Ази
Японы зүүн хойд нутагт газар хөдөлжээ
2021-10-6

 Японы зүүн хойд нутагт 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас гурван хүн гэмтэж бэртсэн ч цунамийн аюул нүүрлээгүй, байшин барилга ноцтой эвдэрч сүйдээгүй гэж холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ.     Японд газар хөдлөлтийн эрчмийг долоон шатлалаар үнэлдэг бөгөөд лхагва гаргийн 2:46 цагийн орчимд болсон газар хөдлөлтийг таваас дээш түвшинд ангилсан байна. Цаг уурын агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт Иватэ мужийн эргээс холгүй 56 километрийн гүнд байжээ.   Газар хөдөлсний дараа “Tohoku” цахилгаан эрчим хүчний компани Аомори, Мияги муж дахь атомын цахилгаан станцуудын үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол үүсээгүй гэдгийг мэдээлсэн байна

Фумио Кишида Японы эрх баригч намын даргаар сонгогдов
2021-9-29

Японы Гадаад хэргийн сайд асан Фумио Кишида эрх баригч Либерал Ардчилсан намын шинэ даргаар сонгогдож, дараагийн Ерөнхий сайд болохоор боллоо.   Тэрбээр намын даргыг сонгох хоёр дахь шатны санал хураалтаар 427 саналаас 257-г нь авч ялжээ. Түүний өрсөлдөгч Японы Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд асан Таро Коно 170 санал авсан байна

Токиод өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо буурчээ
2021-9-20

Японы нийслэл Токио хотод сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 565 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 502 тохиолдлоор буурсан үзүүлэлт гэж тус хотын засаг захиргаанаас ням гарагт мэдээлжээ.

"Time" сэтгүүлийн дэлхий нөлөө бүхий удирдагчаар нэрлэсэн Абдула Барадар амьд уу
2021-9-17

Амьд эсэх нь тодорхойгүй байгаа  Талибан хөдөлгөөний удирдагчдын нэг Абдула Гани Барадарыг “Тайм” /Time/ сэтгүүл өчигдөр дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад оруулжээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Талибуудын байгуулсан Хасан Ахундын  тэргүүлсэн Засгийн газрын нэгдүгээр орлогч сайдаар томилогдоод байсан юм.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.