Орон нутаг
Жаргалант сум байгуулагдсаны 44 жилийн ой тохиож байна
2022-1-30

Орхон аймгийн газар тариалан, хөдөө аж ахуйн түшиц сум болох Жаргалант сумыг 1978 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 15-р зарлигаар Улаан толгой сангийн аж ахуйг түшиглэн Эрдэнэт хотын Жаргалант хороо захиргааг байгуулах шийдвэр гарснаар бий болгожээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улсын сайн малчдыг тодруулжээ
2022-1-26

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр/2022.01.26/болж буй. Тэгвэл хуралдаанаар Улсын сайн малчдыг тодруулсан байна

П.Цагаан: Дорноговь аймаг анх удаа өрсөлдөх чадвараар тэргүүлсэн нь хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хөгжил нөлөөлсөн
2022-1-26

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г танилцууллаа. Аймгуудын өрсөлдөх чадвараар Дорноговь, Орхон, Дархан-уул, Өмнөговь аймаг тэргүүлсэн бол Дундговь, Завхан, Булган аймаг сүүл мушгижээ.  Тэр дундаа Булган аймаг гурав дахь жил дараалан хамгийн сүүлд оржээ. Мөн аймгуудын өрсөлдөх чадвар өмнөхөө бодоход дунджаар 9 оноогоор урагшилсан байна. ЭЗБӨЧСТ-ийн Удирдах зөвлөлийн дарга Доктор П.Цагаан: - Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс жил бүр "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г гаргаад арав гаруй жил болжээ

"Иргэд бусдаас урьтаж ачаагаа авахын тулд үнийн хөөрөгдөл үүсгэсэн асуудал гарсан"
2022-1-25

Зам тээврийн хөгжлийн яамнаас Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Ажлын хэсгээс "Замын-Үүдийн чингэлгийн тээвэр саадгүй үргэлжилж байна. Одоогоор халдвар хамгаалал, зохион байгуулалттай холбоотой асуудал үүсээгүй тэнд ажиллаж буй олон хүний хувь нэмэр гэв. Замын-Үүд боомт төдийгүй Замын-Үүд сумыг бүхлээр нь халдвар хамгааллын дэглэм сахиулах шаардлага байна.  Тиймээс хүн болгоны хамтын ажиллагаа харилцан ойлголцол нь бид бүхний цаашдын ажилд чухал учраас иргэдийг хамтран ажиллахыг уриалж байна.

Ханх суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2022-1-24

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн нутаг аймгийн төвөөс хойд зүгт 302 км-т, сумын төвөөс баруун зүгт 58 км-т орших Живлэгийн-Ам гэдэг газар нэгдүгээр 23-ны 15:15 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охин 7 нас хүрлээ
2022-1-24

2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08 цаг 27 минутад Монгол Улс гурван сая хүн амтай болсон. Гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын ууган охин Монголжин бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос албан ёсоор зарлаж байв.  Хүн нэмэгдсэн энэ баярт мэдээг хэвлэлүүд хүргэж байсан бөгөөд тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж охины аав, ээжтэй утсаар ярин баяр хүргэж, Монголжин хэмээх нэр хайрласан билээ

Архангай аймгийн Ихтамир суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2022-1-23

Архангай аймгийн Ихтамир суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

НӨАТ: Буцаан олголтоор 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөг шилжүүлнэ
2022-1-22

НӨАТ-ын тухай хуулийн дагуу улирал бүр иргэдэд хоёр хувийн буцаан олголт өгдөг. Тэгвэл 2021 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг энэ долоо хоногоос олгож эхэлнэ гэдгийг албаныхан мэдээллээ. Энэ удаагийн буцаан олголтоор НӨАТ-ын буцаан олголтоор 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөгийг буцаан олгоно

Баян-Өлгий аймагт 3.4 магнитудын хүчтэй газар хөдлөв
2022-1-22

Баян-Өлгий аймагт өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 09:06:55 цагт газар хөдлөлт бүртгэгдлээ. Газар хөдлөлтийн голомт нь Бугат сумын төвөөс урд зүгд 5 км газарт бүртгэгдсэн бөгөөд 3,4 магнитудын хүчтэй байжээ. Чичирхийлэл Бугат, Өлгий сумын иргэдэд мэдрэгдсэн

1 сая 161 мянган хүүхдийн дансанд мөнгийг нь шилжүүлжээ
2022-1-22

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "1 сая 161 мянган хүүхдийн дансанд 116 тэрбум төгрөгийн шилжүүлэг хийгдлээ. Зарим банкинд ачаалал үүсэж, өнөөдөр мөнгө нь дансанд орсон. Хүсэлтээ нэг, хоёр хоногийн өмнө гаргасан хүмүүсийн мөнгө нэгдүгээр сарын 25-ны өдөр олгогдоно

Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг илрүүлэв
2022-1-21

Архангай аймгийн Цагдаагийн газрын Төвшрүүлэх суман дахь алба хаагчид мал хулгайлсан бүлэг этгээдийг баривчилжээ. Тус хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь энэ төрлийн хэргээр шалгагдаж, ял эдэлж байсан 4 этгээд үйлдсэн байна.   Өнгөрсөн 12-р сарын 2-3-нд шилжих шөнө Төвшрүүлэх сумын малчин Дэлгэрсайханых 9 тооны үхрээ хотноосоо алджээ

"Алтан төлийн эзэн" шагналыг эрэгтэй, эмэгтэй малчинд хоёуланд нь олгоно
2022-1-21

Монголын радиогийн санаачилсан Таван эрдэнэ нэвтрүүлгийн хүрээнд жил бүр “Алтан төлийн эзэд”-ийг шалгаруулдаг уламжлалтай.  44 дэх жилдээ тодруулж буй энэ жилийн "Алтан төлийн эзэд"-ийг Монголын үндэсний радио, Жендэрийн үндэсний хорооноос хамтран гэр бүлээр нь шагнадаг болж байгаагаараа онцлог юм.   Жендэрийн үндэсний хорооноос энэхүү хүндэт шагналыг тодруулахад хамтран уриалан оролцож, санаачилгатай хандаж байгаа нь, төл мал өсгөх хүнд хүчир ажилд хамгийн их хүч хөдөлмөрөө зарцуулдаг гэргий нарын хөдөлмөрийг үнэлж, хамтад нь шагнаж урамшуулан, хөдөлмөрийн тэнцвэртэй үнэлэмжийг бий болгож буй явдал юм.  Алтан төлийн эзэд Цагаан сараар тодорч, шагналаа хүлээн авах юм.  Дашрамд дурдахад, энэхүү шагналын эзэд болох гэр бүлүүд нь мал сүргийнхээ удмын санг дэмжиж, нутаг орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсан, бэлчээрийн ашиглалтыг сайжруулсан, залуу малчдыг дэмжиж сурган малжуулсан, татвараа бүрэн төлж даатгалд хамруулсан зэрэг олон олон шалгууруудыг хангасан байх юм

“Цагаан сар“-аар хот хоорондын хөдөлгөөн хязгаарлах эсэхээ аймгууд өөрсдөө шийднэ
2022-1-19

Халдварын тархалт нэмэгдэж, эмнэлгийн ачаалал ихэссэн учир цагаан сарын баярыг цахимаар тэмдэглэх, олон нийтийн арга хэмжээг хоёрдугаар сарыг дуустал хязгаарлахыг НОК УОК-оос хүсээд буй.

Орхон аймаг өнгөрсөн онд 153 мянган мод тарьжээ
2022-1-19

Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар өнгөрсөн онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэхэд 1.2 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

"Тэтгэврийн зөрүүг арилгаж үе шаттай нэмэгдүүлж өгөхийг шаардаж байна"
2022-1-18

Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нийтийн зориулалттай орон сууцны газрын зохицуулалт, өмчлөлийн асуудлыг тусгаж байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулсан.  Тус хуулийн өөрчлөлтөөр Сууц өмчлөгчдийн холбооны эрх, хүрээг мөн зохицуулж байгаа аж. Хуулийн хүрээнд хийсэн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд нийтийн зориулалттай 335,587 орон сууцны байшин байгаа ба 640 Сууц өмчлөгчдийн холбоо ажиллаж, нийтийн орон сууцны газрыг ашиглаж байна. Нийслэлд 518 СӨХ нийтийн зориулалттай орон сууцны доорх байдлаар 250 га газрыг ашиглаж байгаа гэсэн тооцоо гарчээ.  Тэгвэл нийтийн орон сууцны доод болон орчны газрыг өмчлөгчдөд нь хязгаартай өмчлүүлэх бол СӨХ нийтийн эзэмшлийн газрыг ашигладаг байдлыг болиулахаар хуульд тусгаж байгаа аж

"Эрээн талд гацсан 9000 орчим чингэлэг ачааг гаалийн бүрдүүлэлтийн дарааллаар оруулж байгаа"
2022-1-18

Ачаа тээвэр 11-нээс эхэлснээс хойш эхний өдөрт 24 ачаа тээвэр нэвтрүүлж байсан бол сүүлийн өдөр 69 болтол нэмэгдсэн байна. Хилийн 0 цэгээс чингэлгийг Зэвсэгт хүчний жолооч нар логистикийн төв хүртэл тээвэрлэж буй. Энэ удаад Хятадын тавьсан саналын дагуу Зэвсэгт хүчнээс жолооч ажиллаж байна. Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн тээврийн үнэ 3 сая төгрөг болж буурсан

