэрийн хөрөнгийг дуртай зүйлдээ зардаг бололтой юм. Тодруулбал Эрдэнэт үйлдвэр “Төрөл бүрийн жимс худалдан авах” тендер зарлаж 274 сая 824 мянга 902 төгрөгөөр жимс худалдан авчээ. 2000 кг Хятад бор үзэм, 100 кг авокадо, 1110 кг фужи алим гээд лийр, усан үзэм тэргүүтэй 20 нэр төрлийн жимсийг худалдаж авсан баримтыг Шилэн данс ТББ-аас дэлгээд байна
Үүрэн утасны идэвхтэй хэрэглэгч 4.6 сая болжээУлсын хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2021 оны эцэст 1.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос 230.6 (16.8 хувь) тэрбум төгрөгөөр өссөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Л.Батжав: Зээлээ нэг өдрийн дотор төлж байгаа факт. Ард иргэдийн боломжийг хулгайлсны нотолгооХуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Л.Батжавтай Хөгжлийн банкны асуудлаар ярилцлаа. -Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 1.7 их наяд төгрөгийг богино хугацаанд төлүүлэх асуудал чухал байна. Дээр нь зээл авахад улс төрийн нөлөөлөл орсон тухай сэдэв ч үргэлжилж, хариуцлагын асуудал яригдсаар байна
НӨАТ-ийн 10 сая төгрөгийн азтан маргааш тодорноНӨАТ-ын сугалааны ээлжит тохирол энэ сарын 20-нд буюу ням гарагт болно.
Нэгдүгээр сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн баримтуудыг тохиролд хамруулна.
Энэ удаагийн тохирлын супер шагнал нь арван сая төгрөг юм байна.
Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Б.Батбаяр нарыг нэг сар цагдан хорихоор боллооХөгжлийн банкны захирал байхдаа зээл олгосон захирлууд болох зургаан хүнийг цагдан хорих санал прокуророос Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр орой иржээ. Тэгвэл тэднийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүх танхимд эхэлжээ
Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг цагдан хорих эсэх шүүх хурал болж байнаХөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарын шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 11.00 цагийн орчимд эхэллээ.
Тодруулбал,
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн гол буруутан нь "ТУЗ"Монгол Улсын Хөгжлийн банк нь “Эдийн засгийг төрөлжүүлэх, нэмүү өртөг бүтээх, экспортыг урамшуулж, импортыг орлоход чиглэсэн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг дунд болон урт хугацааны санхүүжилтээр хангах” үндсэн зорилготой банк юм. Гэтэл сүүлийн үед “Хөгжлийн” хэмээх тодотголтой банк маань улс орны хөгжил дэвшилд үр өгөөжөө өгөх нь бүү хэл “Хөгөө чирсэн банк” гэх тодотголтой болоод байна. Учир юу вэ гэвэл 2022 оын 1-р сарын 20-ний өдөр МУХБ-ны гүйцэтгэх захирал Н.Мандуул хэвлэл мэдээллийн сувгаар дамжуулан Хөгжлийн банкны нийт зээлийн 55 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсныг зарласан билээ
СТАТИСТИК: Дундаж цалин 1.3 сая төгрөг болж 66 мянган төгрөгөөр нэмэгджээЭнэ оны нэгдүгээр сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Ажиллах хүчний судалгааны 2021 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 сая нь ажиллах хүч байгаа юм. Ажиллах хүчний 1.1 (91.9%) сая нь ажиллагчид байна. Өрхийн сарын дундаж /үнийн нөлөөллийг арилган тооцсон/ бодит орлогын хэмжээ 2021 оны дөрөвдүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 19 (1.8%) мянган төгрөгөөр өсөж, харин өмнөх улирлаас 32 (2.8%) мянган төгрөгөөр буурсан байна. Тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 73 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь өрхийн сарын дундаж бодит орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс өсөхөд нөлөөлсөн байна. Түүнчлэн судалгааны 2021 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт зарлага, оны үнээр 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 69.7 (4.8%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 31.9 (2.1%) мянган төгрөгөөр нэмэгджээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 55.2 (4.4 хувиар) мянган төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлаас 13.2 (1.0 хувь) мянган төгрөгөөр буурчээ. Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2021 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 46.0 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 712.5 мянган ажиллагч хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.7 (3.9%) мянгаар, өмнөх улирлаас 492 (1.1%)-оор ажиллагчид өмнөх оны мөн үеэс 14.9 (2.1%) мянгаар, өмнөх улирлаас 14.3 (2.0%) мянгаар өсжээ. Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны 3дугаар улирлын тайланд хамрагдсан 712.5 мянган ажиллагчдын сарын медиан цалин 993.0 мянган төгрөг байна
Хөгжлийн банкны хэрэг хөөн хэлэлцэх хугацаа, хялбаршуулсан журам хоёроор “цайрах” вийХөгжлийн банкны хэрэг өндрөө аваад байна. АТГ, ЭЦА-ныхан Хөгжлийн банкнаас хүргүүлсэн материалын хүрээнд мөрдөн шалгалтыг явуулж эхэлсэн
Б.Лхагважав: Зөвхөн У.Хүрэлсүхийг дагасан хэсэг этгээд улам мухардал руу явж байна‼️"Цар тахлын улмаас дэлхийн бүх улс орон эдийн засагтаа мөнгө хэвлэн оруулсан. Тэд ажлын байр хамгаалах чиглэлд бүх санхүүжилтээ хийсэн
Ү.Амарбат: Худалдаа хөгжлийн банкны барилгын хэсэгхэн талбайг Хөгжлийн банк 28 тэрбумаар худалдаж авсанХөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн, Эрсдэлийн хорооны дарга Ү.Амарбат “Хөгжлийн банк”-ны өөр нэгэн булхайтай үйлдлийг ил болголоо. Тодруулбал МУБИС-ийн баруун урдхан байрлах Худалдаа хөгжлийн банкны байрны 11-12-р давхрын талбайг Хөгжлийн банк 28 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байна. Хөгжлийн банкны оффисын талбай худалдаж авсан өртөг нь тухай барилгын баригдсан өртөгтэй дүйх ажээ.
