Хөвсгөл аймгийн хаягтай Б.Эрдэнэбаатар нь “Мөрөн чандмань эрдэнэ” ХХК-ийг 2009 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр байгуулжээ. Энэ компани барилгын засвар хийх, хүнсний ногоо, үрслэг тариалалт, хөдөө аж ахуйн түүхий эд, малын бөөний худалдаа, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явуулахад үйлчлэх, барилгыг дуусгах шатны ажил зэрэг үйл ажиллагааны чиглэлтэй юм байна. Энэ компанийг онцлохын учир бий
Амьтан шавьж, мэрэгч устгаж, халдваргүйжүүлэх үйлчилгээ үзүүлдэг “Цасны хачир” компани нийгмийн хариуцлагын хүрээнд “Ахмад настны үндэстний төв”-д халдваргүйтгэл хийжээ. Тус компани 25 жилийн ойгоо угтан нийгмийн хариуцлагын хүрээнд өчигдөр Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Ахмад настны үндэстний төв”-д ариутгал, халдваргүйтгэл хийсэн байна
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай ярилцлаа. -Дархан-Уул аймагт коронавирусын халдвар анх бүртгэгдэхэд үлгэр жишээ ажиллаж “ногоон бүс” болсон. Тухайн үед ямар арга хэмжээ авч тактик төлөвлөгөө боловсруулан ажилласан бэ? -Дархан-Уул аймагт коронавирусын халдварын тархалт гурван үе шаттай явагдсан гэж үзэж болно
Өвөрхангай аймгийн 615 малчин өрх өвөлжөөндөө малын тэжээл тариалжээ Өвөрхангай аймаг зорилтот жилийн хүрээнд малчид өвөлжөө, хаваржааныхаа дэргэд 1000 м.кв талбайд өвс тэжээл, төмс, хүнсний ногоо тарих боломжийг нээж өгсөн. Энэ дагуу 19 сумын 615 малчин өөрийн эзэмшлийн хашаа хороо, өвөлжөөндөө малын тэжээлээ тариалж, урьдчилсан байдлаар 492 тонн тэжээл хураан авсан байна. Малчид малынхаа ногоон тэжээлийг өөрсдөө тарьж, ургуулж байгаа нь улсын хэмжээнд сайн туршлага болж байгаа юм. Мөн аймгийн Засаг даргаас сум бүрт атаршсан талбайгаа сэргээж, малын тэжээл тариалах чиглэл өгсний дагуу аймгийн хэмжээнд 5635.8 га талбайд малын тэжээл тариалсан нь урд онтой харьцуулахад 40 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна
...Цамба дүү бол /Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв-Эрдэнэмандал хийдийн дэд лам, Бурхны шашны сургалттай “Баян-Эрхт” сургуулийн захирал Намсрайн Цамбанүрдэв/ дээхнэ үед буюу 70-80-аад онд элбэг байсан гэж хэлж болохоор манай аймгийн олон хүүхэдтэй, жирийн л нэг айлын хүүхэд билээ.
Өмнөговь аймагт коронавирусний халдвар авсан иргэдийн тоо 9 мянга давлаа.
