Цаг уурын байгууллагаас гурваас тавдугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргалаа. Агаарын дундаж температур: III сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгэ, Төв, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, IV дугаар сард нутгийн баруун хэсэгт олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. V сард нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас: IV сард төв болон зүүн аймгуудын нутаг, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, III, IV сард баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад үеүдэд олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. III сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна
УОК-ын шуурхай штаб болон ХХААХҮЯ мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуй нэгжүүдтэй хамтран өвөлжилт хүндэрсэн Сүхбаатар, Дорнод аймгийн зарим сумдаас мал худалдан авах ажлыг зохион байгуулж байна. Тухайн аймгуудын тодорхой цэгт малчдын гараас дундын зуучлалгүй амьд мал худалдан авах ажлын хоёрдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм. Хөдөө аж ахуйн биржид урьдчилан мал зарах захиалга өгсөн малчдын малыг худалдан авахын зэрэгцээ мал ачих цэгүүдийн цасанд боогдсон замыг чөлөөлөх, өвс, тэжээл, түлш шатахууны тээвэрлэлтийг саадгүй хүргэн, мал тээвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Сүхбаатар аймгийн хэмжээнд 9 сум төмөр зуд, 4 сум цагаан зудын байдалтай байна
Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбарыг галдан шатаахыг завдсан хэрэг гарчээ.
Засгийн газрын гуравдугаар сарын 16-ны буюу өчигдрийн хуралдаанаар “Монгол Улсын Иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг баталжээ. Улсын хэмжээнд 2022 онд нийт 32,392 иргэнд 3967.8 га газрыг өмчлүүлэх бөгөөд үүнээс 32,358 иргэнд 3937.3 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй, 34 иргэнд 30.50 га газрыг аж ахуйн зориулалтаар үнээр нь тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна
Өнөөдөр Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын заагт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Эрдэнэ Монгол” ХХК-ийг эсэргүүцэж байгаа болон дэмжиж байгаа иргэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үүдэнд зэрэг хэвлэлийн хурал хийлээ.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын иргэд ашиглалтын тусгай зөвшөөрлөө аваад байгаа “Эрдэнэ Монгол” ХХК-ийг үйл ажиллагаа явуулахыг нь дэмжих, эсэх талаар ахмадууд ба залуучууд гэж хоёр хуваагдаад байгаа гэнэ. Улмаар “Эрдэнэ Монгол” ХХК-ийг дэмжихгүй байгаа ахмадууд ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах саналыг холбогдох яамдуудад хүргүүлэхээр Улаанбаатар хотод иржээ. Харин “Эрдэнэ Монгол” ХХК-ийг дэмжиж байгаа Шинэжинст, Баян-Өндөр сумын залуучуудын хувьд хариуцлагатай уул уурхайг дэмжих замаар орон нутагт ажлын байр бий болгохыг мөн л холбогдох яамдуудад уриалахаар хүрч ирсэн байна. Ингээд өнөөдөр “Эрдэнэ Монгол” ХХК-ийн асуудлаар Баян-Өндөр, Шинэжинст сумын ахмадууд ба залуучуудын дунд багагүй маргаан дэгдэж, хэвлэлийн хурал нь мэтгэлцээн болж хувирав.
“Эрдэнэ Монгол” ХХК-ийн хувьд Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын нутгийн 2007 оноос хойш хайгуулын үйл ажиллагаа явуулж, улмаар “Баян Хөндий” гэх алтны орд илрүүлэн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Ашиглалт малтмал, газрын тосны газраас ашиглалтын тусгай зөвшөөрлөө авчээ. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Шинэжинст, Баян-Өндөр суманд хөрөнгө оруулалт хийх, хувьцаа эзэмшүүлэх, залуучуудыг мэргэшүүлэх сургалтад хамруулах зэргээр хамтарч ажиллаж ирснээс гадна “Баян Хөндий” ордынхоо ашиглалтын үйл ажиллагаагаа эхлүүлбэл 300 гаруй хүнийг ажлын байраар хангахаар төлөвлөөд байгаа гэнэ. Тиймээс хариуцлагатай уул уурхайг түшиглэн ажилтай, орлоготой болохыг хүссэн тус хоёр сумын залуучууд “Эрдэнэ Монгол” ХХК-ийг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа.
Орхон аймагт томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсч БОЭТ-ийн хүүхдийн тасгийн ачаалал тав дахин нэмэгджээ. Уг ханиад нь 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд тархалт өндөртэй байгаагаас гадна маш хурдан хүндэрч, хатгаа болж байгааг Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.
Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, орон нутгийн замд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгааг Дундговь аймгийн цагдаагийн газраас мэдээллээ.
Иймд иргэд жолооч, тээвэрчид та бүхэн зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.
Өнгөрсөн шөнө буюу гуравдугаар сарын 15-нд Дорноговь аймагт энэ жилийн анхны бороо оржээ. Сайншанд, Дэлгэрэх, Эрдэнэ сумдад бороо орсон талаар УЦУОШГ-аас мэдээлсэн байна. Харин Дархан-Уул, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Завхан, Увс, Ховд, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудад цас орж, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгуудад шороон шуурга шуурсан байна
Өнгөрсөн долоо хоногт Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны мэргэжилтнээр ахлуулсан ажлын хэсэг Орхон аймгийн Баян-Өндөр сумын N49°03’24.0, E104°07’08.1, N49°08’0.1 E104°10’18.3 зэрэг хоёр байршилд 150 метр куб шингэн хөлдүүс, бохир ус Эрдэнэт, Хангал голын голдирол дагаж бохирдуулж байгааг тогтоож, хяналтад авчээ.
Улсын бүртгэлийн байгууллагын цахим үйлчилгээг танилцуулах хэвлэлийн бага хурлыг өнөөдөр /2022.03.14/ зохион байгууллаа. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох “E-Mongolia”-г 2020 оны 10 дугаар сард танилцуулж байсан. Уг цахим системд одоогийн байдлаар төрийн 60 гаруй байгууллагын 640 гаруй үйлчилгээг нэвтрүүлсэн байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Говьсүмбэр аймагт “Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн анхдугаар зөвлөгөөн” боллоо. Говьсүмбэр аймгийн нийт газар нутгийн 98 хувь нь их бага хэмжээгээр газрын доройтолд өртөн цөлжөөд байгаа юм. Тиймээс цөлжилт, шар шороон шуурганы давтамжийг бууруулах төлөвлөгөөг аймгийн удирдлагууд боловсруулж 2030 хүртэл хугацаанд 5 сая мод тарихаар болжээ.
Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг дэвсгэрээс ирвэс агнасан хэрэг гарчээ
Өчигдөр Замын-Үүдийн тээвэрчдийн төлөөллийн зөвлөлөөс ЗТЯ-нд шаардлага хүргүүлж өнөөдөр төв талбай дээр шаардлагын хариуг шаардан мэдээлэл хийлээ. Үүнд, “Өчигдөр тээвэрчдийн төлөөллийн зүгээс ЗТЯ-нд 7000 ажлын байраа буцааж авах болон чингэлэг тээвэр гэдэг зүйлээ болиулж, задгай тээвэр буюу хуучин хэвэнд нь эргүүлж оруулахыг хүссэн шаардлага хүргүүлсэн. Тэрний хариуг авахын тулд жагсаж байна
Монгол орон бол өргөн уудам хээр тал, нүүдэлчин соёл уламжлалаа хадгалан авч үлдсэн, Дэлхийд цөөн улсын нэг төдийгүй Евразийн хялганат хээрийн төв азийн хэсгийг төлөөлдөг. Хээр, тал нутаг, нүүдэлчдийн соёл нь Монгол улсын Үндэсний өв уламжлалын бэлгэдэл, цөм нь юм. Дорнод Монголын хээр бол өнөөг хүртэл үндсэн хэв шинжээ авч үлдсэн хээрийн экосистемийн томоохон төлөөлөл бөгөөд бүтэц, биологийн олон янз байдал нь харьцангуй цогц төдийгүй нүүдэлчин соёл иргэншил нь олон зууны турш хэвээр үргэлжилж буй экологи, эволюцийн хувьд маш чухал нутаг билээ. Монгол улс 2014 онд нийт 12 газрыг Дэлхийн өвд бүртгүүлэхээр урьдчилсан жагсаалтанд оруулсан байдаг
Сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна 52 мин Нийгэм 0 ХУВААЛЦАХ ЖИРГЭХ Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газар мотоциклоор зорчиж явсан хоёр хүн сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 8-ны өдрийн 21:29 цагт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 8 алба хаагч, орон нутгийн иргэд, ар гэрийнхний хамт иргэн Л /29 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 09:00 цагаас эхлэн хоёр бүлэгт хуваагдаж, нэгдүгээр бүлэг “Эг”-ийн голд “Улаагчийн-Өвөр” гэдэг газраас зүүн хойд зүгт 120 метрт 13 удаагийн шумбалт хийж, хоёрдугаар бүлэг тус газар 10 км-ийн тойрогт эрлийн ажиллалааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:56 цагт түр зогсоосон байна
Чингэлэг тээврийн эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагаврын талаар “Тээвэрчдийн нэгдсэн зөвлөл”-өөс мэдээлэл хийлээ.
