Япон улсад энэ Мягмар гаригт омикрон вирусийн анхны тохиолдол бүртгэгджээ. Эх сурвалжийн мэдээлснээр Ням гаригт Токиогийн Нарита нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Намиби улсын дипломатч Covid-19-ийн шинжилгээ өгч, хариу нь шинэ төрлийн мутацид орсон омикрон хувилбар болох нь тогтоогджээ. Омикрон хувилбарын тархалтаас сэргийлж Японы засгийн газар арваннэгдүгээр сарын 30-наас нэг сарын хугацаатай гадаадаас жуулчид хүлээн авахгүй гэдгээ зарлаад байна.
Японы хэсэг судлаачид өөрсдийнх нь боловсруулж буй вакцин нь ДОХ өвчнийг үүсгэгч хүний дархлал хомсдолын вирусийг /ХДХВ/ сармагчны биед амжилттай устгасан талаар мэдээлжээ.
Эрээн хотын төмөр замын боомтоор зориулалтын сав баглаа боодолгүй нүүрс, алт, зэс, нефть, төмөр, химийн бордоо, хувцас...
Өмнөд Солонгос нохойн махнаас татгалзах талаар бодож байнаӨмнөд Солонгост нохойн мах идэхийг хориглох зөвлөх байгууллага нээгдэж байгаагаа зарлалаа2 Зураг: PixabayӨмнөд Солонгост тэд нохойн махнаас зайлсхийх асуудлыг авч үзэх зөвлөх байгууллага нээхээр төлөвлөж байна. Энэ тухай Өмнөд Солонгосын Yonghap агентлаг мэдээлэв. Ерөнхий сайд Ким Бу Гём засгийн газрын хуралдаан дээр хэлэхдээ, уг эрхтний гол үүрэг бол нохойн махыг хориглох асуудлаар олон нийтийн зөвшилцөлд хүрэх явдал юм
Хятад улсад өнгөрсөн онд төрөлтийн түвшин урьд бүртгэгдэж байгаагүй хэмжээнд хүрч буурчээ. Тус улсын эрх баригчид гэр бүл төлөвлөлтийн хамгийн хатуу чанд зохицуулалтуудын нэгд тооцогддог “нэг гэр бүл-нэг хүүхэд бодлогоо” 2016 оноос сулруулж, хосуудад хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн юм. Мөн энэ оны эхэн үеэс гэр бүлүүдэд гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрөх шийдвэрийг гаргажээ. Гэвч амьжиргааны зардал нэмэгдэж, эмэгтэйчүүд гэр бүл төлөвлөлттэй холбоотой шийдвэрийг өөрсдөө гаргах нь түгээмэл болсон тул ийм өөрчлөлтүүд нь дорвитой үр дүнг авчраагүй байна. Өнгөрсөн онд Хятад улсад 1000 хүн тутамд 8.52 төрөлт бүртгэгдсэн нь энэхүү үзүүлэлтийг бүртгэж эхэлсэн 1978 оноос хойших хамгийн сул үзүүлэлт болсон талаар өнгөрсөн долоо хоногт танилцуулсан 2021 оны Статистикийн жил тутмын тайланд дурджээ. Тодруулбал, энэ нь өмнөх оныхоос 1.89-өөр буурсан үзүүлэлт болсны сацуу 1949 онд БНХАУ байгуулагдсанаас хойших хамгийн сул үзүүлэлт болсныг тус улсын Статистикийн үндэсний хорооноос мэдээлжээ. Мөн 2020 онд улсын хэмжээнд батлуулсан гэрлэлтийн тоо сүүлийн 17 жилийн хугацаан дахь хамгийн бага үзүүлэлтэд хүрч, ердөө 8.14 сая хос гэрлэлтээ бүртгүүлсэн байна. Харин гэр бүл цуцлалтын тоо өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа буурсан дүн үзүүлжээ
Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тус хотын хөдөлгөөнийг бүрэн нээж, хэвийн байдалд оруулжээ. Цар тахлаас урьдчилан сэргийлэх журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ бүртгэл хийлгэж, биеийн халуун хэмжихээс гадна 10-аас дээш хүн цуглуулахгүй байх зэрэг арга хэмжээг авч байна
Хятадын эрх баригчид Алибаба компанид дахин торгууль ногдууллааХятадын эрх баригчид монополийн эсрэг хууль зөрчсөний улмаас Алибаба компанийг торгосон Зураг: Тиншу Ван / РойтерсХятадын эрх баригчид цахим худалдааны аварга Алибаба болон тус улсын бусад хэд хэдэн томоохон компанийг монополийн эсрэг хууль зөрчсөн хэргээр торгох шийдвэр гаргажээ. Ройтерс агентлаг мэдээлэв. Эдгээр компани 2012 онд хийсэн 43 хэлцлийн талаар Засгийн газарт мэдэгдээгүй
Хятадын Банкны Кайпин хотын салбар банкны гадаадад зугтаасан хамгийн сүүлчийн нэг гэмт хэрэгтнийг буцаан авчирлаа.
