Эдийн засаг
Б.Мэдрээ: Хөгжлийн банкны хуулийг өөрчилснөөр үнэхээр том луйвар хийж болох заалтуудыг тусгасан
2022-3-2

Монголын банкны холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээтэй ярилцлаа. -Өнөөгийн шуугиан Хөгжлийн банк болж байна. Банкны салбарын хүний хувьд энэ шуугианы талаар байр сууриа илэрхийлээч? -Хөгжлийн банкийг байгуулах ажлыг 1990-ээд оны дундаас ярьж явсаар 2011 онд анхны хууль нь батлагдсан түүхтэй

Оюу Толгойг хянах цаг одоо л эхэлж байна
2022-3-2

Оюу толгой тойрсон олон жилийн маргаан эцэслэгдээд хоёр сарын хугацаа өнгөрч байна. Гэхдээ эцэглэгдсэн эсэхийг нь хэн ч мэдэхгүй

Монгол Улс газрын ховор элементээс 10 тэрбум ам.доллар олох боломжтой
2022-3-2

 Одоогоос 10-аад жилийн өмнө Монгол Улс газрын ховор элементээ ашиглаж энэ талбарт гол тоглогч болох шаардлагатай, одоо л биш бол оройтлоо гэж шуугиж байв. Гэвч одоо болтол “амилаагүй” байна

Хөгжлийн банкны хулгайг “НУУЦ”-ад оруулсан орчин цагийн хошин гунигт түүх
2022-3-2

Улс төрчдийн ууж идсэн, унтаж хэвтсэн бүгд улсын нууц. Ийм нэг хошин гунигт драмын тун ойрын жишээ гэвэл  Хөгжлийн банктай хөл толгойгоороо холбогдож байна. Монгол банкнаас Хөгжлийн банкийг шалгаж 1.6 их наядын чанаргүй зээлтэй болохыг тогтоосон

Ш.Пүрэвбаатар: Украин, Оросын мөргөлдөөнөөс үүссэн эдийн засгийн хямрал манай улсад нэгээс хоёр сарын дараа мэдрэгдэж эхэлнэ
2022-3-1

Олон улс судлалын доктор, эдийн засагч Ш.Пүрэвбаатартай Украин, Оросын хоорондох зөрчилдөөн болон ОХУ-д тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ манай улсад хэрхэн нөлөөлөх талаар ярилцлаа. -Шууд асуугаад явъя. ОХУ, Украины хоорондох нөхцөл байдал ширүүхэн байна

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл ээлжит бусаар хуралдлаа
2022-3-1

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн 2022 оны 1 дүгээр улирлын ээлжит бус хурал энэ оны 2 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдлаа. Хуралдааныг Сангийн сайд Б.Жавхлан даргалж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Тус хуралдаанаар “Орос, Украйны цэргийн ажиллагааны манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөө”-ний талаар Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Макро эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганбаяр, “Монгол Улсын эдийн засгийн төлөв, зарим арга хэмжээний санал”-ыг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, “Дэлхийн бусад улсуудаас ОХУ-ын эсрэг авсан төлбөр тооцооны хориг арга хэмжээнүүд”-ийн талаар Монголбанкны Төлбөрийн тооцооны газрын захирал Э.Анар нар тус тус танилцуулав

Франкфуртын нислэгийн чиглэл өөрчлөгдлөө
2022-3-1

Франкфуртын нислэгийн чиглэл өөрчлөгдлөө  Eaglenews  2022-03-01 13:20:46  0 ОХУ, Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Европ чиглэлийн нислэгийн аюулгүй байдал, ажиллагаанд анхааран Европын холбооны улсуудын Нисэхийн аюулгүй байдлын агентлаг (EASA), Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA)-ноос зөвлөмж гаргалаа

Ховд-Алматы чиглэлд гуравдугаар сарын 16-наас олон улсын нислэг үйлдэж эхэлнэ
2022-3-1

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Баян-Өлгий, Ховд аймаг дахь Нисэх онгоцны буудал, Автотээврийн төв, Авто замын засвар арчлалтын компаниудын үйл ажиллагаатай танилцжээ.  Баян-Өлгий аймгийн удирдлагууд Улаанбаатар-Өлгий чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, шөнө онгоц буух зориулалтын гэрэлтүүлэгтэй болгох, Өлгий-Казахстан чиглэлд нислэгтэй болох саналыг сайдад уламжлав. Тус аймгийн Авто тээврийн төвийн удирдлагууд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өглөө. Сайдын зүгээс Авто тээврийн төв нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас үйл ажиллагаа зогсонги байдалд байсан ч одоо үйл ажиллагаа сэргэж байна

Ашигт малтмалын газар нөхөн дүгнэлт гаргаж хууль бусаар лиценз олгосон үйлдлээ далдлахыг оролджээ
2022-3-1