Тээвэрчдийн төлөөлөл: Замын-Үүдийн боомттой холбоотой асуудалд Замын-Үүд сумын иргэд өртөж байна. Тээвэрчдийн хувьд тээвэр зохион байгуулалт дээр хамгийн их хамтарч ажилласан. Гэвч одоо төр, засгийн үйл ажиллагаанд оролцож чадахгүй байна. Тээвэрчид хямд үнийн саналаар Засгийн газартай гэрээ хийсэн. Сүүлдээ тээвэрчдийг шунахай хэмээж одоогийн зохион байгуулалтаас хассан.
Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагын майл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т, Ө-49°32’42.89”, У-103°50’12.28”/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 7-ны өдрийн 16:35 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид “Зэд-Хантай-Бүтээлийн нуруу”-ны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, түймрийг 19:52 цагт цурамд оруулж, гуравдугаар сарын 8-ны 06:00 цагт бүрэн унтраажээ. Түймэрт 15 орчим га талбай шатсан байна. Мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн “Бор-Өндөр” гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг онцгой байдлын байгууллага гуравдугаар сарын 8-ны өдрийн 13:47 цагт хүлээн авчээ
Увс аймагт өчигдөр хоёр удаа газар хөдөлжээ. ОБЕГ-ын газраас мэдээлснээр Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Үүрэг нуур” гэдэг газар буюу аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 километрийн зайд өчигдөр 09:48 цагт 4.5 магнитудын, 13:44 цагт аймгийн төвөөс баруун хойд зүгт 183 километрийн зайд дахин 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлжээ.
"Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр-2022" наадам Улаанбаатар хот, Түргэний аманд байрлах “Монгол-Кувейтийн байгаль хамгаалах төв”- д энэ сарын 12-ны өдөр болохоор болжээ.
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум шар усны үерт автаж нөхцөл байдал хүндэрч эхэлсэн байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 15-аас тус сумын Зүүн хороо баг орчмоор шар усны халиа тогтож эхэлсэн. Сүүлийн үед цаг агаар дулаарсны улмаас шар ус тогтсон газрууд дэлбэрч ихээхэн хэмжээний ус гарч сумын төвийн нийт айл өрхүүд усанд автах эрсдэл үүсжээ. Тус сумын Онцгой комиссоос 700 метр газарт далан босгох ажлыг өнгөрсөн 1 сард орон нутгийн өмчит "Хөх Шишгэд Алтай" ХХК-тай хамтран сумын төвийн айл өрхүүдээс иргэдийг хийсэн
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын зургаадугаар баг Хатгал тосгоны Доод модот булан гэдэг газар хот хоорондын автобус хойд дугуйгаараа мөсөнд цөмөрч суусан тухай дуудлага өчигдөр өдрийн 16.12 цагт онцгой байдлын газарт иржээ. Энэхүү дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид Мөсний баяр болж байгаа газар буюу Хүй толгой гэдэг газраас хөдөлгөөн үйлдэж 5 км замыг туулан очиход иргэн Ж-ийн “Хьюндай” загварын 45 хүний суудалтай автобус “Ашихай” амралтын газраас “Хүй толгой” гэдэг газрын чиглэлд зорчихдоо хориглох тэмдэг байрлуулсан газраар нуурын өрхөнд орж, хойд хоёр дугуй мөсөнд цөмөрч суусан байсныг 5 цаг 36 минут ажиллаж 21:54 цагт татан гаргажээ
Хөвсгөл аймгийн Хатгал тосгон Хөвсгөл нуур дээр уламжлалт мөсний баяр энэ сарын 3,4-ний өдрүүдэд болно. Тухайн өдрүүдэд тус нутгаар цаг агаар хүйтэрч, явган цасан болон шороон шуурга шуурч, хүчтэй салхилан, эрс хүйтрэхийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. Тус аймгийн нутгаар 3-р сарын 3-нд зарим нутгаар цас орно
Монгол Улсад улс төрийн ууган хүчин буюу Монгол Ардын намыг үүсгэн байгуулагдсаны 101 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг 2004 оноос хойш "Эх орончдын өдөр" болгон тэмдэглэсээр ирсэн. ХХ зууны эхэнд монголчууд Манжийн эрхшээлээс гарсан боловч гадаад, дотоод олон хүчин зүйлээс шалтгаалан тусгаар тогтнолоо алдахад хүрээд байсан
