Архангай аймагт бараа үйлчилгээний үнэ өмнөх оныхоос 10.4 хувиар нэмэгджээАрхангай аймагт бараа үйлчилгээний үнэ өмнөх оныхоос 10.4 хувиар нэмэгджээ Eaglenews 2022-03-11 12:39:54 0 Архангай аймагт энэ оны нэгдүгээр сард бараа үйлчилгээний үнэ тариф өмнөх сартай харьцуулахад 1.2 хувь, өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 10.4 хувиар тус тус өсжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сартай зэрэгцүүлэхэд хэрэглээний сагсанд авсан 238 нэрийн бараа үйлчилгээний үнэ тарифын 31 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өсч, хоёр нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурч, 205 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байв. Үүнд өмнөх сарынхаас хонь, үхрийн мах, хоол амтлагч, кетчуп, цагаан будаа, хатуу чихэр, ноосон цамц, ундаа, сирочкан цамц, үзэм, далайн байцай, өтгөрүүлсэн сүү, өргөст хэмх, бензин А-92 шатахуун, ариун цэврийн цаас, гутлын тос, өргөст хэмх зэргийн үнэ 0.1-58.6 хувиар өссөн байгаа юм. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад гурван нэрийн бараа үйлчилгээний үнэ буурч, 126 нэрийн бараа үйлчилгээний үнэ тариф өсч, 109 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллооЗүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо Б. Сарангэрэл Эдийн засаг18 минутын өмнө Хуваалцах Жиргэх Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр боллоо
Худалдааны салбарын борлуулалтын орлого 27.8 их наяд төгрөг болжээХудалдааны салбарын борлуулалтын орлого 27.8 их наяд төгрөг болжээ Eaglenews 2022-03-11 10:34:47 0 Худалдааны салбарын борлуулалтын орлого 2021 онд 27.8 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 5.7 их наяд төгрөг буюу 26 хувиар нэмэгдлээ. Үүнд хүнсний бүтээгдэхүүн, шатахууны бөөний болон жижиглэн худалдаа, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийх бөөний худалдаа, эм, гоо сайхан, ариун цэврийн барааны жижиглэн худалдаа нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Худалдааны салбарын борлуулалтын орлого 2021 оны арванхоёрдугаар сард өмнөх сарынхаас нэг их наяд төгрөгөөр нэмэгдэхэд төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийх бөөний худалдаа, хүнсний бөөний болон жижиглэн худалдаа, моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн жижиглэн худалдаа, шатахууны жижиглэн худалдаа нэмэгдсэн нь нөлөөлсөн аж
Манай улсын нийт гадаад өр өмнөх оноос 1 тэрбум ам.доллараар өсжээНийт гадаад өрийн 37.0 хувь буюу 12.3 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 24.8 хувь буюу 8.2 тэрбум ам.доллар нь бусад салбарынх, 25.6 хувь буюу 8.5 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 7.7 хувь буюу 2.6 тэрбум ам.доллар нь Төв банкных, 5.0 хувь буюу 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна. Улсын нийт гадаад өр өмнөх оноос өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 866.3 (7.6%) сая ам.доллар, Төв банкных 342.1 (15.4%) сая ам.доллар, Төвбанкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 19.9 (1.2%) сая ам.доллароор тус тус нэмэгдсэн нь нөлөөлсөн байна
