Эдийн засаг
Шарк Д.Энхтүвшин "MCS Group"-ыг орхилоо
2022-1-3

'MCS' группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин ажлаа өгч байгаа талаараа өөрийн цахим хаягаар мэдэгдлээ. 

Ипотекийн зээлээ хойшлуулсан зээлдэгч дахин хүсэлт гаргах шаардлагагүй
2022-1-3

 УИХ-ын нэгдсэн чуулганы 2021 оны отгон хуралдаанаар цар тахлын тухай хуулийн үйлчлэх хугацааг дахин зургаан сараар сунгасан. Хуулийн хугацааг сунгасан тул төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг дахин зургаан сараар буюу энэ оны зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал хойшлуулахаар шийдвэрлэсэн юм

Ипотекийн зээл хойшлуулах хүсэлтийг энэ сарын 15 хүртэл хүлээж авна
2022-1-2

Цар тахлын хуулийг зургаан сараар сунгасан. Энэ хүрээнд  төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран дахин зургаан сарын хугацаагаар буюу 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулахаар шийдвэрлэв

Ипотекийн зээлийн төлөлт хойшлуулахад АНХААРАХ 12 зүйл
2022-1-1

Цар тахлын тухай хуулийг сунгасантай холбоотойгоор Монголбанкнаас ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин хагас жилээр сунгахаар болсон. Энэхүү шийдвэртэй холбоотой түгээмэл асуултын хариултыг хүргэж байна. -Ямар зээлдэгч хамрагдах вэ? -Энэхүү арга хэмжээнд зөвхөн Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн жилийн 8, 6 болон 5 хувийн хүүтэй зээлийн үлдэгдэлтэй иргэд хамрагдана. -Энэ арга хэмжээнд хэрхэн хамрагдах вэ? -Өмнөх зээлийн төлбөр хойшлуулах арга хэмжээнд хамрагдаж, 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл зээлийн төлбөрөө хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг үргэлжлүүлэн, нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй нөхцөлтэй үргэлжлүүлэн хойшлуулна.  Харин хөтөлбөрийн хүрээнд шинээр зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргах зээлдэгч нарын хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулна. Шинээр хүсэлт гаргах зээлдэгч харилцагч банкандаа цахим хэлбэр (банкны цахим хуудас, имэйл, ухаалаг гар утасны банкны апликэйшн, утас зэрэг)-ээр эсхүл банканд очин 2022 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн дотор хүсэлт гаргаснаар 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө хойшлуулах боломжтой. -Шинээр хүсэлт гаргах зээлдэгч харилцагч банкандаа хүсэлт гаргах хүртэл зээлийн төлбөрөө төлөх үү? -Зээлдэгч харилцагч банкандаа хүсэлт гаргах хүртэл зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлнө

2022 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд 21 жил 3 сар ажилласан байх шаардлагатай
2022-1-1

Өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой Нийгмийн даатгалын тухай хуулийн заалтуудын талаар Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасгийн дарга Д.Басантай ярилцлаа - 20 жил нийгмийн даатгал төлсөн байвал эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрээд тэтгэвэрт гарах нөхцөл бүрдэнэ гэж ойлгож байгаа, зөв үү? - Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу ажилласан жилийн доод хэмжээг жил тус бүр гурван сараар нэмэгдүүлэхээр заасан байгаа.  2021 онд өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгоход ажилласан жилийн доод хэмжээ нь 21 жил түүнээс дээш байсан. Хэрэв 2022 онд өндөр насны тэтгэвэрт гарах эмэгтэй 55, эрэгтэй 60 настай хүний нийт ажилласан жил нь 21 жил 3 сар байвал насандаа буюу жил ухрахгүйгээр өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ

Өнөөдөр ажиллах банкуудын хуваарь
2022-1-1

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг арилжааны найман банкны долоо нь өнөөдөр буюу нэгдүгээр сарын 1-ний өдөр амарч байна.

ТАНИЛЦ:2022 оны Монголын томоохон бүтээн байгуулалтууд
2022-1-1

ТАНИЛЦ:2022 оны Монголын томоохон бүтээн байгуулалтууд 2022 он гарлаа. Энэ бол эрх баригчдын хувьд амлалтаа хэрэгжүүлэх цаг хугацааны хамгийн үнэ цэнтэй мөчлөг.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ долоо хоногт Шинэ сэргэлтийн бодлогоо УИХ-д өргөн барьсан

Г.Амартүвшин: Дэлхийн томоохон улс орнуудын Төв банкууд бодлогын хүүгээ өсгөж байна
2021-12-31

Монголбанкны статистик мэдээллийг харахад бол дундаж зээлийн хүү 15 хувьтай буурсан харагдаж байна лээ. 