Ерөнхийлөгч өө, Сэгс цагаан Богд уулыг авраач...
2022-1-18

Баянхонгор аймгийн нутагт орших  Сэгс цагаан Богд уул  газрын зураг хийгээд  шүлэг найрагт   нэр нь үлдэж, бодит байдалд алга болох аюулын ирмэгт очсон тул  нутгийн малчид, иргэд  тэмцсээр нийслэлд ирж  УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид шаардах бичиг өргөн бариад буцжээ. Цар тахлын дөрөв дэх давалгаа “Омикрон”-ы тархалтаас үүдэж сайд, дарга нар биечилж  хүлээж аваагүй

Өвөлжилтийн байдал тогтвортой, өвс, тэжээлийн хангамж хангалттай байна
2022-1-17

Манай улс 70 гаруй сая толгой мал тоолуулсан. Жил бүрийн өвөл хаварт малчдын нөхцөл байдал хүндэрдэг

Амралтын өдрүүдэд Замын-Үүд боомтоор 116 чингэлэг ачааг татан авчээ
2022-1-17

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрээн хотоос Замын-Үүд боомтоор 116 чингэлэг ачааг татан авчээ. Тодруулбал нэгдүгээр сарын 15-ны Бямба гарагт 40 тээврийн хэрэгслээр 59 чингэлэг бүхий 963.4 тонн импортын ачааг Бүс нутгийн ложистикийн төвийн гаалийн хяналтын бүсийн хяналтад хүлээн авсан байна.

Харин Ням гарагт 41 тээврийн хэрэгслээр 57 чингэлэг, 923 тонн ачаа орж иржээ.

Импортын барааны гаалийн бүрдүүлэлт 09:00-24:00 цагт хийгдэж байгааг Замын-Үүд дэх гаалийн газраас мэдээллээ.

Найман аймаг олон нийтийн үйл ажиллагааг хязгаарлаад байна
2022-1-17

Ковид19 халдварын омикрон хувилбарын тохиолдол дотоодод бүртгэгдэж, халдварын давалгаа эрчимжсэнтэй холбоотойгоор зарим аймаг олон нийтийн үйл ажиллагааг цуцалсан. Түүнчлэн цагаан сарыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй болохоо мэдэгдэж, хүнсний зах, худалдааний төвийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан юм. Одоогоор цагаан сар тэмдэглэхгүй болохоо мэдэгдэж, хязгаарлалт тогтоогоод буй аймаг:  Говьсүмбэр аймаг олон нийтийн арга хэмжээг хориглов  Говьсүмбэр аймгийн Засаг дарга захирамж гаргаж Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 13-наас эхлэн тус аймагт олон нийтийн арга хэмжээ зохион  байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглосон байна.  Баянхонгор хязгаарлалт тогтоожээ Баянхонгор аймагт Ковид19 халдварын хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдсэн бөгөөд омикрон хувилбар бүртгэгдсэн

Говьсүмбэр аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглолоо
2022-1-17

Говьсүмбэр аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Г.Батзам захирамж гаргаж “Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 13-наас эхлэн тус аймагт олон нийтийн арга хэмжээ зохион  байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглов.

Хот хоорондын замд тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн зөрчил их байна
2022-1-13

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас суурин доторх болон хот хоорондын замд тээврийн хэрэгслийн хурдыг алсаас хэмжих багаж ашиглан, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна. Өдөртөө дунджаар 20-30 жолооч зөвшөөрөгдсөн хурд хэтрүүлсний улмаас торгуулж байгаа аж

Орон сууцанд гал гарч 5-9 насны 3 хүүхэд угаартжээ
2022-1-12

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн 7 дугаар байрны 3 дугаар орц 1 дүгээр давхрын цахилгаан хуваарилах өрөө шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 11-ний өдрийн 21:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид очиход цахилгаан хуваарилах өрөөнд цахилгааны утас шатаж байсныг 16 минут ажиллаж унтраажээ. Гал түймэрт 9 настай эрэгтэй Ч, 5 настай эрэгтэй Ч, 7 настай эмэгтэй И нар нар угаартсан байдалтай байсныг сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэж өгсөн

Б.Азжаргал: Дархан-Уул аймагт Цагаан сарыг нэгдсэн байдлаар тэмдэглэхгүй, золгохгүй
2022-1-11

Дархан-Уул аймгийн Онцгой комисс хэсэгчилсэн байдлаар өнөөдөр /2022.01.11/ хуралдлаа.Хуралдаанаар сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй, нийтийг хамарсан золголт хийхгүй байх шийдвэрийг гаргав.