Төв аймгийн Эрдэнэ суманд “Олз газар” ХХК түгээмэл тархацтай ашигт малтмал буюу элс, хайрга, дайрга олборлох нэрээр газрын ховор элементийг ухаж авахаар улайрч байна. Тус аймгийн Засаг дарга болон АМГТГ-ын албан тушаалтнууд газрын хэвлийн баялгийг хууль зөрчин тонох гэсэн энэ үйл ажиллагаанд оролцжээ. Тодруулбал “Олз газар” компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохын тулд хууль бус дүгнэлт, зөвшөөрлийг өнгөрсөн хугацаанд эрх бүхий хүмүүс гаргаж өгчээ. Монгол орны, Монголын ард түмний өмч болсон байгалийн баялгийг цөөн хэдэн хүний эзэмшилд өгөх гэсэн увайгүй үйлдлийг баримттайгаар дэлгэж байна.

SWIFT-ийн хориг ба Монгол
2022-3-1

 ОХУ, Украины хурцадмал нөхцөл байдалтай холбоотойгоор Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц, Европын комисс хойд хөршид олон улсын банк хоорондын мэдээлэл дамжуулах,төлбөр тооцоо хийх SWIFT системээс хасах шинэ “санхүүгийн хатуу хориг арга хэмжээ” авахаар тохирсноо зарлав. Тэгвэл энэхүү хориг манай улсад хэрхэн нөлөөлөх талаар Төвбанк мэдээлэл өгөв

Б.Лхагвасүрэн: ХААН банкны эзэмшилд өөрчлөлт орвол Токиогийн хөрөнгийн биржээр дамжиж гүйлгээ нь хийгддэг
2022-2-28

ХААН банкны хувь эзэмшилд өөрчлөлт орсон, ихэнх хувьцааг нь эзэмшдэг Японы иргэн Савада хувьцаагаа зарсан гэх мэт мэдээлэлтэй холбоотойгоор Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сэтгүүлчдийн асуултад тайлбар өглөө. Тэрбээр “ХААН банкны нийт хувьцааны 46 хувь нь Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Савада холдингс” компанийн эзэмшилд байдаг. Тус компани нь 1958 онд байгуулагдсан ба олон охин компанитай

Нэр бүхий 35 хувьцаат компани ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ
2022-2-28

Компанийн тухай хуулийн 46.5-д хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхээр хуульчлагдсан

МОНГОЛ БАНК: Инфляц төсөөллийн голч утгаас давсан нь урьдчилан тооцоолох боломжгүй, гэнэтийн хүчин зүйлээс хамаарсан
2022-2-28

Экспортын нөхцөл байдал энэ оны эхний саруудад сайжрахгүй байгаа нь төсөөллийн тодорхой бус байдал, эдийн засгийн томоохон эрсдэл болж байгаа гэж Монголбанк мэдээллээ. Цар тахлын улмаас манай улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл 2020-2021 онд гүйцэтгэлээс зөрөхөд нөлөөлжээ

ОХУ-ын SWIFT-ийн хоригт орсон банкуудаар манай банкуудын гадаад төлбөр тооцоо дамждаг бол зогсох эрсдэлтэй
2022-2-28

Монгол банкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Хаан" банкны хувьчлалын асуудлаар мэдээлэл өгөв

Махны үнэ 270-490 төгрөгөөр өсөв
2022-2-28

Нийслэлийн статистикийн газраас өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг танилцууллаа. Махны үнэ: Хоёрдугаар сарын IV долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 12293 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 14235 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 272 (1.9%) төгрөгөөр өсөж, үхрийн цул махны үнэ 243 (1.5%) төгрөгөөр өссөн байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах, “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 11500 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 17500 төгрөг байна

Урд хилийн хориг суларсан ч хойд хөршийнхөөр үргэлжлэх үү
2022-2-28

 Дэлхийн томоохон эдийн засаг бүхий орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч эхэлсэн мэдээ анхаарлын төвд орж ирлээ. АНУ, Канад, Их Британи, Герман, Франц, Итали улс болон Европын холбооноос хамтран мэдэгдэл гаргаж, ОХУ-ын томоохон банкуудыг олон улсын банк хоорондын төлбөр тооцооны SWIFT системээс хасахаар өчигдөр  шийдвэрлэжээ

САНХҮҮГИЙН ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ: Оросуудыг юу хүлээж байна вэ
2022-2-28

Сүүлийн хэдэн өдөр ОХУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээ авлаа. АНУ болон Европын орнууд зарим банкинд SWIFT-ийг хааж,  тус улсын Төв банкны нөөцийг царцааж байна.

