Эдийн засаг
Оюун-Эрдэнэ Оюу толгойг Оюун-Эрдэнэ Оюу толгойг аваад ирвэл Оюунтолгой гэж нэрлэсэн ч яах вэ!
2021-11-1

“Рио Тинто” Монгол Улсын ЗГ-ын шаардсан 150 сая ам.долларын татвар төлөхгүй гэж гэдийгээд, Лондоны арбитрт хандсан биш өөртөө гай дууджээ. 

Логистикоос шалтгаалан инфляц богино хугацаанд өсөх эрсдэлтэй байна
2021-11-1

Хил гаальтай холбоотой асуудлаар өргөн хэрэглээний барааны үнэ иргэдийн халаасанд мэдэгдэхүйцээр өсөлттэй болоод байна. Импортын асуудлууд жигдэрчихвэл эргээд хэвийн байдалдаа орно гэсэн хүлээлт хаана хаанаа байгаа юм

УИХ-ын гишүүд эх оронч сэтгэл гаргавал төсвийн алдагдлыг 304 тэрбумаар бууруулах боломж байна 
2021-11-1

2022 оны улсын төсвийн танилцуулгад  төсвийн алдагдлыг 1.3 их наяд төгрөгөөр огцом бууруулж 2.4 наяд төгрөг байхаар төлөвлөсөн гэж буй. Энэ нь ДНБ-ийн 5.1 хувьтай дүйцэх хэмжээ юм байна. Сүүлийн гурван жил дараалан төсвийн алдагдлыг  -12 хувиас -5.1 хувь болгож багасгахаар зорьж буй нь энэ.

Ж.Бат-Эрдэнэ: Ачаа тээврээ нэмэгдүүлэхийн тулд ОХУ төдийгүй БНХАУ-тай өндөр тохиролцоонд хүрч, хамтын ажиллагаагаа сайжруулах шаардлагатай
2021-10-31

Зам, тээвэр хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. -Та саяхан Улаанбаатар төмөр зам ХНН-ийн асуудлаар ОХУ-д ажиллаад ирлээ. Уулзалтаар ямар үр дүн, ойлголцолд хүрэв? -Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хуримтлагдсан асуудлуудаар шийдвэр гаргах зайлшгүй хэрэгцээ шаардлага байсан учраас энэ сарын 10-12-ны өдрүүдэд Эрхүү хотод Ерөнхий хорооны хурлыг зохион байгуулсан

Монгол улс Оюутолгойн 66%-ийг худалдан авах уу?
2021-10-28

 Ойрын өдрүүдэд “Оюутолгой” төслийг тойрсон асуудал тун сонирхолтойгоор өрнөж олон нийтийн анхаарлыг татаад байна. Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг “Rio Tinto”-гийн төлөөлөгчидтэй Хөрөнгө оруулалтын гэрээнд оруулах өөрчлөлтийн талаар хэлэлцэж байгаа юм.

Санхүүгийн луйвартаа “COVID19”-ИЙг ашиглаж байна
2021-10-28

 Шотланд улсын иргэн Генерал Грегор Макгрегор 1821 Төв Америкаас Их Британи хүртэл завиар явахдаа Пояасын арлыг нээн илрүүлж л дээ. Тэр арал асар их алтны нөөцтэй, хөрсний үржил шим сайтай арал гэнэ.  Жилд гурван удаа ургац хураах боломжтой тул тариалалт хийж асар их ашиг хүртэх боломжтойг хүмүүст дуулгажээ

Монгол Улс 22 тэрбум долларын өр үүрнэ гэдгийг “Рио” нотолж, Ч.Сайханбилэгийг олуулахаар “Интерпол”-д хандлаа
2021-10-28

Оюутолгойн ордоо “Рио Тинто”-тай хамт 12 жилийн турш “ашиглаж” байгаа монголчуудад  ашиг бус өр нэмэгдсээр иржээ. Тус ордын 34 хувийг эзэмшдэг Монгол Улс 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл 2.3 тэрбум ам.долларын өртэй болсон

Э.Тэмүүжин: Монголын анхны электрониксийн үйлдвэр 11 сард нээлтээ хийнэ
2021-10-27

Э.Тэмүүжин: Монголын анхны электрониксийн үйлдвэр 11 сард нээлтээ хийнэ

Х.Амаржаргал: Оюутолгой төслөөс Монгол Улсад ирэх өгөөжийг 53 хувиас дээш болгох санал тавьсан
2021-10-27

Оюутолгойн хэлэлцээртэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлсний дараа хөрөнгө оруулагчдын хэлэлцээр эхлэхийн өмнө манай сонин “Рио Тинто Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргалтай холбогдож дараах мэдээллийг авлаа. -Оюутолгойн хэлэлцээ ямар шатанд явж байгаа вэ? Рио Тинто” компани Засгийн газарт санал тавьсан гэсэн? -Монгол Улсын Засгийн газраас УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх Ажлын хэсэгтэй Оюутолгойн хөрөнгө оруулагчид хэлэлцээ хийж байгаа. Бид эрчимтэй санал солилцон ярилцаж асуудлаа тодорхой цэгцлээд явж байна

