Эдийн засаг
ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын хэсэг орон нутагт ажиллалаа
2021-10-5

Хүнс, хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа. Томилолтоор ажилласан талаар сангийн гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэн "Намрын ургац хураалт ид өрнөж байгаа энэ цагт Төв, Булган, Өвөрхангай, Архангай, Орхон, Дархан, Сэлэнгэ аймгийн 10 гаруй сумдаар ажиллан үр, үржүүлгийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдтэй уулзаад ирлээ

БАРИМТ: Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт холбогдох 1.3 тэрбумын санхүүгийн зөрчил
2021-10-5

Үндэсний Аудитын газраас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд шалгалт хийж 1 тэрбум 328 сая 518 мянган төгрөгийн зөрчил илрүүлжээ.

Энэ сард насны хишиг, хүүхдийн мөнгө олгох хуваарь
2021-10-4

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2021 оны аравдугаар сарын мөнгийг олгох хуваарийг ХХҮЕГ-аас танилцуулжээ

АРИГ банк бусдад булаагдсан хэргийн мөрөөр...
2021-10-4

Энэ хэрэг хэдэн жил үргэлжлэн яригдаж, нийгэмд хэдийнэ ил цагаан болсон. Бүр Ерөнхий сайдаас эхлээд УИХ-ын зарим гишүүдийн анхаарлыг татаад буй

“PANDORA PAPERS” Монгол зэрэг 100 улсын 400 албан тушаалтны оффшор дансыг илчиллээ
2021-10-4

     Өнөөдөр (2021.10.04) 14 улсын төрийн тэргүүн, 21 улсын хуучин төр орны 400 өндөр албан тушаалтан, 130 гаруй тэрбумтны оффшор “Pandora Papers” олонд ил боллоо.

Хөдөлмөрөөс халамж руу шилжих бодлого барина
2021-10-4

Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн  2022  оны  төсвийн  тухай  хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Жил бүрийн төсвийг хэлэлцэж батлахын өмнө Татварын шинэчлэл хийж орлого бүрдүүлэлтэд анхаарна хэмээн ярьдаг. Төсвийн орлого бүрдүүлэлт, татвараар  төсөв бүрддэг болохоор аргачгүй

Хятадын эрчим хүчний хомсдол: Засгийн ухаан гүйж, нүүрснээсээ "од шүүрч" чадах уу
2021-10-2

БНХАУ-д нүүрсний хомсдлын улмаас эрчим хүчний хямрал хэдэн өдрийн өмнөөс үүсээд буй.  Ялангуяа урд нутгийн Жилинь  зэрэг 20 гаруй муж хэрэглэгчдээ эрчим хүчээр хангаж чадахгүйд хүрч, зарим албан газрууд лааны гэрэлд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, гар утасны сүлжээ ч доголдож эхэлсэн юм.  Түүнчлэн эдийн засаг бүрдүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг үйлдвэрүүд ч тоног төхөөрөмжүүдээ унтрааж, ажилчдаа богиносгосон цагаар ажиллуулж байгаа гэнэ. Хамгийн ноцтой нь  үүнийг дагаад үйлдвэрлэл, худалдаа, тээврийн салбарууд доголдон удааширч байгаа нь олон сөрөг үр дагавар дагуулж болзошгүй байна.

Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслүүдийг өргөн барилаа
2021-9-30

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавлан өнөөдөр (2021.09.30)  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг сэргээх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих чиглэлээр тодорхой арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлсэн төдийгүй халдварын эрсдэлийг цаг алдалгүй бууруулж, зорилтот бүлгийн хүн амыг бүрэн, нийт хүн амын 65.5 хувийг вакцинжуулаад байгаа аж. Үүний үр дүнд 2021 оны эхний хагас жилд эдийн засаг 6.3 хувиар өсч, 2021 оны жилийн эцэст 6.5 хувь, 2022 онд 5.0 хувьд хүрч цаашид өсөлт тогтворжих төлөвтэй хэмээн тооцоолжээ. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дараах улс орны эдийн засгийг эрчимтэй сэргээх зорилтыг хангахад чиглүүлж, хөдөлмөр эрхлэлт, бүтээмжийг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийг төрөлжүүлж, дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах төсөв, санхүүгийн шинэчлэлийн бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай

Аравдугаар сард НӨАТ-ын буцаан олголтыг олгоно
2021-9-30

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд иргэдийн дансанд шилжүүлдэг.

