Орон нутаг
Дөргөн нуурын мөс цөмөрч зорчиж явсан автомашин живжээ
2022-1-7

Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багийн “Шандас” гэдэг газар Дөргөн нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч живсэн зорчигчид нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг өчигдөр /01.06/ өдрийн 08:00 цагт хүлээн авчээ.

Улсын хэмжээнд 8.4 сая толгой мал отрын зургаан бүсэд өвөлжинө
2022-1-7

Улсын хэмжээнд нийт нутгаар өвөлжилт хэвийн байна. Цаг уурын эрсдэлийн тооцооллоор өвөлжилт говийн аймгуудад хүндэрч, бусад аймагт хэвийн байх төлөв гарчээ

Төв аймгийн малын тоо 4 сая 744.1 мянган толгойд хүрчээ
2022-1-6

Монгол Улсын "Статистикийн тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу “Мал, тэжээвэр амьтдын тооллого”-ыг 2020 оны 12 дугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулсан.

Баян-Өлгий аймагт 3.6 магнитудын газар хөдлөлт боллоо
2022-1-6

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумаас баруун зүгт 12 км зайнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 06-ны өдрийн 15:09:49 цагт 3.6 магнитудын газар хөдлөлт боллоо.

"Ачаа барааны тээвэрлэлтийн үнийг жолооч нар биш Засгийн газар өсгөж байна"
2022-1-5

Замын-Үүдийн тээвэрчид, Засгийн Газраас хилийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, бараа эргэлтийг сайжруулахад зарцуулж байгаа гурван тэрбум төгрөгийн зарцуулалтын бодит байдал ямар байгаа талаар мэдээлэл хийж байна.

Тээвэрчдийн төлөөлөл мэдээлэлдээ "Зам, тээврийн хөгжлийн сайдтай уулзах гэж хэд хэдэн удаа очсон боловч уулзаж чадаагүй. Хилийн асуудлыг шийдэхээр гурван тэрбум төгрөг Засгийн газраас гаргахаар болсон ч юунд хэрэглэх гэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэг метр куб ачаа 3,000 юань хүрлээ. Өмнө нь нэг куб ачаа 800 орчим юань байсан. Ачаа барааны тээвэрлэлтийн үнийг жолооч нар, худалдаачид биш Засгийн газар өсгөж байна. 

Баянхонгор аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2022-1-5

Баянхонгор аймгийн Жаргалант сумаас хойд зүгт 46 км зайнд 2022.01.05-ны өдрийн 01:20 цагт газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн хүч 3.6 магнитуд байсан байна

Монгол тээвэрчид, тээврийн компаниуд Сангийн сайд Б.Жавхланд хандаж 3 шаардлагыг тавьжээ
2022-1-4

Тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн Н.Саарал Сангийн сайд Б.Жавхланд хандаж шаардлага тавьж лайв хийжээ.  Тэрээр лайвдаа "Эрхэм сайдын шиг амар амгаланг айлтган өөчилье аа. Амьдрал ахуйгаа тэжээх гэж экспортыг нуруундаа үүрч яваа залуучууд дахиад л элгээрээ хэвтэж, хүнд суртал, дарангуйлал дор дарлагдаад олон мянган тээвэрчид Гашуунсухайт, Цагаан хад суурьшлын бүсэл олон мянгаараа хоригдчихоод, гацчихаад байна, эрхэм сайд аа. Монгол тээвэрчид, Монгол тээврийн компаниуд танд дараах гурван төрлийн шаардлагыг 5 хоногийн хугацаатайгаар хүргэснийг энэ лайваар хүргэж байна.  Нэгдүгээрт, нэгээс зуун далдугаар бөмбөлөг буюу тухайн бөмбөлөгт байгаа бүх тээврийн компани, тээвэрчдийг тэнцүү квотоор шударга эрүүл тэгш зарчмаар тээвэрт оролцуулж өгөхийг  шаардаж байна. Хоёрдугаарт,  Өмнөговь аймгийн Засаг даргын ярилцлагыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад шууд дамжуулж байсан.  БНХАУ-ын Баяннуур аймгийн талаас задгай тэвштэй тээврийн хэрэгслээр хилийн таталт хийх, экспорт хийх асуудлыг хөндөн ярьсан

