Нийслэл
Гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байгаа иргэдийн тоо буурч байна
2021-10-14

НОК-оос долоо хоног бүр цар тахлын нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал хийж буй. Өнөөдрийн мэдээллийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, мэргэжилтэн Д.Цэнджав, НОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат, НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар өглөө

М.Мөнгөнтулга: Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 21-24-ний хооронд явагдана
2021-10-14

НЗДТГ-ын Цэргийн штабын батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулгаас тун удахгүй эхлэх цэрэг татлагын талаар тодрууллаа. -2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага хэзээнээс эхлэх вэ? -Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн буюу намрын цэрэг татлага 2021 оны аравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд явагдахаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Үүний дагуу дүүргүүдэд цэрэг татлагын бэлтгэлийг хангах ажлыг зохион байгуулж, бэлтгэл 90 хувьтай байна. 2020 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдаж, цэргийн албаа хаасан цэрэг дайчид маань өнөөдрөөс эхлэн халагдаж байгаа. -Энэ удаагийн цэрэг татлагын онцлог юу вэ? -Энэ удаагийн цэрэг татлага ихээхэн онцлогтой

Д.Сумъяабазар согтууруулах ундааг худалдан борлуулахгүй байх захирамж дахин гаргана
2021-10-14

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалтын ирц 50 хувьд хүрээгүй тул  Сонгуулийн тухай хуулийн дагуу нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-ны өдөр явуулахаар болсон.

Нөөцийн мах бэлтгэх ажилд махны үйлдвэрүүдийг сонгон шалгаруулна
2021-10-14

 Нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэх ажилд хамрагдах хүсэлтэй махны үйлдвэрүүдийг сонгон шалгаруулж байна.

БАРИМТ: Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт холбогдох 1.3 тэрбумын санхүүгийн зөрчил
2021-10-11

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга, төсвийн шууд захирагч Т.Гантөмөр улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийг хууль зөрчин зарцуулсан нь Аудитын шалгалтаар илэрлээ. Цэцэрлэг барих хэмжээний мөнгийг хэрхэн хууль бусаар зарцуулсныг баримттайгаар одоо хүргэе. 

“Сэлбэ” дулааны станцыг ашиглалтад орууллаа
2021-10-8

Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрийг дамнасан нийт 158 га талбайд оршин сууж буй иргэдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангах “Сэлбэ” дулааны станц шинээр ашиглалтад орлоо. Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын гэр хорооллын хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн I үе шатны хүрээнд Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжид холбож байгаа. Сэлбэ дэд төвийн хүрээнд барьсан “Сэлбэ” дулааны станц нь 28 мBт хүчин чадалтай юм. “Сэлбэ” дулааны станцыг байгальд ээлтэй технологиор бүтээсэн

Сайжруулсан түлш борлуулах цэгийг 417 болгож нэмэгдүүлэв
2021-10-7

Өнгөрсөн өдрүүдэд сайжруулсан түлш борлуулах цэгүүдийн тоо цөөн, хангамж, хүртээмж хангалтгүй байгаа нь иргэдийг бухимдуулаад байсан. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр сайжруулсан түлш борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн юм

Ц.Жаргалантуул: Нийслэлд зайны сургалтад бүрэн шилжсэн сургууль байхгүй
2021-10-7

Нэгдсэн шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлснээс хойш коронавируст халдвараар өвчилж буй хүүхдүүд болон зайны сургалтын талаарх мэдээллийг долоо хоногт гурван удаа авдаг байсан

О.Энхзаяа: Нийслэлийн хэмжээнд 170 мянган гаруй хүн гуравдугаар тун хийлгэсэн
2021-10-7

Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг гуравдугаар тун буюу нэмэлт дархлаажуулалтыг наймдугаар сарын 16-наас хийж эхэлсэн. Гэвч иргэдийн гуравдугаар тунд хамрагдалт муу байна

Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ
2021-10-7

“Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Агаар орчны асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө болон нийслэлийн төвийн зургаан дүүргийн Засаг дарга, Засаг даргын орлогч нартай өргөтгөсөн хурал хийлээ. Нийслэлийн хэрэглэгчдийг сайжруулсан түлшээр хангахад салбар хоорондын уялдаа холбоог шуурхай удирдлагаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг өчигдөр Засгийн газраас байгуулж, ахлагчаар нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийг томилсон юм. Уулзалтаар дүүргүүд дэх түлш борлуулах цэгүүдийн хүрэлцээ, нөөцтэй холбоотой нөхцөл байдал ямар байгааг дүүргүүдийн удирдлагууд мэдээлэл өгөв.Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлш борлуулах 412 цэг ажиллаж байна

Мянган боломжийн түлхүүрийг атгуулагч багш танд баярын мэнд хүргэе
2021-10-5

Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн мэргэд соён гэгээрүүлэгчид ээ!

