Америкийн ISA академийн тоглогч Ш.Энхийн-Од NCAA буюу Америкийн оюутны лигт Dayton-ий их сургуулийг төлөөлөн тоглохоор боллоо. Ингэснээр Монгол тамирчин АНУ-ын мэргэжлийн лиг NBA-д хөл тавихад нэг алхам ойртож байгаа юм.
Улмаар хөтөлбөрт хамрагдсан тамирчид 2022 оны 3 дугаар сард АНУ дахь Nike компанийн байранд зочилж, эмэгтэй тамирчдын бизнесийн сүлжээ уулзалтад оролцох юм. О.Хулангийн хувьд Австралид суралцаж байсан, англи хэлний өндөр мэдлэгтэй нь энэхүү хөтөлбөрт тэнцэхэд нөлөөлжээ. МҮОХ-ноос эмэгтэй тамирчдаа тус хөтөлбөрт тогтмол хамруулахыг зорьж байна. “Women Athletes Business Network” хөтөлбөрт 3х3 сагсан бөмбөгийн тамирчин, “Токио-2020” олимпын Монголын багийн тугч Онолбаатарын Хулан хамрагдахаар боллоо. “Ernst and Young” олон улсын аудитын байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй эмэгтэй тамирчдыг дэмжих уг хөтөлбөрийн талаар ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг “Токио-2020” олимпын наадамд оролцсон эмэгтэй тамирчдад мэдээллийг танилцуулж, тамирчдын анкетийг илгээсэн юм байна
Олон улсын оюутны спортын холбооноос өчигдөр орой БНХАУ-ын Чендү хотноо 2022 оны зургаадугаар сарын 26-наас долоодугаар сарын 6-нд болох дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадамд оролцох спорт тоглоомын төрлүүдийн багуудын нэрсийг зарлалаа. Дэлхийн шилдэг 24 баг оролцдог эрэгтэй сагсан бөмбөгийн багуудын жагсаалтанд Монгол Улсын баг эрэгтэй баг багтаж, тус наадамд оролцох эрхээ авлаа. Энэхүү эрхийг авахын тулд Монголын оюутны спортын холбооноос ихээхэн анхаарал хандуулан, олон сарын өмнөөс хөөцөлдөж, наадамд оролцуулах ажлыг ийнхүү амжилттай зохион байгууллаа. Универсиад наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд Ази тивээс Япон, БНХАУ, БНСУ, Хятадын Тайвань болон манай улсын таван баг оролцоно
“Монголын сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо”, “Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо” нэгдэж дээд лигийн тэмцээнийг Спортын төв ордонд зохион байгуулахаар болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Сагсан бөмбөгийн ФИБА 3х3 төрлийн Мексикийн Их дуулга тэмцээн энэ сарын 7-8-ны хооронд үргэлжлэн явагдаж байгаа билээ.
NBA-н шинэ улирал эхлээд төдийлөн хугацаа өнгрөөгүй ч “Үнэ Цэнтэй Тоглогч”-ийн өрсөлдөөнд шилдэг тоглогчид хэдийнээ байр сууриа тогтоож эхлээд байна. Ингээд та бүхэнд NBA-н “Үнэ Цэнтэй Тоглогч”-ийн өрсөлдөөний эхний 5 тоглогчийг танилцуулъя.
Сагсан бөмбөгийн ФИБА 3х3 төрлийн Мексикийн Их дуулга тэмцээн энэ сарын 7-8-нд болно
Монголчууд багийн спортоор олимпод оролцох нь бидний хувьд мөрөөдөл байсан. Холын тэр мөрөөдлийг 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг биелүүлж “Токио-2020”-д улсаа төлөөлөн оролцсон билээ
Монголын сагсан бөмбөг нэг дээвэр дор нэгдэж, мэргэжлийн нэг лигтэйгээр урагшлахаар болсон нь хөгжлийн шинэ алхмын эхлэл “Монголын сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо”, “Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо”-ны нэгдсэн "ДЭЭД ЛИГ" эхлэх тов гарлаа Тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 18-нд "СПОРТЫН ТӨВ ОРДОН"-д болно.