Эрээний боомтын чингэлэг тээвэрлэлтэд зориулж ₮3 тэрбумыг Засгийн газар гаргахаар боллоо
2021-12-31

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр 18 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.  Тодруулбал, Коронавируст халдварын Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, дотоодод тархахаас хамгаалж 5.6 тэрбум төгрөг Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн чиглэлийн авто замын боомтын хилийн шугам дахь чингэлэг солилцох талбайгаас Замын-Үүдийн гаалийн хяналтын талбай хүртэх чингэлэг тээвэрлэлтэд зориулж, 3 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болсныг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хэллээ.  Эргэн сануулахад, арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс Эрээний талд гацсан байсан 130 гаруй монгол тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс “0” цэгт хүргэх ажил эхэлсэн

ТАНИЛЦ: Баярын өдрүүдэд ажиллах банкуудын цагийн хуваарь
2021-12-31

Шинэ жилийн баярын өдрүүдэд буюу арванхоёрдугаар сарын 31нээс ирэх оны нэгдүгээр сарын 01-ны хооронд банкнууд ямар цагийн хуваариар ажиллахыг хүргэж байна.  ХААН БАНК Хаан банкны бүх салбар нэгжүүд 12 дугаар сарын 31-нд энгийн цагийн хуваарийн дагуу ажиллаж нэгдүгээр сарын 01-ний өдөр амарна

Ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг дахин 6 сарын хугацаагаар хойшлууллаа
2021-12-31

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн чуулганаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг дахин 6 сарын хугацаагаар сунгалаа. Хуулийн үйлчлэх хугацаатай уялдуулан Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран дахин 6 сарын хугацаагаар буюу 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулахаар шийдвэрлэв

Ц.Мөнхбат: Эдийн засгийн судалгаагүй Хөдөлмөрийн хуулийн шинэ заалтуудажил олгогчдыг боомилох эрсдэлтэй
2021-12-30

Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн талаар “MN partners” хуулийн фирмийн захирал Ц.Мөнхбаттай ярилцлаа. -Ирэх оноос хэрэгжиж эхлэх Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга үзэл баримтлал, агуулгынхаа хүрээнд хэр сайн хууль болж чадсан бэ? -Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга маш удаан хугацаанд хэлэлцэгдэж батлагдсан хууль. Гэхдээ эдийн засгийн тооцоо судалгаа муутай

Ч.Даваабаяр: Төрийн дэмжлэг ЖДҮҮ салбарт ирэх хүртэл “Баялаг бүтээгч” төслөө зогсоохгүй
2021-12-30

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяртай ярилцлаа.   -Улсын хэмжээнд ЖДҮҮ эрхлэгчдийн томхон судалгааг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос анх удаа хийжээ. Судалгааны үр дүнд цар тахалд ААН хэр их  нэрвэгдсэн, иргэдийн нуруунд ямар ачаалал нэмэгдсэн гэж гарсан бэ? -Манай судалгаа 2020, 2021 он дамнуулж гарсан

1793 дугаарыг худалдан борлуулж нийт 3 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
2021-12-30

Автотээврийн үндэсний төв нь 2021 онд 25.3 тэрбум төгрөгийн орлогын төлөвлөгөөтэй ажилласнаас, 25.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж төлөвлөгөөг 100 хувь ханган биелүүлжээ. Тус төв нь энэ сарын 20-ны байдлаар 102408 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэж, 475327 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийж ажиллажээ

Улсын хэмжээнд 67.3 сая толгой мал тоологдлоо
2021-12-28

Улсын хэмжээнд 2021 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.3 сая толгой мал тоологдлоо. Нийт малын тоо өмнөх оноос 268.4 мянгаар буюу 0.4 хувиар өссөн байна. Мал тооллогын урьдчилсан дүнгээр 4.3 сая адуу, 5 сая үхэр, 453.8 мянган тэмээ, 31.1 сая хонь, 26.5 сая ямаа тоологдлоо. Нийт мал сүрэгт: Хонь 46.2 хувийг Ямаа 39.3 хувь Адуу 6.4 хувь Үхэр 7.5 хувь Тэмээ 0.7 хувийг эзэлж байна" гэв.  Сүүлийн 31 жил сүрэгт ямааны эзлэх хувь 19.5 нэгж хувиар нэмэгдсэн