Дорнод аймгийн онцгой комиссоос хязгаарлалт тогтоосон шийдвэрүүдийг гаргалаа
2022-1-11

Дорнод аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Дорнод аймагт олон нийтийг хамарсан спорт, урлагийн наадам, хурал цуглаан, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 15 хоногийн хугацаанд хязргаарлаж байгаагаа мэдэгджээ. Мөн худалдаа үйлчилгээний байгууллага, дэлгүүр, бар, ресторан гэх мэт ААН-үүдийн ажиллах цагийг 15 хоног 22:00 цаг хүртэл болгож хязгаарлах шийдвэрийг гаргалаа. 

ТАНИЛЦ: Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бэлнээр авах хүсэлт гаргах заавар
2022-1-11

Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлтийг ehalamj.mn сайт болон ebarimt аппликэшнээр дамжуулан гаргахаар болжээ. 

Хүүхдүүдэд сар бүр олгодог мөнгийг энэ оны долдугаар сарын 1-н хүртэл 100,000 төгрөгөөр олгоод, цаашид тодорхой хувийг хуримтлуулахаар болоод байгаа.

Ураныг газар дор уусган олборлох нь тохиромжтой гэсэн дүгнэлтийг гаргажээ
2022-1-11

Шинжлэх ухааны академиас Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хүхрийн хүчил ашиглан газар доорх уусгалтын аргаар уран олборлох үйл ажиллагаа явуулах талбайн газар нутгийн байгаль орчны суурь нөхцөлийг тодорхойлох, дүгнэлт, зөвлөмж боловсруулах ажлыг хийжээ. ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан "Судалгааны ажлын хүрээнд эхлээд хөрсөнд хүнд металл болон цацраг идэвхт бодис байна уу гэдгийг тогтоох судалгааг хийсэн. Тус төсөл хэрэгжих нутгаас жигд талбайг хамарсан дээж авсан юм

Нэгдүгээр сард тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламж болон хүүхдийн мөнгө олгох хуваарь
2022-1-10

2022 оны нэгдүгээр сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламж олгох хуваарь гарчээ. Улсаас өгдөг тэтгэмжүүдийн ихэнхийг энэ сарын 13-наас олгох юм

Хангай суманд шүлхий өвчний гурван голомт үүсчээ
2022-1-9

Хангай сумын Тэрх багт 2022 оны 1-р сарын 3-4-нд Доод Мухар, Цэгийн мухарт малын гоц халдварт шүлхий өвчний 2 голомт үүсэж, нийт 76 үхэр өвчилсөн байна. Мөн өчигдөр орой Бүлээний баруун эхэд сэжигтэй нэг тохиолдол илэрсэн нь өнөөдрийн байдлаар 25 болж, хурдацтайгаар нэмэгдэж, Тэрх багт 3 дахь голомт үүслээ. Сумын хэмжээнд мал эмнэлгийн эмч, мэргэжилтэн 5 хүн байгаа ба үүнээс 2 мэргэжилтнээ нөөцөд үлдээж, өнөөдрийн байдлаар Тэрх багийн голомтот болон сэжигтэй бүсэд 2 их эмч, 1 зоотехникч вакцин хийх, шүлхий өвчнөөр өвчилсөн малыг эмчилж байна.  Түүнчлэн эдгээр газруудад хяналтын пост ажиллаж, малчдад мэдээлэл хүргэх, шаардлагатай хүнсний зүйлсийг дамжуулах, зөвлөгөө өгөх, хяналт тавих ажлыг гүйцэтгэж байна. Улсын хэмжээнд шүлхий өвчний дархлааны вакцины нөөц дууссан ба суманд 10л вакцин хуваарилсан нь зөвхөн 5000 бод малд (эсвэл 10000 бог малд) хийх тун хэмжээ юм

"Байнгын эмчилгээ, эм тариа хэрэглэдэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дэмжлэгийг зогсоож байгааг эсэргүүцэж байна"
2022-1-7

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэмэгдэл халамжийг багасгаж байгааг эсэргүүцэн мэдээллээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө ТББ-ын Т.Туяажаргал "Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог 180 мянган төгрөгийн дэмжлэгийг цар тахлын хуулиар 100 мянган төгрөгөөр нэмж олгож байсан. Харин 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэлт 100 мянган төгрөгийг олгохоо зогсоосон байна. Байнгын эмчилгээ, эм тариа хэрэглэдэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дэмжлэгийг зогсоож байгааг эсэргүүцэж байна

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.