Сурвалжлага: "Гадаадын буудайгаар саваа дүүргэчихээр дотоодын буудай нь үтрэм дээрээ хучаастай байна" гэв"Монголын Тариаланчдын Үндэсний Холбоо" ТББ-ын V чуулган боллоо. Чуулганаар газар тариалангийн салбарын ирээдүйн чиг хандлага, экспортын боломж, хууль эрх зүйн орчин, зээл санхүүжилт, бүтэц зохион байгуулалтын талаар хэлэлцсэн юм. Мөн Гавьяат болон хөдөлмөрийн баатрууд, МТҮХ-ны үе үеийн удирдлага, ЕТГ-ын төлөөлөл, ХХААХҮЯ, МХЕГ, ОБЕГ, ХААДСан, аймаг нийслэлийн ХХААГ-ын агрономчид, Эрдэм шинжилгээний хүрээлэн, судлаачид, боловсруулах үйлдвэрлэлүүд, төсөл хөтөлбөрийн төлөөлөл, 21 аймгийн нийт төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр МТҮХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ "Өнөөдөр чуулганд 700-аад төлөөлөгчид оролцож байна. Бид газар тариалангийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх түүнийгээ Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн, УИХ эрх зүйн талаар шийдэх асуудлыг нь тус тусад нь саналаа гаргаж хүргүүлэх зорилттой байна
Шатахууны үнэ дахин 100 төгрөгөөр нэмэгджээШатахууны үнийг төрөөс шууд зохицуулахаа больж, газрын тосны гадаад зах зээлийн үнтэй уялдуулах шийдвэр гарсан
ОХУ-д "унасан" рублийн урсгал Монголооос ам.доллар татсаар байна ууОрос Украины дайнтай холбоотойгоор ОХУ-д олон улс, тэр дундаа Европын холбооны зүгээс эдийн засгийн хэд хэдэн хоригийг тавиад байгаа билээ. Үүнээс үүдэж ОХУ-ын үндэсний мөнгөн тэмдэгт рублийн нэг ам.доллартай тэнцэх хэмжээ хоёр дахин нэмэгдээд байна. Тэгвэл энэ үйл явдалтай давхцан Монгол Улсад ам.долларын ханш өссөөр байгаа нь анхаарал татаж эхэллээ
Монгол банкийг шалгаяМонгол банкийг шалгая Монголд хамгийн эрсдэлтэй салбар банкны систем болсон нь харагддаг. Арилжааны хэдэн банк нь байсхийж байгаад л ээлж дараагаар дампуурдаг
Монгол банк: Рублийн ханшийн тогтворжилтыг ам.долларын кросс ханшаар үржүүлж тооцдогУкраинд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор рублийн ханш тасралтгүй унаж байна. Гэвч Монголд рублийн ханш сүүлийн өдрүүдэд тогтворжсон нь ямар шалтгаантай болохыг Монгол банкнаас мэдээллээ. Тэрний хэлж байгаагаар "Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханш нь тайлант өдөрт зах зээлд хийгдсэн ам.долларын арилжааны жигнэсэн дундаж ханш юм
Шилэн Цогоо: Б.Лхагвасүрэнд Монголбанкны шилэн дансыг байршуулж хөтлөх үүрэг өгч байнаШилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл өөрийн цахим хуудсаараа дамжуулан Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд Shilendans.gov.mn сайтад Монголбанкны шилэн дансыг байршуулж хөтлөх 7 хоногийн хугацаатай үүрэг өгч байгаагаа бичжээ. Тэрбээр энэ талаар "МонголБанкны Шилэн данс гэж нэг ийм зүйл бий. КТМС-ын 2-р курсын пацаан ч ийм хачин балай source бичихгүйдээ. Юуны түрүүнд Монгол банк эхний ээлжинд Shilendans.gov.mn сайтад стандартын дагуу Шилэн дансаа хөтлөхийг анхааруулж 7 хоногийн хугацаатай үүрэг өгч байна
Төмөр замаар 1.9 сая тонн ачаа тээвэрлэжээТөмөр замаар энэ оны нэгдүгээр сард 1.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 721.6 (27.3 хувь) мянган тонноор багасав.
Үүнд экспортын ачаа 585 (63.8 хувь) мянган тн, дамжин өнгөрсөн ачаа 64.3 (18.1 хувь) мянган тонноор багассан нь нөлөөлжээ. Харин төмөр замаар тээсэн ачаа өмнөх сарынхаас 15.5 (0.8 хувь) мянган тонноор нэмэгдсэн байна. Энэ өсөлтөд нүүрс 87.8 (8 хувь) мянган тн, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 5.9 (3.5 дахин) мянган тонноор нэмэгдсэн нь нөлөөлсөн аж.