Ховд аймагт өнөөдөр коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 91-ээр нэмэгдэж, нийт 17094 боллоо. Энэ сарын 15-ны өдрийн байдлаар нийт 352 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 30 нь 0-18 насны хүүхэд, 25 нь жирэмсэн эх юм
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг аймгийн төвөөс баруун хойд зүгт 340 км, сумын төвөөс баруун хойд зүгт 76 км-т орших Бусын гол хэмээх газар аравдугаар сарын 14-ний өдрийн 09:52:40 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Өчигдөр үдэш 22:30 цагт Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн тухай ОБЕГ-аас мэдээллээ. Аймгийн төвөөс баруун урд зүгт 261 км, сумын төвөөс баруун урд зүгт 21 км-т орших “Сүүж” гэдэг газар газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүлжээ
Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал өчигдөр буюу 10 сарын хоёрны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын Ж.Батсуурь, Н.Ганибал болон Сүхбаатар аймгийн уугуул, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн асан Р.Буд, Т.Ганди болон тус нутгаас төрөн гарсан гарсан урлаг соёл, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа уугуул иргэдийн төлөөлөл, орон нутгийн удирдлагын төлөөлөл зорин ирж оролцлоо.Хурлын эхэнд Сүхбаатар аймгийн засаг дарга М.Идэрбат орон нутгийн цаг үеийн нөхцөл байдал болон өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж, хийхээр төлөвлөж буй зарим төсөл хөтөлбөрөө танилцуулав
АТГ-аас нийтийн албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд танилцуулаад байгаа билээ. Манай сонин Их хурлын гишүүд, сайд, дүүргүүдийн Засаг дарга, дэд сайдууд, агентлагийн дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хөрөнгийг цувралаар танилцуулсан
Өнгөрсөн шөнө буюу 2021.09.24-ний баасан гарагт үдшийн 23:46 минутад Увс аймагт 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Энэ талаар галт улын дэлбэрэлт, газар хөдлөлтийн талаар мэдээлдэг “Volcanodiscovery.com” цахим хуудсанд нийтэлжээ
Хүчтэй хөдлөлтийн талаарх мэдээлэл: Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2021-09-23 08:03:48 Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 45.20 100.58 Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 5.6 Болсон газар : Баянхонгор аймгийн Богд сумаас баруун зүгт 15 километрын зайнд боллоо.
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын газар нутаг 2015 оны сүүлчийн өдөр АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатарын өгсөн лицензээр “Шинэ шивээ” компанид олгосон. “Шинэ шивээ” компани уг лицензийг “Эйкүсора” хэмээх толгой компанидаа шилжүүлсэн байдаг.Анх олгохдоо л тус сумаас гадна Сүмбэр сумын газар нутаг, мөн Шивээ овоогийн ордыг бүхэлд нь, төмөр замын хамгаалалтын зурвасыг хэсэгчлэн энэ лицензэд хамруулсан нь өнөөг хүртэл хэл ам таталсаар байна
АТГ-аас нийтийн албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд танилцуулаад байгаа билээ. Манай сонин Их хурлын гишүүд, сайд, дүүргүүдийн Засаг дарга нар, дэд сайдууд, агентлагийн дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар ямар хөрөнгө орлоготойг дэлгэрэнгүй хүргэсэн билээ
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын газар нутгийг АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд ашигт малтмалын хоёр лицензээр “Шинэ шивээ” ХХК-д олгочихсон. Тэр лицензэд үүнээс гадна Шивээ Овоогийн орд газар бүхэлдээ, төмөр замын хамгаалалтын зурвас хэсэгчлэн мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэд, аж ахуйн нэгжийн өмчлөл, эзэмшлийн газрууд орчихсон байдаг.“Шинэ шивээ” ХХК-ийнхан лицензүүдээ 2016 оны дөрөвдүгээр сард өөрийн толгой компани болох “Эйкүсора”-д шилжүүлсэн
Коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдал болон орон нутагт илрэх халдварын тоо буурахгүй, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны А/1013 дугаар тушаалаар 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 09 дүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоогоод байгаа.
2021.09.06-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нийтийн орон сууц болох 10-р байшинд гал гарч 12 өрхийн 55 иргэн орон гэргүй болсон билээ. Мөн 08-р сарын 23-нд тус сумын нутагт байгалийн гамшигт үзэгдэл болж 33 айл өрхийн хашаа хороо эвдэрч сүйдэн, 5 айл орон гэргүй болоод байсан юм. Өнгөрсөн хугацаанд Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл болон Түмэнцогт сумын нутгийн зөвлөлийн санаачилгаар хандивын аян өрнөж орон гэргүй болсон 12 өрхөд өргөө цагаан гэр гардуулан өгчээ.
Дундговь аймгийн Дэрэн сумын Бумбат багийн “Шар ишиг гэдэг газар” Аймгийн төвөөс зүүн хойд зүгт 70км, сумын төвөөс зүүн зүгт 10 км-т Ө-46°13”12” У-106°51”00”/ 03:46 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.