Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа болон “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг 24 цагийн турш өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Тус дугаарт аравдугаар сарын 21-27-ны хооронд нийт 1550 иргэн хандаж мэдээлэл авсан байна
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд иргэд, олон нийтээс санал аваад яг нэг сар болж байна. Энэ хугацаанд иргэдийн оролцоо ямар байсан хийгээд ямар асуудалд хамгийн их анхаарал хандуулсан талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаатай ярилцлаа. -Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний явц болон иргэдийн санал асуулгын талаар эхлээд ярилцъя? -Улаанбаатар-2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил 2018 оноос эхэлсэн
НИТХ-ын ээлжит Х хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Ковид-19” халдварын нөхцөл байдлын тухай байлаа. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар нөхцөл байдал ямар байгааг мэдээлэв. Аравдугаар сарын 27-ны байдлаар нийслэлийн хэмжээнд батлагдсан тохиолдол 311.038, үүнээс хүүхэд 66.137, жирэмсэн эх 4569 байна
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 382 жилийн ой өнөөдөр тохиож байна. Уг ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. Мэндчилгээнд, "Эрхэм хүндэт нийслэл Улаанбаатар хотын иргэд ээ, улаанбаатарчууд аа! Улаанбаатар хотын төр захиргааны байгууллагын ажилтан, ажиллагсад, их хотын сайн сайхан, хөгжил дэвшил, хүн ардын төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж буй төрийн нийт албан хаагчид, эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа хүчний байгууллагын алба хаагчид, цэцэрлэг, сургуулийн багш, ажилчид, эрдэм номд шамдан суралцаж буй оюутан, сурагчид, хөдөө, орон нутгаас шилжин ирэгсэд, өв уламжлалаа дэлгэрүүлж, үүх түүх хуучлан суугаа өтгөс буурал Та бүхэндээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн баярын мэндийг хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Өдгөө Монгол Улсын нийт хүн амын 47.5 хувь нь оршин суудаг, ДНБ-ий 66.2 хувийг бүрдүүлдэг нийслэл хотын маань түүх 1639 оноос эхтэй бөгөөд түүх шастирт “Монгол гүрний төв цэг Их, Бага Монгол уулын хормой, Ширээт цагаан нуурын хөвөөнөө Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарын “Өргөө” шар бүсийн ордыг байгуулав” хэмээн тэмдэглэсэн нь өнөөгийн Улаанбаатар хотын эхлэл юм
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 382 жилийн ой өнөөдөр тохиож байна Улаанбаатар хотын түүх бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын төвийн түүх, монголчуудын бэлгэдэл юм. Улаанбаатарын үндэс суурь Хүрээ буюу Өргөөний тухай түүхэн сударт 1649 оноос тэмдэглэж эхэлсэн байдаг
НИТХ-ын ээлжит Х хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа танилцуулсан юм. Тэрбээр “2020 оны байдлаар Монгол Улсын ДНБ-ий 66 хувийг нийслэл хот дангаараа бүрдүүлж байна
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх танилцуулгыг хэлэлцэв
Баянгол дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас зохион байгуулсан Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт өндөрлөлөө.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НЗДТГ-тай хамтран нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт ойг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг “Нийслэл хотын шилдэг гэр бүлийг алдаршуулах” ёслол боллоо. Ёслолын үеэр нийслэлийн Хүмүүнлэг, Оюунлаг, Бүтээлч, Спортлог, Өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч гэсэн таван номинацид шалгарсан 11 гэр бүлийг олон нийтэд алдаршуулан, хүндэтгэл үзүүлэв
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын талаар Нийслэлийн Агаар, орчны асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцууллаа. Сайжруулсан түлшний 62 мянган тонны нөөц байгаа аж. Мөн 35 тээврийн компанитай сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийн гэрээ байгуулан 200 мянга гаруй өрхийн түлшийг түгээн тээвэрлэж, хомсдол үүсэхээс сэргийлэн ажиллаж байна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Зөвлөлийн хурлын эхэнд Газрын харилцаанд цахим үйлчилгээг нэвтрүүлэх тухай хэлэлцсэн юм
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний төгсгөлд хотын дарга ирэх долоо хоногт цаг үеийн дараах ажлуудад анхаарч ажиллахыг үүрэг болгов.
Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын хоёр хувийн буцаан олголтыг иргэдэд 2020 оноос эхлэн улирал бүр олгож эхэлсэн. Энэ оны гуравдугаар улиралд урьдчилсан байдлаар 1.120.907 иргэнд 56.3 тэрбум төгрөгийн буцаан олголтыг аравдугаар сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна. НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамд “Албан татвар төлөгчийн буцаан олголт авах урамшууллын дүнгээс татвар төлөгчийн хүсэлтээр бусад төрлийн албан татвар, төлбөр, хураамжид суутган тооцож болно” гэсэн нэмэлт, өөрчлөлт орсон
Нийслэлийн захирагчийн ажлын албанаас жил бүр зохион байгуулдаг "Манай хороо-Миний гудамж", " Шилдэг хороо, хэсгийн ахлагч нарын шилдэг баг" аяны нэгдсэн дүн гарч, Нийслэлийн "Шилдэг дүүрэг"-ээр Сонгинохайрхан дүүрэг шалгарлаа.
Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон “Ковид-19”-ийн цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /НҮНТ/-ийн дарга Б.Ууганбатаас зарим зүйлийг тодрууллаа. -1800-1200 тусгай дугаарын ачаалал хэр байна, энэ долоо хоногт хэдэн дуудлага хүлээж авсан бэ? -2021 оны аравдугаар сарын 14-20-ны хооронд 1800-1200 тусгай дугаарт нийт 1556 иргэн хандаж, мэдээ, мэдээлэл авсан. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 18 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.20 минут байна. Мөн тус хугацаанд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 29 иргэн хандаж, есөн иргэн автомат хариулагчаас, 20 иргэн оператор ажилтантай холбогдон мэдээлэл авлаа. Иргэд дархлаажуулалтын болон ковидын шинжилгээний цэгийн байршил, ажиллах цагийн хуваарийн талаарх нарийвчилсан мэдээллийг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботоос авах боломжтой. -Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэдэд 2021 онд хамгийн их үзүүлсэн үйлчилгээ юу байсан бэ? -Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв төрийн 47 байгууллагын 456 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Энэ онд нийт 1.252.002 үйлчилгээ үзүүлснээс 493.630 буюу 39.4 хувийг улсын бүртгэлийн үйлчилгээ эзэлж байна. Улсын бүртгэлийн газар нь иргэний бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр нийт 51 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг
Тодруулбал Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Р.Чингис өөр албан тушаалт томилогдохоор болсонтой холбогдуулан ажилаа өгөхөөр болжээ.
НОК-оос зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр НЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт 6001 ороор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан бол энэ долоо хоногт 6098 ор байна
НОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна /2021.10.21/
НЗДТГ-аас “Хүний эрх ба ялгаварлан гадуурхалт”, “Гэрч хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны онцлог ба ялгаа” сургалтыг өнөөдөр нийслэлийн харьяа нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад зориулан цахимаар зохион байгууллаа. Сургалтад 200 гаруй ажилтан, албан хаагч оролцож, хуульч, судлаач Л.Галбаатар илтгэл тавьсан юм
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд ажиллалаа. Тодруулбал, тус хороодод улсын сургууль, цэцэрлэг барих асуудлыг шийдвэрлэхээр нөхцөл байдлыг газар дээр нь очиж үзсэн юм. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо нь 26 мянган хүн амтай бөгөөд 7500 нь 18 хүртэлх насны хүүхдүүд
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд иргэдээс аравдугаар сарын 29-нийг дуустал цахимаар болон харьяа хороогоор дамжуулан санал авч байна. Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд иргэн бүрийн санал чухал юм
Цастай зэрэгцэн нийслэлчүүдийн хувьд замын халтиргаа гулгаа, автомашины түгжрэл үүсдэг. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газрынхан үүрээс эхлэн хотын замуудад халтиргаа үүсэхээс сэргийлж, зориулалтын бодис болон давс цацаж эхэлжээ. Өнөөдөр нийт 29 тонн давс, бодис цацаж буй юм. Нийслэлийн хэмжээнд зориулалтын бодисын нөөцийн хэмжээ 2253.5 тонн байгаа бол 583 тонн давс нөөцөлжээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-ын Цэргийн штабаас өнөөдөр нийслэлийн цэрэг татлагын товчооны нэгдсэн хурлыг зохион байгууллаа. Тус хурлаар 2021-2022 оны хугацаат цэрэг татлагыг хэрхэн зохион байгуулах, цэргийн анги, цэрэг татлагын комиссууд хэрхэн ажиллах, юунд анхаарах талаар хэлэлцлээ. Энэ үеэр мөн 2020-2021 оны цэрэг татлагаас халагдан ирсэн цэргүүдийг хэрхэн хүлээж авсан талаар мэдээлсэн юм
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа. Гэр хорооллын иргэдийг ая тухтай өвөлжүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад онцгой үүрэгтэй сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаарх мэдээллийг шуурхай зөвлөгөөний эхэнд сонслоо. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлшний нийт 500 борлуулалтын цэг ажиллаж байна
-Нийслэлийн тэнд хогтой, энд гэрэлгүй байна гэхээс биш, хийж бүтээж, болгож, болж байгааг харах хүн ховор- Нийслэл Улаанбаатар хотын 25 дахь дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч хэмээх албан тушаалд анхлан томилогдож байсан Цэрэндэмбэрэлийн Баасанжавтай ярилцлаа. Тэрбээр 1992-1996 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, 1996-2000 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж, 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон, Нийслэлийн хүндэт иргэн юм
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд нийслэл хотод 2021 онд улс, нийслэлийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сан, авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын гүйцэтгэл, үр дүнд хяналт шалгалт хийсэн тухай Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулсан
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд 2021 оны есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 29-ний хооронд иргэд, олон нийтээс цахимаар болон харьяа хороогоор дамжуулан санал авч байна. Иргэд цахимаар санал өгөхдөө Ulaanbaatar2040.mn эсвэл Manaikhoroo.mn цахим хуудсаар зочлон, товч танилцуулга болон видео танилцуулга цэсийг сонгон Ерөнхий төлөвлөгөөний төсөлтэй танилцсаны дараа санал өгөх цэсийг сонгон саналаа өгнө
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал авах хяналтын тооллого хийхтэй холбогдуулан аравдугаар сарын 16-ны бямба гарагт нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамж гарлаа.