“Бруклин Нетс” багийн хамгаалагч Кайри Ирвинг “COVID-19”-ийн вакцинаас татгалзах шийдвэр гаргасантай холбогдуулан дасгал сургуулилт хийх болон тус багт тоглохыг хориглосон гэж “Бруклин Нетс” багийн удирдлагууд мягмар гарагт мэдэгджээ. "Кайри Ирвинг хувь хүнийхээ үүднээс өөрийн сонголтыг хийсэн учир бид түүний сонгох эрхийг хүндэтгэнэ" гэж тус багийн ерөнхий менежер Шон Маркс дурджээ. " “COVID-19”-ийн вакцин хийлгүүлэхээс татгалзсан шийдвэр нь одоогийн байдлаар түүнийг багийн бүрэлдэхүүнд байх боломжийг хязгаарлаж байгаа бөгөөд бид багийнхаа аль ч гишүүнийг ийм байдалд оруулахыг зөвшөөрөхгүй" гэж Шон Маркс нэмж хэлжээ. Нью-Йорк хотын өнгөрсөн сарын сүүлээр гаргасан хэд хэдэн захирамжийн дагуу тоглогч, шүүгч, дасгалжуулагч, арын албаныхан цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэхдээ дор хаяж вакцины эхний тунг хийлгэсэн байх шаардлагатай бөгөөд уг шийдвэрийн хүрээнд Кайри Ирвингийн тоглох эрхийг хязгаарлажээ. Захирамжийн хүрээнд "Barclays Center" нь цэнгэлдэх хүрээлэнд тооцогдож байгаа аж. Мөн “Тоглогчид орон нутгийн вакцинжуулалтын шаардлагыг дагаж мөрдөхөөс татгалзсан тохиолдолд өнжсөн тоглолтын цалинг олгохгүй” гэж Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос /NBA/ мэдэгджээ. Үүний зэрэгцээ Нью-Йорк Никс, Лос-Анжелес Клипперс, Голден Стэйт Уорриорз зэрэг багуудын бүх тоглогчид вакциндаа бүрэн хамрагдсан болохыг онцолсон байна
Монголын сагсан бөмбөгийн холбоодын хоорондын маргаан, үл ойлголцлын улмаас манай тамирчдыг 5×5 төрлөөр тэмцээнд оролцох эрхийг FIBA тодорхойгүй хугацаагаар хасаад байсан билээ. Үүний улмаас манай тамирчид 2014 оны Инчоны Азийн наадмаас хойш 5×5 төрлөөр гадаадын тэмцээнд оролцолгүй өдий хүрээд байсан юм
Toim.mn сайтаас бэлтгэн хүргэдэг “Бидний нэг” контентын энэ удаагийн дугаарт Монгол Улсын Сагсан бөмбөгийн 3х3-ын шигшээ багийн тамирчин Б.Ариунцэцэг оролцоо. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U23 насны ангилалд Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн тамирчид гайхалтай амжилт үзүүлж дэлхийн 206 орны тамирчдыг чансаагаараа тэргүүлж билээ.
Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 Дэлхийн чансаа 2021 оны есдүгээр сарын 18-ны өдөр шинэчлэгджээ. Дэлхийн 212 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУСБХ буюу ФИБА-гийн 3х3 чансааны U23 хүртлэх эмэгтэй чансааг Монгол улс #1-ээр тэргүүлж эхэлсэн бахархалтай мэдээг ФИБА цацлаа. Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо U21, U23 насны ангилалын 2 багаа ФИБА-гийн өндөр чансаа оноо олгох тэмцээнүүдэд өрсөлдүүлсэн. U21 хүртлэх насны шигшээ баг Франц, Румын улсуудад болсон Европын бүсийн FIBA 3x3 U21 Nations League цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож улсынхаа оноог ахиулсан юм. Харин С
Монгол Улсын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэй шигшээ баг “FIFA 3x3 U23 Nations league” тэмцээнд Ази/Африкийн конференцид өрсөлдөж авсан оноогоороо финалд оролцохоор шалгараад байгаа билээ. “FIFA 3x3 U23 Nations league” тэмцээн буюу U23 насны шилдгүүдийн “тулаан” өнөөдөр, маргааш Румын Улсын Бухарест хотноо болно. Тус тэмцээнд өрсөлдөж буй Монголын баг өнөөдөр 19:15 цагт Чех, маргааш 01:15 цагт Египет, 16:20 цагт Францын багтай тоглоно
Монгол Улсын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэй шигшээ баг “FIBA 3x3 U23 Nations league” тэмцээнд Ази/Африкийн конференцид өрсөлдөж авсан оноогоороо финалд оролцохоор шалгараад байгаа билээ.