Д.Амгалан: Ашиг хонжоо харсан, улстөржсөн энэ үйлдэл нь үндэсний хэдхэн үйлдвэрүүдээ унагаах аюул руу оруулж байна
2022-2-27

Эдийн засагч Д.Амгалантай ярилцлаа. -Аль 2017 оноос л яригдаж байсан Хөгжлийн банкны асуудал нийгэмд өнөөдөр их хүчтэй босч ирлээ. Нэг талаас энэ бол улс төрийн тоглолт гэдэг нь ил боллоо шүү дээ

Зэсийн баяжмалаас төсөвт төвлөрүүлсэн орлого дөрөв дахин өсжээ
2022-2-26

2022 оны нэг сарын байдлаар уул уурхайн салбараас улсын төсөвт 299.1 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Ашигт малтмалын төрлөөр нь ангилан харвал: Зэс 238.7 тэрбум төгрөг Алт 16.0 тэрбум төгрөг Нүүрс 15.8 тэрбум төгрөг Цайр 14.1 тэрбум төгрөг Хайлуур жонш 7.2 тэрбум төгрөг Төмөр 3.1 тэрбум төгрөг Бусад ашигт малтмал 4.1 тэрбум төгрөг Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 158.7 тэрбум төгрөг буюу 2.1 хувиар өссөн байна

Хөгжлийн банкинд 50 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ
2022-2-25

Хөгжлийн Банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул "Хөгжлийн Банкны зүгээс нэгдүгээр сарын 20-ны өдөр шүүхэд өгсөн зээлдэгчдийн талаар танилцуулга хийсэн. Үүний дараа нэгдүгээр сарын 30-ны өдөр зээлдэгчдийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй зарласан

Д.Дамба: Хайгуулын лицензийг хориглосноор Монгол Улс хэдэн их наядаар үнэлэгдэх ордуудыг олж илрүүлэх ажлыг зогсоосон
2022-2-25

Монгол Улсын уул уурхайн зөвлөх инженер Д.Дамбатай ярилцлаа. -Хайгуулын лицензийг зогсоосноор ямар эрсдэл үүсч байна вэ. Эрсдэлүүдийн талаар ярилцлагаа эхэлье? -Аливаа улс орон өөрт байгаа баялгийг ашиглаж амьдрах ёстой

Ж.Эрхэмбаатар: Хөгжлийн банкны зээл олгосон 47 зээлийн материал дутуу, зарим баримт устгагдсан байна
2022-2-25

Төрийн ордонд Хөгжлийн банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар "Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй 16 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Энэ нь 750 орчим төгрөгийн үнийн дүн бүхий

Хөгжлийн банкны удирдлагууд мэдээлэл хийлээ
2022-2-25

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 23-ны даваа гарагт Хөгжлийн банкны удирдлагуудад зарим үүрэг чиглэл өгсөн. Тодруулбал, тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг бүхэлд нь өөрчлөх, ажилдаа хариуцлагагүй хандсан, чанаргүй зээлийн ангилалд багтсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй 20 гаруй албан тушаалтныг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг даалгасан билээ

Газрын тосны үнэ $100 давснаар инфляцын “шок” улам хүндрэхээр байна
2022-2-25

Газрын тосны ханш 2014 оноос хойш анх удаа 100 ам.доллар давсан нь дэлхийн эдийн засагт давхар цохилт болохоор байна. Учир нь инфляцыг улам хөөрөгдөж, эдийн засгийн төлөвийг улам муутгах эрсдэлтэй юм. АНУ-ын Холбооны Нөөцийн банк болон бусад Төв банкнууд сүүлийн хэдэн арван жил үзэгдээгүй инфляцын дарамтыг зөөлрүүлэхэд анхаарч байгааг дурдах хэрэгтэй

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль мөрдөгдөж эхлэхээр боллоо
2022-2-25

УИХ 2021 оны арван хоёрдугаар сарын 17-ны өдөр баталсан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд нь “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн №06 дугаарт хэвлэгдэн гарсан байдаг

“Эрх цагаан” Бадамаа
2022-2-25

Уг нэр нь Хоохорын Бадамсүрэн. Улсаас авсан гавьяа шагнал нь Аж үйлдвэрийн гавьяат ажилтан

Хөгжлийн банкийг “дарга нарын банк” болгох хуулийг санаачлагчдын өнөр өтгөн багт Д.Хаянхярваа,  Б.Ундармаа нар багтаж байжээ
2022-2-25

Хөгжлийн банкийг “дарга нарын банк” болгох хуулийн төслийг санаачлагчдын өнөр өтгөн багт Д.Хаянхяваа,  Б.Ундармаа нар багтаж байжээ Хөгжлийн банк өөрийн гэсэн хуультай гэдгээрээ ялгардаг. Харин энэ хуулинд нь хамгийн том өөрчлөлт оруулж шинэчлэн найруулж баталсан нь 2017 оны хоёрдугаар сарын явдал

Украины нөхцөл байдлаас үүдэн газрын тосны үнэ 103.03 ам.долларт хүрлээ
2022-2-24

Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өслөө. Лондонгийн түүхий эдийн биржийн өнөөдрийн арилжааны эхэнд 2022 оны 4-р сард нийлүүлэх Брент газрын тосны фьючерс үнэ 103.03 ам.долларт хүрч 6,39 хувиар өссөн бол 30 минутын дараа баррель нь 103.63 ам.доллар болжээ

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.