Өмнөговь аймгийн Сэврэй сумын төвөөс баруун хойд зүгт 37 километрийн зайд 5.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлт шөнийн 00.46 цагт болсон байна.
Тус сумын Засаг даргын орлогч болон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдэж, байр орон сууцны хана хөдөлсөн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ
Өнөө маргаашдаа баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна гэж Цаг уурын байгууллагаас мэдээлж буй.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн Дөрөлж нуур гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 13 км/-т “Дөрөлж” нууранд живсэн шатахуун ачсан автомашиныг /чиргүүлтэй/ татан гаргалаа. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, Засаг даргын тамгын газрын ажилтнууд хамтран дөрвөн өдөр үүрэг гүйцэтгэсэн юм. Алба хаагчид мөсийг 100 метр гудамлаж, 5 метр өргөнтэй хөрөөдөж шатахуун ачсан автомашиныг гаргасан. Нуурын мөсний зузаан 60 см, усны гүн нь 3.1 метр байлаа гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ
Манай улс жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-17-нд жилийн эцсийн мал тооллогыг орон даяар зохион байгуулдаг. Мал тооллогыг 1961 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд энэ дагуу 2021 оны жилийн эцсийн мал тооллого орон даяар өнөөдөр эхэлж байна. Тоолллогод Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малтай бүх өрх, ААН, байгууллага хамрагдах юм. Мал тооллого нь мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг бодитой үнэлж, дүгнэх, макро түвшний тооцооллыг үнэн зөв тооцож, тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
Мал, тэжээвэр амьтдын 2021 оны жил эцсийн тооллого орон даяар энэ сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Сүхбаатар аймгийн Онгон сумаас хойд зүгт 57 километрийн зайд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөв. Газар хөдлөл өчигдөр 19.23 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ. Он гарснаас хойш монгол оронд 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл цөөнгүй бүртгэгдлээ. Тухайлбал, энэ оны 1 дүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Энд 7 дугаар сарын 22-ны байдлаар 82 638 удаа газар хөдөлснөөс 222 нь 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй байв. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, манай оронд 3.5 магнитудаас хүчтэй газар хөдлөл 2020 онд 56 удаа бүртгэгдсэн бол 2021 онд энэ нь 255 болжээ. Харин 2010 онд 31 удаа газар хөдлөл бүртгэгдсэнтэй харьцуулбал сүүлийн 10 жилд энэ тоо найм дахин нэмэгдсэн байгаа юм. Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг
Өмнөговь аймгийн Баяндалай сумын “Наран” багийн нутаг дэвсгэрт “Монгол манганейз натурал ресурс” ХХК хууль бус үйл ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрч буй. Тус компани байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг БИНХ-д танилцуулаагүй төдийгүй БОАЖ-ын яамаар батлуулаагүй байх үедээ олборлолт хийжээ. Орон нутагт байгаль орчинд хохиролтой аливаа үйл ажиллагаа явуулбал нутгийн эрх бүхий албан тушаалтнууд, удирдлагууд анхаарлаа хандуулж, хууль дүрмийн дагуу асуудлыг шийдвэрлэх ёстой. Тус компанийн хууль бус үйл ажиллагааны талаар нутгийн иргэд аймгийн Засаг дарга Р.Сэддоржид ханджээ
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн Монгол” ОУБ Бор-Өндөр-1” олон нийтийн хэлтэстэй хамтран “Өсвөрийн аврагч 2021” тэмцээнийг зохион байгууллаа.
Дөрвөн ханатай гэр шатаж, хоёр хүүхэд шатаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд гэр шатаж байна гэсэн дуудлага аймгийн Тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна
Говьсүмбэрийн удирдлагууд 300 сая төгрөгөөр машин авахаар улайрч, хүч түрж байна
Мал, тэжээвэр амьтдын 2021 оны жилийн эцсийн тооллого орон даяар эхлэх гэж байна. Тооллого 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Мал тооллогыг 1961 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд ҮСХ-ноос уриаллаа.
Өнгөрсөн онд 67.1 сая толгой мал тоологдсон юм. Үүнээс 4.1 сая адуу, 4.7 сая үхэр, 472.9 мянган тэмээ, 30.0 сая хонь, 27.7 сая ямаа байв.
Он гарсаар улсын хэмжээнд гол, нуурын мөс цөмөрсөн 13 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 3 хүн амь насаа алдсан байна.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт нуур руу цөмөрч орсон осол гарчээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр буюу 12 дугаар сарын 1-ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан байна
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутагт газар хөдлөлт болжээ. Тодруулбал, тус сумын Агар багийн “Рашаант” гэдэг газар өчигдөр буюу 11 сарын 30-ны өдрийн 06:58 цагт 3.7 магнитудын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 07:06 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна
Дорнод аймгийн Чулуунхороот суманд гоц халдварт шүлхийн өвчлөлийн голомт нэмэгдсэн, үхрийн арьс товруутах өвчний устгал удаашралтай байгаа тул тус сумаас тодорхойгүй хугацаагаар мал, маханд мал эмнэлгийн гэрчилгээ олгохгүй.
Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах аХөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд ЗХЖШ, ОБЕГ болон түүний харьяа анги, байгууллага, орон нутгийн 20 орчим байгууллагын 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр 36 хоног үүрэг гүйцэтгэлээ. жиллагаанд ЗХЖШ, ОБЕГ болон түүний харьяа анги, байгууллага, орон нутгийн 20 орчим байгууллагын 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр 36 хоног үүрэг гүйцэтгэлээ. “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоц нь нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн. Хөлөг онгоцны тэнхлэгээр тооцвол хойд хэсгээрээ усны түвшнээс 9 м, урд хэсгээрээ 3,2 м гүнд зүүн хойноос баруун урд чигт байрласан, нуурын ёроолд 1,4-1,9 метр нуурын ёроолд шигдсэн байсан. Хөлөг онгоцны урт нь 43,3 м, өргөн нь 8,4 м, өндөр нь 5,7 м, 309 тн жинтэй. ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид болон цэргийн зөвлөх инженерүүдийн Монгол Улсын боломжид нийцүүлэн боловсруулсан технологийн картын дагуу тооцооллыг гаргаж, нийт 60 орчим удаагийн таталт хийлээ. “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааны ерөнхий удирдагчаар ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, инженерийн ахлах удирдагчаар Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн удирдах газрын орлогч, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганхөлөг нар ажиллалаа. Удирдлагын арга барил, шийдвэр, эрдэмтдийн тооцоо судалгаа, зөвлөх инженерүүдийн шийдэл аргачлал, үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын багаар ажиллах чадавхын үр дүнд урьд өмнө нь гүйцэтгээгүй таталтын ажиллагааг анх удаа зохион байгуулснаараа онцлог юм.
Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд ЗХЖШ, ОБЕГ болон түүний харьяа анги, байгууллага, орон нутгийн 20 орчим байгууллагын 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр 36 хоног үүрэг гүйцэтгэлээ. “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоц нь нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн. Хөлөг онгоцны тэнхлэгээр тооцвол хойд хэсгээрээ усны түвшнээс 9 м, урд хэсгээрээ 3,2 м гүнд зүүн хойноос баруун урд чигт байрласан, нуурын ёроолд 1,4-1,9 метр нуурын ёроолд шигдсэн байсан. Хөлөг онгоцны урт нь 43,3 м, өргөн нь 8,4 м, өндөр нь 5,7 м, 309 тн жинтэй. ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид болон цэргийн зөвлөх инженерүүдийн Монгол Улсын боло ЗХЖШ, ОБЕГ болон түүний харьяа анги, байгууллага, орон нутгийн 20 орчим байгууллагын 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр 36 хоног үүрэг гүйцэтгэлээ.мжид нийцүүлэн боловсруулсан технологийн картын дагуу тооцооллыг гаргаж, нийт 60 орчим удаагийн таталт хийлээ.
“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааны ерөнхий удирдагчаар ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, инженерийн ахлах удирдагчаар Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн удирдах газрын орлогч, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганхөлөг нар ажиллалаа. Удирдлагын арга барил, шийдвэр, эрдэмтдийн тооцоо судалгаа, зөвлөх инженерүүдийн шийдэл аргачлал, үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын багаар ажиллах чадавхын үр дүнд урьд өмнө нь гүйцэтгээгүй таталтын ажиллагааг анх удаа зохион байгуулснаараа онцлог юм.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 16 дугаар байрны таван давхарт цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюуу 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14:27 цагт хүлээн авчээ.
Коронавируст халдварын мутацилагдсан шинэ хувилбар болох “Омикрон” хувилбар бүртгэгдсэн улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн Монгол Улсын иргэдийг тусгаарлан ажиглах байранд хувийн зардлаар 10 хоног тусгаарлах бол гадаадын иргэдийг Монгол Улс хүлээн авахгүй байх шийдвэрийг УОК-оос гаргасан.
Энэ дагуу гадаадаас ирэх монгол иргэдийг тусгаарлах байруудыг бэлтгээд байна.
Гадаад харилцааны яамнаас авсан мэдээллээр /2021.11.28-ны 23:00 цагийн байдлаар/ Өмнөд Африк, Нидерланд, Итали, Их Британи, Хонконг, Израил, Бельги, Чех, Герман, Австрали улсад шинэ хувилбар бүртгэгджээ.