Сүхбаатар аймаг 65,1 мянган хүн амтай, 4,2 сая толгой малтай боллоо
2022-1-3

Сүхбаатар аймаг 2021 оны жилийн эцсийн өрх, хүн ам, хөдөө аж ахуйн тооллогын урьдчилсан дүнгээр 18,8 мянган өрх, 65,1 мянган хүн амтай болж урьд оноос өрх 0,6 мянга, хүн ам 0,8 мянгаар өсчээ. Аймгийн хэмжээгээр 2021 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 4,2 сая толгой мал тоологдлоо. Нийт малын тоо өмнөх оноос 304.6 мянгаар буюу 7,8 хувиар өссөн байна. Тус аймаг улсын хэмжээнд нийт малаараа тавдугаарт, тэмээгээр аравдугаарт, адуугаар гуравдугаарт, үхрээр зургаадугаарт, хониор тавдугаарт, ямаагаар 12 дугаар байранд тус тус оржээ. Аймгийн хэмжээнд Түмэнцогт сумаас бусад 12 суманд малаа өсгөсөн байна

Архангай аймаг адуу, үхэр, хонин сүргийн тоогоор улсдаа тэргүүлжээ
2022-1-3

40 дэх удаагийн мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг 5,561,448 мал тоолуулсан нь өнгөрсөн оныхоос буурсан үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 2020 онд 6.3 сая мал тоолуулж байсан юм. Энэ удаагийн 2021 оны мал тооллогоор улсын хэмжээнд адуу, үхэр, хонин сүргийн тоогоор улсдаа тэргүүлжээ. Үүнээс

Байгальд учруулсан хохирлын 44 сая төгрөгийг нөхөн төлүүллээ
2021-12-31

Хүрээлэн байгаа орчны эсрэг зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Өвөрхангай аймгийн хэмжээнд зохион байгуулж орон нутгийн түвшинд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний илрүүлэлт, шийдвэрлэлтийг сайжруулах, холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж ажиллалаа.
 

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 28 байшин, 5 гэр усанд автаад байна
2021-12-28

     Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга баг буюу сумын төвийн нутаг Эгийн голд 12 сарын 15-ны өдрөөс эхлэн халиа үүсэж эхэлсэн байна.  Халиа нэмэгдсээр тус сумын 33 өрхийн байшин, гэр усанд автжээ. Тодруулбал тус сумын 2, 4 дүгээр багийн 33 өрхийн 74 том хүн, 94 хүүхэд амьдардаг  28 байшин, 5 гэр усанд автаад байна.

Малчин өрхийн тоо өсчээ
2021-12-28

Нийт малтай өрх 246,2 мянга болж өмнөх оноос 4,2 мянгаар өссөн бол 1000-аас дээш малтай өрх 0,6 мянгаар өсөж, 201-999 малтай өрх 1,4 мянгаар буурсан байна. Малчин өрхийн тоо 7,5 мянгаар буюу 4,2 хувиар өмнөх оны мөн үеэс өссөн дүнтэй байна

Хөвсгөл аймагт 9517 толгой мал шүлхий өвчнөөр өвчилжээ
2021-12-28

Хөвсгөл аймагт шүлхий өвчин 12 суманд 23 голомт бүртгэгдэж 9517 толгой мал өвчлөөд байна. Тус аймагт оношлогдсон шүлхий өвчний анхны тохиолдол Бүрэнтогтох сумын Сангийн далай багт энэ сарын 2-нд бүртгэгдсэнээс хойш 12 сумын нутагт халдвар маш хурдан тархаж буй