Х.Нямбаатар: "Рио тинто"-гийн буултаас илүү "чанга" шаардлага тавина
2021-10-27

Оюутолгойн хэлэлцээтэй холбоотойгоор "Рио Тинто" компаниас Монгол Улсын Засгийн газарт захидал ирүүлжээ. Захидал дөрвөн санал дурдсан байна

БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 8 тоннын даацтай чиргүүл хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно
2021-10-26

БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 8 тоннын даацтай чиргүүл 7СС-8ТА

ЭТТ-ын захирал Б.Ганхуяг та мэдэн будилав уу, үнэхээр юу ч мэдэхгүй хүн үү
2021-10-26

“Айсан хүнд аргал хөдөлнө” гэгчээр 1 шахуу компанийг 2 тендерт ялуулсан тухай булхайг нь баримтаар дэлгээд эхлэхээр ЭТТ-н захирал Б.Ганхуяг монголчуудыг, Монголын төрийг даапаалж эхлэв үү, үнэхээр юу ч мэдэхгүй мэдэн будилав уу.

Х.Нямбаатар: Рио Тинтогийн саналыг Ерөнхий сайдад танилцуулна
2021-10-26

“Рио Тинто”-гийн Зэсийн группийн захирал Б.Болд, "Tуркойз хилл" компанийн гүйцэтгэх захирал Стив Тибоу нар Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарт захидал хүргүүлсэн талаар бид мэдээлсэн. Тус захидалд Монгол Улсын Засгийн газарт хандсан дөрвөн саналыг дэвшүүлжээ. Нэгдүгээрт, Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох зээл 2.3 тэрбум ам.доллар. Үүний 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэх. Хоёрдугаарт, ногдол ашиг авах хугацааг наашлуулж, 350 сая ам.долларын дэмжлэгийг гурван жилийн хугацаанд олгох. Гуравдугаарт, гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжүүлэлт 4.2 тэрбум ам.долларын зээлийн баталгааны шимтгэлийг Рио Тинто төлөх үүрэг хүлээсэн.Тэгвэл Рио Тинто зээлийн шимтгэлийг тэглэх саналаа дурджээ. Дөрөвдүгээрт, гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.4 тэрбум ам.доллароос хэтрэх нь тодорхой болсон

СУДАЛГАА: Орон нутагт гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ 0.6 хувиар өсчээ
2021-10-25

БНХАУ хилээ хаасантай холбогдуулан дотоодод зарим голлох нэр төрлийн бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч, үнэд өөрчлөлт орсон талаар албаныхан мэдээлсэн. Тэгвэл Үндэсний статистикийн хорооны хийсэн судалгаагаар 10-р сарын 20-ны байдлаар орон нутгуудад гол нэрийн бараа бүтээгдэхүүн болон шатахууны үнэ өмнөх долоо хоногоос 0.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал, хонины мах 9317 төгрөг буюу +0.1 хувиар, үхрийн мах 11623 төгрөг буюу +0.4, ямааны мах 8235 буюу +0.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан аж

Эрдэнэс Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэрийн тендер тойрсон ноцтой баримт
2021-10-25

Монголын шилдэг татвар төлөгч, Монголчуудыг цар тахлын хямралын үед авран хамгаалж буй “шидтэн”, Монголын үе үеийн улстөрчид, төр засгийнхны “саалийн үнээ" гээд сайнаар ч, саараар ч цоллуулж яваа компани бол “Эрдэнэс Тавантолгой" компани. Тэгвэл энэхүү компанид улстөрчид сүүлийн хоёр жилийн хугацаанд л эзний сэтгэлээр хандан тордож услаж, томруулж байна уу гэтэл үгүй ажээ

Малчид өвс, тэжээлийнхээ 82 хувийг бэлтгээд байна
2021-10-25

Өнөөдрийн байдлаар өвс 1.09 сая тонн, сүрэл 3.5 мянган тонн, ногоон тэжээл 82.1 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 16.8 мянган тонн, гар тэжээл 37.1 мянган тонн, дарш 3.2 мянган тонн, хужир, шүү 64.9 мянган тонныг бэлтгэлээ

ААН байгууллагын тооллого 11-р сарын 1-нээс эхэлнэ
2021-10-25

Үндэсний статистикийн хорооноос аж ахуйн нэгж байгууллагын ээлжит тооллогыг 2021 оны арваннэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл нэг сарын хугацаанд зохион байгуулах гэж байна. Статистикийн тухай хуульд зааснаар энэ тооллогыг таван жил тутамд зохион байгуулдаг бөгөөд энэ удаад тооллогыг цахим хэлбэрээр буюу toollogo.1212.mn цахим хуудсаар бүртгэн явуулах аж. Арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэрт үүсгэн байгуулагдаж, УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн өмчийн бүх хэлбэрийн ААН, байгууллагыг тооллогод хамруулах юм байна