U brand U хийв ?
2021-12-28

U brand бол Юнителийн 14-23 насныханд зориулсан брэнд. Залуус өөрөөрөө байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, дуртай зүйлээ хийж хөгжихийг үргэлж дэмжих нь тэдний зорилго. 2021 онд U brand залуустайгаа хамтран илүү шинэлэг, илүү утга учиртай ажлуудыг хийж, хамтын үнэ цэнийг бүтээжээ. 2021 он дуусч байгаа энэ үед юунаас хоцрох вэ, U brand-ийн оны шилдэг ажлуудыг нь сонирхоцгооё. 

 

С.Молор-Эрдэнэ: Монгол улс биш, малчин улс гэж нэрлэх ёстой
2021-12-27

Философич С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа. -Одоо тэгээд хэдүүлээ хонио л өсгөөд байж байх уу? -Хонийг орлуулах үнэт зүйл одоогоор монголчуудад алга. -Үнэт зүйлтэй болох цаг нь болоогүй гэж үү? -Болоогүй байх аа. Бид 1921 онд л эсгий гэрээсээ гарч ирсэн

Шарк Д.Энхтүвшингийн хөрөнгө оруулалтыг авч чадсан Амжилт групп, MCS групптэй хамтран ажиллахаар боллоо
2021-12-27

Дэлхийн 30 гаруй улсад амжилттай хийгдээд байгаа бизнесийн реалити шоу Шарк танк нэвтрүүлгийн 3 улирлын туршид хамгийн өндөр санхүүжилт авсан төсөл бол "Амжилт сургуулийн цогц систем"байлаа. Мэдээллийн технологийн салбарт 10 гаруй жилийн туршлагатай ажиллаж байгаа Ж.Шижир “Амжилт” сургуулийн цогц систем” төслийг танилцуулсан юм. Аль хэдийн 50 гаруй сургуулийн 70000 гаруй хэрэглэгчтэй болсон уг төсөл дээр компанийнхаа 40 хувийг санал болгон MCS группийн дэд ерөнхийлөгч, Шарк Д.Энхтүвшингээс 1,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт амжилттай авч чадсан юм. Тэрээр Шаркаас хөрөнгө оруулалт авсныхаа дараа өөрийн цахим хуудаснаа сэтгэгдэлээ илэрхийлжээ. “Монголын боловсролын салбарт өөрчлөлт хийх Амжилт 2.0 Сургуулийн цогц систем шарк танк нэвтрүүлгээс 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авлаа. Энэ мөнгө зөвхөн бидний ирээдүй болсон хүүхдүүдэд зориулагдах болно” гэжээ.

Цаг хэмнэх топ-5 дижитал шийдэл
2021-12-27

Техник, технологи хурдацтай хөгжихийн хэрээр хэрэглэгчдийн цагийг хэмнэх үүднээс дижитал туслахын үйлчилгээнүүд нэмэгдсээр байна. Бүр Facebook буюу шинээр “Meta” компани нь metaverse туслахын үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж буйгаа өнгөрсөн сард зарлалаа. Тэгвэл танд хэрэгтэй, цагийг тань хэмнэх таван дижитал туслахыг танилцуулж байна.

УИХ-аар хаалттай хэлэлцсэн нь Оюутолгойн хэлэлцээр эмзэг байна гэсэн үг
2021-12-27

  Оюутолгойн гэрээ хэрэгжээд 12 жил өнгөрсөн. Энэ 12 жилд монголчууд Оюутолгойгоос ашиг хүртээгүй

Энэ онд 50.5 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгожээ
2021-12-26

Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмыг шинэчлэн баталж, хүндэтгэн үзэх шалтгаантай даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж бүрэн олгосон талаар Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хуралдааны үеэр холбогдох албаны хүмүүс мэдээллээ. 2020 онд 21.3 мянган хүнд 50.2 тэрбум төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 23.8 мянган хүнд 50.5 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгосон байна. Тэтгэмжийн даатгалын сангаас 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 160.9 мянган хүнд 26.0 тэрбум төгрөгийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс 56 мянган хүнээр илүү байгаа аж