Амралтын өдрүүдэд 130 тээврийн хэрэгслийг Эрээн боомтоос татан авчээ
2021-12-27

Эрээн боомтоос арвахоёрдугаар сарын 25, 26-ны өдөр дундын бүсэд импортын ачаатай болон шинэ 0 дугаартай нийт 130 тээврийн хэрэгслийг оруулжээ. Тэдгээр тээврийн хэрэгслийг 26-ны өдрийн 20:00 цагаас эхлэн улсын хилээр нэвтрүүлж, 27-ны өдрийн өдрийн 04:50-д дууссан талаар Замын-Үүд дэх Гаалийн газраас мэдээллээ. Дундын бүсэд орж ирсэн 130 тээврийн хэрэгслээс 125-г нь энэ хугацаанд хилээр нэвтрүүлсэн байна

Ховд аймагт 15 минутын зайтай хоёр удаа газар хөдлөлт боллоо
2021-12-24

Өнөөдөр өглөө Ховд аймагт 15 минутын зайтай хоёр удаа газар хөдлөлт боллоо Өнөөдөр өглөө 08:48 минутад мөн 09:05 минутад Ховд аймгийн Дарви сумын нутагт хоёр удаа газар хөдлөлөө. Эхний газар хөдлөлт 4.9 магнитудын хүчтэй байсан бол хоёр дахь удаагийн газар хөдлөлт 4.3 магнитудын хүчтэй болжээ

Говь-Алтай аймагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2021-12-23

Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн “Яргайт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 46 км-т/ 12.23-ны өдрийн 05:17 цагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:24 цагт ШУА-ийн ООГХ-ээс ирүүлсэн

Хөвсгөл аймгийн 6 суманд Шүлхий өвчний голомт бүртгэгдлээ
2021-12-22

2021 оны 12 дугаар сарын 21-ний байдлаар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Цагаан-Уул, Хатгал, Төмөрбулаг, Шинэ-Идэр, Тосонцэнгэл зэрэг 6 сумын 11 багт нийт 16 голомт үүсэж голомт үүсээд байна. Голомтын болон сэжигтэй бүсэд 571 өрхийн 23395 үхэр, 339 тэмээ, 208344 хонь, 208344 ямаа нийт 343852 толгой мал байгаагаас 200 өрхийн 2574 үхэр, 3141 хонь, 427 ямаа нийт 6142 толгой мал өвчилж 30 өрхийн 421 үхэр, 911 хонь, 82 ямаа нийт 1414 толгой малын шинж тэмдэг арилж, малын хорогдолгүй байна. Нийт өвчилсөн малын 41.9 хувь нь бод, 58.1 хувь нь бог байна

Арванхоёрдугаар сарын 29-ний Лхагва гарагт бүх нийтээрээ амарна
2021-12-20

Арванхоёрдугаар сарын 29-ний буюу ирэх долоо хоногийн Лхагва гараг бүх нийтийн амралтын өдөр байна. Энэ өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ойн баярын өдөр тохионо. 2011 оноос уг баярын өдрийг улс нийтээр тэмдэглэж эхэлжээ.

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэг энэ сарын 23-наас зорчиж эхэлнэ
2021-12-18

Коронавируст халдвараас үүдэн 2020 оны 11 дүгээр сараас эхлэн Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон хэвээр байгаа билээ.

Тэгвэл Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний зорчигч тээврийн хөдөлгөөнийг Улсын Онцгой комиссын даргын тушаалаар “Хот болон орон нутгийн хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг баримтлан хэвийн горимд шилжүүлэх шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ энэ сарын 23-ны өдрөөс эхлэн хэвийн горимд шилжих юм. 

