Эдийн засаг
Шуурхай мэдээ: Эрдэнэт үйлдвэрийг 240 сая ам.долларын барьцаанд тавилаа
2021-12-2

Шуурхай мэдээ : Эрдэнэт үйлдвэр 240,000,000$ зээл авч өнөөдөр дансанд нь оржээ Уулын баяжуулах үйлдвэрийн захиралууд саяхан Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод айлчилсан талаар мэдээлэл хүргэсэн билээ.Уг айлчлалын зорилго нь өнөөдөр өдөр тодорхой боллоо.Өнөөдөр өдөр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн дансанд 240,000,000$ орлого болон орж ирсэн байна. Энэ талаар мэдээллийг бид эрэн сурвалжилж байгаа бөгөөд чухам ямар зорилготой, юунд зарцуулах, хэнээс авсан зэргийг эргэн та бүхэнд мэдээлэх болно. Монгол Улс нь анх Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг зурсанаар анх энэ хэмжээний мөнгийг Монгол Улсын Сангийн яамны дансанд авч байсан үйл явдал 8 жилийн өмнө болж байсан

Л.Оюун: Ийм цаг үед, энэ нийгэмд хөдөлмөр хийх чадвартай хүнийг битгий халамжил
2021-12-2

Эдийн засагч, судлаач, шинжлэх ухааны доктор, профессор Л.Оюунтай ярилцлаа. -Цар тахал үргэлжилсэн, гаднаас ерөнхийдөө тусгаарлагдсан хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Улс орны хэмжээнд, өрх гэрийн хувьд эдийн засаг ямар байдлаар өөрчлөгдөж байгааг та зурагласан болов уу? -Цар тахал эдийн засгийн хувьд манайхыг төдийгүй дэлхийг хоёр жил гаруй шалгалаа

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмыг шинэчиллээ
2021-12-2

Засгийн газрын хуралдаанаас өчигдөр Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмыг шинэчиллээ. Уг журмыг 2012 оноос хойш шинэчилээгүй байсан юм. Журамд

  • Иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах хүсэлтээ хэрхэн цахимаар гаргах, хүсэлтийг хянан шийдвэрлэх, олгох, хяналт тавих;
  • Төрд байгаа иргэний мэдээллийг үндэслэн үйлчилгээг үзүүлэх, арилжааны банк дахь дансаар дамжуулан шууд гүйлгээ хийх;
  • Байнгын асаргаа шаардлагатай иргэний тэтгэмжийн хугацааг тогтооход эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан өвчин гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлтийг баримтлан асаргааны хугацааг тогтоох;
  • Байнгын асаргаа шаардлагатай иргэдийн асаргаа сувилгааг сайжруулах, эрүүл мэнд, бусад эрх ашгийг хамгаалах зорилгоор асарч байгаа иргэний хариуцлагыг нэмэгдүүлэх;
  • Хуульд заасны дагуу захиргааны мэдээлэл болон асуулгын арга хослуулсан аргачлалын дагуу өрхийн амьжиргааны түвшний үнэлгээнд үндэслэн тэтгэвэр, тэтгэмж олгох зохицуулалтыг тусгажээ.

Мөн “Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопед, тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ”-ийг шинэчилсэн тухай ХНХ-ийн сайд А.Ариунзаяа мэдэллээ. Жишиг үнийн жагсаалтад Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хэл засал, харилцаа, мэдрэхүйг хөгжүүлэх туслах хэрэглэгдэхүүн болон стресс тайлах хэрэгслүүд, бүрэн хараагүй, сонсголгүй хүний хамгийн түгээмэл хэрэглэгддэг харилцаа холбооны туслах хэрэгсэл ухаалаг гар утас, бионик эрхтний сэлбэг, засвар үйлчилгээ гэсэн төрлүүдийг шинээр оруулжээ. Түүнчлэн зөвхөн дотоодын протезийн үйлдвэрлэл гэх хязгаарлалтыг ч цуцалжээ.