Харин бусад улс орноос эх орондоо ирж байгаа иргэд сайн дураараа гэртээ долоо хоног өөрийгөө тусгаарлан ажиглахыг зөвлөж байна гэж УОК-ын Нэгдсэн Шуурхай штабаас мэдээллээ.
Нойтон цас орсны улмаас Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсээд байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Иймд жолооч, иргэд та бүхэн автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээгээр өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, салхитай байх нь
Малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт анх бүртгэгдээд байсан. Өнөөдрийн байдлаар 12 аймгийн 47 сум, 89 голомтод хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлж байна
Өнөөдөр өглөө Говь-Алтай аймгийн Бугат суманд 4 магнитудын хүчтэй газар хөдлөл боллоо. Тодруулбал Улаанбаатарын цагаар 08:39 минутанд Говь-алтай аймгийн Бугат сумаас баруун урд зүгт өргөрөгийн 45.10 уртрагийн 93.93 солбилцолд 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон тухай Газар хөдлөлт, геофизикийн хүрээлэнгийн Алтай салбараас мэдээлэв.
“Зууны мэдээ” сонин “Монгол ардын дуу” булангаараа аман зохиолын нэг том өв болох ардын дууны талаар судлан сурвалжлан бичдэг билээ. Энэ удаа “Суварган өндөр” дууны домог, түүхээс хүргэж байна. Бид өнгөрсөн жил гаруйн хугацаанд “Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд” сэтгүүлчийн эрэн сурвалжлагыг хийхдээ газар нутгийн бүрэн бүтэн байдлын зэрэгцээ тахилгын дэг ёс, уламжлалт зан заншил гэхчлэн олон талаас судалсан юм. Энэ явцад Монгол Улсын төрийн тахилгат 10 уул нь тус тусын магтаал, айлтгалтайн дээр тахилгын үед дуугаар өргөл өргөж уул усаа баясгадаг зан үйлийн уртын дуутай байсан уу гэсэн асуудал дэвшүүлж, анхныхыг нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт оршдог төрийн тахилгат Алтан-Овооны тухай “Дарьгангын уулсын тэргүүн, уртын дууны оргил Сүмбэр Алтан-Овоо” гэсэн нийтлэлээр хүргэж байсан билээ. “Суварган өндөр” хэмээх дууны зөвхөн нэрийг авч үзэхэд хэнд ч Архангай аймгийн нутагт оршдог Төрийн тахилгат Суварга хайрхан бодогдоно
Эрүүл мэндийн шалтгаанаар хэмээн тодотгож, энэ сарын эхээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад буй Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг нэг бус үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол прокурор баталжээ. Түүгээр ч зогсохгүй энэ долоо хоногийн эхэнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн уг тогтоолыг яллагдагч нарт танилцуулсан байна. Ш.Оргилыг орон нутагтаа алт олборлогчдод зөвшөөрөл олгоход нөлөөлж, бусдаас хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт анх 2019 онд шалгаж эхэлсэн ч өөр нэг холбогдогчийнх нь үйлдлээс тусгаарласан гэдэг
Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт өчигдөр 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Хөвсгөл далайн гүнд живж, намагт шигдээд 33 жил болсон 309 тонн жинтэй Сүхбаатар хөлөг онгоцыг монголчууд өөрсдөө татан гаргалаа. Аварга хөлгийг аюул, эрсдэлгүй шуурхай татан гаргахад эрдэмтдийн баг онцлох үүрэгтэй оролцсон юм
Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн нийт 8 удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 8 иргэний амь насыг авран хамгааллаа.
Өнөөдөр буюу 2021 оны 11-р сарын 05-ны өдөр УИХ-н гишүүн Ж.#Чинбүрэн, #Эрүүл #мэндийн #дэд #сайд М.#Баттүвшин, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ нар #Сүхбаатар аймгийн #Мөнххаан сумын эрүүл мэндийн төв-д ажиллалаа. Эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ, Дижитал Рентген аппарат, иж бүрэн компьютер 3 ширхэгийг тус тус хүлээлгэн өглөө
Баян-Өлгий аймагт арваннэгдүгээр сарын 2-ны шөнө цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурсны улмаас Өлгий-Цагааннуур чиглэлийн Зээгтийн давааны зам хаагджээ.
Өнөөдөр өглөө 09:00 цагийн орчим Архангай аймгийн Хангай сумаас баруун урд зүгт 32 километрийн зайд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэлийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй байна.
Ойрын өдрүүдэд Говь-Алтайн ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурахыг Онцгой байдлын газраас анхаарууллаа. Маргааш өдөр буюу 11 дүгээр сарын 1-нд салхи ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 8-13м/с, Алтайн салбар уулсаар 14-16м/с, зарим үед түр зуур секундэд 20-22 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх тул болзошгүй эрсдлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна