Орон нутаг
Өмнөговь аймагт түмэн тэмээний баяр болно
2022-2-21

Өмнөговь аймагт "Түмэн тэмээний баяр-2022" өвлийн наадам ирэх гуравдугаар сарын 5-7-ны өдрүүдэд болно.  23 дахь жилдээ зохион байгуулж байгаа уг уралдааныг өмнө нь тус аймгийн Булган суманд явуулдаг байсан аж. Харин энэ удаад илүү өргөн хүрээг хамруулахын тулд аймгийн төвд хийхээр болжээ.  Тэмээний баяр нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх Монголын анхны эвентүүдийн нэг юм

“Хөх сувд-2022" мөсний баярт 10 мянга орчим иргэн, 3000 гаруй машин ирнэ гэж тооцоолжээ
2022-2-21

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж “Хөх сувд-2022” мөсний баярын бэлтгэлтэй танилцлаа.   Тэрбээр, мөсний баярыг үзэж сонирхохоор ирэх жуулчид, дотоодын иргэдийг болзошгүй аваарь осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөөврийн ариун цэврийн байгууламж, хогийн цэг, хогийн сав хүртээмжтэй байршуулах чиглэлд зөвлөмж өгсөн юм.   Одоогоор “Хөх сувд-2022" мөсний баярын бэлтгэл 50 хувьтай байгааг орон нутгийн удирдлага хэллээ. Тодруулбал, 10 мянга орчим иргэн, 3000 гаруй машин ирнэ гэж тооцоолоод, нуурын гадна талбайд зогсоол шийджээ

Эгийн голын ойролцоо 30 жилийн хугацаанд 5 га газар хог хуримтлагджээ
2022-2-21

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төвлөрсөн хогийн цэг нь Эгийн голын эхээс 3.5 км зайд байршиж, 30 гаруй жилийн хугацаанд хог хаягдал нь хуримтлагджээ.

 

 

Тус хогийн цэг нь 5 га талбай эзэлж байна. Хөвсгөл нуураас эх авдаг ганц гол бол Эгийн гол. Эгийн гол урссаар Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Гэвч хогийн цэгийн одоо байгаа байршлаас борооны улирал болон шар усны үерээр хог хаягдал урсаж, Хөвсгөл нуур, Эгийн голыг бохирдуулах нөхцөл болдог байна. Тиймээс төвлөрсөн хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгараад байгаа юм.

 

БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж тус аймагт ажиллах үеэрээ Хатгал тосгоны төвлөрсөн хогийн цэгийн байршлыг нүүлгэн шилжүүлэх талаар судалж, бодит нөхцөл байдалтай танилцсаныг БОАЖЯ мэдээллээ. 

 

Гүйлгээний утгыг зөрүүлж бичсэнээс буруу ойлголт үүссэн болохыг мэдэгдэв
2022-2-19

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч 2020 оны санхүүгийн гүйлгээгээ шилэн дансанд оруулахдаа зарим гүйлгээний утгыг зөрүүлж бичсэнээс иргэдийн дунд буруу ойлголт үүссэн болохыг тус аймгийн ЗДТГ-аас мэдэгдлээ

НӨАТ-ийн 10 сая төгрөгийн азтан маргааш тодорно
2022-2-19

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол энэ сарын 20-нд буюу ням гарагт болно.
Нэгдүгээр сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн баримтуудыг тохиролд хамруулна.
Энэ удаагийн тохирлын супер шагнал нь арван сая төгрөг юм байна.   

Өнөөдрөөс халамжийн мөнгөний олголт эхэлнэ
2022-2-14

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2022 оны хоёрдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг гаргасан байна. Тухайлбал, энэ сард тэтгэвэр, тэтгэмжийг 14-нээс эхэлж олгох нь

Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2022-2-14

Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр 4.4 магнитудын газар хөдлөлт болжээ.

Тодруулбал, тус сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар өчигдөр /02.13-ны/ 20:45 цагт 4.4 магнитудын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 20:51 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хураалттай 32 тонн өвс, 44 шуудай тэжээлээ галд алджээ
2022-2-12

Баянхонгор аймгийн Богд суманд хураалттай өвс, малын бууц шатаж байна гэсэн дуудлага хоёрдугаар сарын 10-ны өдрийн 01:44 цагт аймгийн онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид малчин Т-ийн 7х8 метрийн хэмжээтэй агуулахад очжээ

Хөвсгөл нуурын мөсөн дээр машин, техник зогсоохгүй
2022-2-10

Энэ жил Хөвсгөл нуурт "Хөх сувд" зохион байгуулагдах болсонтой холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан зохих шийдвэрүүдийг гаргахаар ажиллаж байна. Тухайлбал: Нуурын мөсөн дээр машин, техник зогсоохгүй. Машин зогсох талбайг тусгайлан өөр газар бэлдэх Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан (био 00 г.м) зохион байгуулалтыг хийх. “Байгальд хийх арга хэмжээнүүд байгаль орчноо сүйтгэдэг байх ёсгүй юм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Булган-Хөвсгөл чиглэлийн замд халтиргаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагджээ
2022-2-10

Булган-Хөвсгөл чиглэлийн замд нойтон цас орж, цасан шуурга шууран зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдджээ. Иймд жолооч нар анхаарал болгоомжтой зорчих, шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байхыг Булган аймгийн Замын цагдаагийн төвөөс анхаарууллаа. Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангана уу

"Шилийн богд" уулыг чиглэсэн хөдөлгөөн их байна
2022-2-9

"Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн шинийн 8 буюу өнөөдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сум "Шилийн богд" ууланд 500 тээврийн хэрэгсэлтэй 2000 орчим хүн цуглаад байна.
Сүхбаатарын аймгийн цагдаагийн газрын алба хаагчид зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор анхааруулга, санамжийг өгч, хяналт тавьж ажиллаж байна.
Иргэд та бүхэн өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

“Хөх сувд-2022” мөсний баяр ирэх сарын 3-4-ний өдрүүдэд болно
2022-2-9

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор уламжлал болгон “Хөх сувд-2022” мөсний баярын арга хэмжээг зохион байгуулдаг

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох ХУВААРЬ
2022-2-9

Энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг олгох хуваарийг хүргэж байна.

  • Нийгмийн халамжийн тэтгэврийг 2022.02.15, 2022.02.14
  • Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж 2022.02.15
  • Насны хишиг 2022.02.15, 2022.02.24
  • Хүүхдийн мөнгөн хуримтлал 2022.02.17
  • Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж 2022.02.15, 2022.02.24

Дэлгэрэнгүйг доорх зургаас харна уу.

Тархац нутаггүй болсон 52 тарвагыг нүүлгэн шилжүүлснээр тоо толгой нь өсжээ
2022-2-8

Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор тарваганы тархац нутаг хумигдаж, улмаар  идэш тэжээл хайн хот руу орж ирэх тохиолдлууд нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Байгаль орчны газар, БОАЖЯ-наас тархац нутаггүй болсон монгол тарвагыг шилжүүлэн нутагшуулах зөвшөөрлийг авсан. Улмаар Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 52 бодгаль монгол тарвагыг барьж, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт шилжүүлж, нутагшилтын байдалд хяналт мониторинг хийсэн юм

Улаанбаатар-Дарханы замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг намар нээх үүрэг өгчээ
2022-2-7

Зам, тээврийн хөгжлийн сайдаар ахлуулсан шуурхай хуралдаан өнөөдөр боллоо

Баярын өдрүүдэд нийслэл хотоос 30 мянган тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд хөдөлгөөнд оролцжээ
2022-2-7

2021.02.01-05-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 835 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 299 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 31 хүн гэмтэж бэртсэний 15 нийслэлд, 16 орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 414 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 228, орон нутагт 168 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Мөсний зузаан өнгөрсөн оны мөн үеэс 10-50 см нимгэн байна
2022-2-6

Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгой байдлын байгууллагаас анхааруулсаар байна. Манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа ч 2021 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см нимгэн байгаа ажээ

Томоохон зах, худалдааны төвүүд болон сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарь
2022-2-5

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бүх худалдааны төв хоёрдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллахаар төлөвлөжээ. Тодруулбал, “Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 2-ноос 15-ныг хүртэл амарч, 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм. “Барс” худалдааны төв хоёрдугаар сарын 6-наас, “Баянзүрх”, “Бөмбөгөр” худалдааны төвүүд хоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх аж

Хурдан морины уралдаан зохиох гэж байсныг зогсоожээ
2022-2-5

Булган аймгийн нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан зохион байгуулах гэж байсан уячдын үйл ажиллагааг тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зогсоолоо гэж өнөөдөр /2022.01.04/ мэдээллээ. Тус газрынхан Цагдаагийн байгууллагатай хамтран Булган суманд зарим уяачид морь уралдуулахаар төлөвлөж байсныг хориглосон байна

ЦУОШГ: Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
2022-2-5

 Өнөө маргаашдаа Хэнтийн уулархаг нутаг, Халх голын саваар ялимгүй цас орно  хэмээн Цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хоёрдугаар сарын 5-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна

Хилчид сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ
2022-2-4

Энэ сарын 2-нд буюу шинийн нэгний шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн А гэрээсээ гарч сураггүй болсон мэдээллийн дагуу Хилийн 0166 дугаар ангиас эрэн хайх бүлэг томилогдож 4 цаг гаруй эрэн хайсны эцэст олж гэрт нь хүргэж өгчээ.

Архангай аймагт гарсан нийт гэмт хэргийн 25.7 хувийг согтуугаар үйлджээ
2022-2-3

Аймгийн хэмжээгээр 2021 онд нийт 412 гэмт хэрэг гарч, 359 хүн гэмт хэрэгт холбогдсон байна. Үүний дотор хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 124, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 170, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 26, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 45, бусад 47 гэмт хэрэг гарсан байна. Гэмт хэргийн улмаас 22 хүн нас барж, 148 хүн гэмтэж бэртэн улс болон иргэдэд 1351 сая төгрөгийн хохирол учирчээ

100 км тутамд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
2022-2-3

Орон нутгийн замд зорчих иргэд, жолоочийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр 100 км тутамд хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтад алба хаагчид хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж, санамж зөвлөмжийг өгч байна.

Алба хаагчдын үүрэг гүйцэтгэлтэд нэгжийн дарга нар хяналт тавьж, удирдлагаар ханган ажиллаж байна.

Морьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна
2022-2-3

Булган аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид “Сар шинэ-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд морьт эргүүлд гарч нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Зэрлэг гахайн мах, загас тээвэрлэн авч явсан хэргийг илрүүллээ
2022-2-3

02-р сарын 01-ний өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй зэрлэг гахайн мах, загас тээвэрлэн авч явсан үйлдлийг тус аймгийн Лүн сум дахь замын цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.

 

Мөс цөмрөхөөс сэргийлж, иргэдийг буцааж байна
2022-2-3

"Мөс цөмрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Сүхбаатар сумын Хонгор морьт 1 дүгээр баг нүхэн гүүрний хэсэгт хяналтын цэг ажиллуулж коронавируст халдвар /Ковид-19/, мөс цөмрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг материалыг иргэдэд тарааж, зөвлөмжийг хүргэн ажиллаж байна.

Халамжийн тэтгэврийн нөхөн олголтыг иргэдийн дансанд шилжүүлжээ
2022-2-1

Халамжийн тэтгэвэрийн нөхөн олголтын нэмэгдэл 6.1 тэрбум төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлж дууссан талаар ХНХЯ-наас мэдээллээ. Тодруулбал, Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 28-ны хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд олгох амьжиргааг дэмжих 188 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн юм

УОК: Хөдөө орон нутаг руу хөдөлгөөн үйлдэхгүй, гэр гэртээ шинэлэхийг уриалж байна
2022-1-31

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баяр нь коронавирусийн Омикрон хувилбарын тархалт өндөр үед тохиож байна.

Иймд Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабаас иргэдийг хөдөө орон нутаг руу хөдөлгөөн үйлдэхгүй, гэртээ шинэлэхийг уриалав. 

 

Цахимаар мод тарих боломжийг хүн бүрд олгосон “Мод хөтөлбөр”
2022-1-31

"Мод хөтөлбөр" ХХК-аас 50 сая мод тарих хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж байна. Тэрбээр мэдээлэлдээ буян үйлдэгч хэмээх усан бар жилийн босгон дээр Мод хөтөлбөрийг танилцуулж байна. Дэлхий дахинд цөлжилт явагдаж байгаа энэ үед 50 сая мод тарих юм.  Консорциум болон мэргэжлийн таван аж ахуйн нэгж, Хөдөө аж ахуйн их сургууль, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны харьяа Сибирийн Цэцэрлэгжүүлэх хүрээлэнгийн Судалгаа судалгаа шинжилгээний хүрээлэн хамтран А мод хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа

Зуунмод-Улаанбаатар чиглэлд тээвэрлэлт хэвийн үргэлжилнэ
2022-1-31

Зуунмод-Улаанбаатар чиглэлд олон жил тээврийн үйлчилгээг явуулж байсан "Хайрхан зам", "Дөхөм зам" хоршоод тээвэрлэлтийн гэрээгээ цуцалжээ.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.