Хан хөхийн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргааны албан хаагчид Увс аймгийн нутаг дэвсгэрт орших Алтан элсний ДЦГ, Хан Хөхийн нурууны БЦГ-ын зарим хэсгүүдэд зэрлэг амьтдын идэш тэжээл, амьдрах орчныг сайжруулах зорилгоор өвс, давсаар биотехникийн арга хэмжээ авчээ. Тус үйл ажиллагаанд Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн албан хаагчид хамтран оролцсон аж
Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлтээ EHalamj, Ebarimt системээр дамжуулан гаргаж эхэлсэн. Уг хүсэлтийг сар сард нь гаргах шаардлагагүй, жилээр нь сонгож, баталгаажуулах боломжтой юм
Завхан аймгийн төвөөс урд зүгт 135 км-т, Шилүүстэй сумын төвөөс зүүн хойд зүгт 14 км-т Баян-Улаан багийн “Баян-Улаан” гэдэг газар /Ө-46°51’00.0″, У-97°21’36.0″/ өнөө өглөөний 05:09 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын дагуу Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганыг энэ сарын 23-24-нд Төрийн ордонд зохион байгуулж байна. Монгол Улсын цэнгэг усны 74.6 хувь, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур бол дэлхийн хамгийн гүн бөгөөд цэнгэг устай, хоёр сая жилийн настай, нэн эртний нууруудын нэг юм. Гэвч сүүлийн жилүүдэд огцом өсөн нэмэгдэж байгаа хүний хэрэгцээ, аялал жуулчлал, нуурт живсэн машин техник, хог хаягдал, нуурыг түшиглэн үйл ажиллагаа явуулж буй зарим нэг хариуцлагагүй аж ахуйн нэгж, иргэдийн зүй зохисгүй үйл ажиллагааны улмаас Хөвсгөл нуурын эко систем алдагдах аюул нүүрлэж, нуурын ус ихээр бохирдож, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх боллоо. Иймд Хөвсгөл нуурыг хамгаалах, зүй зохистойгоор ашиглах, хөгжүүлэх зорилгоор энэхүү үндэсний чуулганыг Ерөнхийлөгч санаачлан зохион байгуулж байгаа юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний чуулганыг нээж хэлсэн үгэндээ, "Хөвсгөл нуурын эко системд учирч буй эрсдэл, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж, тогтвортой ногоон хөгжлийн бүс болгон, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай байгаа
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аж ахуй нэгж, байгууллагад зориулсан ойн 12 үйлчилгээ цахимжиж, e-Mongolia платформ орлоо
Орхон аймаг нь БОЭТ-өө түшиглэн, Эрүүл мэндийн яам, Жайка ОУ-ын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг 2018 оноос эхлэн орон нутагт анх удаа зохион байгуулж ирсэн. Дөрвөн жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага, мэдлэгээ ЭМЯ, ЭМХТ, Жайка төслийн баг, нийслэлийн болон орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийн удирдлага, хүний нөөц, эмч мэргэжилтнүүдэд танилцуулах сургалт семинарыг орон нутагтаа хийж байна. Сургалт семинарын үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, АШУИС-ын дэргэдэх Монгол Японы эмнэлгийн сургалт хөгжил хариуцсан менежер Б.Баттогтох, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Л.Оюунбилэг, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал болон БОЭТ-ийн удирдлагууд оролцлоо. БОЭТ-нь сургалт эрхлэх багш боловсон хүчин, резидент эмчийн амьдрах орон байр, сургалтын орчин, шаардлагатай танхим, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан орон нутгийн сургалт эрхлэх байгууллага болсон гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа. Сургалт, семинарын үеэр Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь “Эрчимт эмчилгээний сувилахуй”, Яаралтай тусламжийн сувилахуй” чиглэлээр сургалт эрхлэх гэрчилгээг гардан авсан юм. Ингэснээр Орхон аймаг БОЭТ-нь төгсөлтийн дараах сургалтыг явуулахаас гадна, сувилахуй чиглэлээр сургалт эрхлэх боломжтой болж байна