Оюутолгойн хувь заяа УИХ-ын Түр хорооныхны гарт ирлээ
2021-12-24

 “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч, хувь эзэмшигч “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурсес” компаниудаас 10 хоногийн өмнө Ерөнхий сайдын нэр дээр захидал ирүүлсэн. Уг захидлаар Монгол Улсын Засгийн газрын саналыг хүлээн авч байгаагаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх, “Дубайн гэрээ”-г цуцлах, Aудит оруулах,  “Оюутолгой” төслийн  гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцах, “Оюутолгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх зэргээр Засгийн газрын саналыг хүлээн зөвшөөрсөн. Үүнийг тусгасан УИХ-ын тогтоолыг гаргуулахаар Засгийн газрын Ажлын хэсгийн дарга Х.Нямбаатар “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай”тогтоолын төслийг уржигдар УИХ-ын даргад өргөн барьсан. Үүнийг УИХ-аар нэн яаралтай горимоор хэлэлцэж эхэлсэн

“Колонк”-уудын савраас гарахгүй бол шатахууны зовлонгоос салахгүй
2021-12-23

Үйлдвэрлэдэггүй, хэрэглэдэг улсын зовлонг монголчууд ханатлаа л эдэлж байна. Тэр дотроос шатахууны үнийн өсөлт, хангалт нийлүүлэлтээс “юмны үнэ” шууд хамаардаг. Энэ нь манай эдийн засгийн тогтолцоо шахуу юм болчихсон. Өөрөөр хэлбэл, нэг улсаас хараат шатахууны асуудал нь улсын эдийн засаг, ард түмний амьжиргаанд голлох нөлөөг үзүүлдэг.

Л.Оюун: Мега төслүүдээ хөдөлгөвөл инфляц тогтворжино
2021-12-23

 Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг зургаан хувьд хэвээр үлдээсэн.Түүнчлэн инфляц 10.2 хувьд хүрч зорилтот төвшнөөс давсан. Цаашид инфляцыг тогтвортой барих боломжийн талаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, эдийн засгийн ухааны доктор, профессор Л.Оюунтай ярилцлаа.   - Инфляц Төвбанкны төсөөллөөс давж хоёр оронтой тоон дээр ирээд байна

Оюутолгойн ордоос ашиг хүртэх тогтоолыг яаравчлуулна
2021-12-23

Монгол Улс Оюутолгой компани хоорондын хэлэлцээр амжилттай үргэлжилж,  манай улсад нааштай шийдвэр гарч эхэлж буй. Тэгвэл Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газар хэлэлцлээ

Зэсийн баяжмалын экспорт 112.4 хувийн гүйцэтгэлтэй байна
2021-12-22

Монгол Улс 2021 оны төсвийн тодотголоор 28,686.8 мян.тн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч цар тахлын нөлөөгөөр нүүрсний экспорт татарч оны эхний 11 сарын байдлаар 13,090.2 мян.тн нүүрс экспортлоод байгаа нь 54.4 хувийн биелэлттэй байна. Харин 1,118.4 мян.тн зэсийн баяжмал экспортлохоор төлөвлөсөн бол дээрх хугацаанд 1,256.7 мян.тн-ыг экспортолсноор зэсийн баяжмалын экспортын төлөвлөгөө 138.3 мян.тн-оор давж, 112.4 хувийн гүйцэтгэлтэй буюу төлөвлөгөө давж биелжээ. Төмрийн хүдрийн баяжмалын тухайд оны эхний 11 сарын байдлаар 88.7 хувийн гүйцэтгэлтэй байна. Тэгвэл Монголбанк дээрх хугацаанд 20 тн алт худалдан авснаар төлөвлөгөө 100 хувь биелжээ. 2021 оны төсвийн тодотголоор 5,471.0 мян.бар газрын тос экспортлохоор төлөвлөсөн бол гүйцэтгэл 79.5 хувийн биелэлттэй байна

“Туркойз Хилл”-ийн хувьцаа эзэмшигч Меттью Халбоуэр: “Рио Тинто”-г дагаж Монголын өрийг тэглэсэн нь тэнэглэл
2021-12-22

 Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто”, “Туркойс Хилл Ресурсэс” компаниудаас 2021 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд захидал ирүүлсэн. Түүндээ, өнөөдрийн байдлаар Монголын эзэмшиж буй 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэх, Гүний уурхайн ашиглалтад орох хүртэлх шаардлагатай нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцах, “Эрдэнэс Оюутолгой” ХХК дээр нэмж өр үүсэхгүй байх, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, “Дубайн гэрээ”-г цуцлах зэргээр Засгийн газрын тавьсан шаардлагыг хүлээж авах боломжтой гэж бичжээ. Энэ захидлыг монголчууд алга ташиж хүлээж авсан

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.