Сармисны үр үржүүлэх зориулалт бүхий иж бүрдлийг санхүүгийн таатай нөхцөлөөр олгоно
2021-12-2

Дотоодын сармисны үрийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, гол нэрийн хүнсний ногооны үйлдвэрлэлийг бэхжүүлэх, импортыг орлох газар тариалангийн үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хөдөө аж ахуйг дэмжих сангаас Сармисны үр үржүүлэх зориулалт бүхий дараах 1 ширхэг иж бүрдлийг санхүүгийн таатай нөхцөлөөр олгохоор сонгон шалгаруулалт зарлаж байна.Иж бүрдэл нь дараах техник, тоног төхөөрөмжүүдээс бүрдэнэ. Хүнсний болон үрийн зориулалтаар сармис тариалах тоног төхөөрөмжийн үнэ               /төгрөг/ Дд Таримлын нэр төрөл хэмжих нэгж Тоо хэмжээ Борлуулах үнэ Үйлдвэрлэгч улс 1 Өргөн авцын сийрүүлүүр шир 1 12,279,006.4 БНСУ 2 Гүн сийрүүлүүр шир 1 26,306,841.0 БНСУ 3 Тариалалтын далан гаргаж нийлэг хальсаар хучигч шир 1 18,046,418.5 БНСУ 4 Сармис үрлэгч шир 1 45,395,114.7 БНСУ 5 Сармис хураагч шир 2 34,976,563.8 БНСУ 6 Сонгино сармис сортлогч шир 1 8,483,677.2 БНСУ 7 Хөргөлттэй агуулах / 2 тонн/ шир 4 131,720,250.8 БНСУ 8 Дунд оврын трактор / 90 м/х/ шир 1 56,183,117.8 БНХАУ Бүгд 12 333,390,990.2                           Иргэн, аж ахуйн нэгжүүдэд тавигдах шаардлага: Үр үржүүлэх тусгай эрхтэй байх, Өөрийн эзэмшлийн болон өмчлөлийн 3 –аас доошгүй га тариалангийн талбайтай байх, Сүүлийн 3-аас доошгүй жил хүнсний ногооны үйлдвэрлэл тогтвортой эрхэлсэн байх /Сармис, сонгино тариалж байсан бол давуу тал болно/ Техник, тоног төхөөрөмжийн төлбөрийг графикын дагуу төлж барагдуулах санхүүгийн чадвартай байх, Зээлийн барьцаалбарт ашиглах үл хөдлөх хөрөнгөтэй байх, Борлуулалтын нөхцөл: Урьдчилгаа төлбөр - 20 /хорь/ хувь, Үлдэгдэл төлбөрийг - 4 /дөрөв/ жилийн хугацаанд тэнцүү төлөх, Зээлийн хүү /жилийн/ - 3 /гурав/ хувь, Бүрдүүлэх материал: 1.Сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлт,2.Үр үржүүлэх тусгай эрх, зөвшөөрлийн хуулбар,3.Газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,4.Сүүлийн 3-аас доошгүй жил хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлсэн тухай Сумын Засаг даргын тодорхойлолт,5.Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт,6.Хөдөө аж ахуйг дэмжих сантай тооцоо нийлсэн акт7.2020 оны жилийн эцсийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан,8.2021 оны хагас жилийн санхүүгийн тайлан,9.Төсөл:5 жилийн хугацаагаар боловсруулах бөгөөд дараах мэдээллүүдийг заавал тусгасан байна. Иргэн, аж ахуйн нэгжийн сүүлийн 3 жилийн хүнсний ногооны үйлдвэрлэл, борлуулалтын тайлан, Зорилтот зах зээлийн судалгаа, Маркетингийн төлөвлөгөө, Үйлдвэрлэлийн төлөвлөгөө, Борлуулалтын төлөвлөгөө, Үйл ажиллагааны зардал, Үр ашгийн тооцоолол, Хүлээгдэж буй мөнгөн хөрөнгийн төсөв, 10.Хүсэлт гаргагчийн болон бичгээр зөвшөөрөл гаргасан батлан даагчийн үл хөдлөх хөрөнгийн эзэмшлийн гэрчилгээний хуулбар,   Дэлгэрэнгүй мэдээллийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17:30 цаг хүртэл тус сангийн Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Ганбат /99275060/, мэргэжилтэн Ө

Гадаад өр эдийн засагт дарамт болох уу?
2021-12-2

Монгол Улсын нийт гадаад өрийн асуудлаар эдийн засагчдын байр суурийг хүргэж байна. М.Бат-Өлзий: хувийн секторын өрийг хянах механизм алга /Эдийн засагч/   Н.Энхбаяр: Экспортын орлого хэлбэлзэх магадлал өндөр байна /Эдийн засагч/ -Улсын нийт гадаад өрийн хэмжээ энэ онд 2.1 тэрбум ам.доллараар нэмэгдсэнээр ДНБ-ний 220 хувьд хүрсэн гэсэн мэдээллийг Монголбанк өгсөн

ЗУУНЫ ЛУЙВАР 1: Х.Бадамсүрэн Д.Үүрийнтуяа нарын Дубай дахь аялалын зардал
2021-12-2

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн мөнгөөр охиныхоо сургалтын төлбөр болох 102 сая төгрөгийг төлүүлж, 20 сая төгрөгөөр унадаг дугуй авч, 300 сая төгрөгөөр “Лексус-570” маркийн автомашин авч тансагласан асуудал өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэг биш удаа гарч байсан.