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэллээ
2021-10-4

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд үг хэлэх үеэрээ 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарьж, ургуулахаар төлөвлөсөн талаараа дурдсан

Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлнэ
2021-10-1

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргээс удирдан, цахимаар зохион байгуулав

Халдвар авах иргэдийн тоо нэмэгдсэн ч дархлаажуулалтад хамрагдалт сул байна
2021-9-30

Нийслэлийн Онцгой комисс /НОК/ цаг үеийн асуудлаар долоо хоног бүр мэдээлэл хийж байхаар болсон. Өнөөдөр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, НОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат, НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар  нар коронавирусийн тархалтын нөхцөл байдал, хэвтэн эмчлүүлэгчдийн орны хүрэлцээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Коронавирусийн халдварын эсрэг авах хариу арга хэмжээний хүрээнд НОК болон НЭМГ-аас 11 төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Үүнд халдвараас сэргийлэх сургалт сурталчилгаа, молекул биологийн лабораторийн шинжилгээ, халдвар илрүүлэх шинжилгээ, халдварын эсрэг дархлаажуулалт, өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тандалт, хариу арга хэмжээ, тусгаарлан эмчлэх байр, хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ, хэвтэн эмчлүүлэх ор зохицуулалт, эмийн сангуудын хамтын ажиллагаа орно

Нийслэлийн онцгой комиссоос 12.00 цагт мэдээлэл хийнэ
2021-9-30

Нийслэлийн онцгой комиссоос 12.00 цагт мэдээлэл хийнэ. НОК-оос нийслэл дэх коронавирусийн нөхцөл байдал, орны хүртээмж, эрүүл мэндийн салбарын ачааллын талаар мэдээлэл хийх гэж байна

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 96.5 хувьтай байна
2021-9-25

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сайжруулсан шахмал түлшний 56 мянган тонны нөөцтэй байна. Нөөцийн хэмжээг 80 мянган тоннд хүргэхээр ажиллаж байгааг хэллээ

Д.Сумъяабазар: Бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, уян хатан зохицуулалт хийх хэрэгтэй байна
2021-9-24

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Ирэх сарын 25-н гэхэд өвөлжилтөд шаардлагатай бодис, давс зэргийг нөөцөлнө -Шугам сүлжээний засвартай холбоотойгоор зарим өрхийн халуун ус ирээгүй байгаа. Энэ асуудал хэзээ шийдэгдэж, айлууд халуун устай болох вэ? Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр: -Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 57 орон сууцны барилга, дөрвөн сургууль, нэг цэцэрлэг халаалтаа аваагүй байна

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 96.5 хувьтай байна
2021-9-24

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сайжруулсан шахмал түлшний 56 мянган тонны нөөцтэй байна

Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох ерөнхий төлөвлөгөөний төсөлд иргэдээс санал авна
2021-9-24

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагын баг “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлыг тогтмол зохион байгуулж байгаа. Тэгвэл өнөөдөр тус хурал болж, өвөлжилтийн бэлтгэл, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө, “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар  мэдээлэл хийлээ

Их монгол улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбох авто замын ажил 40 хувьтай үргэлжилж байна
2021-9-23

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 11, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүргийг холбогдох албаныханд өгсөн. Учир нь тус хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай бөгөөд энэ нь түгжрэл үүсгэх шалтгаан болдог байна

Автобусны буудлуудад хөөстэй цэвэрлэгээ, ариутгал хийж байна
2021-9-23

“Ковид-19” халдварын цар тахалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбайд ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийх үүргийг холбогдох албаныханд өгсөн. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас автобусны буудлуудад хөөстэй угаалга, цэвэрлэгээ хийж байна

Нийслэлийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа
2021-9-23

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд Нийслэлийн 2020  оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах  тухай тогтоолын төслийг өргөн барилаа. Энэ үеэр Хотын дарга “Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасны дагуу тогтоолын төслийг хууль, дүрмийн хүрээнд боловсруулан, өргөн мэдүүлж байна. Үүнд Нийслэлийн 2020 оны шуудын төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай саналыг боловсруулж, өргөн барьж байгаа юм

“Ухаалаг хот” хэлэлцүүлэг боллоо
2021-9-18

“Салбарын цахим шилжилт” хэлэлцүүлгийн хүрээнд “Ухаалаг хот” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн модератороор Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр ажиллав

Авто зогсоолыг ил, давхар, газар доорх гэсэн гурван хэлбэрээр хөгжүүлнэ
2021-9-18

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хуралдааны эхэнд “Хөгжлийн үүд” жишиг орон сууцны бүс байгуулах техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/  болон барилгажилтын төслийн талаар хэлэлцэв. “Хөгжлийн үүд” жишиг суурьшлын бүсийн барилгажилтын төслийг дэмжлээ Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд шинэ суурьшлын бүсийг нийт таван газарт байгуулахаар төлөвлөж буй

Гурван чиглэлд автобус 05:30-00:30 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна
2021-9-14

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ойрын хугацааны 15 зорилтын нэг нь нийтийн тээврийн үйлчилгээг уртасгасан цагт шилжүүлэх юм. Тэрхүү зорилтын хүрээнд зорчигч олонтой, ачаалал ихтэй гурван чиглэлд автобус уртасгасан цагаар иргэдэд үйлчилж эхэллээ

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.