2022 оны төсвийг УИХ-д өргөн барина
2021-9-30

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 2022 оны улсын нэгдсэн төсвийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болжээ. Тодруулбал, өнөөдөр морин цагт амжиж барина гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн юм

ХААН-ны шинэ апплакейшн хэрэглэгчдийн таашаалд нийцэхгүй байна
2021-9-30

ХААН банк үйлчлүүлэгч нартаа зориулж шинэ апплакейшн буюу интернет банкны үйлчилгээг  гаргаад байгаа. Шинэчилж урагшилж, хэрэглэгчдэд илүү өргөн боломж олгож байгаа нь сайн хэрэг.  Гэвч шинэ апплакейшн тухайд хэрэглэгчид сэтгэл дундуур байна. Үүнийг  цахим орчин дахь жиргээ болон үйлчлүүлэгчдийн сэтгэгдлээс анзаарч болхоор байна. Товчхондоо бол хэрэглэгчдийн зүгээс өмнөх хувилбараасаа дордуулж, “нуухыг нь авах гэээд нүдийг нь сохлов” гэгч боллоо хэмээн санаа бодлоо  илэрхийлжээ.

ХАЛАМЖИЙГ ХАВТГАЙРУУЛАХГҮЙ: Дэмжиж байна, гэхдээ дээрээсээ эхлэ
2021-9-30

Өчигдөр Сангийн сайд 2022 оны төсвийн ерөнхий зураглалыг мэдээллээ. Өнөөдөр бүр нарийвчилж ярина гэсэн. Сайдын хэлснээр найман чиглэлээр төсвийн шинэчлэл хийнэ гэжээ. Тэр шинэчлэлээ

А.Ариунзаяа: Тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмнэ
2021-9-29

Өнөөдөр болсон Засгийн газрын хурлаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн барих зөвшөөрлийг өгчээ. ХНХ-ын сайд А.Ариунзаяа өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулав: Нийгмийн даатгалын багц хуулийн онцлох заалтууд: Тэтгэврийн даатгалын нэрийн дансыг мөнгөжүүлнэ

Хэрэглээний барааны үнэ өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар өсчээ
2021-9-29

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 8.9, өмнөх оны эцсийнхээс 8.9, өмнөх сарынхаас 0.4 хувиар нэмэгдлээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард өмнөх оны мөн үеийнхээс 8.9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 13.7 хувь (мах, махан бүтээгдэхүүн 16.8, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 8.6 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.8, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 4, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 7(цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 8.1 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.4, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 16.3 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Тээврийн хэрэгслийн торгуулийг “e-Mongolia” системээр төлөх боломжтой
2021-9-29

Жолооч нар “e-Mongolia” системээр дамжуулан торгуулиа цахимаар төлөх боломжтой боллоо. Энэ үйлчилгээг авахын тулд “e-Mongolia” системд нэвтэрч орон, жолоодох эрх, тээврийн хэрэгсэл, авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн торгуулийн төлбөр төлөх гэсэн шат дараатайгаар үйлчилгээг сонгон, торгуулиа цаг хугацаанд нь цахимаар төлөх боломжтой. УИХ-аас өнгөрсөн долдугаар сарын 2-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын торгуулийн 50 хувийг 10 дугаар сарын 1 хүртэл хөнгөлөхөөр болсон билээ. Хэрэв “e-Mongolia” системд нэвтрэх, үйлчилгээ авахад асуудал гарвал 11-11 лавлах утсанд хандаж, 1 гэсэн товчийг дараад, оператортой холбогдож лавлаж болно

Эдийн засаг сэргэж байгаа ч ядуурал нэмэгдэж байна
2021-9-29

Дэлхийн банкнаас жилд хоёр удаа гаргадаг Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг өчигдөр танилцууллаа. Энэ үеэр цар тахал Монгол Улсын эдийн засагт дарамт үзүүлэх эрсдэлтэй

Булганы дарга 5.5 тэрбумын малтай бол Дарханы Б.Азжаргал зургаан орон сууцтай
2021-9-29

АТГ-аас нийтийн албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд танилцуулаад байгаа билээ. Манай сонин Их хурлын гишүүд, сайд, дүүргүүдийн Засаг дарга, дэд сайдууд, агентлагийн дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хөрөнгийг цувралаар танилцуулсан

“Рио”-г уурлуулсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар олон “юм” үзэх үү
2021-9-29

 “Рио Тинто” Оюутолгой төсөл дээр Засгийн газартай түншилсэн цагаасаа Монгол газар нутаг дээр тааваараа “амьдарч” ирсэн. Манай талаас хэнбугай нь ч оролдож чаддаггүй

Шатахуун тасарсны шалтгаан юу байв?!
2021-9-28

Оросууд санаатай, санаандгүй шатахууны крантаа мушгихад л Монгол Улсын авто хөдөлгөөн нам гацаж байна. Хөнгөхөөн дүгнэвэл Ангарскийн үйлдвэр засварт орж экспортоо багасгасан нь манайд ийм “чичиргээ” үзүүлжээ

Замын үүд өртөөнөөс шатахуун татаж авахад “Лекс ойл” компани 100 гаруй вагонцистерн гаргаж өгчээ
2021-9-27

Нийтээр шатахууны хомсдолд орсноос энэ салбарын бодлого болоод үйл ажиллагааны гарцгүй Засгийн газар балмагдаж, салбарын бизнесийн төлөөллүүд эрвийх дэрвийхээрээ хөдөлж, нэн ойрмог шатахуунтайгаа залгах нь шиг байна. Төрийн эрх бүхий байгууллагууд салбарын томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран БНХАУ-аас шатахууны татан авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажилласны үр дүнд богино хугацаанд эерэг үр дүнгүүд гарч өмнөд хөршийн Хөх хотын нефть боловсруулах үйлдвэрээс эхний 150 вагоныг нийлүүлж байгаагаас есдүгээр сарын 26-ний өдөр “Лекс ойл” компанийн захиалгат 38 вагон, “Шунхлай” компанийн 12 вагон ачаа Замын Үүд өртөөнд орж иржээ.

“Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-иас нээлттэй ажлын байр зарлаж байна
2021-9-27

Монгол Улсын Их хурлын 2018 оны 73 дугаар тогтоол, Mонгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн “Тавантолгой дулааны цахилгаан станц”-ын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 124 дүгээр тогтоолыг баталснаар “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулж, Гүйцэтгэх удирдлагын багийг томилон, үйл ажиллагаагaa албан ёсоор эхлүүлээд байгаа. Тэгвэл “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК дараах ажлын байранд нээлттэй ажлын байр зарлаж байна.  ЗАХИРГААНЫ АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН                 Гүйцэтгэх үндсэн үүрэг • Компанийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй дүрэм, бодлого, журмын хэрэгжилтийг хангуулах ажлыг удирдан зохион байгуулах, • Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оролцох, Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, тайлагнах; • Төлөөлөн удирдах зөвлөлийн хэлэлцэх асуудлын материал, тогтоолын төсөл, бусад баримт бичгийг бэлтгэх ажлыг зохион байгуулах; • Хэлтсийн болон бусад нэгжийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээллийг нэгтгэн боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, • Хэлтсийн дотоод үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх               Тавигдах ерөнхий шаардлага: • Бизнесийн удирдлага, Хүний нөөцийн менежмент, Төрийн захиргаа удирдлага, • Эрх зүйч аль нэг чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх • Ажлын туршлага 5-аас доошгүй жил ажилласан байх • Баримт бичиг төлөвлөх, боловсруулах, хяналт тавих • Харилцааны болон ёс зүйн өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг • Компьютерын хэрэглээний /WS Word, MS Excel, Power point, Access, Adobe/ программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай байх • Бие дааж болон багаар ажиллах, ачаалал даах чадвартай                    Ажил горилогчийн бүрдүүлэх материал:      1