Т.Говийлха: EAC койныг авсан хүмүүс улирал тутамд манай компаниудын цэвэр ашгаас ногдол ашиг хүртээд явна
2021-12-2

Хүн бүр л койноос ашиг хүртэхийг эрмэлзэх болж. Шил шилээ даран гарах олон койнуудаас  иргэд баталгаатай, барьцаатай койныг сонгох нь чухал болоод байна. Электрониксийн үйлдвэрлэл, IT боловсрол, Программ хангамж, Smartphone-ын төслүүдэд ашиглагдах нэгэн койн тун удахгүй арилжаалагдах гэж байна. Энэ койн бол Amjilt Ehlel coin буюу AEC койн юм. Тус койны талаар EAC төслийн бизнес хариуцсан захирал Т.Говийлхагаас тодрууллаа.

-Манай улсад 60  гаруй койн гараад байгаа гэсэн мэдээлэл байдаг. Та бүгдийн гаргаж байгаа койн эдгээр койнуудаас юугаараа онцлогтой вэ, Ямар учраас койн гаргах болов?

Мах нь “магнаг” болдог Монголд малын халдварт өвчин корона шиг тархаж  байна
2021-12-2

Хүнс нь эрүүл бол хүн нь эрүүл. Жирийн л үнэн. Гэхдээ их үнэ цэнэтэй. Үндэсний аюулгүй байдалтай холбогдон яригдах том сэдэв. У.Хүрэлсүхийг  Ерөнхий сайд байх үед  “нүүр тахалдаг” нэг сэдэв нь эрүүл хүнсээр улсаа хангах тухай байсан. Харин ажил хэрэг болж үлдсэн юм гэвэл  нэрлэж мэдэхгүй нь.

н.Ууганбаяр: Оюутолгой төсөл зарцуулсан усныхаа 87 хувийг буцаан ашиглаж байна
2021-12-1

"Рио Тинто" компаниас мэдээлэл хийв. Байгаль орчны чиглэлээр 2021 онд ямар ямар ажил хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар танилцуулсан юм. Хуралд Оюу толгой компанийн Байгаль орчны хэлтсийн мэргэжилтнүүд танилцууллаа.

Д.Содном: Засгийн газар олон сая долларын зээлийн өртэй, ашиггүй шахам нефтийн үйлдвэртэй болчих эрсдэл байна
2021-12-1

Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содномтой Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар ярилцлаа. -Газрын тос боловсруулах үйлдвэр удахгүй ашиглалтад орно гэх хүлээлт олны дунд байна. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа нефтийн үйлдвэртэй болно гэдгээ баталгаатай хэлсэн? -Эрдэмтэн академич Т.Намжим Газрын тос боловсруулах үйлдвэрийг Япон улсаас тэрбум долларын зээл авч Дархан хотод байгуулах, түүхий газрын тосны хэрэгцээг ОХУ-аас импортолж хангах төслийг ТЭЗҮ-ийн хамт боловсруулаад, Япон улсын холбогдох компанитай байгуулах гэрээний төслийг тохиролцож байсан боловч шийдүүлж чадаагүй байхдаа насан өөд болсон

Орон сууцны ипотекийн зээлийг 11.5 мянган өрхөд олгожээ
2021-12-1

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний 10 сарын эцсийн байдлаар Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийт 868.5 тэрбум төгрөгийн зээлийг 11.5 мянган өрхөд олгоод байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2.3 дахин өссөн дүн юм.

Монгол Улс 15 сая тонн нүүрс экспортод гаргажээ
2021-11-30

УУХҮЯ-ны мэдээллээр энэ сарын 19-24-ний өдрүүдэд нийт 2581 автомашин, 592 вагон буюу 365.8 мянган тонн нүүрс, 240 автомашин, 165 вагон зэсийн баяжмал, 1564 вагон, 8 автомашин буюу 115.1 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ.