Өвөрхангай аймагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2021-12-17

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын төвөөс зүүн урд зүгт есөн километрт орших Гучин багийн “Задгай” гэдэг газар өчигдөр 22:05 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай Одон орон геофизикийн хүрээлэнгээс 22:13 цагт цахимаар мэдээлсэн байна. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж ОБЕГ-аас мэдээллээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2021-12-16

 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотын Байгал нуур орчимд Ө-51°38’24.0”, У-105°24’36.0” 12.15-ны өдрийн 21:44 цагт 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 21:51 цагт ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн

Хархорин, Завханыг сайжруулсан шахмал түлшээр хангана
2021-12-15

  “Цар тахлын үеийн агаарын бохирдол” сэдвээр төрийн болон олон улсын байгууллагууд зөвлөлдлөө. Энэ үеэр агаарын бохирдлыг бууруулах бодлого хөтөлбөрийн хэрэгжилт, эрүүл мэнд, нийгмийн салбарт үзүүлж буй нөлөөлөл, үр дүн шийдлийг экспертүүд хөндлөө

У.Бямбасүрэн: Нийслэлийн ИТХ-ын ажлын албаны орон тоог 35-аас хэтрүүлэхгүй байхаар тогтоолоо
2021-12-14

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.  Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ажлын албаны бүтэц орон тоо, аймаг сумын Засаг даргын тамгын газрын бүтэц орон тооны хязгаарыг тогтоох тухай тогтоол Засгийн газрын хуралдаанаар гарсан талаар ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн мэдээлэл өгөв.

Улсын хэмжээнд 16 удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгджээ
2021-12-14

Он гарсаар улсын хэмжээнд 16 удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдэж, 3 иргэн амь насаа алдсан байна

2022 оны 1-р сарын 1-нээс төрийн албан хаагчид байгууллагынхаа гадаах зогсоолд машинаа тавихгүй
2021-12-12

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал аймгийн 2022 оны 1-р сарын 1-нээс төрийн албан хаагчид байгууллагынхаа гадаах зогсоолд машинаа тавихгүй талаар сануулга өгчээ. Тэрбээр "2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн албан хаагчид байгууллагын гадна машин тавьдгаа болино. Ажилдаа машинтай ирж байгаа албан хаагчид байгууллагынхаа хашаа, эсвэл ардаа тавих уу? ямар ч байсан байгууллагын гадаах зогсоолд тавихгүй

Архангай аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөв
2021-12-10

Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн “Урд гол” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 71 км-т, Ө-47°12’36.0”, У-100°26’24.0”/ 12.10-ны өдрийн 06:39 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 06:45 цагт цахим шуудангаар ирүүлсэн

Хүрэл зэвсгийн нууцыг хадгалсан Дундговийн музей
2021-12-10

Ч.ҮЛ-ОЛДОХ   Дуу хуурын өлгий гэгддэг Дундговь аймаг Монголын соёл түүхийн хосгүй дурсгалуудын үүцийг тээсэн нутаг юм. Орон нутгийг судлах музей нь барилгаасаа өгсүүлээд   хосгүй нууцын сэжүүрээс  дэлгэсэн, зарим талаар мөнөөх нууцын чинад руу хөтлөх мэт сэтгэгдэл төрүүлнэ

 Увс, Ховд, Баян-Өлгий,Төв аймгуудад зуд болох эрсдэл өндөр байна
2021-12-9

  Зудын эрсдэл их байгаа газарт Баян-Өлгийн Цэнгэл, Булган, Төвийн Баяндэлгэр сумд болон Баян-Өлгийн Алтай, Увсын Сагил, Наранбулаг, Ховдын Булган, Үенч, Цэцэг, Говь-Алтайн Бугат, Завханы Алдархаан, Баянхонгорын Баянлиг, Төвийн Баян, Сүхбаатарын Эрдэнэцагаан сумдын ганц нэг багийн нутаг хамрагдаж байна.

Дорноговьд уул уурхайн чиглэлээр 27 үйлдвэр ажиллаж байна
2021-12-9

Дорноговьд уул уурхайн чиглэлээр боловсруулах үйлдвэр 10, баяжуулах үйлдвэр 11, нүүрс угаах үйлдвэр зургаа, нийт 27 үйлдвэр ажиллаж байна.

Ахуйн зориулалтаар зэрлэг гахай, бор гөрөөс агнуулна
2021-12-9

Булган аймагт ирэх жил ахуйн зориулалтаар 1800 шахам агнуурын амьтдыг агнах, барихаар төлөвлөөд байна

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.