Хараат бус улс байхын төлөөх алхам бүр үнэ цэнэтэй, бас төлөөстэй
2021-9-27

Монголын Засгийн газар Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих шийдвэр гаргажээ. Өвгөн сэтгүүлч намайг гуч шүргэж явахад ярьж эхэлсэн энэ цахилгаан станц сая л нэг юм бүтээн байгуулалт болох биеллээ олж эхлэв

ШАТАХУУНЫ ХЯЗГААРЛАЛТ:  Бодит  хомсдол уу, “боловсон” шантааж уу
2021-9-25

Бензиний хомсдол нийслэлийнхнийг бухимдуулж,  зарим нэгний хэлснээр “цахим үндэстэнг явган үндэстэн” болгов. Оргүй ч үг биш бололтой, энэ өдрүүдэд Улаанбаатарын замын түгжрэл 30 хувь буурч, нийтийн тээврийн орлого өссөн тухай мэдээлж байна.

939,348 ширхэг хувьцаа арилжжээ
2021-9-24

2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 316,672,749.88 төгрөгийн үнийн дүн бүхий 939,348 ширхэг хувьцаа арилжигдсанаас 24 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол хоёр үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ариг гал ” ХК (EER +13.56хувь) болон “Багануур” ХК (BAN +13.45 хувь)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Махимпекс” ХК (MMX -6.72хувь) болон “Дархан нэхий” ХК (NEH – 3.61хувь)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Торгуулийнхаа 50 хувийг Өршөөлд хамруулах зургаа хоногийн хугацаа үлдлээ
2021-9-24

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон тогтоол гарсан.

ОХУ-аас шатахуун “авчрахаар” хэн хэн явсан вэ?
2021-9-24

Манай улсад шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор шат шатандаа түргэн аваад байгаа. Энэ хүрээнд ОХУ-ын “Роснефть” болон манай улсын импортлогч аж ахуйн нэгж хоорондын уулзалтыг энэ сарын 21-25-нд Москва хотноо товлоод буй

Орон нутгийн салбаруудын элеваторт улаанбуудай хадгалуулах тариалан эрхлэгчдийн хүсэлтийг хүлээн авна
2021-9-24

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Булган, Угтаал, Хархорин, Хөтөл, Сэлэнгэ, Дархан салбаруудын Элеваторт хүнсний улаанбуудай хадгалуулахаар сонирхож буй тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч байна.

Хөшөөгөөр хөгжинө гэж үү?
2021-9-24

 Саяхан даа. Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гаргаснаар Хэнтий аймгийн Батноров сумын нутагт “Андлалын өргөө” гэгч хөшөөт байгууламжийг барьж эхэлсэн

АМГТГ: Үндсэн хууль зөрчсөн ч лицензийг цуцлах хууль зүйн үндэслэл болохгүй
2021-9-24

Газар нутгаа лицензээр хашуулчихаад, эзэмших, ашиглах эрхээ олж авахаар Говьсүмбэр аймгийн Шивээговь сумынхан таван жил тэмцэж байна. Уг лицензийг анх авсан “Шинэ шивээ”, шилжүүлж аваад одоо эзэмшдэг “Эйкүсора” компанид “...Газар нутгийг маань лицензээсээ гаргаж өгөөч” гэж хандаад нэмэр болоогүй

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.