Хятадын улс төрийн хамгийн чухал үйл явдлын нэг болох Зургадугаар бүгд хурал энэ сарын 8-11-ний хооронд Бээжин хотноо болж өндөрлөв. Уг хурал Хятадын Коммунист намын 100 жилийн ойн баяртай давхацаж түүхэн шийдвэр гаргасан гэдгээр онцлог болов
Хятад улс АНУ-ын тагнуулын байгууллагын хувьд улам бүр хэцүү бай болж байна. Энэ тухай Bloomberg эх сурвалжаас иш татан мэдээлэв.
Лавров Казахстанд гадныхныг үзэн ядах шалтгаануудын талаар ярилааОХУ-ын ГХЯ-ны сайд Лавров: Казахстан дахь гадныхныг үзэн ядах нь гадны нөлөөллийн үр дүн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэхдээ, Казахстаны орос хэлтэй хүн амыг харийнхныг үзэн ядах нь Москва, Нур-Султан хоёрын хооронд үл ойлголцол үүсгэхийг хүссэн гадны хүчний нөлөөллийн үр дүн юм. Тэрээр энэ тухай "Российская газета"-д нийтлэгдсэн "Орос Казахстан: хил хязгааргүй хамтын ажиллагаа" нийтлэлдээ дурджээ. “Харамсалтай нь, сүүлийн үед бид Казахстаны орос хэлтэй иргэдийн эсрэг харийн үзлийн хэд хэдэн резонансын илрэлийн гэрч болсон
Сингапурт “COVID-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болсонтой холбоотойгоор “вакцинд өөрсдийн хүслээрээ хамрагдаагүй” хүмүүс халдвар авсан тохиолдолд Засгийн газар ирэх сараас эхлэн эмчилгээний төлбөрийг нь хариуцахгүй байхаар шийдвэрлэжээ. Одоогоор Засгийн газар Сингапурын иргэд, байнгын оршин суугчид, урт хугацаагаар оршин суугчдын “COVID-19”-ийн эмчилгээний төлбөрийг бүрэн хариуцаж байгаа юм. Харин үүнд хилийн чанадаас ирсний дараа шинжилгээний хариу нь эерэг гарсан хүмүүс хамааралгүй байна. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, вакцинд хамрагдаагүй хүмүүс “COVID-19”-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн ихэнх хувийг эзэлж, эмнэлгийн ачааллыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж байгаа тул 12 дугаар сарын 8-наас энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхээр болжээ. Харин хүндэтгэх шалгааны улмаас вакцинд хамрагдах боломжгүй хүмүүсийн эмчилгээний төлбөрийг үргэлжлүүлэн даана
АНУ Талибуудын засгийн газраар дамжуулан Афганистанд хүмүүнлэгийн тусламж илгээхээс татгалзсан боловч олон улсын байгууллагуудаар дамжуулан афганчуудад үргэлжлүүлэн туслах болно гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейк Салливан CNN телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Японд шатахууны үнэ сүүлийн долоон жилийн дээд үзүүлэлтээ дахин шинэчиллээ гэж тус улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам лхагва гарагт мэдэгджээ. Энэ сарын 25-ны байдлаар Японд хамгийн түгээмэл хэрэглэдэг "Regular" маркийн бензиний дундаж үнэ литр тутамд 167.3 иенд /1.47 орчим ам.доллар/ хүрчээ. Энэ нь 2014 оны есдүгээр сараас хойших хамгийн өндөр үнэ юм
1945 онд Хирошимад атомын бөмбөгдөлтөнд өртсөн ч амьд үлдсэн Сунао Цубой таалал төгсөв.