Шинжээчид "Омикрон" хувилбарын улмаас дэлхийн эдийн засагт ноцтой үр дагавар учрахгүй гэж үзжээ
2021-11-30

“Омикрон” хувилбарын тархалт, тэр ч байтугай одоо буй вакцинууд коронавирусний бусад төрлийн эсрэг үр дүн багатай байсан ч дэлхийн эдийн засагт ноцтой үр дагавар учрахгүй гэж "Financial Times" сонины санал асуулгад оролцсон шинжээчид үзэж байна.   Харьцангуй өөдрөг таамаглалаа шинжээчид ихэнх улс орнуудын эдийн засаг коронавирусний хязгаарлалтад дасан зохицох чадвартй болсон гэдгээ харуулж байгаатай холбон тайлбарлажээ.   Шинжээчдийн үзэж байгаагаар, цар тахлын шинэ давлагаа инфляцын хурдац удаашрахад нөлөөлөхгүй ч Төв банкуудыг мөнгөний хатуу бодлогоо хойшлуулахад хүргэж болзошгүй юм

Б.Жавхлан: БНХАУ-аас тавьж байгаа шаардлагаар нүүрсний экспорт чингэлэг тээвэр рүү бүрэн шилжихээр байна
2021-11-30

Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.  Тэрбээр "Урд үүссэн шинэ нөхцөл байдал хэвийн горимд хурдан ороосой гэж хүлээж байна. Өдөр болгон холбогдож байгаа

“Оюутолгой”-н ТУЗ гүний уурхайд зориулж 75 сая долларын нэмэлт санхүүжилт баталлаа
2021-11-30

Монголын Засгийн газартай хийж буй хэлэлцээрт нааштай үр дүн гарсан талаар Туркойз Хилл Ресурс компани мэдэгдэж, "Оюутолгой" компанийн ТУЗ гүний уурхайн төслийг үргэлжлүүлэхэд шаардлагатай санхүүжилтээс тодорхой хэсэг болох 75 сая ам.долларыг баталсныг зарлалаа.

Төсвийн орлого өмнөх сарынхаас 17.9 хувиар багасчээ
2021-11-30

 Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 4 (48.2 хувь) их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 10.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.1 (41 хувь) их наяд төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. 

 Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 12.2 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 1.7 (52.5 хувь) их наяд төгрөгөөр багасжээ. 

Д.Болд: БНХАУ-ын тал төмрийн хүдэр, зэсийн баяжмал, нүүрс, жонш зэрэг нунтаг ачааг хүлээн авахгүй
2021-11-30

Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд Замын-Үүдээр Эрээн боомт руу нэвтрэх төмөр замын ачаа тээвэрт тодорхой хязгаарлалтуудыг тогтоосон талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Эрээн хотын Ардын засгийн ордон, КОВИД-19-тэй тэмцэх Шуурхай штабаас цаашид Монгол Улсаар дамжин өнгөрч байгаа болон Монголоос орж ирж байгаа бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг чингэлэг тээврээр авах шийдвэр гаргасан байна. Энэ хүрээнд Шуурхай штабаас 81, 83 гэсэн хоёр мэдэгдэл гаргасан. Мэдэгдлээр арваннэгдүгээр сарын 27-ны 00:00 цагаас эхлэн Эрээн төмөр замын болон авто замын боомтоор модон материал, хуванцар эдлэл, төмөр болон барилгын материал, бага оврын тоног төхөөрөмжийн импортыг түр зогсоож байна гэсэн

П.Болортуяа: Өвчний голомт хаа сайгүй болсон "Эндемик" улс орнууд шүлхийгээр өвчилсөн малаа устгадаггүй
2021-11-30

Энэ онд нийт дөрвөн удаа, 16 аймгийн 99 суманд малын шүлхий өвчин бүртгэгсэн. Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт 12 аймгийн 56 суманд 85 голомтод хөл хорио тогтоожээ

Голомт банк гадаад шилжүүлгийн SWIFT GPI системийг нэвтрүүллээ
2021-11-30

Олон улсын төлбөр тооцооны SWIFT сүлжээний шинэ систем болох SWIFT GPI системийг Голомт банк үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ. Уг системээр дамжуулан бид харилцагчдадаа гадаадын улс орон руу төлбөр шилжүүлснээс эхлээд хүлээн авагчийн дансанд орох хүртэл бүх шатны дэлгэрэнгүй мэдээллийг нь шуурхай шалгаж өгөх боломж бүрдлээ

Импорт, экспортын бүх ачааг чингэлгээр тээвэрлэх шаардлага үүслээ
2021-11-30

 Эрээн хотод өнгөрсөн аравдугаар сард COVID-19-ын халдвар бүртгэгдсэнээр хил гаалийн асуудал амаргүй байгаа. Энэ сарын 27-нд нээгдэх төлөвтэй байсан ч Монгол талаас шаардлага хангаагүйн улмаас хойшлогдож арванхоёрдугаар сарын 5-наас нээгдэнэ гэсэн мэдээлэл байна

Монгол ухаан буюу...
2021-11-30

Өнөөдөр “АНУ-ын татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг их наяд ам.долларыг ардчилсан засаг, төр байгуулахад, 85 тэрбумыг орчин үеийн зэвсэгт хүчинд зарцуулчихсан байхад Афганистаны арми талибуудад яагаад тийм амархан ялагдав” гэсэн асуулт хариулт нэхсээр байна. Энэ асуудлыг АНУ-ын Конгресс авч хэлэлцээд тусыг эс олсон

Харада Осамү: ЖДҮ эрхлэгчдэд Японы зах зээлд гарах гүүр болж ажиллана
2021-11-30

ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нийлүүлэх, зуучлалын шинэ үйлчилгээг нэвтрүүлээд буй Японы “HIS” аялал жуулчлалын компанийн Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Харада Осамүтай ярилцлаа.   -Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн гэсэн. Энэ талаараа танилцуулахгүй юу? -“HIS” нь Японы аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани

Шүлхий газар авч, МЭЕГ-ын удирдлагууд “сураггүй” болжээ
2021-11-30

Б.ДАМДИН-ОЧИР   “...Мах, гурил хоёр Монголын аюулгүй байдал шүү” гэж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханд хаяглаж байв. Учир нь өнгөрсөн хавраас малын шүлхий өвчин зүүн аймгуудад тархаж эхлээд, өнөөдөр баруун аймгуудыг хамарлаа

Төсвийн ил тод байдлыг хангах "ИРГЭДИЙН ТӨСӨВ-2022" 
2021-11-30

Сангийн сайд Б.Жавхлан анх удаагаа өргөн барьсан 2022  оны улсын төсвөө  “ХӨГЖИЛ”-ийн “ХЭМНЭЛТ”-ийн гэж тодотгосон.  Гэвч төсөв энэ тодотголтойгоо огтхон ч уялдаж авцалдахгүй байгаа нь Богд Зонховагийн хөшөөний 32 тэрбумаар ил болсон.

Ж.Лувсандандар: Байгаль нуур тойрсон УЦС-ын чадал манайхаас 13 дахин их
2021-11-29

Оросд төлөх МУ-ын /2017 онд жилд 35 сая хүртэл $/ цахилгааны төлбөр бидэнд "Жин Туул"-ын боовны үнэ шиг чухал биш шд... ККК

Б.Хаш-Эрдэнэ: Блокчэйн технологийн хөгжлийн эцсийн цэгийг харах боломжгүй, тиймээс хууль гаргаж зохицуулах гэж оролдох хэрэггүй
2021-11-29

Крипто зах зээлийн олон улсын судлаач Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа. -Манай улсад сүүлийн хэдхэн сард крипто зах зээл асар хурдтай хөгжлөө. Крипто зах зээлийн үнэлгээ хөрөнгийн зах зээлийнхээс давсан тухай шинжээчид ярьж байна

"Буянт-Ухааг казино, чөлөөт бүс, хаус хороолол болгох саналууд ирж байсан ч зориулалтаар нь ашиглах шийдвэр баталгаажсан"
2021-11-29

ИНЕГ-ын Агаарын навигаци, нисэх буудлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаатартай Буянт-Ухаа нисэх буудлын ашиглалт, үйл ажиллагааны цаашдын төлөвлөлтийн талаар ярилцлаа. 

“Өвлийн идэш” нэртэй  өндөр үнийн өргөтгөсөн худалдаа
2021-11-29

Нийслэлийнхний өдрийн сайныг өнжин хүлээсэн “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа энэ сарын 25-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна дотно талбайд эхэлжээ.

Хүү торгуулийн орлого 18.2 тэрбум төгрөгөөр давж биелжээ
2021-11-27

2021 онд нийслэлийн төсвийн гүйцэтгэл зарим нэр төрөл дээр тасарч байгаа аж. Цар тахлын улмаас цалин хөлс, түүнтэй адилтгах ХХОАТ 43.7 тэрбум, үл хөдлөх хөрөнгийн албан татвар 11.5 тэрбум, газрын төлбөр 33.8 тэрбум, нийслэл хотын татвар 1.9 тэрбум, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 1.3 тэрбум төгрөгөөр тасалджээ. Харин газрын дуудлага худалдааны орлого 12.5 тэрбум, хүү торгуулийн орлого 18.2 тэрбум төгрөгөөр даван биелжээ.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.