Дэлхийн эрчим хүчний салбарт Монгол Улсыг шинэ тоглогчоор зарлах Зөөвч-Овоогий ураныг олборлож эхэллээМонгол Улсыг дэлхийн эрчим хүчний салбарт тодотгох томоохон төсөл Дорноговь аймгийн Улаанбадрах суманд эхлээд хагас жил болж байна. Улаанбадрах суманд байрлах Зөөвч-Овоо ураны орд гэдгийг уншигч та төвөггүй таамаглаж байгаа байх. Дэлхийд ураны нөөцөөрөө дээгүүрт бичигдэх тус ордын үйлдвэрлэлийн туршилтыг Монгол Улсын төрийн өмчит "Мон-Атом" компани Францын "Орано майнинг" компанийн хамтарсан "Бадрах Энержи" компани эхлүүлээд байна
НӨАТ-ын буцаан олголт болон сугалааны урамшуулал олгогдоогүй иргэд мэдээллээ засварлана ууНӨАТ-ын буцаан олголт болон сугалааны урамшуулал олгогдоогүй иргэд мэдээллээ засварлахыг холбогдох байгууллагуудаас зөвлөлөө. Ebarimt болон ehalamj системийн мэдээлэл нь арилжааны банкны мэдээлэлтэй зөрөхгүй байх нь. НӨАТ-ын 2021 оны буцаан олголтыг өгч дууссан
ОХУ-аас нийлүүлдэг бараа бүтээгдэхүүний импорт хэвийн үргэлжилж байнаОХУ-аас оруулж ирж буй импортын бараа бүтээгдэхүүний эргэлт хэвийн үргэлжилж байгаа эсэх талаар Гаалийн ерөнхий газрын /ГЕГ/ холбогдох эх сурвалжаас тодрууллаа. -Манай улсад орж ирдэг импортын бараа бүтээгдэхүүний эргэлт хэвийн явагдаж байна уу
О.Батнайрамдал: Дэлхийн зах зээл дээр өсч байгаа шатахууны үнийн өсөлт аажмаар орж ирэх нь тодорхой. Үүнээс зайлсхийх ямар ч боломжгүйУул уурхайн дэд сайд О.Батнайрамдалтай ярилцлаа. -Орос болон Украины хооронд үүссэн мөргөлдөөн манай улсын шатахууны хэрэглээ, нөөцөд хэрхэн нөлөөлөх вэ? -Өмнөх оны дөрөвдүгээр улирлаас эхлээд манай улс шатахууны тогтвортой хангамжийн асуудалд анхаарч ажилласан. үүний үр дүнд өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнэ зах зээлийн үнэлгээ рүү аажмаар шилжүүлэх, автомат үнийн тооцоолол руу шилжүүлсэн
Х.Хэрлэн: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд УБТЗ цаашдаа ч чухал үүрэг гүйцэтгэнэМонгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шинэ төмөр замын төсөл болон УБТЗ-ын өнөөгийн тулгамдсан асуудлын талаар УБТЗ-ын дарга Х.Хэрлэнтэй ярилцлаа. -Өнгөрсөн жил манай орны хувьд цар тахал нүүрлэсэн хүнд жил байлаа. Хүнд үеийг УБТЗ хэрхэн даван туулав. Нөхцөл байдал одоо ямар байна вэ? - 2021 онд манай улсад халдварт цар тахал нүүрлэсэн хүнд жил байсан ч УБТЗ-ын хамт олон төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангаж, улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэлээ
Туслах малчид хөдөлмөрийн мөлжлөгийн золиос болж байнаМанай улс хүн амын тооноосоо 20 дахин их буюу 70 сая орчим тоо толгой малтай ч малчдын тоо жилээс жилд буурч байна. Энэ нь мал аж ахуйн салбарт ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийн асуудалтай холбоотойг өмнө нь бид хөндөж байв
Өсөлтийн таамгийг шинэчлэх шаардлага үүсэх нь2022 онд эдийн засгийг 5.5 хувиар өснө гэж төсөөлсөн. Гэвч Орос, Украины улс төрийн байдал энэ төсөөллийг шинэчлэх нөхцөлд хүргэлээ гэж эдийн засагчид хэлж эхэллээ
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн нэхэмжлэлд шүүх хэрхэн хандаж байгаа вэХөгжлийн банкнаас банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй 26 чанаргүй зээлийг танилцуулав. Эдгээр зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан тухайгаа мэдээлсэн.