10-р сарын 20-ны лхагва гаригт Талибан хөдөлгөөний бүрэн эрхт төлөөлөгчдийн оролцоотойгоор Афганистаны асуудлаарх Москвагийн зөвлөлдөх уулзалт болов. Талибууд болон Оросын дипломатчдаас гадна Хятад, Пакистан, Иран, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекистан зэрэг орны төлөөлөгчид хэлэлцээрт оролцжээ. АНУ-ын эрх баригчид уулзалтыг дэмжсэн ч оролцохгүй гэдгээ мэдэгджээ.
Хятад улсад дотоодод халдварласан 38 тохиолдол илэрчээ Хятадын эх газарт баасан гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 38 тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өнөөдөр мэдээлэв. Шинээр илэрсэн тохиолдлуудын 17 нь Ганьсу мужид, 11 нь Өвөр Монголд, зургаа нь Бээжин хотод, гурав нь Нинсяд, нэг нь Юньнань мужид бүртгэгдсэн байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 12 тохиолдол зөөвөрлөгдөн ирсний гурав нь Шанхай хотод, Фужянь, Гуанси мужид тус бүр хоёр, Тяньжин хот, Ляонин, Шаньдун, Гуандун, Юньнань мужид тус тус нэг тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн баасан гарагт нэг сэжигтэй тохиолдол Өвөр Монголд илэрсэн бол халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэ сарын 22-ны өдрийн байдлаар, Хятадын эх газарт халдварын нийт 96715 тохиолдол илэрч, 4636 өвчтөн нас баржээ
Хятадын дотоод хэрэг тул хөндлөнгөөс оролцохыг тэвчихгүй БНХАУ Тайванийн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хэлсэн үгэнд хариу мэдэгдэл хийжээ. “Хэрэв Хятад халдан довтолбол Вашингтон Тайванийг хамгаалах үүрэг амлалт өгсөн” гэж Ж.Байден пүрэв гарагт хэлсэн юм
БНХАУ-ын нийслэл Бээжин хотын иргэдийг коронавирусний вакцины 3 дахь тунгаар дархлаажуулахаар шийдвэрлэлээ. Тус улсын Төрийн зөвлөлийн холбогдох алба коронавирусний хоёр тун вакцинд хамрагдаад зургаан сарын хугацаа өнгөрсөн 18-аас дээш насны иргэдэд вакцины 3 дахь тунг хийх шаардлагатай гэж үзжээ. Эхний ээлжинд 3 дахь тунг халдвар авах өндөр эрсдэлтэй бүлгийн иргэд буюу хил, боомт, гааль, хууль сахиулах, онцгой байдлын алба, тээвэр ложистикийн байгууллагын ажилтнуудыг хамруулах юм. Мөн боловсрол, үйлчилгээ, аж үйлдвэрийн салбарын ажилтнууд болон 60-аас дээш насны ахмадуудыг эхний ээлжинд вакцинжуулна
БНХАУ-ын хууль тогтоогчид эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхэддээ хэт их хичээлийн дарамт үзүүлэхийг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Японы худалдаа-хөрөнгө оруулалтын томоохон корпорац болох “Mitsubishi Corp” агаар мандалд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг эрс бууруулахтай холбоотой төслүүдэд 2 их наяд иен буюу 17.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Энэхүү хөрөнгө оруулалтын тал орчим хувийг сэргээгдэх эрчим хүч, мөн устөрөгч, аммиак гэх зэрэг шинэ, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрүүдтэй холбоотой төслүүдэд зарцуулна. “Mitsubishi Corp” мөн аж үйлдвэрийн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бүрмөсөн зогсоох шилжилтийн үйл явцад эрчим хүчний чухал эх үүсвэрт тооцогдож буй шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулахаар төлөвлөсөн байна. Тус корпорацтай 2030 он гэхэд үйлдвэрүүдийнхээ утааг 2020 оны түвшинтэй харьцуулахад хоёр дахин бууруулахаа амласан байна
ТОКИО. /Kyodo/. Японы Засгийн газар парламентын гол танхим болох доод танхимыг тарааж, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах шийдвэр гаргажээ