Хятад хилээ хаахад үндэсний үйлдвэрлэгчид гацав
2021-10-25

БНХАУ-ын Эрээн хотод аравдугаар сарын 14-нд коронавирусын халдвар бүртгэгдсэнээс хатуу хөл хорио тогтоож хилээ хаагаад байгаа. Үүний улмаас импортоос хамааралтай манай улсад зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж хомстол үүсчээ

Б.Баярдаваа: Ковидын нөхцөлд дасан зохицсон амьдралын хэв маяг ирэх оны эдийн засагт эерэгээр нөлөөлөхөөр харагдаж байна
2021-10-23

Монголбанкны Мөнгөний бодлогын хэлтсийн захирал Б.Баярдаваагаас зарим зүйлийг тодрууллаа. -Монголбанкнаас ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын талаар танилцууллаа. Монголбанкнаас яг аль бодлогуудыг голлон анхаарч хэрэгжүүлэх вэ? -Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах УИХ-ын тогтоолын төслийн гол зорилго нь цар тахлаас үүдэлтэй хүндрэлийг туулж, эдийн засгийн сэргэлтийг дэмжих, өсөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх юм. Мөнгөний бодлогын гол зорилго инфляци юм

НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно
2021-10-23

НӨАТ-ын урамшууллын 2021 оны 10 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш буюу 2921 оны 10-р сарын 24-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох техник, тоног төхөөрөмжийг танилцуулж байна
2021-10-21

Хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох техник, тоног төхөөрөмжийг танилцуулж байна.

Хүүхдийн 100 мянган төгрөгийг олгож эхэлжээ
2021-10-21

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2021 оны аравдугаар сарын мөнгийг олгох хуваарийг ХХҮЕГ-аас танилцуулсан

Ж.Дэлгэрсайхан: Гишүүн бүрт дөрвөн тэрбум төгрөгийн багцыг санал болгоно гэдэг улс төрийн нөхцөл байдлыг намжаах гэсэн оролдлого
2021-10-20

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш, эдийн засагч, судлаач Ж.Дэлгэрсайхантай ирэх оны төсвийн талаар ярилцлаа. -Ирэх оны төсвийн талаарх таны байр суурь ямар байна вэ. Ямар онцлогтой төсөв болсон гэж харж байна. -Ирэх оны төсвиийн гол онцлог нь бодлого, агуулгын хувьд шинэчлэгдсэн төсөв болж чадсан хэмээн харж байна

2022 оны төсөв дэх “улс төр”
2021-10-20

Хоёр жилийн өмнө COVID19 цар тахал дэлгэрэхэд хэдэн сар, магадгүй нэгэн жилийн дараа устаж үгүй болно гэх төсөөлөл, итгэл, хүлээлт байв. Гэвч нөхцөл байдал өдрөөс өдөрт өөрчлөгдөж, цар тахал бидэнд хүчээр хүлээн зөвшөөрөгдлөө

Боомтуудын гацаа хүндрэв
2021-10-19

Цар тахлын үеийн нийлүүлэлтийн “шок” эрчимжиж, боомтууд дахь саатал хүндэрч байна. Энэ нь жижиглэн худалдаанд нөлөөлж, бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, компаниудын ашиг буурах зэрэг эрсдэл дагуулж байна. Баасан гарагийн байдлаар Хонгконг, Шэньжэнийн боомтод хамгийн багадаа чингэлэг тээвэрлэгч 107 усан онгоц гацаад байгаа юм байна

Зэс $10,000 давж, нүүрсний үнэ оны эхнээс 200 хувиар өсчихөөд байхад хилээ хаалгачихаад хөлөө жийлцээд сууж байгаа хөөрхий бидний арчаагүй төрх
2021-10-19

Уг нь бол сайн мэдээ. Гэхдээ бас харамсмаар дүр төрх. Уул уурхайн экспортоос хамааралтай Монгол Улсын хувьд түүхий эдийн үнэ оргил үедээ хүрсэн үүлэн чөлөөний нар гийж байна. Харин бид ийм үеэр Замын-Үүдийн боомтоо хаалгачихсан, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт нэр төдий нээлттэй байна. Нүүрс тээвэр үндсэндээ зогссоноос ялгаагүй байдалтай.  Харин халдвараа хавтгайруулж, дээрээ толхилцоонтой, доороо хэрүүлтэй.  

Ипотекийн зээлийг Монголбанк 2022 онд хэрэгжүүлнэ. 2023 онд Засгийн газарт шилжүүлнэ
2021-10-18

Орон сууцны 8%-ийн хүүтэй ипотекийн зээлийг Цар тахлын тухай хуультай холбоотойгоор 60 хувийг нь Монголбанк эх үүсвэрээрээ санхүүжүүлж буй. Энэ хөтөлбөр 2022 онд үргэлжлэх бөгөөд 2023 онд Засгийн газарт шилжүүлнэ гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллээ.  Цар тахлын хуультай холбоотойгоор 2020 оны хоёрдугаар улирлаас ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн зээлийн төлөлтийг хойшлуулсан бөгөөд 2021 оны эцэс хүртэл хэрэгжинэ

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.