Г.Майцэцэг: Ажлын байр бий болгож, татвар төлж байгаа бүхэн баялаг бүтээгч мөн“Эксклюзив” брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэгтэй ярилцлаа. -Баялаг бүтээгч гэж хэнийг хэлэх вэ? -Товчхондоо оргүй хоосноос биет зүйл бүтээж байгаа бол баялаг бүтээгч мөн. Газар сэндийчиж буй уул уурхайн салбарынхан баялаг бүтээгч биш гэх түгээмэл ойлголт манайд яваад байдаг
Гадаад өрийн өндөр дарамтыг бууруулах эх оронч сэтгэл хэзээ, хэнээс гарах вэГадаад өрийн өндөр дарамтаа бууруулах эх оронч сэтгэл хэзээ хэнээс гарах вэ 2021 оны байдлаар Монгол Улсын гадаад нийт өр 33.2 тэрбум ам доллар Өмнөх оноосоо 2.5 хувиар өссөн. Энэхүү өрийн нэмэгдлийг ихэвчлэн Эрүүл мэндийн салбарт гэсэн тодотголтойгоор авсан. Ковидын нөхцөл байдлаар далимдуулж өрийнхөө таазыг өндөрсгөөд авч буй нь энэ
Д.Ангар: Оросын эдийн засаг сүйрлийн ирмэгт очиж байнаОХУ болон Украины хооронд өрнөж байгаа дайны нөхцөл байдлаас үүдэж Европын холбоо болон дэлхийн бусад улс орнууд ОХУ-д эдийн засгийн хориг тавьсаар байна. Энэ асуудлаар эдийн засагч, хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангартай ярилцлаа. -ОРОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТ МОНГОЛД ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛНӨ, ГАРАХ ЯМАР Ч ГАРЦ БАЙХГҮЙ- -Хамгийн сүүлд ОХУ-ын банкуудын зээлжих зэрэглэлийг бууруулахаар Moody’s судалж эхэлсэн талаар олон улс мэдээлж байна
Газрын тосны үнийн өсөлт Монголд хэзээ, хэрхэн мэдрэгдэх вэМонгол Улс газрын тос экспортлогч орон. Гэхдээ мөн энэ төрлийн бүтээгдэхүүн, бүр тодруулбал шатах тослох материалаа 100 хувь импортлодог, нэг ийм урвуу хамааралтай улс
Н.Тунгалаг: Хүдрээс ГХЭ ялган авах дэвшилтэт технологи, боловсон хүчин байхгүйМанай орны газрын ховор элементийн тархалтц, нөөц, боломжийн талаар өмнөх дугаарт хөндөн бичсэн. Тэгвэл энэ удаа ГХЭ-ийн ашиглалт, олборлолт, дан исэл гарган авах технологийн талаар ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн магматизм ба металлогений салбарын эрхлэгч, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Н
Малын тарга хүчний байдал олон жилийн дунджаас их жинтэй байнаБайгалийн бүс төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийн мэдээгээр 2022 оны хоёрдугаар сарын 28-ны байдлаар ойт хээрийн бүсийн (Булган аймгийн Орхон сум) эм хонины амьдын жин дунджаар 53 кг, эм ямаа 38 кг, үнээ 294 кг, тал хээрийн бүсийн (Төв аймгийн Баян-Өнжүүл сум) эм хонь дунджаар 48 кг, эм ямаа 42 кг, үнээ 326 кг жинтэй байна. Малын амьдын жинг олон жилийн дундаж жинтэй харьцуулж хүснэгтээр харуулав
Цахим мөнгөний ханш унавДэлхий дахины анхаарлын төвд байгаа ОХУ, Украин хоорондын зөрчил олон улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтэд нөлөөлж эхэлсэн байна. Үүний сацуу крипто зах зээлийн ханшид нөлөөлөөд амжлаа. Байден криптогийн зохицуулалтад анхаарлаа хандуулаад байна Зохицуулалтын гол зорилго нь санхүүгийн тогтвортой байдалд криптовалютын үзүүлэх нөлөө, түүнийг шийдэх Засгийн газрын бодлого боловсруулахад оршино хэмээн мэдээлжээ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т бүртгэлтэй 52 айлын орон сууцыг одоо амьдарч байгаа албан хаагчдад үнэ төлбөргүй хувьчлах шийдвэр гарчээЗасгийн газраас “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 52 айлын орон сууцыг одоо амьдарч байгаа албан хаагчдад үнэ төлбөргүй хувьчлах шийдвэр гаргажээ.
Г.Мөнх-Эрдэнэ: Дайны үед алт, ноолуур хоёроосоо л ахиу доллар олох боломж байнаХөрөнгийн зах зээлийн шинжээч Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. -Орос, Украины асуудал дэлхийн гуравдугаар дайныг өдөөх үү, дайн эхэлбэл хэр хугацаанд үргэлжлэх бол, дайны нөлөө дэлхийн эдийн засагт яаж тусах вэ, тэр дундаа манай улсын эдийн засагт хэрхэн ямар нөлөө үзүүлэхээр байна гэх мэт өчнөөн асуулт хөвөрч байна. Орос, Украины харилцааны хямрал эдийн засагт яаж нөлөөлөх бол
